Moderator: mgl_300
Боошиг буюу тор хэлбэрийн цаг
Алиа хошин шогч, егөөдөгч хүнд зохино. Торх санагдуулсан хэлбэртэй цагийг нэлээд чамирхдаг хүнд бэлэглэж болно.
Дугариг хэлбэрийн цаг
Ийм хэлбэртэй цагийг маш шаргуу, туйлбартай, дотроо бодолтой, дороо суурьтай, сонгодог хөгжим, уран зураг, уран зохиол их сонирхдог хүнд бэлэглэхэд тохиромжтой.
Тэгш өнцөгт хэлбэрийн цаг
Тэвчээртэй, ухаалаг, элдэв хэл ам хийдэггүй, дэлгүүр хоршоогоор дэмий юм шохоорхох дуртай, өнгөт гоёмсог сэтгүүл уншдаг хүнд аятайхан бэлэг болно.
Нүүрэндээ зурагтай цаг
Уран бүтээлч, тэгэхдээ тун хэцүү ааштай хүмүүст таарна.
Тэг дөрвөлжин цаг
Ухаантай, өөртөө бат итгэлтэй, бусдыг царайчилдаггүй хүнд ийм загварын цаг аятайхан санагддаг.
Спорт цаг
Хичээл сургууль, алба ажил, хувийн амьдрал гээд бүх юмандаа өөрчлөлт "хувьсгал" хийх чадвартай, эдэлж хэрэглэсэн юмнаасаа салахад харамсдаггүй, ааштай хүнд хямд төсөр цаг таарна. Цагаа харахын тулд халаасаа ухаж төнхөх ажил гардаг. Хаяж гээнэ гэж байхгүй сайн талтай.
Зууван дугуй цаг
Аятайхан зантай, өмд өмсөх дуртай, болзоо уулзалтанд хэзээ ч хоцордоггүй гэр орондоо хир тоосгүй, хэтэрхий цэмцгэр цэвэрхэн, үр хүүхэд нь онцсайн сурдаг хатагтайд тохирох цаг. Цагаан эсвэл алтан шаргал өнгийн их биетэй зууван цаганд жинхэнэ савхин оосор хийж бэлэглэвэл тохиромжтой.