melted butter - шар тос
Урьдын цагт шар тос хүнсний гол хэрэглээ байсан. Харин өнөөгийн үед шар тосыг идэх нь багасч голдуу зул болгон ашиглах болжээ.
Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгох, уушигны хатингарыг аригах, царайнд өнгө нэмэх, нүдний цогийг бадраах, өлчир, халуунд ангаа цангаа сайн давдаг болгох мөн хөгширөлтийг саатуулах зэрэг олон талын тустай гэнэ
2009-06-21 16:39:29
freckle - сэвх
Хонины гэдсийг арилгахдаа өлөнг шувтран эргүүлэээд өнгөрийг нь шаазан аяганд ялгаж аваад нүүрээ цэвэрлэсний дараа нүүрэндээ түрхэнэ.
15-20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлээд тэжээлийн тос түрхэнэ. Энэ аргыг 3 удаа хэрэглэхэд л таны нүүрний сэвх арилах болно /гэнэ ээ, үнэн болов уу/.