Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү найдваргүй, хуурамч байдаг гэдэг ойлголт түгээмэл. Энэ бас л өрөөсгөл зүйл юм. Үнэн хэрэгтээ эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн эхнэр, нөхрөө хуурсан тохиолдлын тоон үзүүлэлт яг тэнцүү байдаг. Тэгээд ч эр эм хүмүүсийн хоорондын харилцааны тухай ярьж байхад хэн нэг нь илүү хуурамч гэх нь утгагүй юм. Мэдээж эхнэртэй, нөхөртэй хүмүүсийн гэр бүлээс гадуурх харилцааны тухай ярьж байгаа болохоор хэн нэг нь илүү гэхэд хэцүү. Харин эхнэр юм уу, нөхрийнхөө нууц амрагийг хаанаас олж болох вэ. Эмэгтэйчүүдийн 46 хувь нь, эрчүүдийн 62 хувь нь ажлын газрын хүнтэйгээ явалдсан байдаг судалгаа бий.
Хуурсан хүнд дахин итгэж болох уу?
Нэгэнт араар тавьсан хүнд итгэж болохгүй. Нэг л хуурсан бол дахин давтах болно гэдэг огт худал зүйл. Үнэн хэрэгтээ гэр бүлээс гадуурх харилцаа нь аль ч гэр бүлд тохиолддог хямрал бөгөөд дахин давтагдахгүй байх магадлал харин ч өндөр байдаг аж. Нэг удаагийн үйлдэлдээ харамсч, дахин давтахгүйг хичээх нь эрчүүдийн чухал зан. Түүнийг нь эмэгтэйчүүд ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Итгэж чадвал та түүнийг дахин хэн нэгэнд алдахгүй. Сайн нөхөртэй гэж бодож байтал өөрийг нь хуурч байсныг мэдсэн эхнэрүүд өөрсдөө үнэнч хүмүүс байдгаас гол асуудал үүсдэг. Учир нь үнэнч хүмүүс эргээд ханиа хардах сэжиглэх нь тун бага байдаг. Гэтэл хууртагдсанаа мэдэнгүүтээ цаашид хэзээ ч итгэхгүй, аз жаргалтай байх боломжгүй гэж боддог. Үнэндээ урьд нь хууртагдаж байснаа мэддэггүй байхдаа аз жаргалтай амьдарч байсан шүү дээ. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэхэд хууралт амсаагүй айл гэр олоход их хэцүү. Тэгээд ч хүн төрөлхтний бэлгийн идэвх улам л өссөөр, нэг хүнтэй бүх насаараа бэлгийн харьцаатай явах хүний тоо аймшигтай цөөрсөөр байгаа юм. Тэгэхээр таныг хань чинь хуурсныг мэдээд энэ нь ганцхан тантай учирсан явдал, ичгүүртэй зүйл мэтээр бодож, ойлгож өөрийгөө хямраах нь буруу юм.
Хууртагдсан гэр бүл заавал салдаг уу?
Хэн нэгнээ хуурч, мэхэлсэн гэр бүл заавал салж сарнидаг гэдэг. Тэгвэл энэ бас л амьдрал дээр өөрөөр шийдвэрлэгддэг байх юм. Хэрэв эхнэр нөхөр хоёр энэ байдлын дараа тэвчээртэй байж чадвал гэр бүлийн харьцаанд ан цав гарах нь бүү хэл харин ч бөх бат болж мэднэ. Нөхөр нь өөр хүүхэнтэй явалдсаныг мэдсэн эмэгтэй сэтгэлийн гүн хямралд ордог. Хар даран зүүдэлж, байнга муу бодол эргэлдэж, гутралд автаж, тайван амгалан биш, уур уцаартай болно. Гэвч цаг хугацаа түүнийг эдгээдэг. Үүнд дор хаяж нэг жил шаардлагатай. Гэр бүлээ авч үлдэхийн төлөө зөвхөн хуурсан нь ч биш, хууртагдсан ч хамтдаа тэмцэх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж баригдсан гурван гэр бүл тутмын нэг нь салж сарнихдаа хүрдэг. Тиймээс танай гэр бүлд ийм зүйл тохиолдох юм бол салж сарних гэж яарах огт хэрэггүй юм.