Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Хүүхдийн хатгалгаа нь нянгийн, вирусын болон микоплазмын гэсэн үндсэн гурван шалтгаантай байдаг. Ханиад томуу мэтийн вирусын халдварууд амьсгалын доод замын салстын гадаргууг гэмтээснээс уг хэсэгт нян орж амьдрах тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнээс гадна амьсгалын доод замын салст хавагнаснаас түүгээр орох агаарын хэмжээ жирийн үеийнхээс буурдаг.
Мөн салст их ялгаран дотроосоо бөглөрч агаарын урсгалд саад учруулдаг. Хатгалгааны улмаас хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон бусад хий солилцоо алдагдан цусанд нэвчин орох болон гарах үйл явц өөрчлөгдөнө. Зарим тохиолдолд уушгины нэг л дэлбэнг үрэвсэл хамрах боловч ихэнхдээ том талбайг хамардаг. Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын үрэвсэл хатгалгаагаар хүндрэх нь элбэг тохиолддог. Хатгалгаатай хүүхдийн амьсгалын тоо нэмэгдэх ба өндөр хэмтэй халуурч, цээж нь хонхолздог. Үүнээс гадна бөөлжиж, хоолондоо муудах, унтамхай, цочимхой болох зэрэг шинжүүд илэрдэг. Мөн зарим тохиолдолд амьсгалахад эмзэглэх, хэвлийгээр өвдөх, хуурай ханиалгах зэргээр зовиурладаг байна. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн, сульдаа, цус багадалт, тураал зэрэг суурь эмгэггүй, цаг алдалгүй эмчилвэл хурдан төгс эмчлэгддэг. Хатгалгаатай хүүхдэд хэзээ ч ханиадны эм өгч болохгүй. Гэрээр эмчлэх тохиолдолд бага хэмжээгээр шингэн уух зүйл ойр ойрхон уулгах, сайн амраах, зарим төрлийн антибиотикийн эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
-Нянгийн гаралтай хатгалгаа: Антибиотик эмчилгээ эхэлснээс хойш 24-48 цагийн дотор хүүхдийн биеийн байдал илт сайжирна. Хүүхдийн халуун буурч, амьсгаадалт намдан орчиндоо илүү сонирхолтой болж эхэлнэ.
-Вирусын гаралтай хатгалгаа: Вирусын гаралтай хатгалгаанд антибиотик хэрэглэдэггүй бөгөөд эдгэрэл нь харьцангуй удаан 2-4 долоо хоног үргэлжилнэ.
-Микоплазмын хатгалгаа: Энэ хэлбэрийн хатгалгаа нь хэдэн долоо хоногийн дараа эдгэрэх ба эмийн эмчилгээ үр дүнтэй байдаг.