Та кока-кола, фанта, спрайт ундааг зөвхөн цангаа тайлдаг гэж бодох
хэрэггүй шүү. Яагаад гэвэл эдгээр ундаагаар бас угаалтын тосгуурыг
цэвэрлэчихдэг юм шүү.
Зүсэм шарсан махан дээр кола асгаад хоёр хоносны дараа та түүнийг
эрээд олохгүй л болов уу. Учир нь коланы найрлаганд ордог фосфорын
хүчил нь түүнийг юу ч үгүй уусгачихна. Бас ачааны тэрэгний моторыг
эдгээр ундаагаар угаадаг зуршил хорин жилийн өмнөөс Америкт тогтсон
гэнэ.
Батарей
Автомашины батарейг зэвнээс нь цэвэрлэхэд колаг ашигладаг. Үүний тулд зэвэрсэн батарей дээр коланаас асгахад зэв аяндаа арилна.
Эрэг боолт
Зэвэрч, чангараад тайлагдахгүй байгаа эрэг боолтыг суллахын тулд бас л колаг ашиглана. Боолтон дээр асгаад хэдэн минут болсны дараа эргүүлэхэд суларсан байх болно.
Угаалгын тосгуур
Угаалгын шарласан тосгуур хэр баргийн арилдаггүй. Харин та түүнд дээр кола асгаад хэдэн цаг ус гоожуулалгүй байлгахад коланы найрлаганд буй нимбэг шар толбонуудыг уусган оргүй арилгасан байх болно. Дашрамд дурьдахад, Америкийн цагдаа нар эргүүлийн машиндаа хоёр баллон кола байнга авч явдаг гэнэ. Тэд зам тээврийн ослын дараа зам дээр үүссэн цусан толбыг түүгээр арилгадаг юм байна.
Хувцасны тосон толбо
Хэрэв таны хувцас арилгахад бэрх бохирдсон бол түүн дээрээ кола асгаж угаалгын нунтаг нэмж хийгээд ердийнхөөрөө машинд угаа. Кола толбыг тун амархан арилгана. Кола бас автомашины шилийг замын тоосноос амархан салгана. Бас модон шалан дээрх тосон толбыг ч арилгадаг юм. Үүний тулд шалан дээрээ кола асгахад л болох нь тэр.
Сав суулга
Металл үрүүлээр гал тогооны түлэгдсэн сав суулганы ханыг үрэхэд зурагдаж муухай болгодог бол харин колагаар ямар ч зураас үүсгэлгүй амархан цэвэрлэж болно. Спрайтаар цайны шарласан гүцийг ч цэвэрлэдэг юм.
Алтан эдлэл
Колагаар бас хуучны өнгөө алдсан алт мөнгөн эдлэлийг цэвэрлэдэг. Ингэхдээ орой нь арчаад тавихад өглөө шинэ юм шиг гялалзаж байх болно