Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Загасны махыг хэрхэн яаж хадгалах вэ
Загасыг цаасанд ороож хөргөгчид хоёроос гурав хоног хадгалж болно. Харин цөцгийн тос, өндөг, сүү, аарц гэх мэт өөртөө гадны үнэр амархан шингээх зүйлүүдтэй нэг дор хадгалаж болохгүй. Түүнчлэн халуун ажиллагаа хийхгүйгээр шууд хэрэглэдэг хиам, утсан мах, бяслаг зэрэг бүтээгдэхүүнтэй нэг дор байрлуулахгүй байх нь зүйтэй.

Будааг хөгцрөхөөс хамгаалах хэрэгтэй
Будааг гэрийн нөхцөлд сараас илүү хугацаагаар хадгалахгүй байх нь зүйтэй. Хадгалах орчин нь таван градус хүйтнээс таван градус дулаан, харьцангуй чийглэг 60-70% байх нь зохимжтой. Будааг том шилэн саванд хадгалах нь тохиромжтой. Хэрэв даавуун уут саванд хадгалах бол дээд өнгөн хэсэгт нь модны бага зэрэг нүүрс тавих хэрэгтэй. Энэ нь будааг янз бүрийн хорхой шавьж, чийг хөгц, гаж үнэрээс хамгаалдаг.

Сүүг ямар саванд хадгалах вэ?
Сүү хадгалах хамгийн тохиромжтой сав бол паалантай буюу шил, вааран сав юм. Сүүг аль болох харанхуй газар хадгалах шаардлагатай. Сэрүүний улиралд сүүнд бага зэрэг элсэн чихэр нэг литр сүүнд нэг халбага хийж буцалгавал хадгалах хугацааг уртасгана. Буцалсан сүүг таглалгүйгээр хөргөөх хэрэгтэй.
Гэрт хөргөгч байхгүй нөхцөлд сүүтэй саваа хүйтэн устай саван дотор байрлуулж нойтон алчуураар бүтээх нь зүйтэй. Энэ тохиолдолд алчуурын үзүүр ирмэгүүд нь хүйтэн усанд заавал дүрээстэй байх шаардлагатай.

Аарцыг шинээр нь уух хэрэгтэй
Аарцыг гурваас илүүгүй хоног хадгалж хэрэглэх нь тохиромжтой. Аарцыг хадгалалтын явцад исэхээс хамгаалж адил хэмжээний сүүтэй хольж зуураад нэг цаг орчим тогтонги байлгасны дараа сүүг марлиар шүүн авч, үлдсэн аарцыг хүнд зүйлээр /сайтар ариутгасан/ дарж тавьбал сайн байдаг. Мөн бага зэрэг давстай усаар норгосон цэвэр алчуурт боож тавьбал аарц хялбар мууддаггүй. Зөөхийг 0-8 градусын дулаантай байранд гурваас илүүгүй хоног хадгална.

Талхыг хэрхэн яаж шинэхэн мэт байлгах вэ
Талхыг таг бүхий паалантай саванд хадгална. Талхыг хэт чийглэг орчинд буюу хөргөгчинд хадгалж болохгүй. Талх хадгалах савыг долоон хоногт нэгээс гурван удаа халуун усаар сайтар угааж хатааж байх нь зүйтэй. Талхыг аль болохоор хатаахгүй байхын тулд алим, цэвэрлэсэн түүхий төмс, эсвэл бага хэмжээний нунтаг давсны аль нэгийг талх хадгалах саванд талхтай хамт хадгалж болно.

Өндгийг модон хайрцагт хадгалаарай
Өндгийг удаан хугацаагаар хадгалах шаардлага гарвал түүнийг аль болох цэвэр байлгах хэрэгтэй. Хэрэв хөргөгч байхгүй бол өндгийг хоёр градусаас доошгүй дулаанд зөөлөн хивэг бүхий модон хайрцаганд хадгална. Эсвэл хорин хувийн давсны / уусмалд /нэг литр усанд 200 гр давс уусгаж бэлтгэнэ/ хийж хадгална. Мөн хальсыг/ ургамлын тос юмуу өөхөн тосоор тосолж хадгалж болдог. Өндөг нь аливаа хурц үнэрийг өөртөө амархан шингээдэг тул загас мэтийн зүйлээс бол аль болох хол байрлуулах шаардлагатай.


Танд ашигтай зөвлөгөө [ 2009.05.22 ]
Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй.

Саарал өнгийн зуны костюм амархан хиртдэг учир зах, ханцуй, халаасны хирийг жирийн баллуураар үрж арилгана. Дараа нь сойздоно.

Цайны ханд, өндөг, сүүний толбыг глицеринээр арчаад дараа нь бүлээн усаар зайлна. Шинэ жимсний толбыг арилгахдаа эхлээд халуун сүү дусааж хэдэн минут байлгаад дараа нь бүлээн усаар угаана.

Зэвний толбыг арилгахдаа лимоны хүчлийг усанд уусгаж арчаад таван минутын дараа бүлээн усанд зайлж угаана. Сайн арилахгүй бол ууранд хэдэн минут байлгасны дараа хүйтэн усаар зайлж угаана.

Костюм, пальто, дээлний захыг цэвэрлэгч уусмалтай сойзоор толбыг арилтал үрж арчсаны дараа цэвэр усанд сойзоо дүрж арчина.

Костюмаа өлгөхдөө мөрөн дээгүүр нь даавуугаар бүтээж байвал тоос дарахгүй, өмсөхдөө чийгтэй сойзоор жигд цэвэрлэж арван минут орчим өлгүүрт өлгөөд чийгтэй даавуу тавьж индүүднэ. Дараа нь хуурай сойзоор арчвал өнгө нь сайхан болно.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1901983/b56/trackback

mgl_77

2009.07.29 23:36:29
*.62.171.25

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
5601 tuslaarai [2] Ялгуун_08 2009-07-06 521
5600 tseej zurag awhuulah gedgiig sogoor yu gehvv [2] ekhomina 2009-07-06 802
5599 yaraltai hariulj ogooch [3] ekhomina 2009-07-06 729
5598 BUSGUI HUNII HUVI TAVILAN ... [1] TS:ELGEMSUU 2009-07-06 2136
5597 hvvhdiin tereg zarah hvn bna uu seould [3] honhor 2009-07-06 777
5596 Нялх хүүхэд юу хардаг вэ? [2] 사랑 ХАЙР 2009-07-06 1030
5595 Хvрэн єнгєнд дуртай хvн сексийг 24 цагаар ч хийж чаддаг [1] 사랑 ХАЙР 2009-07-06 888
» Хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалж сурах нь эрүүл мэндэд тустай [1] 사랑 ХАЙР 2009-07-06 1155
5593 Эр нөхрөө өөртөө дахин дурлуулж болох уу [1] 사랑 ХАЙР 2009-07-06 932
5592 Эмэгтэй хүн бүрийн санаж явах гурван зүйл [2] 사랑 ХАЙР 2009-07-06 1120
5591 Урьчилан сэргийлэх үзлэг оношлогоо [2] KIMA 2009-07-06 792
5590 hi eejvvdee asuuh yum bn [2] dior_875 2009-07-06 2008
5589 medeh hunni helj ogooch [6] bovka 2009-07-06 766
5588 hi huuhenuudee helej uguuch [7] cdkeycrack 2009-07-06 736
5587 hi huuhenuudee asuuh yum b.a?????? [4] cdkeycrack 2009-07-06 1334
5586 초청장 talaar asuux gsin [2] onaraa 2009-07-05 935
5585 BUSGUI MINI ZOVHON DOTNIIN SHIVNEE BAINA. [2] TS:ELGEMSUU 2009-07-05 1481
5584 torsoni daraa jiremsleltes xerxen xamgalax ve [1] onaraa 2009-07-05 1790
5583 xuuxdin vaktsinii talar asux yum bn eejude [1] onaraa 2009-07-05 1527
5582 hi eejvvdee asuuh yum bn [2] dior_875 2009-07-05 995
5581 DAANCH DEE YAMAR HARAMSALTAI YUM BE?????? [2] TS:ELGEMSUU 2009-07-05 757
5580 ondgowch... [1] gjdjddjhkjdgh 2009-07-05 1942
5579 ERCHUUDIIN OLON HAR NUD UU???YUN DEER TUSDAG BAINAA UNALAA.. [1] TS:ELGEMSUU 2009-07-05 742
5578 БНСУ-д төрсөн хүүхдийн баримт бичиг бүрдүүлэх [1] bolor2 2009-07-05 496
5577 yu gedeg yum bol [1] booby 2009-07-05 756
5576 ODORIIN MEND [1] magic88 2009-07-05 773
5575 hi eejvvdee haniad [4] dior_875 2009-07-05 3352
5574 hi yaraltai helj ogooch, [1] Ojanaa 2009-07-05 795
5573 NOAT--iin alban tatwar gej yu we? [2] zurgaa 2009-07-05 3506
5572 www.huuhed.bblog.mn Эх үрс амар амгалан байг. [1] bolor2 2009-07-05 989
5571 helj ogch tuslaach [7] akulax 2009-07-04 1004
5570 Yachihvaa?? [8] Маралгоо 2009-07-04 5051
5569 asuuh zuil bna orchuulaad ogooch [7] plmokn 2009-07-04 1035
5568 EEJUUDEE [4] bayrtogtoh 2009-07-04 1002
5567 NAIDVARTAI KARGO BAINUU? [1] tuslana 2009-07-04 845
5566 555 deer bdag eej bn uu [1] bvsgvinzaya 2009-07-04 766
5565 eejuudee helj ugeerei [2] orgl 2009-07-04 926
5564 haij bna [1] doh 2009-07-04 734
5563 yostoi azgui yum aa! [4] tiffani 2009-07-04 1240
5562 elgemsuu.d [2] pambak 2009-07-04 1031
5561 nyarai xuuxdiin xugjil... [2] pambak 2009-07-04 1958
5560 GAIHMAAR ...HUMUUSEE YAMAR SONIN YUM BE?????ENE UNEN UU????? [7] TS:ELGEMSUU 2009-07-04 1910
5559 YANA DAA IREEDUIN AMIDRAL CH BURHEG .. [5] TS:ELGEMSUU 2009-07-04 817
5558 bvsgvi chvdee xel tus boloochi [1] dream5454 2009-07-04 1202
5557 xvmvvcee mash yaraltai xelj ogoch [2] xinfu 2009-07-04 1256
배너신청
자생병원

배너신청