-Ардын эмчилгээний ид шид-
Монголчууд эрт үеэс хүүхэд нь гарахгүй удаж зовоовол олон арга хэрэглэж байсан бөгөөд үүний нэг нь баавгайн савраар домнодог уламжлал юм. Домнохдоо эм дом, эм дом гэж хэлэн дээрээс доош гурван удаа саварддаг аж.
Харин хамгийн энгийн мөртлөө түгээмэл арга бол нэг хоолны халбага бүлээсгэсэн шар тос уух. Ингэж уувал эх зовиургүй амархан амарждаг байна.