Moderator: mgl_300
Монгол хүн анх удаа нугаралтын төрлөөр Гиннесийн номонд бичигдлээ
Монголчууд бид дэлхий дахинд бяр тэнхээтэй бөхчүүдээрээ гайхагддаг. Тэгвэл саяхан 29 настай монгол эмэгтэй уян налархай бие, тэвчээрийн оргил болох нугаралтын төрлөөр монголын ард түмнээсээ анх удаа гиннесийн номонд бичигдлээ. Энэ нь монгол хүний нэр хүндийг дэлхий дахинд бас нэг өөр төрлөөр дуурсгасан түүхэн үйл явдал болж байна.Таны харж байгаа энэ бүсгүй бол эх орныоо нэрийг дэлхий дахинд урлагийн нэгэн төрлөөр дуурсгасан геннисийн номонд монголчуудаас анх удаа бичигдсэн эмэгтэй. Жил бүр дэлхийн шилдэг содон, гайхалтай амжилтуудыг өөрийн хуудаснаа үлдээж, хүн төрлөхтөний түүхийг хадгалж байдаг тус номын энэ жилийн гайхамшгууд нь 9р сард нэгдсэн байдлаар номын хуудаснаа бууж хэвлэгдэнэ.. Нугаралтын зубник буюу олон улсын нэгшлээрээ бол marinelli bend- ийн төрөлд 2 ч удаа өөрийн амжилтыг тогтоож бүтэн 59 секундын турш бүх биеэ шүдэн дээрээ тогтоон байрьж чадсан оюунгэрэлийг дэлхийн хүн бүр гайхан биширч байжээ Тэрээр үргэлжлүүлэн, нугарлат гэдэг бол залуу насны ажил учраас ясаа бэхжүүлэх, ясныхаа тослогийг тэнцвэржүүлэх зорилгоор олон амин дэм болон сүү тараг хэрэглэдгээ хэлсэн.Түүнийг энэ амжилтанд хүрэхэд багш нар нь хамгийн их нөлөөлсөн гэдгийг хэлж байсан. Түүнчлэн хүн өөрийгөө байнга сорьж үзэх хэрэгтэй. Монгол бол дэлхийд уран нугаралтаараа хамгийн дээгүүрт ордог учраас шинэ залуу уран нугараачид гадаад харилцаагаа сайжруулахын тулд хэл сурахаас гадна олон зүйлд өөрийнхөө хүчийн үзэж байхыг сануулж байсан. Эх орныхоо нэрийг дэлхий дахинд дахин дуурсгаж, гиннесийн амжилтыг анх удаа тогтоосон Лувсандоржийн Оюунгэрлийн цаашдын амьдралд сайн сайхныг хүсье |