Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

3 sar ni duuslaa yah be? 3 sar ni duusbal huchingui boldog bol uu medeh hun baibal helj tus bolooch

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2319349/889/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.17 18:25:42
*.5.101.162

Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш хичнээн ажиллах хүчийг гадаад руу илгээгээд байна вэ?
-Манай компани НХХЯ-ны харьяа төрийн өмчийн компани. Ажиллах хүч илгээх тухай Солонгосын хөдөлмөрийн яам, Монголын НХХЯ-ны хооронд хийсэн хэлэлцээр байдаг. Энэ санамж бичгийг, хэрэгжүүлэх зорилгоор манай байгууллага байгуулагдсан юм. Санамж бичигт манай байгууллагыг Солонгос руу ажилчин гаргах асуудлыг дангаараа хариуцна гэж заасан байгаа. өнөөдрийн байдлаар манайх байгуулагдса¬наасаа хойш 5000 гаруй иргэнийг Солонгос руу зуучилж явуулсан байна. Ноднинжил 3000 гаруй хүн явсан байдаг юм. 2008 онд мянга гаруй хүн Солонгос руу явсан байдаг юм.



-Ер нь Солонгос руу ажилчин илгээх асуудал багасчээ дээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Дэлхийн эдийн засгийн хямрал Солонгос болон бусад оронд нөлөөлж байна. Тиймээс Солонгост олон үйлдвэр дампуурч, ажлын байр алдагдсан. үүнээс шалтгаалаад ажиллах хүч гаргах асуудал нэлээн буурсан нь мэдээж.

-Танайх өөр улс орон руу ажиллах хүч илгээж байна уу? Эсвэл шинээр ажиллах хүч авах тухай бусад улс орноос санал ирэх юм уу?
-Манайх зөвхөн Солонгос улс руу ажиллах хүч илгээх асуудлыг хариуцна. Бид Унгар, Чех улс руу тодорхой хэмжээгээр ажиллах хүч илгээхээр ярьж байна. Гэвч Европын холбоо, Унгар, Чех улс ажилчин авах асуудлыг зогсоосон. Солонгос улс гадаадаас ажилчин авах квот дууслаа гэсэн мэдээлэл авлаа. Энэ нь мөн ажлын байрны хомсдлоос шалтгаалж байна. Солонгосын Засгийн газар өөрсдийн дотоодын ажилчдаа ажилтай болгох дээр анхаарч байна. Гаднаас ажилчин авахаа багасгажээ. Солонгос улс 14 орноос ажилчин авдаг юм. Түүн дотроос Хятад, Вьетнамын иргэд нэлээд хувийг эзэлдэг. Манай улс ч мөн нэлээд дээгүүрт явдаг. Энэ жилийн тухайд 1000 гаруй хүн гарахаас 840 хүн гарсан, ажлын захиалга нь ирсэн 400 гаруй хүн байна. Энэ хүмүүс ондоо багтаад гарах байх. Шинээр ажлын захиалга ирэхгүй. Ирэх жил Солонгосын талаас квотоо зарлах ёстой. Ингэхдээ үйлдвэрийн газруудаасаа захиалга авч, дүнг нь гаргаад, дотоодын ажилгүйдлээ тооцсны дараа гаднаас авах хүний тоогоо гаргана. Ирэх жил ч гаднаас ажиллах хүч авах нь эрчимтэй сайжрахгүй болов уу гэж харагдаж байна. Энэ жилийнхтэй ойролцоо, үүнээс бага ч хүн ирэх жил гарч магадгүй юм. Энэ нь зөвхөн тухайн оронд эдийн засгийн хямрал ямар байхаас л шалтгаална.

-Ажлын санал, явах өдөр нь ирсэн иргэдийн хугацаа хойшиллоо гэсэн яриа гарч байна. Энэ ямар шалтгаантай бол?
-Урилга ирээд явах гээд байтал цаад талын үйлдвэр нь дампуурчихдаг. Тийм тохиолдол цөөн гарсан. Нөгөө талаасаа тухайн өдрөө авч болохгүй, дараагийн ээлж рүү хойшлуулдаг тохоилдол гардаг.

-Солонгост байгаа манай иргэдээс нутаг руугаа эргэж ирэх нь ихэслээ гэж байгаа. Энэ талаар тоо баримт бий юу?
-Ер нь Солонгос руу явж байгаа хүмүүст ч бид нэлээн ярьж, анхааруулж байна. Хямарна гэдэг чинь тухайн захиалга авч байгаа үйлдвэр хэзээ дампуурах нь мэдэгдэхгүй байна. Эндээс дөнгөж очоод байж байтал cap ажиллаад нөгөө үйлдвэр нь дампуурчих магадлал тун өндөр байна. Бид явах хүмүүстээ ч сайн хэлж, захиж байгаа. Энэ хямралын үед гадаад руу гарах гээд байх шаардлага байхгүй гэж сануулж, анхаа¬руулж байгаа. үүнээс шалтгаалаад гадагшаа гарч ажиллая гэсэн хүмүүсийн тоо эрс буурч байна. Манайд бүртгүүлчихээд явах урилга, санал нь ирсэн байхад өөрсдөө ажлын байртай болсон ч юм уу, эсвэл одоохондоо явахгүй гэж татгалзаж байна.

-Солонгос руу та яваад ирлээ гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?
-Солонгосын систем нь их боловсронгуй. Тухайн хүн ажилгүй болчих юм бол ажил хайх боломжийг нь Солонгосын талаас өндөр дэмжлэгтэйгээр гүйцэтгэж өгдөг л дөө. Манай монголчуудын хувьд хүндрэл байдаг. Ажлынхаа байрыг их сольдог. Манайхан олноороо ажилгүй болчихсон хүндрэлүүд харьцангуй гайгүй байна. Бид газар дээр нь нэлээн хэдэн дүүрэг дээр очиж үзлээ.

-Манайхан хэрэг зөрчилд хэр орооцолдож байна вэ?
-Солонгост 30 мянга гаруй хүн байна аа гэдэг чинь манайхаар нэг аймгийн хэмжээний юм. Тийм болохоор тэнд хэрэг төвөг гарахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Дор хаяж л арван хүн эрүүлжүүлэгдсэн, хоёр хүн хоорондоо нударга зөрүүлсэн байдаг. үүнтэй адилхан яг л тэр хэргүүд гарна. Энэ нь тухайн улсын хууль дүрмээр зохицуулагдна.

-Солонгост манайхны авч байгаа сарын дундаж цалин хэдэн төгрөг байна вэ?
-Солонгост ажлын хөлсийг цагаар тооцдог юм. Хөдөлмөрийн хөлсний цагийн доод хэмжээ нь 4000 вонн. өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс үүнийг 4110 вонн болгосон. Энэ нь тогтмол нэмэгдэж байдаг юм. Тэр хүн хэдэн цаг ажиллана уу цалин хөлс нь тэр хэрээр нэмэгдэнэ. Гэхдээ эндээс явж байгаа хүмүүст гэрээний дагуу авах цалинг нь тооцон бичсэн байдаг. Хүмүүс голдуу нэмэлт цагаар ажиллаж байна. Тиймээс цалингаа нэмүүлэх боломжтой. Ер нь нэмэлт цагтай нь нийлүүлээд тооцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 900 мянган вонн авч байгаа. Зарим нь цалингаа нэмүүлсэн тохиолдол ч байна. Зарим нь хоёр, гурван сая вонн авсан дуулддаг. Тухайн хүний л хичээл зүтгэл мэдэх асуудал юм. Гэхдээ ажиллаж байгаа үйлдвэр нь жижиг хоршоо л байгаа шүү дээ.

-Ажиллах хүчний асуудал багассан энэ үед зуучилж өгнө гэсэн зар их байдаг. Энэ талаар иргэдэд юу анхааруулмаар байна вэ?
-Тийм ээ, ажиллах хүчний асуудал багасч, зогсоод ирэхээр залилан хийгчид гарч ирдэг. Гадаадад зуучилна гэсэн зар энд тэндгүй гардаг. Би бусад улс орнуудыг нь хэлж мэдэхгүй юм. Ялангуяа манай байгууллагаас бусад газар Солонгос руу гэрээт ажилчин буюу ажилчин зуучилна гэсэн зар гаргах юм бол тэр нь луйврын шинжтэй гэдгийг ойлгоорой. Манай байгууллагын гадаа зогсож байгаа, манай ажилчин биш хүнд мөнгөө өгөөд явуулчихаад хохироод үлддэг юм. Бид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан л даа. Одоо харьцангуй багассан.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.17 18:27:20
*.5.101.162

0263825885

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
7716 heleed uguuch [1] chan chanu 2009-10-19 978
7715 hi bvsgvichvvdee.meddeg bol??? [4] chan chanu 2009-10-19 2017
7714 Arisnii yazraliin tuxai asuult [3] mgldevochka 2009-10-19 2111
7713 tarag [2] booby 2009-10-18 4932
7712 sain bna uu busguichuudee [5] sunyeon 2009-10-18 1912
7711 hi xvvxnvvdee asuux yum bna [7] mgl_82 2009-10-18 2560
7710 INDVVnii talaar asuuya..... [2] bombogor(''-'') 2009-10-18 2063
7709 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? [1] urin_a 2009-10-18 2085
7708 ЭНЭ ОДОО ЮУ БОЛООД ЯАГААД БАЙНАА............. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-18 1650
7707 ABORT [6] ***Энxзaяa*** 2009-10-18 2777
7706 asuuh ni [3] ,mgl 2009-10-18 1692
7705 helj ogooch [4] ,mgl 2009-10-18 1652
7704 Сувд каргоор үйлчлүүлдэг хүмүүс сэтгэл санаагаа хуваалцаарай [4] azjargaltai 2009-10-18 3217
7703 humuusee [1] madahbadrah 2009-10-18 1448
7702 heleed uguuch bvsgvichvde [7] chan chanu 2009-10-18 1779
7701 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг ихсэж байна ӨДРИЙН МЭНД 2009-10-18 1424
7700 helj uguuch [4] smile_bear 2009-10-18 1540
7699 hi bvh hvmvvsees asuuh yum bnaa [2] dior_875 2009-10-18 1525
7698 helj ogch tus bolooch,busguichuud ee? [12] rataabnag 2009-10-18 2454
7697 tuslaach [4] 0033 2009-10-18 826
7696 Busguichuulee... [1] 19790522 2009-10-18 977
7695 elgemsuud bayrlalaa [1] girls_mgl 2009-10-18 716
7694 Huuhdiin or togloomtoi n ... file [1] mbmmbm 2009-10-18 1916
7693 heleed ogooch busguichuudee [1] girls_mgl 2009-10-18 758
7692 yum asuuyaa haan bank???? [3] byaluuhan 2009-10-18 1449
7691 asuult [2] mgldevochka 2009-10-18 1045
7690 Жирэмсний үед илэрдэг нийтлэг эмгэгүүд [1] mgldevochka 2009-10-18 1235
7689 Жирэмсэн эх та эрүүл байна уу [1] mgldevochka 2009-10-18 1439
7688 asuuh yum bna helj ogch tuslaach [1] zulzul 2009-10-17 822
7687 Mongolruu $ guivuulmaar bna. [6] ***Энxзaяa*** 2009-10-17 1457
7686 antolkaa,elgemsuu 2-t [9] honey_0203 2009-10-17 1256
7685 zaaval tuslaarai naizuuda [1] djsuzana 2009-10-17 887
7684 urij bn~~~ [1] ninjin setgel 2009-10-17 839
7683 ENHZAYAD [1] Маралгоо 2009-10-17 969
7682 ene yunii utas be? [1] mn74 2009-10-17 1119
» soloongosiin talaas ner songogdood irsen. urilgaa huleegeed 2 sar garan bolj bna [2] mn74 2009-10-17 1096
7680 **ЧИ ЦҮНХЭЭ НӨХӨРТӨӨ БИТГИЙ БАРИУЛ**** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-17 1205
7679 .<<<БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-17 931
7678 bysalgaliin tuhai heden ug~~~ ninjin setgel 2009-10-17 1061
7677 GOO SAIHAN ERTONTSIIG AVRANA. ks 2009-10-17 1149
7676 Унааны мөнгө -240,000вон ӨДРИЙН МЭНД 2009-10-17 931
7675 f-2 viztei hun oyutan bolohod..... [2] honey_0203 2009-10-17 1091
7674 asuuya [3] 60gal 2009-10-17 995
7673 hvvhdiin talaar asuuh yum bna? [2] 김아연 2009-10-17 879
7672 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-17 623
배너신청
자생병원

배너신청