Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ганцаараа, цор ганцаараа

Уншсан 741 vote 0 2009.10.27 20:50:03

 Эрхэм уншигч бүсгүй минь, энэ удаа бид ганцаардлын тухай нухацтай ярилцах гэж байна. Та ганцаараа байхаас айдаг бол, хайртай залуутай бол, гэр бүлтэй байхыг хүсдэг бол энэ мөрнөөс цаашаа битгий уншаарай. Эсвэл дуустал нь уншаад “ийм балай юм хэн бичдэг байнаа, ийм амьтдаас болж энэ дэлхий дээр гэр бүлийн аз жаргал байхгүй байгаа юм” гэж өөртөө хэлээд хайртай залуугаа чанга тэвэрч үнсээрэй. Тэхгүй бол сэтгэлийн гүнд чинь эндээс ганц нэг өгүүлбэр үлдчихэж магадгүй шүү. Ингээд хэрхэн ганцаараа байх тухай зөвлөгөөндөө оръё.

Бүсгүй минь, заримдаа чамд бүхнээс тасарч, гав ганцаараа, хүссэн бүхнээ тааваараа хийж, дуртай киногоо үзээд диваанаасаа ч өндийхгүй хэвтэж байх юмсан гэж бодогддог уу? Эсвэл бүх насаараа тийм байх юмсан гэж санагдах үе байна уу? Яагаад гэвэл эмэгтэй хүн бүрт ингэж бодогдох үе байдаг. Би үүнийг өөрийн туршлагаараа хэлж байгаа юм шүү. Тэгээд яагаад бид ингэж чадахгүй нэг хар юмны өмнө хойно нь гүйж, өөд уруугүй асарч тойлж, өөрөө киногоо үзэлгүй хүссэн сувгийг нь тааруулаад сууж байдаг билээ? Яах вэ, нөгөө “хайр” гэж “балай” юмнаас болоод тэр. Тэхээр хувийн амгалан тайван байдал, аз жаргалаа хэн нэг залуу гэгч эргэлзээтэй мэдрэмжээр солихыг хүсэхгүй байгаа бүсгүй танд сэтгэл судлаачид хэд хэдэн үнэт зөвлөгөөг өгч байна.

Нэг. Төгс төгөлдөр эрийг хүлээ

Өөрийнхөө сэтгэлд зөвхөн чамд л тохирох төгс, төгөлдөр эр хүний дүр төрхийг бий болго. Өндөр нам, өргөн бүдүүн, өмссөн оймс, өрөөсөн гутлын хэмжээ, өмдний шуумагны индүүдлэг, нүдний өнгө, нүүрний арьс, үс, зүс, шүд, шанаа гээд нэгбүрчлэн бод. Сайн муу зуршлыг нь хүртэл мартаж болохгүй. Ингээд яг энэ дүрд чинь таарахгүй л бол цаг гарздаж хар юм руу хараад яана? Бүх амьдралынхаа турш энэ дүрдээ үнэнч байгаарай.
Үр дүн нь: Чи эргэн тойрондоо байгаа эрчүүдийг анзаарахаа болино. Тэд ч гэсэн чиний ихэмсэг байдал, тоомсоргүй харцыг хараад чамтай үг солино гэж юу л бол. Гэтэл, нээрээ гайтай юм шиг, яг чиний бодсон шиг эр зам дээр чинь зогсож байвал яах вэ? “Ээ, чи хэдхэн жилийн өмнө тааралдахгүй яав даа? Одоо даанч оройтож дээ, оройтож” гэж хэлээд өнгөрөөд гар. Эргэж битгий хараарай даа. Ингээд л чи хүссэндээ хүрлээ.
Болгоомжлох зүйл: Хамгийн гол нь өөрийнхөө бий болгосон төгс төгөлдөр эрийнхээ дүр төрхийг үнэнчээр дагах хэрэгтэй. Тэгвэл таны ганцаараа байх боломж 100 хувь гэж тооцоорой. Хараагаа ч гэсэн хааяа хааяа шалгуулж бай. Хараа муудаад ганц нэг зүйл нь тохирохгүй байхад анзааралгүй автчих вий дээ.

Хоёр. Хувь заяандаа итгэ

Жинхэнэ хурим ганцхан диваажинд л болдог гэж дандаа бодож бай. Тийм болохоор ийш тийш дэлдгэнээд байлгүй азтай учрал, азтай өдөр, азтай уулзалтыг л хүлээгээд байх хэрэгтэй. Тэгээд бас гол нь хүнд ердөө цорын ганц л азтай боломж байдаг гэдэгт итгэ. Тэгээд чиний тэр азтай боломж аль хэдийн өнгөрчихсөн, эсвэл ирэх болоогүй байгаа гэж бодоод байхад чи ганцаардлын хаант улсдаа хүссэнээрээ амьдраад л байх болно.
Үр дүн нь: Чамайг гайхамшигтай нам гүм байдал хүрээлж, юуг ч өөрчилмөөргүй санагдана. Тэгээд л хайртай буйдан, хэдэн киноноос чинь өөр ийм амгалан тайван байдлыг өгч чадах юм байхгүй гэдгийг мэдэрнэ дээ.

Болгоомжлох зүйл: Чамайг огт хүсээгүй байхад л хөл чинь диско бүжиг, хөл ихтэй найр, хурим, зугаалга, наргиа руу чирээд явчих вий? Тэгвэл хувь заяаны тохуурхал болсон тэр үдэшлэг цэнгээнээс хоёулаа болоод буцаад ирэх магадлалтай шүү.

Гурав. Юу ч битгий тоо

Өөрөөр хэлбэл хэнийг ч битгий тоо. Зүгээр л “энэ хорвоод хэвийн аятайхан залуу гэж байдаггүй” гэдгийг л томъёо шиг толгойндоо суулгаж орхи. Үгүйдээ л энэ ертөнцийн, мөн манай орны эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ хавьгүй олон гэдэг статистик мэдээг амандаа давтаад байхад л тэртэй тэргүй дутагдаад байгаа эрчүүд чамд хүртэхгүй гэдгийг ойлгох болно. Гэтэл гэнэт нэг аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу чамтай тааралдвал яана? Тэгвэл зүгээр л “тэр гэрлэсэн байж таараа, эсвэл ижил хүйстэн байх” гээд бодоход л болоо шүү дээ.
Үр дүн нь: Яг ингэж бодоод л чам руу инээмсэглэн харсан сайхан залуугийн өөдөөс өрөмдмөөр, эсвэл ямар ч найдваргүй байдалтай харвал ямар ч хэвийн сэтгэл зүйтэй эр хүн зугтаах болно.
Болгоомжлох зүйл: Ямар ч дүрэм журамд захирагдахгүй юм байдаг шүү дээ. Тийм болохоор аятайхан зантай, сэтгэл татам, санхүүгийн хувьд ч тогтворжсон сайхан залуу, тэгээд ижил хүйстэн биш, бас дээрээс нь чамд дурлачихвал аврагдах гарцаа чи өөрөө л хайх хэрэгтэй болно доо.

Дөрөв. Өөрийгөө "үхтэл" шүүмжил

Өөрийнхөө сэтгэлд таалагддаггүй хэдэн зүйл олох шиг амархан юм эмэгтэй хүнд байдаг юм уу? Дэндүү тарган, хэтэрхий бүдүүн, майга хөлтай, матигар гартай, намхан нуруутай, навтгар хамартай, тэгээд хямдхан цүнхтэй, муухай гуталтай, эсвэл гутлаа урдаг, хумсаа мэрдэг гээд өө олох шиг амар юм юу байх вэ? Хэцүү байвал толь ашиглаарай, бүр нөлөөтэй толь байсан ч яах вэ. Тэгээд л өөрийгөө өөлөөд, өөрөө тэрэндээ итгэж чадвал чи өөрийгөө хайрлахаа болино. Тэгээд өөрийгөө байнга голж, үүнийгээ эрэгтэй хүмүүст яриад, хуваалцаад бай. Эрчүүд хэдийгээр нүүр царайны хувирал багатай, сэтгэл хөдлөлөө сайн нуудаг ч чамайг өөрийгөө шүүмжлэх тоолонд сонссоор сүүлдээ залхаж, бүр чиний хэлсэнд үнэмших болно.
Үр дүн нь: Гайхалтай. Чи өөрийгөө хайрладаггүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Энэ бол шинжлэх ухаан хийгээд хүн төрөлхтний амьдралын туршлагаар баталгаажсан юм шүү.
Болгоомжлох зүйл: Хэн нэг нь хэлээд байхад чиний тэр бүх дутагдлыг олж харахгүй байж магад, тэр бүү хэл тэр дутагдал чинь хэн нэгэнд таалагдаж ч мэднэ. Ийм тохиолдолд “Орчлонгийн хамгийн тэнэг хүн юм уу гаж донтон л ийм уул овоо шиг их дутагдалтай хүнийг хайрлах байх. Тэхээр надад ийм гаж донтон хэрэггүй” гээд л өөртөө итгүүлнэ дээ.

Тав. Хэзээ ч битгий эхэлж танилц

Хэрвээ хэрэгтэй бол тэр өөрөө лд яриа өдөж танилцана биз. Эр хүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө эхэлж нээдэг эмэгтэй бол хамгийн ичгүүргүй, аймшигтай хүн мөн гэж өөртөө хэлээрэй. Тийм хүүхнийг хүндэлж, хайрлах ёсгүй гэж эрчүүлд ярь. Тэр байтугай аятайхан эр лүү харц чулуудах чинь ичгүүргүй аалигүй явдал гэж бодож бай. Өөрөөр хэлбэл, дуугаа тат, өөрөөсөө өөр хэнд ч нарийн нандин юмаа бүү хэл, болбол өөрөөсөө ч гэсэн нуугд.
Үр дүн нь: Ингээд байхад тэр өөр хүн рүү харах болно, найдвартай.
Болгоомжлох зүйл: Гэнэт, өөдгүй муу гаж донтон түрүүлж санаачилга гаргавал яана? Тэр үед хэлгүй л болдог байх даа.

Зургаа. Аль нэг намд элс

Аль болох ширүүн, догшин, дайчин нам, улс төрийн хүчин, эвсэлд элсэн ор. “Тантай танилцахад таатай байна. Би бүх эрчүүдийг сөнөөн устгах эмэгтэйчүүдийн эвслийн гишүүн л дээ. Би уулзалтандаа явж байна” гэж хүйтэн өнгөөр хэлээд жигшсэн харцаар харахад л тэр хүн шууд эргээд явна. Хэрвээ явахгүй байвал үргэлжлүүлээд арьсан гутал юм уу савхин дээл рүү нь хараад “Би амьтны арьсан хувцас өмсөгчдийг үзэн яддаг. Би амьтан хамгааллын нийгэмлэгийн гишүүн л дээ” гэх юм уу, эсвэл “Өө, та мич жилтэй хумхын ордны хүн юм уу? Яг миний хамгийн дургүй жил, ордтой юм аа?” гэж хэлсэн ч болно.
Үр дүн нь: Цаад залуу чинь хамгийн энгийн, тэнэг ч бай хамаагүй нэг шалтаг олж хэлээд хөлийн хурдаар зугтах болно. Утсаа өгөөч ч гэхгүй гэдэгт итгэж болно.
Болгоомжлох зүйл: Таныг яг хэлсэн зүйлийн чинь төлөө хайрлах хүн гарч ирж магадгүй. Тэр нь тантай хамтран зүтгэгч юм уу, намын нөхөр чинь ч байж магад. Тэгвэл та “Би ажил, амьдралаа хольж хутгадаггүй” гэж хэлээд үз дээ?

Долоо. Шууд л хуримын тухай ярь

Та хоёр танилцаад удаагүй, чи аль эрт бүх зүйлийн тухай ярьж тохирсон хүмүүс шиг шууд хуримын тухай ярь. Хэзээ хуримаа хийх вэ, би ямар хувцас өмсөх вэ, хуримаа хийхээс нааш би хүнтэй унтахгүй гээд л. Тэгээд залуу чинь яриан завсраа нэг бяцхан хөөрхөн муурын зулзагыг өхөөрдөх юм бол шууд л “Тэгээд би яг энэн шиг олон хөөрхөн зулзагатай болмоор байна” гэж хэлээрэй.
Үр дүн нь: Ийм яриа болсны дараа эрчүүдийн 98 хувь нь ганц ч үг хэлэлгүй зугтан оддог гэдэг юм. Дараа нь таны бараанаар танаас хэдэн бээр цаагуур өнгөрөх болно.

Болгоомжлох зүйл: Харин үлдэж буй тэр 2 хувьд нь хамаарах солиотой амьтан танд таарсан бол шууд “Ура” хашгираад босоод ирж магадгүй. Тэгээд бүр “Тэгвэл хоёулаа бас 5 зодоонч нохойтой болъё” гэж ч магадгүй. Ийм тохиолдолд харин та өөрөө хөлийн хурдаар зугтаах хэрэгтэй болж дээ.

Найм. Түүнд эргэлз

Хэрвээ цаадах чинь таны бүх л сул тал, элдэв ааш, илүү дутуу шаардлагыг бүгдийг нь тэсээд дэргэд чинь байгаад байсан ч явуулах арга бас олдоноо. Тэрний хайр сэтгэлд эргэлзэж байгаагаа өөртөө үнэмшүүлж, “Тэр намайг үнэхээр хайрладаг гэж үү? Яагаад? Ямар учраас намайг хайрлах болов? Энд нэг л юм биш байна даа? Тэрэнд надаас юу хэрэгтэй юм бол? Мөнгө үү, орон гэр үү, өдөр бүр цай хоол хийлгэх нь үү, секс үү” гэж байнга давтан хэл. Эргэлзэж байгаагаа залуудаа ч гэсэн байнга хэлж, тасралтгүй шалгалт хийгээд бай. Ямар ч эр хүн үүнийг удаан тэсэхгүй.
Үр дүн нь: Тэгээд эцийн эцэст чиний хардалт талаар болохгүй. Тэр сайн хүн болж “жүжиглэхээ” больж, “Тийм ээ, чи чамд хайргүй мэдэв үү. Чи ингэж л хэлүүлэх гээ биз дээ?” гэж хашгирах болно. Тэгээд чиний гайхамшигт ганцаардлын амьдрал эргэн ирнэ дээ.
Болгоомжлох зүйл: Энд бол та л биеэ барьж чадахгүй байхаас болгоомжлох хэрэгтэй. Анхаарлаа сулруулж, түүний өгөөмөр зан, тэвчээр, чиний төлөө бүх зүйлээ золиосолж чадах сайхан сэтгэлд бууж өгөх вий. Жишээ нь, хамгийн жирийн өдрүүдэд хүртэл оронд чинь кофе авчирч өгөхөд түүний хайранд өөрийн эрхгүй автахаас болгоомжилно доо.

Ес. Түүнийгээ өөрийхөө төгс төгөлдөр дүртэй харьцуул

Чи нарны шилээ авч байгаад наад залуугаа нэг хар даа? Чиний нөгөө өөртөө бий болгосон төгс төгөлдөр дүртэй чинь огт адилгүй байгаа биз дээ? Тэхээр чиний нөгөө хүсч мөрөөдөж байсан сэтгэлийн ханхүү чинь яах болж байна? Тэр хар даа? Хажууд чинь тэрийж хэвтчихээд л, таван лонх шар айраг гүзээлчихээд, арван торой нийлүүлсэн юм шиг хурхираад л, хөл бөмбөг ч гэх шиг тэнэг юм үзэж хэдэн цагаар зурагтын өмнө алхайж суугаад, ээжтэй чинь хүртэл үг хэлээ ололцчихгүй шүү. Ийм юмаар яадаг байнаа? Чи энэ бодлоо битгий нуу. Түүнд хэл. Жинхэнэ эр хүн ингэдэггүй гэдгийг тэр мэдэж аваг. Тэгээд чи түүнд “Чи миний бодож байсан хүн биш байнаа. Миний хүсэн хүлээсэн хүн ийм л байх ёстой” гэдгийг хэл л дээ.

Үр дүн нь: Энэ бүхнийг сонссоны дараа тэр тэсвэр алдах болно. Баргийн эр тийм хэцүү өрсөлдөөнийг /байхгүй хүнтэй хийж буй өрсөлдөөн шүү дээ/ тэвчихгүй дээ. Мэдээж эхэндээ чиний хэлсэн, хүссэнд тааруулах гэж оролдох байх л даа. Бас сэтгэл судлаач дээр очиж өөрийнхөө талаар ярилцах байх. Гэхдээ удахгүй дээ. Тэгээд л нэг сайхан өдөр яваад өгнө. Ингээд чиний хүсэн хүлээсэн мөч ирэх нь тэр биш үү?
Болгоомжлох зүйл: Дурлахаас болгоомжил. Учир нь чи түүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, хайрлаж орхивол тэр хүн чинь автоматаар чиний сэтгэл дэх төгс төгөлдөр дүр төрх болж хувирдаг. Бүр ямар ч муу зуршил, элдэв ааштай байсан тэр шүү.

Арав. Хараанаасаа нэг ч алхам бүү холдуул

Түүнийг гараас нь хөтлөөд алхам ч битгий холдуул. Бүхий л чөлөөт цагаа хамт өнгөрүүлнэ гэж шах. Бүх л найз нөхөд, хийдэг ажил, сонирхдог юм, бүр суудаг сандалтай нь хүртэл хардаад бай. Тэгээд бүх л найз нөхөдтэй нь найзалж, сонирхдог зүйлийг нь хамт сонирхож, бүх юмаа л хамт хий. Яагаав? Нөгөө халбаганы ишийг нь би, толгойг нь чи угаа гэж нэг хошин үзүүлбэр байдаг даа?
Үр дүн нь: Ийм хэрээс хэтэрсэн ойр дотно харьцаа түүнийг залхааж боомилох болно. Тэр сүүлдээ холхон шиг, аль болох алсхан шиг эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ, чи ч эрх чөлөөгөө олж авна.
Болгоомжлох зүйл: Энэ бүхэн түүнд таалагдвал яана гэдгээс л болгоомжилно доо. Түүнд таалагдаад, сүүлдээ бүр та зугтмаар болох вий. Тэгвэл зугтаах л хэрэгтэй.

Арван нэг. Эсвэл түүнээс холд

Хажууд чинь хэн ч байхгүй юм шиг л амьдар. Хүссэн цагтаа явж, ирж,хоолоо ганцаараа хийж идээд, түүнийг чиний нэг ч дутагдалд үг хэлүүлэхгүйгээр, өөрийг чинь шүүмжлэхийг тэвчихгүйгээр, юу дуртайгаа хий, нэг ч үр бүү сонс. Юу ч асуулгүй найзнартайгаа уулзаж, зугаалж, өөрийнхөө л юманд анхаар. Ямар ч тохролцоо гэж байхгүй, бүх юм зөвхөн чиний хүссэнээр.
Үр дүн нь: Цаадах чинь хэрвээ чиний тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрвөл чи-өөрөө өөртөө эзэн байх болно. Зөвшөөрөхгүй бол тэр тулааны талбарыг чамд орхиж, чи эрх дураараа жаргана даа.

Болгоомжлох зүйл: Хэн нэгэнтэй хамт байгаа мөртөө ганцаараа мэт амьдарна гэдэг бол өндөрт татсан олсон дээр дэнжигнэж яваатай адил юм. Тэхээр тэндээс унах вий гэж л болгоомжилно доо. Хэдийгээр бусдын нүдэнд эр нөхөртэй ч өөрөө өөртөө эзэн байж амьдарч байгаа мэт харагдах нь таатай ч, ийм нөхцөлд амьдралын тэнцвэрийг хадгална гэдэг хамгийн хэцүү нь. Тиймээс хэзээ нэгэн цагт, “хоёулаа”, “ганцаараа” байх хугацааны аль нэг нь гарцаагүй дуусах л болно.

Одоо эцэст нь чамд эр хүн байгаа бол ямар төвөг учирдаг талаар нэгтгэн дүгнэцгээе. Хэрвээ чи эр хүнтэй бол…
• Чиний бүрэн бүтэн унтаж амрах 8 цагаас дандаа хороогдоно. Секс ч гэх шиг…
• Хөнжлийг чинь хуу татсанаас болоод чи шөнө дандаа даарна, сэрнэ
• Чиний дуртай кино гарах цагаар хөл бөмбөг заавал давхацна
• Хэрвээ чи хувцсаа тайлж байвал нэг юм хэлээд байнаа гэсэн үг
• Хэрвээ чи хувцсаа өмсөж байвал бас л нэг юм хэлээд байгаа гэсэн үг
• Чамайг угаалгын өрөөнд жаахан удахад л хаалгыг чинь балбаж эхэлнэ
• Чамайг утсаар тайван ч яриулахгүй
• Яриад дуусангуут чинь л хэнтэйгээ ингэж удаан чалчаад байгаа юм бэ гээд л байцаагаад эхэлнэ
• Чи ямар нэг юм худалдаж авахын тулд энэ яагаад чамд хэрэгтэй болсон тухай заавал тайлбарлах шаардлагатай болно
• Өдөр бүр л чамайг өрөөсөн оймс, цамц, зангиа олоодох гэж шаардана. Тэр нь ихэнхдээ л буйдангийн доор, сандлын дэргэд хэвтэж байхыг нь яана
• Чи тэрнийг ирэхгүй яагаад удаад байна, яагаад утсаар ярихгүй байна гээд л бодож, шаналж сэтгэлээ зовоох хэрэгтэй болно
• Орчлон дэлхий ямар ч цаг агаартай байлаа, чиний сэтгэл ямар ч байлаа үл хамааран тэрний сексийн хүслийг хангах хэрэгтэй болно

За ийм л байна даа. Энэ бүхнийг тэвчиж чадвал чи эр нөхөртэй, хайртай залуутай байгаа гэсэн үг. Эс чадвал эрх чөлөөгөө эдэлж яваа байх нь. Танд ямар эрх чөлөө хэрэгтэй байгааг ганцхан та мэднэ, та л шийднэ.

Ингээд дууслаа. Энэ бүхнийг уншсаны дараа Танд гэнэт хүнээр хайрлуулж, хэн нэгний тэвэрт эрхэлж, янагийн үг сонсож, сексийн амтыг мэдэрмээр санагдчихав уу? Тэгвэл дээр бичсэний яг эсрэгээр нь хийгээд байгаарай. Тэгвэл та хэзээ ч “ганцаараа, цор ганцаараа” гэдэг хувь тавиланг мэдрэхгүй. Гэхдээ энд бичсэн зүйл танд хэрэг болсон эсэхийг бичээрэй.

Ганцаараа ч бай, хосоороо ч бай, гол нь бүсгүй та аз жаргалтай л байх ёстой шүү…




Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2351961/464/trackback

profile

bultsgar

2009.10.27 21:57:20
*.62.59.114

бусгуй та нуурээ битгий будаарай /гоо сайхны шивээс/ 010-3169-69323.jpgмэргэжлийн гоо сайханч /мэргэжлийн эмч/  танд
 гоо сайхны бух торлийн шивээс гоо сайхны мэргэжлийн ондор тувшинд чанартай бутээгдхүүнээр хийж уйлчилж байна .

-бух торлийн хэлбэртэй  хомсог / будаагуй юм шиг харагддаг устэй шивээс /
-- нудний дээд доод зовхинд хурээ буюу  контур  /нудний зовхиний хурээний шугаман  дээp  маш  цэвэрхэн хийнэ/
 --  уруулын хурээ  /уруулын хурээний шугаман дээр маш цэвэрхэн хийнэ /
  шивээс хийхэд  хэрэглэгдэх багаж матeриалыг нэг удаа хэрэглэнэ.
 холбогдох утас 010-3169-6932
 гэрийн хаягаар очиж уйлчилнэ  
 гоо сайхан ертонцийг аварна

** AMORE**солонгосийн гоо сайхaн эрүүл  мэндийн   шилдэг бутээгдхүүн   ***** hera, sulwhasoo*****
 судалгаагаар солонгос бусгуйчуудийн 60-80%  **амоre** компаний бутээгдхүүнийг хэрэглэдэг болохийг тогтоосон байна.
*amore* гоо сайхний шилдэг бутээгдхүүн:
 
 --aрьсний давхаргуудад уйлчлэн   ,хөлс ялгарүүлдаг  сүв рүү нэвтэрч арисийг урэвсүүлэн ,арисний урэвсэл
   /идээт батга,энгийн хар цагаан батга ,сэвх носоот толбо/  уусгэгч нян бактeрыг устгадаг
    гүн цэвэрлэгч   шингэн саван--cleansing foam 
-- холимог хуурай тослог эмзэг  батгатай арьсны  чийгшүүлэгч -skin,
 --  суун шингэн -lotion,
--арьс чангалах , цайруулах , сэвх носоот толбо арилгах будгэрүүлэх
-- торол бурийн  эссэнц ,маскууд
--аръсанд ууссэн гун ,онгоц үрчлээг арилгаж ,аръс цайруулах  коллагeнтай   тоснууд
--нарны хэт ягаан туяа шороо тоoсноос үүсэн арьсны хар толбо сэвх
арилгадаг  витамин  нарын  хэт ягаан туяа ,гадны нолоо нар салхинаас
 хамгаалах SPF50(PA+++) SPF35(PA++)нарны  тос  борлуулж байна.
**ядаргаа тайлах ,биeйин эсэргүүцэл, дархлааг  сайжруулах ургамлаас гаргаж авсан  олон төрлийн  витаминий  найрлагатай  бэлдмэл витамин зарж байнa. 

 **Гэдэсний харвин илүүдэл өөхийг арилгаж , биeийн хэмжээг хэлбэр галбиртай болгож  залуужуулж, найдвартай тураах  100% ургамлын гаралтай хүний биeнд
сорог нолоо байхгуй  чанарын өндөр түвшин хангасан  
AMORE- HERA фирмийн Slimmer DX + V=В бэлдмэл зарж байна.
эрэгтэй эмэгтэй хүйс хамаарахгүй ууж болно.
 20мл/ x 30ширхэг   Үнэ70000won
**тураах цай
  гэдэсний илуудэл оох харвинг хайлуулж  ,арисний давхаргад бгаа холeстрилийг гадагшлуулах  /одорт  отгонийг байнга гадагшлуулна
  30ш--30.0w
***тураах бутээгдхүүн, тураах цайг хослуулан 3 сар хэрэглэхэд  6-10 кг жинг та хасах болно
 захиалга авах утас 010-3169-6932
Cолонгос дотор хаягаар үнэгүй

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
7986 МЭДЭЭЛЭЛ file eruulmend 2009-10-29 509
7985 Нярай хүүхдийн асаргаа сувилгаа-сургалт file eruulmend 2009-10-29 1976
7984 <<<<БИ ОДОО ГЭРТЭЭ >>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-29 747
7983 nyarai huuhdiin hogjiliin.... [3] giordani 2009-10-29 2264
7982 DEVSHILT_TRADE-d file [1] sunyeon 2009-10-29 2442
7981 eejyydee yum asyymaar bna???? [3] busgyu 2009-10-29 822
7980 bolor2 oos asuuh yum bn [5] buuvei9 2009-10-29 938
7979 helj tuslaach [7] ostr 2009-10-29 1277
7978 hariulj ogch tuslaach... [5] miga_shinee 2009-10-29 1580
7977 EEJUUUDEE HELJ OGOOCH [5] bovka 2009-10-28 1108
7976 suwonii immigreishin [5] huuuuue 2009-10-28 995
7975 asuuyaa [2] hurd123 2009-10-28 1008
7974 НҮҮР ТАНЬ НҮХЖЭЭД БАИВАЛ ,,, [3] ЧЭЖҮ 2009-10-28 1562
7973 ТӨРӨЛ БҮРЭЭР ЗАНГИА ЗАНГИДАЖ СУРАХ АРГА [3] ЧЭЖҮ 2009-10-28 7758
7972 helej ogooj....... [2] magic88 2009-10-28 795
7971 hariult ogson eejuuddee bayrlalaa ahiad asuuy [5] buuts 2009-10-28 1216
7970 ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛСОН ХАЙРУУЛЫН ТАВАГААР ЧАМИН ЦАГ ХИЙХ АРГА [2] ЧЭЖҮ 2009-10-28 1259
7969 Бүтэн сайнд 구로구청 -д 17 эмч ирж үнэгүй эмчилгээ хийнэ [4] ЧЭЖҮ 2009-10-28 1470
7968 hi $ hedtei bgaa heleed uguuch busguichuudee naidvartai kargo bna uu dansaar yavuulchihmaar bdag yah ve [3] b7***u 2009-10-28 716
7967 Бурхан багшийн сургаалаас [1] uvgun 2009-10-28 2572
7966 Мєнгє тогтоох аргууд [2] uvgun 2009-10-28 1605
7965 Гэхдээ, хэрэв та Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 625
7964 shud [2] xuleelt 2009-10-28 711
7963 <<<БҮСГҮЙЧҮҮД МИНЬ УЛАМ САЙХАН>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 897
7962 hi busguichuudee [2] sunyeon 2009-10-28 849
7961 Toosontsoriin alargiiniig yaaj idgeeh be??ㅠㅠ [8] ◈SaGGaJi◈ 2009-10-28 1330
7960 Ta buhniig Orgonoor Hureltsen Irehiig Urij Baina file BUMBOD01 2009-10-28 623
7959 tekbenii utas medej baival yaraltai bicheed ogooch [2] dunhil 2009-10-28 732
7958 Huuhdiin or togloomtoi n ... file [2] mbmmbm 2009-10-28 1524
7957 ********МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ СОЛОНГОСТ ИНГЭЖ ******** [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-28 1296
7956 eejuudees asuuh yum bnaa bayrlalaa [5] buuts 2009-10-27 1340
7955 <<<БҮСГҮЙЧҮҮДДЭЭ Л ХАНДАЯ >>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-27 759
7954 <<<ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ТУНГААЖ БОДООРОЙ>>> [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-27 1133
7953 heleed uguuch dee yaraltai [7] d20 2009-10-27 1618
7952 ASUUYA [2] suren9 2009-10-27 804
» Ганцаараа, цор ганцаараа [1] uvgun 2009-10-27 741
7950 Эзэгтэй танд (Ахуйн зөвлөгөө) [1] uvgun 2009-10-27 1215
7949 egch naraa asuuya [4] ev 2009-10-27 650
7948 31 nii surgaltand suuh jiremsen bolon nyrai huuhedtei ehchuud bwal holboo bariarai tsug yway [1] antolkaa 2009-10-27 942
7947 anhaaryylga [2] goofy 2009-10-27 890
7946 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 1004
7945 tavilga yavuulah hyamd hurdan ochih gaigui kargo bnu? [1] huuuuue 2009-10-27 740
7944 hiiswereer tursun eejuud zuwluguu uguuch [11] tuul_0724 2009-10-27 2610
7943 daxiad asuuyaa [2] duck duck 2009-10-27 498
7942 gereendee bj bgad tursun eej bna uu [1] smile_bear 2009-10-27 698
배너신청
자생병원

배너신청