Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Эх хvvхэд хоёрын холбоог гэрчилж vлддэг ганц зvйл бол хvй. Нярай хvvхдийн хvй хамгийн эмзэг бөгөөд зайлшгvй ариун байх ёстой. Гол амь нь гэж хэлж болно. Хvйн халдвар хэмээх айдас дагуулсан vгийн цаана бидний төдийлөн ойлгодоггvй олон тайлбар нуугдаж байдаг аж.

Хvний биеэр эргэлдэж байгаа бvх цус буюу судасны зангилаа нь хvй гэж монголчууд эртнээс ойлгож иржээ. Хэрэв нярай хvvхэд хvйгээр дамжсан халдвар авбал маш богино хугацаанд аюулд хvргэдгийн нууц энэ аж.
Хvvхэд төрснөөс хойш - 4 --7хоногийн дараа хvй харлаж, цөглөх ёстой. Хvйний vлдэгдлийг агаар нэвтрэх боломжтой орчинд элдэв халдвараас ангид байлгаж, цөглөхийг нь хvлээдэг. Энэ бvх хугацаа эхийн хувьд тодорхой бэрхшээл дагуулдаг. Эдгэж ядаж байгаа хvй өлгийний даавуунд, татагдаж сэдрэх, шvvс гарах, бохирдох зэрэг бэрхшээл учирдаг. Живх өлгийний зөөлөн даавуунд ялимгvй vрэгдэхэд л улайн өвчлөх нь бий. Тэгвэл хvйг яаж хөндөхгvй байх вэ гэсэн асуулт гарч ирж байна.


Нярай хvvхдийн хvйг ариун цэвэр байлгах vндсэн зарчмыг эмнэлэгт ч, гэрт ч адилхан баримтлах ёстой. Хvй нь агаар нэвтрэх орчинд, цэвэр, хуурай байж чадвал амархан цөглөдөг. Хэрэв хvйн шархыг тойрон улайж, идээ гарч, муухай vнэртэж эхлэвэл энэ нь халдвар vvссэний шинж бөгөөд даруйхан эмчид хандах хэрэгтэй. Нялх хvvхэд ойр ойрхон шээж, баас нь голдуу шингэн байдаг учир арчлахад нэлээд төвөгтэй. Зарим тохиолдолд vvнээс шалтгаалан хvй бохирдох нь бий. Нэг удаагийн живх энэ байдлаас таны хvvхдийг хамгаалж чадна. Тvvнээс гадна сvvлийн vед олонтаа тохиолдох болсон төрөлхийн тvнхний мултарлын vед живх хэрэглэх нь vр дvнтэй байдаг.

Нялх хvvхдийн яс бvрэн төлжөөгvй байдаг учраас ташааных нь vе бэхжээгvй байдаг. Зөв бэхжvvлэхийн тулд хvvхдийг алцайлгаж, өвдөгөөр нь нугалан хагас өргөлттэй байдлаар өлгийдөж тэврэх нь vр дvнтэй. Vvнд нэг удаагийн живх зохих vvрэг гvйцэтгэдэг байна. Нэг удаагийн живх хvvхдийг тулгууртай, хамгаалалттай мэт байлгадаг бөгөөд ариун цэвэр, эрvvл ахуйн хувьд дээд зэргийн тааламжтай нөхцлийг бvрдvvлдэгээрээ онцлогтой. Хvvхэд тань нойтон, хvйтэн орчинд тав тух алдан, унтаж чадахгvй сэрвэлзээд байгаа бол энэ бэрхшээлээс зайлсхийх шалгарсан арга бол живх гэдгийг онцлон хэлье. Тийм ч учраас хvvхэддээ хайртай аав, ээж нарын сонголт ямагт нэг удаагийн живх байдаг билээ

Vнэнийг хэлэхэд нялх хvvхдэд ямар нэгэн тусгай саван, тос, бусад тvрхлэг төдийлөн ач холбогдолгvй байдаг. Өдөр бvр усанд оруулж, живхийг нь солих тоолондоо арчиж цэвэрлэн, арьсыг нь vргэлж хуурай байлгах нь чухал. Гэхдээ хvvхдийнхээ бvх биед vе vе сvvний тосоор иллэг хийж, нурууных нь чилээг гаргаж өгөх шаардлагатай. Агаар чөлөөтэй нэвтрvvлдэг энгийн даавуун хувцас өмсvvлэхийг зөвлөж байна. Хvvхдийн мэдрэмтгий арьс өөрт нь юу тааламжтай байгааг танд ядах юмгvй мэдээлэх болно. Живхтэй байх vедээ хvvхэд тань амгалан тайван нойрсож, хөгжилтэй, сэргэлэн ааштай болж байгааг анзаарсан уу? Хэрэв бяцхан vрс тань хамгийн дотно андаараа нэг удаагийн живхийг сонговол гайхах хэрэггvй. Учир нь живх тэднийг эрхлvvлж чаддаг юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2419456/df7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
배너신청
자생병원

배너신청