Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Амьсгалаа гаргах үедээ бүх биеэ нэг бүрчлэн сулруулж, бие тань амарч, тайвширч байгааг мэдрээрэй.

Ингээд гурван секундын дараа биеэ бүрэн сулласан байдлаас дахин хамраараа аажим гүн амьсгал авч түгжээд, түрүүчийнхээсээ улам илүү хүчилтөрөгч биед тань шингэн орж, цусаар гүйж, тэжээж тэтгэж байгааг та мэдрэх болно.

Гурван секунд амьсгалаа түгжиж, өөрийн биеийг мэдрэх эрэл хайгуул хийсний дараа амьсгалаа аажмаар удаан, амаараа үлээж гаргаад, ингэхдээ биеэ бүрэн сулруулаарай. Үүний дараа бие тань нэг л тайван болж таатай мэдрэмж төрөх болно. Энэ дасгалыг нэг хийхдээ 2-3 удаа хийгээд 5 минут завсарлана. Завсарласны дараа дахин 2-3 давтаж хийгээд болно. Энэ нь стресс тайлах нэг бүтэн дасгал болно.

Дасгалыг эхэн үедээ 3-аас олон давтан хийхэд тархи хүчилтөрөгчөөр хэт ханаснаас болж толгой эргэж эхэлдэг тул толгойгоо эргэтэл хийх хэрэггүй гэдгийг сануулъя.

Дасгалыг өдөр бүр, ямар ч нөхцөлд, ямар ч байрлалд хийж болно. Та гадаа явж байхдаа ч, сууж, эсвэл хэвтэж байхдаа ч хийж болно. Нойр тань хүрэхгүй бол орондоо орж хэвтэж байгаад, элдэв илүү юм бодолгүйгээр дасгалаа хийгээрэй. Нэг л мэдэхэд гүн нойрондоо дарагдсан байх болно.

Харин машин унаа жолоодож явахдаа болохгүй шүү!!!
Энэ дасгалыг өдөр бүр, өдөрт хэдэн ч удаа хийж болно. Дасгалаа хийх тусам та улам гүн амьсгал авч, гаргаж чаддаг болох ба амьсгал авах, гаргах хооронд амьсгалаа бүр удаан түгжиж чаддаг болно. Энэ нь биеийг маш түргэн хугацаанд амраадаг.

Дасгалаа байнга хийх тусам агаар ямар сайхан амттай болохыг хүртэл, агаар ямар олон янзын амттай, үнэртэй болохыг хүртэл ялгаж мэддэг болно. Тэр цагт та хаана дасгалаа хийж, стрессээс өөрийгөө урьдчилан сэргийлэх хангалттай нөөц энерги, хүчилтөрөгч хуримтлуулж авахаа мэдэрдэг болно. Стресс танаас үүрд холдон одох болно.

Өөрийгөө ятгах араа
Хөнгөн хэлбэрийн стресс буюу сэтгэл түгших, санаа зовох, уур уцаар хүрэх, хар төрөх, бухимдах, мартамхай болох гэх мэтээс хялбархан ангижирч, өөрийн сэтгэц мэдрэлийг стресст гүн оруулахгүйгээр урьдчилан сэргийлж болдог. Ийм үед хүн өөрийгөө хянах чадвараа алдаагүй байдаг учир өөрийгөө ятгаж, бухимдаж уймрахаа зогсоож болдог.

Жишээлбэл: Би тайван байна. Би өөрийгөө хянаж байна. Асуудалд муйхраар хандаж болохгүй. Шийдвэр гаргах гэж, дүгнэлт өгөх гэж яарч болохгүй. Аливаа асуудал учир шалтгаантай, олон талтай байдаг. Би бага зэрэг хүлээзнэж байгаад учрыг нь сайтар нягталсны дараа дүгнэлт өгч шийдвэрээ гаргая гэх мэтээр ургуулан бодож, тайвшрахын зэрэгцээ, үнэхээр ухаалаг шийдвэрт хүрч, өөрөөрөө бахархах боломж олдоно гэдэгт итгээрэй. Аливаа ярвигтай асуудал тулгарахад яарч тэвдэж бухимдахын оронд яах ёстойг эхлээд сайтар бод. Хэн нэгэнд бурууг тохож эхэлбэл та стрессийн байдалтай байна гэсэн үг. Өөрийгөө стресст оруулах гэж яарах хэрэггүй. Тэгвэл таны эрүүл саруулаар сэтгэх чадвар алдагдаж эхэлнэ, алхам тутамдаа бухимдах хэрэг гарна гэдгийг тунгаан ойлгоорой.

Урьдчилан сайтар тооцоолж байгаад, цаг хугацаа, ажлын дараалал зэргээ төлөвлөж байгаад, түүнд шаардагдах зардлыг бас тооцож үзээд, дараа нь аливаа ажлыг хөөцөлдөхөд хялбархан бүтдэг шүү дээ. Түүнээс биш нэг ажил амжуулна гэж бодмогц л шууд үр дүн нь тодорхой харагдаж, шууд тэр үр дүнд хүрэх гэж яарч бухимдалд орох явдал элбэг байдаг.

Дахин жишээ татаж үзье. Банкнаас зээл авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Та шууд банк руу гүйж очоод зээл бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа. Таны зээлээр хийж бүтээх ажил үйлчилгээ тань хир найдвартай, ашигтай вэ гэдгийг эхлээд тооцоолно. Өрсөлдөгч хаана хаана байна. Та хаанаас түүхий эд материал, бараа бүтээгдэхүүнээ татаж, хаана ажил үйлчилгээгээ явуулж, ямар үнэ ханшаар зарж борлуулж, хэдий хирийн орлого зарлага гаргах вэ гэдгээ тооцоолсон уу?...

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2423030/605/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
8481 hi eejvvdee,zowloorei [11] MB_SH 2009-11-18 2564
8480 ****АРАЙ Ч ДЭЭ ..ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ **** [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-18 1296
8479 eejuudee zovolooj????????? [11] magic88 2009-11-17 1845
8478 Монгол Улс тунхагласны ойд зориулсан Шатрын тэмцээнд уръя hoo orlog 2009-11-17 856
8477 ***ИЙМ Л БАЙДАГ ЮМ ШҮҮ *** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-17 1113
8476 surguulias choloo avah tuhai [6] Ulibka 2009-11-17 1436
8475 busguichuudee heleed ogooch [1] mgl_86 2009-11-17 988
8474 tuslaarai [2] sisii 2009-11-17 1182
8473 hariin hund net tawij ugdug gazar medeh hun bnuu [1] wowca 2009-11-17 1207
8472 asuuyaaa [2] nisnis 2009-11-17 1098
8471 24 bnuu huuhnuudee nuhruusuu asuudaa [1] Бамбаруу. 2009-11-17 934
8470 ЭЭЖ НЬ ХҮҮДЭЭ ЭЛГЭЭ ӨГЛӨӨ [7] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-11-17 1418
8469 hariulj ugnu uu [1] 02020202 2009-11-17 1309
8468 tuslaarai [2] girls_mgl 2009-11-17 1232
8467 daatgal asuuy [3] otta 2009-11-17 1083
8466 www.huuhed.bblog.mn БОЛОР2 2009-11-17 1258
8465 eejuudees asuuy [2] saranhuu* 2009-11-17 1075
8464 Мэрайя Кэрри ямар их таргалаа вэ [8] ***Энxзaяa*** 2009-11-17 2428
8463 САЙН ЯВАХ САНААНЫХ ГЭЖ ЯМАР ҮНЭН БЭ ?? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-17 2088
8462 Hi all. Belak berry gar utasnii talaar medexiig xvssen yumaa ymarxuu bol .Ene utsiig xereglej bgaa xvmvvs baival xelj ogooch.Vne xansh ni xed gej baigaa bol [2] Mongolbvsgvi 2009-11-17 1765
8461 xelj tuslaach [5] turmonkh 2009-11-17 1122
8460 HI ALL ASUUH YUM BNA AA [5] bovka 2009-11-17 1133
8459 eejuudees asuuya yaraltai [2] jeonju-s 2009-11-17 1102
8458 eejvvdee zuwluuch [6] bawka 2009-11-17 2094
8457 huuhdiin or zarna deeree olgodog togloomtoi ni zarna [1] sudaa 2009-11-17 1269
8456 gertee suuj bgad mongo oloooroi honey(o_o) 2009-11-17 1138
8455 aylal juulchlal shagai99 2009-11-17 2250
8454 ohiduudaa........ [3] magic88 2009-11-16 1290
8453 asuuh yum bnaaaaa [3] snudval 2009-11-16 985
8452 eejuudees asuuy [8] otta 2009-11-16 1146
8451 tseej xorsoxod yax ve ? [4] mgldevochka 2009-11-16 1346
» ӨНӨӨДӨР БӨӨН СТРЕСС ПРОБЛЕМ...ЯАХ УУ??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-16 894
8449 BUSGUICHUUDEE TUSLAARAI [6] ***Энxзaяa*** 2009-11-16 1641
8448 ullanbaatar utasnii gazriin utas yaraltai helj uguuch [1] tiffani 2009-11-16 1075
8447 helj ogooch [3] girls_mgl 2009-11-16 1052
8446 김나양 d [1] bi bol sexy 2009-11-16 1272
8445 meddeg hun baival helj ogooch [3] khaliunaa_a 2009-11-16 976
8444 torson eejuudees asuuya! [6] Tiny_hk 2009-11-16 2328
8443 agaarjuulagch-asuuya [7] jargaa 82 2009-11-16 1880
8442 TUSLAARAI [3] tsegii74 2009-11-16 1221
8441 ustei homsog [2] sparex 2009-11-16 1242
8440 yaraltai helej ogooj........ [4] magic88 2009-11-16 1294
8439 bas l asuuya [1] tamir_ls 2009-11-16 1007
8438 goo saihan gej [6] tamir_ls 2009-11-16 1812
8437 Zovhinii tos asuuya? [5] Маралгоо 2009-11-16 1611
배너신청
자생병원

배너신청