Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
...Араасаа гурван дүү дагуулж ирсэн өргөмөл охиныг үрчилж авсан эцэг эх нь байнга гадуурхаж, зоддог байжээ. 11-хэн сартайдаа энэ айлын босгыг алхсан түүнийг ганц өмгөөлж, хамгаалдаг эмээ нь нас барснаар охины зовлонт амьдрал эхэлсэн байна. Гэрийн хар бор бүх ажлыг хийж, дүү нараа харах охиныг эцэг эх нь зодох, гадуурхаж, дарамтлах бол энүүхэнд. Түүнийг долоохон настай байхад согтуу эцэг нь хүчиндсэн ч өмгөөлж, хамгаалах хүнгүй, хэнд хандах, юу хийхээ мэдэхгүй явсаар охин 15 нас хүрчээ. Найман жилийн турш балмад эцэгтээ хүчирхийлүүлсэн охин азаар сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарч, “Гүнж” төвийнхөнд мэдэгдэн, хөөцөлдсөөр түүнийг хотод авчирсан байна. Аймгийн шүүхээс охиныг гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсныг тогтоож, үрчилж авсан эцэг эхийнх нь аав ээж байх эрхийг зургаан сараар хассан шийдвэр гаргажээ. Одоо өргөмөл охиноо найман жилийн турш хүчирхийлсэн хэргийг нь аймгийн цагдаа шалгаж байгаа юм байна. Охин хоёр настайгаасаа нугаралтаар хичээллэж, дугуйланд явдаг байсан ч эмээгээ өнгөрснөөс хойш орхисон байна. Тиймээс “Гүнж” төвийнхөн охиныг Циркийн уран нугаралтын дугуйланд шалгуулахад тэнцсэн ч төлбөрийг нь төлж чадахгүй байгаа аж. Мөн байнгын зодуур, дарамтаас болоод хүнтэй харилцах чадвар, ой тогтоолт муутай болсон охинд сэтгэлзүйн болоод эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай байгаа юм байна.…

Нийтлэлийн дагуу охинд туслахаа илэрхийлэн сайхан сэтгэлт олон хүн хандаж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин, “Гүнж” төвтэй хамтран “Сайхан сэтгэл унтдаггүй” аяныг эхлүүллээ. Та охиныг олны дунд нийгэмших, хүсэл мөрөөдлөө биелүүлж, амьдралд хөлөө олоход нь туслахыг хүсвэл “Хас” банкны 21000158 /төгрөгийн /, 23000036 /валютын/ тоот дансанд хандив өгөөрэй.

Сэтгэгдэл:

Зочин:
Данс хурдан нээчихвэл би гэр бүлийнхээ өмнөөс мөнгө хандивламаар байна. Сэтгэлийн дэм их чухал. Хөөрхий охины ирээдүй гэрэлтэй байх болно. Зовсоны эцэст жаргадаг гэдэг. Сайн цаг, сайхан амьдрал, сайхан хүмүүс, сайхан хайр энэ охины ирээдүйд ирэх л болно.

Зочин:
Данс нээчихвэл би лав туслахад бэлэн байна. Мэдэгдээрэй.

Зочин:
Би Канадаас бичиж байна. Энэ ажлыг санаачлан хийсэн та бүхэнд баярлалаа. Манай улсын эдийн засгийн боломжтой хүмүүс нь ийм хүүхдүүдийг нийгэмшүүлж авахад тусалдаг жишиг бий юу. Ер нь цаашдаа энэ сэдвийг гүнзгийрүүлэн судлах нь зөв. Иргэншүүлж, нийгмийн хүн болгоход нь энэ охинд тусалмаар байна. Дансны дугаарыг нь бичээрэй.

Зочин:
Тэр өргөсөн аав нь адгуус юм уу хаашаа амьтан бэ. Эхнэр нь ч эрүүл хүн биш байна. Нөхрөө хамгаалаад байвал хамт хэрэгт татах хэрэгтэй юм биш үү.

Зочин:
Манай нутагт байсан бол тэр аавыг нь мөн сайн зодох юмсан. Тэр нутгийнхан нь юугаа хийж байдаг байнаа. Бээлийн чинээ ганц охиныг хараад, хамгаалаад байж чадахгүй. Хэрэв нутаг ус, нэрийг чинь мэдээд авбал хэзээ нэгэн цагт зорьж очоод чамд чадалтай хүнд дээрэлхүүлэхэд ямар байдгийг, өвдөхөд хүнд байдгийг, уйлахад ямар байдгийг насандаа мартахгүй болтол чинь үзүүлээд өгнөө.

Зочин:
Улс нь иргэнийхээ төлөө юм хийх цаг нь болоод байгаа юм биш үү.

Зочин:
Би Сингапурт ажиллаж, амьдардаг залуу байна. Банкныхан энэ ядарсан, зовж буй охинд MNT, USD хандивын данс нээгээд өгөөч. Гадна дотноос хүмүүс халуун сэтгэлээр туслая гэж байна. “Гүнж” төвийнхөн одоо хэрэглэхийг нь хэрэглүүлээд, ирээдүйд хэрэглэхийг нь хадгалаад сайн зохицуулаад өгөөрэй. Би ч бас данс нээвэл боломжоороо мөнгө шилжүүлж охинд туслая.

Зочин:
Тийм новшийн амьтдыг шоронд хийх хэрэгтэй. Арай ч дээ. Хүний жаахан үрийг…

Зочин:
“Гүнж” төвийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Үнэхээр нийгмийн халамжийн систем муу. Нялх балчир охид хүүхдийн эрх хаа сайгүй хөндөгдөх, эргээд нийгэмшүүлэх зэрэгт мэргэжлийн боловсон хүчин ба хөрөнгө мөнгөний гачаалтай. Гэхдээ сайхан болно биз дээ.

Зочин:
Эцэг эхчүүдэд анхааруулахад өөрийн төрсөн үрийг ямар ч хүнд хэцүү, боломжгүй амьдралтай байсан хүнд битгий өргүүлээрэй. Бурханаас заяасан үр хүүхдийг бусдад өргүүлж үйлийн үрийг нь зузаатгах хэрэггүй шүү. Энэ бяцхан охины тухай уншаад бүр сэтгэл үймэрчихлээ. Дэндүү нялх амьтан байна шүү дээ. Охинд туслах данс банканд нээчихвэл би нэг өдрийн цалингаа хандивлая.

Зочин:
Би Лондонгоос бичиж байна. Ийм олон жил хөөрхий охин их зовжээ. Би өөрөө охинтой болохоор түүнийг өрөвдөөд бүр уйлчихлаа. Та нар данс нээвэл би бас тэр охинд тусламаар байна. Тэр өргөж авсан аав, ээжид нь бас хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрөө эмэгтэй хүн байж өөдгүй юм бэ. Араатан нөхрийг нь олны нүдэн дээр засах хэрэгтэй.

Зочин:
Ийм нялх амьтныг хүчирхийлж байдаг ёстой мангас юм даа. Яаж санаанд нь бууж байна аа. Тэр эрийг цаазаар ав. Ийм хүйтэн сэтгэлтнүүдийг өршөөж ердөө ч болохгүй. Саяхан Польш улс нялх хүүхдийг садар самуунд уруу татсан хүнийг тайган болгох хууль гаргасан байна лээ. Манай улс юугаараа дутдаг юм. Нэг хүнийг л олны нүдэн дээр хуулийн том арга хэмжээ авахад бусад тэнэг толгойтнууд яс махандаа ортол цочих болно.

Зочин:
Би хичээлийнхээ хажуугаар ажилладаг оюутан. Охинд сэтгэлээсээ 10 мянган төгрөг хандивлая гэж бодож байна.

Зочин:
Би мөнгө /100$/ хандивламаар байна. Бусад газраас ийм хүчирхийлэлд орсон хүүхэд, эмэгтэйчүүдийг илрүүлж туслах үйлсэд чинь амжилт хүсье. Тэнэгүүдийг хамгийн хатуугаар шийтгэ. Нийгмийг зэрлэг балмад болгож байгаа хүмүүс чинь энэ муусайнууд шүү.

Зочин:
Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс захаасаа аваад зөндөө байхад охин сайн явах байхаа. Хөөрхий минь түүнийг төрсөн ээж нь хурдан аваасай даа. Сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэгсэн…

Зочин:

Түрүүлсэн ээж нь хаана байгаа бол хурдан олоосой. Дүү нараа санаж байна гэдэг их муу даа. Өөрөө буцаад очих вий дээ. Хэн нэгнийг санана гэдэг чинь л хүний сэтгэлийг тогтворгүй болгодог. Ядаж байхад манайд иймэрхүү байдалтай хүн нуугдах арга байдаг юм уу. Аймаг даяараа мэдсэн, гадагшаа гарах аргагүй болсон гэдэг их айлгаж байна даа. Данс нээх саналыг дэмжиж байна.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2507840/315/trackback

mgldevochka

2009.12.09 15:58:01
*.225.58.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
9021 ohidoo gertee suuj bgaa bol oroldood uzii nadad zugeer yum shig sanagdlaa Мишээл 2009-12-09 1036
9020 busguichuudees asuuya! [5] Tiny_hk 2009-12-09 1491
9019 БИ ҮҮНИЙГ ХИЙДЭГ ХАРИН ЧИ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-09 1295
9018 elgemsuugees [2] genethen 2009-12-09 1217
9017 ene odriin mend busguichuudee [3] GS10 2009-12-09 1197
9016 har tamga [5] genethen 2009-12-09 2476
9015 hi busguichuudee har tamga [3] genethen 2009-12-09 1740
9014 Mongol tsetserleg neegdex gej bn shuu eejuudee [4] tengis999 2009-12-09 2306
9013 sum file ~ELLY~ 2009-12-09 1019
9012 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЭД ИЙМ БОЛЧИХЛОО [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-09 2489
9011 Sunstei baishin, Elgemsuu 2 oo [5] suren9 2009-12-08 3903
9010 2010оны 1-р ээлжийн Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс хичээллүүлэх сургалтанд элсэлт авч байна. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-08 1338
9009 Heleed ogooch busguichuudee [2] suren9 2009-12-08 1880
9008 МОНГОЛД ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛОХГҮЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-08 1448
» ӨРӨВДӨӨД ӨР СЭТГЭЛ МИНЬ ШАНАЛААД ........... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-08 1375
9006 200000-240000 ЯАРАЛТАЙ ХАНДААРАЙ.... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-08 989
9005 hvvhdiin shvdnii talaar ? [8] 김아연 2009-12-08 2750
9004 EEJUUUDEE HELJ OGOOCH [2] bovka 2009-12-08 1499
9003 asuuh ni [1] Uugiishde 2009-12-08 1277
9002 chonand [1] teko 2009-12-08 1131
9001 zuvluguu uguuch bvsguichvvdee [3] nnn_n 2009-12-08 1458
9000 240000 asuuya [6] dewter 2009-12-08 1444
8999 daatgalaar [1] nnn_n 2009-12-08 1125
8998 munkhuushee asuuya anar od 2009-12-08 994
8997 elgemsvvd [14] MB_SH 2009-12-08 2873
8996 kk busguichuudeesee asuuyaa [2] buuts 2009-12-08 1595
8995 БҮСГҮЙЧҮҮДЭЭ НЭГЭН ШИВНЭЭ БАЙНАА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-08 1607
8994 Ongot lenz zuudeg busguichuudees asuuya! [3] Tiny_hk 2009-12-08 2163
8993 hi. viznii talaar ?h yum bna [13] hrtaihrtai 2009-12-08 2933
8992 Australid oyutan suraltsuulna .07082570728 -r holbogdonuu [1] Aussie 2009-12-08 1234
8991 sain bnuu?busguichuudee,nadad zolooch,yahaa medehee boliloo [12] apple2009 2009-12-08 1709
8990 huuhdiin hool? [5] janibek 2009-12-08 3657
8989 eooooe [3] svnstei baishin 2009-12-08 1586
8988 БҮГД ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-07 1409
8987 huuhdiin suu haymd zarii file [1] manuka 2009-12-07 1388
8986 asuult [1] madch 2009-12-07 1179
8985 asuux ni [3] ursgalan 2009-12-07 1442
8984 viznii talaar [3] shineleg buxen 2009-12-07 1349
8983 busguichudees asuuya [6] 5656 2009-12-07 3742
8982 sex? [5] jeonju-s 2009-12-07 5303
8981 eejuudee asuuya [3] aqua99 2009-12-07 2948
8980 manukad [4] dalainus 2009-12-07 1489
8979 busguichude asuuya [3] tsetsetse 2009-12-07 1554
8978 asuuy [3] buuvei9 2009-12-07 1367
8977 eejuudees asuuya aa [6] Мишээл 2009-12-07 1794
배너신청
자생병원

배너신청