Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Олны сэтгэлийг сэртхийлгэсэн энэ хэрэг Сонгинохайрхан дүүрэгт уржигдар гарчээ. Нярай хүүхдээ хөх няц болтол нь зодож, улмаар хүнд гэмтэл учруулсан эцэг, эх ямар хүн болохыг өчигдөр сурвалжиллаа. Охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэнэ Бяцхан охины аав, ээж Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны хоёрдугаар байрны орцонд жижүүр хийдэг юм байна. Аавыг нь Лхагвасүрэн, ээжийг нь Цоомоо гэдэг аж. Тэд 30 гаруй насны улс гэнэ. Гэтэл өөдсийн чинээ нялх үрдээ гар хүрч, зүй бус авир гаргасан нь архинаас үүджээ. Хоорондоо маргалдаж, согтуурхсан тэр уураа дөрөвхөн сартай охиндоо гарсан байна. Ээж нь хүүхдээ хана руу шидэж, харин аав нь хоёр хацрыг хөхөртөл нь алгадсан байх юм. Жижүүр эмэгтэй хүүхдээ тэвэрсээр СӨХ-ныхоо байранд уржигдар 16 цагийн орчимд орж иржээ. Тэрбээр “Хүүхдээ орон дээрээс унагчихлаа. Одоо яах уу” хэмээн СӨХ-ны ажилтнуудад тайлбарласан байна. Тэд хүүхдийн хоёр хацар хөхөрсөн байхыг хараад халамцуу эхийнх нь үгэнд итгэлгүй “Чи хүүхдээ зодсон юм биш үү. Орон дээрээс унахад ингэж хөхрөхгүй” гэсээр өлгийг нь задлахад живхтэй хэрнээ хөл нь даарчихсан, толгой нь халуу шатаж байжээ. Гэхдээ охины бие дээр ямар нэгэн шарх сорви харагдаагүй гэнэ. Харин түүний ээж Цоомоо “Би хүүхдээ зодоогүй ээ. Орон дээрээс уначихсан юм” хэмээн өөрийгөө зөвтгөсөөр байж. Ямартай ч СӨХ-ны ажилтнууд мөнгө цуглуулаад охиныг тэврэн бариачид очжээ. Тэр хавьдаа хүн ихээр цуглардаг бариач эмгэнээр охины толгойг бариулсан байна. Тэд “Хүүхдээ сайн хараарай. Архи битгий уугаарай” гэж захиад орц руу нь хүргэсэн аж. Ажлын цаг ч дуусч СӨХ-ны ажилтнууд гэр гэр рүүгээ харихаар болжээ. Ингэхдээ орцны жижүүрүүдийн ахлагч Пүрэвхүүд охиныг ажиглаж, бие нь тавгүйрхээд байвал эмнэлэгт очихыг зөвлөжээ. Гэтэл 18 цаг өнгөрч байхад Цоомоо “Хүүхэд маань татаад байна” гэж ахлагчаа дуудсан байна. Тухайн үед охины бие нь сулраад мөөмөө хөхөж чадахгүй, сүүгээрээ гулиган үе үе таталт өгчээ. Пүрэвхүү охиныг аваад ээжтэй нь хамт дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт очсон аж. Хүүхдийн эмч нар нярайд үзлэг хийхэд хамаг бие нь хөрчихсөн, 39 хэмийн халуунтай байсан гэнэ. Живхийг нь тайлахад бэлэг эрхтэнд өөрчлөлт орж, хавдаад хүрэн улаан өнгөтэй болсон байжээ. Энэ нь охиныг зүй бусаар оролдож, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй гэх таамгийг олон хүнд төрүүлжээ. Охины ээж тэдэнд үнэнээ хэлж, “Нөхөр маань зодчихсон юм” хэмээхэд эмч нар энэ тухай цагдаа нарт дуулгажээ. “Орцны жижүүр дөрвөн сартай хүүхдээ уйлаад дуугай болохгүй байхаар нь зодлоо” гэх дуудлага 102-т ирснээр охины эцэг Ц.Лхагвасүрэнг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн саатуулсан байна. Хүүхдээ аваад эмнэлгээс оргосон байна Дүүргийн эмч нар охиныг хүнд гэмтэл авсан учраас Гэмтэл согог, сэргээн засварлах клиник рүү очсон нь дээр гэжээ. Тэд 21.30 цаг гэхэд гэмтлийн эмнэлгийн Хүлээн авахад ирж, охныг оношлуулахаар рентген зураг авхуулсан байна. Гэтэл охин нуруу, нугасандаа хүнд гэмтэл авсан болохыг тогтоожээ. Ингээд түүнийг гэмтлийн эмнэлгийн Тархи, нуруу нугасны тасагт шилжүүлсэн аж. Харамсалтай нь Цоомоо өөрийнхөө гаднах төрхөөсөө ичиж, хүнд бэртсэн охиноо аваад эмнэлгээс оргожээ. Уржигдар 23 цагийн орчимд Цоомоо хүүхдээ тэврээд орцондоо ирэхэд нөхөр нь байхгүй байж. Тэрбээр тэндээ хоносныг СӨХ-ныхон мэдээд ихэд гайхан лавлахад “Би углаашгүй байсан болохоор санаа зовоод гараад ирлээ. Өнөөдөр очъё” гэжээ. СӨХ-ны ажилтнууд Цоомоогийн эгчтэй нь холбогдоод болсон явдлыг хэлж, хүүхдийг нь эмнэлэгт хүргэхийг шаардсан байна. Тэд өчигдөр 14 цаг гэхэд охиныг эмнэлэгт хүргэхээ хэлжээ. Охины биеийн байдлыг тодруулахаар 16 цагт гэмтлийн эмнэлэгт очиход байсангүй. Эмч, сувилагч нараас асуухад “Шөнө хүүхэдтэй эмэгтэй ирчхээд яваад өгсөн” гэснээс өөр хэлсэнгүй. Ямартай ч охины биеийн байдал тааруу, дуу ч гарахгүй байсан тухай өвчтөнүүд хэлсэн юм. Эцэг эх байх эрхийг нь хасъя Араатан амьтан ч үр, төлөө аюулаас хамгаалдаг байтал оюун ухаант хүн төрсөн үрдээ адгуусаас доор хандсан эцэг, эх хэн бэ. Охины аав Ц.Лхагвасүрэн гэгч нь олон жил траншейгаар тэнүүчилсэн нэгэн аж. Түүнийг “Махын атаман заазуур Лхагва” гэхээр тэндхийн хүнд гарууд анддаггүй гэнэ. Өдгөө 36 настай тэрбээр Цоомоотой танилцаж, анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. Харин Цоомоо заазуур өөрөө ахимаг насны Лхагватай танилцсанаас хойш гэрээсээ дайжин гудамжаар хоног төөрүүлэх болсон байна. Түүний сургуулийн насны нэгэн хүү өвөө, эмээ дээрээ амьдардаг аж. Цоомоог гэрээсээ явахаас өмнө ар гэрийнхэн нь жил болгон сэтгэцийн эмчилгээнд явуулдаг байсан гэнэ. Лхагвасүрэн, Цоомоо жил гаруйн өмнө 21 дүгээр хорооллын “Од” СӨХ-д орцны жижүүр хийх болжээ. Өдөр шөнөгүй архи ууж, гудамжны тэнэмэлүүдийг цуглуулдаг тэдэнд оршин суугчид дургүйцэж эхэлсэн гэнэ. Тиймдээ ч тэд сар гаруйн дараа ажлаасаа гарчээ. Тухайн үед Цоомоо давхар биетэй болсон байж. Гэтэл саяхнаас тэд өлгийтэй хүүхдээ тэврэн хуучин ажиллаж байсан газраараа эргэлдэх болсонд СӨХ-ныхон нинжин сэтгэл гаргаж, ажилд нь буцаан авчээ. Ингэхдээ тэднээс дахин архи уухгүй гэсэн ам өчгийг нь авсан аж. Харамсалтай нь тэд ажилд орсныхоо маргаашаас архи ууж, хэд хэдэн удаа өгөөд нэмэргүй болохоор нь хоёр хоногийн өмнө ажлаас нь халчихсан байжээ. Харин очих газаргүй тэд жижүүрийнхээ байрыг чөлөөлж өгөхгүй, СӨХ-ны ажилтнуудыг харахаараа зугтан, өдөр нь гадуур тэнэж, оройдоо орцондоо хонодог байсан гэнэ. Өдрийн цагаар гадуур хог түүдэг, траншейны хүмүүстэй нийлэн архиддаг байна. Харин, учраа мэдэхгүй өлгийтэй охин тэнэмэлүүдийн гар дамжин өнждөг тухай тэндхийн оршин суугчид халаглаж байлаа. Энэ мэт төрсөн мах, цусныхаа тасархайг хайрлан хамгаалах үүргээ ухамсарладаггүй тэдний эцэг, эх байх эрхийг хасах манай улсын хууль бий. Гадны улс орнуудад иймэрхүү хүүхдийнхээ эрхийг өчүүхэн төдий зөрчсөн аав, ээжид төр төмөр нударгаа харуулдаг. Эцэг, эх байх эрхийг нь хасахаар барахгүй насаар нь шоронд суулгаж, цаазаар авах ял хүртэл ногдуулдаг хуультай. Харин манай улсад хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаагийн тод жишээг дээрхтэй адил олон хэргүүд гэрчилдэг. Жишээлбэл, өргөмөл аавын бэлгийн дарамтад есөн жил амьдарсан охины тухай өмнө бид мэдээлж байсан билээ. Хөөрхий охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг өргөмөл ээж нь мэдсээр байж нэг ч үг дуугараагүй. Мөн таван настайдаа хойд эцэгтээ болон түүний дүүд хүчиндүүлсэн охин сэтгэцийн өөрчлөлттэй болжээ. Тэрбээр одоо долоон настай. Гэтэл ээж нь охиныхоо эрхийг хамгаалж хаана нь хандаагүй байна. Харин ч охиныг нь хүчирхийлсэн нөхөртэйгөө одоо болтол амьдарсаар байгаа аж. Саяхан гэхэд долоон настай хүү гурван настай дүүгээ дүрэлзсэн галаас аварч, Ерөнхийлөгчөөс “Шударга журам” медаль хүртсэн билээ. Хүүхдүүдийг ээж нь эзгүй гэрт орж унт гэчхээд өөрөө байшиндаа амарч байтал гал гарсан байдаг. Хүүхдүүдээ өсгөн, хүмүүжүүлэх үүрэгтэй тэр ээж хүүхдүүдийн унтаж байсан гэр шатаад дуусч байхад сэрсэн юм. Азаар хүү сэргэлэн тулдаа дүүтэйгээ дүрэлзсэн галаас эсэн мэнд гарч чаджээ. Гэтэл ээж нь ертөнцийн эзэндээ талархлаа гэж баярлаад л байсан. Ийнхүү монголд аав, ээжүүд үр хүүхдийнхээ өмнө үүрэх хариуцлагаа умартах явдал давтагдсаар байна. Энэ тал дээр хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд анхааралдаа авч, хуульдаа ч тод тусгаж өгөх хэрэгтэй. Хүмүүний хувь тавьланг зүүний үзүүрт нэг ширхэг арвай буудай тогтохтой зүйрлэдэг. Бурханаас заяасан тэрхүү аз жаргалаа эдэлж чадахгүй байгаа хүмүүсийн эцэг, эхийнх нь эрхийг хасч, улс хүүхдийг нь ивээлдээ авдаг болгоё.                                                                                            М.МӨНХЦЭЦЭГ
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53:

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2530215/4ae/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.12.13 23:38:12
*.230.103.112

 элий балай ийм мунхаг  хүмүүсийг хорвоо яаж даадаг байнаа
profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2009.12.13 23:45:16
*.152.178.20

eoooe ysn setgel emtermeer ym be tiim humuus yah gej huuhed gargadag baina aa muuhai humuus ve

profile

Маралгоо

2009.12.13 23:54:02
*.254.52.7

yoooooooooy yostoi .....adguusnaas dor  ........... heleh ch  ug alga................ uneheer setgel  zurh shimsherch  uvduj shuud nulims uuruu asgarch baina. 
profile

magic88

2009.12.14 00:30:46
*.36.142.102

buzar hun svg tsarailsan yumnuud ih zovoh tsag baijil taaraa tegj zovoh bsan uiliin urtei bsan huuhed yum bailguidee orovdmoor yum, bas huchin hiisniig bas tsaazlah huuli gargah heregteishd!! eh hvn bloh gej horood ircheed buzar yumnaas bolj bieree togluulna gdg........ uneheer aimaar zuil!!!!!!!!
profile

bovka

2009.12.14 08:57:38
*.40.88.8

aimar  yum   aa  bur  sonin  bolchihloo  yamar   orovdmoor   yum  be   oodshno  nyalh  amitniig  arai   ch dee   yaj  uhaan  sanaandni  bagtdag  bna  ter  muu   2  adgiin   muuhaigaar   zovoosoi  daraani  tamd  ochij uurd   tamluulasai 

hvn

2009.12.14 09:39:53
*.178.101.18

dotor muuhairch bn ohintoi bolohiig husdeg humuus bhad ingej uree zowooj bdag zewuun adguusnuud yumda ter muu ohin yasiin bol do sanaa zowj bn
profile

Маралгоо

2009.12.14 10:54:06
*.254.52.7

Oroi unshichihaad untsan  bodogdood noir hurehgui ih zovloo.  Etseg eh baih erhiig ni shuud hasah heregtei.... evii gej.4 hun sartai shuudee yur ni hedtei ch bai huuhdiig uuruu uuriiguu hamgaalj chadahguig ni dalimduulaad iim hun bish etseg ehchuud  iimerhuu buzar hereg ih hiij bainaaa...Tsaazaar avsan ch yadiiin  be?..... mash hatuu huulitai boloh yumsan.
profile

**eegii**

2009.12.14 12:41:04
*.141.33.47

arai ch dee, 4n nas bish 4hon sartai ulaan nyalzrai amitniig yaj tegj gemttel ni zodoj chaddag bainaa, araatnaas door avirtai bolj dee hunii chanar, eh hun ingeheer chin etseg ni ch yaj hairlavav dee, aimshigtai.....ter jaahan amitniig  ulsiin hamgaalaltand avaad eh etseg nertei 2 araatniig ni huuliin deedeer

shiitgeh heregtei!

lg123

2009.12.14 13:24:33
*.189.227.213

adguus gehed ch hvnddeh um bnda,adguus hvrtel vr tvlvv hairladag baihademoticonemoticon

profile

◈SaGGaJi◈

2009.12.14 14:59:03
*.142.185.142

teneg  sdaanuud   osgoj  chadku  baij  yaah  gej   garagdag bnaaa...yoooooy  dotor  muuhairchlaa zevuun  malnuud  yumdaa. adguusnaas  dor   heleh  ug  alga sda

minii hair

2009.12.14 19:47:25
*.160.92.44

shuud alah heregtei ene hvn hvn bish ee tamlaj alah heregtei
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
9156 eejuudee tsetserleg [2] jargaa 82 2009-12-14 1521
9155 hi . kr.d tursun huuhed ............... [3] hrtaihrtai 2009-12-14 3022
9154 hool [1] munhtumur 2009-12-14 4151
9153 elgemsuu-gees asuuyaaa [3] jeonju-s 2009-12-14 1833
9152 hi eniig orchuulaad uguuch [1] tuul_0724 2009-12-14 1579
9151 EGCH NARAASAA ASUUH NI... [2] 미경 2009-12-14 1329
9150 hi huuhediin tereg avna [5] cdkeycrack 2009-12-13 1323
» Дөрөвхөн сартай охиноо зоджээ [11] ***Энxзaяa*** 2009-12-13 2796
9148 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1047
9147 Диваажин там 2 алга урвуулахын зайтай. [2] sergeg suns 2009-12-13 1333
9146 zuvluguu uguuch [1] orangefanta 2009-12-13 1363
9145 Cтрессээс хамгаалах аргууд [1] TOOMC 2009-12-13 1597
9144 38.5 [3] marujin 2009-12-13 1594
9143 viztei bolmoor bn tus bolooch. [1] aagiinaa2005 2009-12-13 1378
9142 Huuhdiin yadargaa yaj gargadag ve?eejuudee [8] Маралгоо 2009-12-13 2716
9141 ??? [3] britz_ 2009-12-13 1810
9140 CHANEL-N ALLURE US AVAH HUN BNU? [4] OBM 2009-12-13 2335
9139 MGL-oos so-sa 2009-12-13 1350
9138 taniltsmaar bn bvsgvitei [11] goochi 2009-12-13 2161
9137 hii hanialgah? [1] goochi 2009-12-13 3889
9136 asuult? [6] 김아연 2009-12-13 2349
9135 гэнэт хөлрөх юуных вэ? [2] jiji 2009-12-13 2451
9134 nikeli gedgiig so.r heleed ogooch [1] lg123 2009-12-13 1262
9133 ӨНӨӨДӨР ИЙМ Л БАЙНА ХАРИН МАРГААШ ... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-13 1592
9132 heleed uguuch [7] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-12-13 1596
9131 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ [2] ӨДРИЙН МЭНД 2009-12-13 1646
9130 eejvvdees asuuh ym bnaa [5] odki 2009-12-12 1574
9129 sait [3] lg123 2009-12-12 3487
9128 Hi hee bolon antolkoo-d. Vchegvgeer 60 kg achaa xurdanaar yvuulaxad xichneen togrog bolox bol xelj ogooch.Xvnees asuusan chin 242.000 togrog bolno geed baix yum tiim ix togrog gardag yumuu. [6] 몬골_한국 2009-12-12 1878
9127 ks-d. [4] svnstei baishin 2009-12-12 1899
9126 hero-M kartnii tolgoig heleed uguuch [2] tuul_0724 2009-12-12 1596
9125 GAHITuv [1] tamir_ls 2009-12-12 1983
9124 yahabee huuhnuudee [3] enkh-amar 2009-12-12 1790
9123 xaniad [2] booby 2009-12-12 2422
9122 Hi all. xelj ogch tuslaach. BAYARLALAA [1] 157359 2009-12-12 1599
9121 ???????????? BNA AA [5] mymik 2009-12-12 1799
9120 orchuulj ogch tus bolno uu [1] duck duck 2009-12-12 1669
9119 ohin maani huruugaa huhuud bh yumaa yaanaa? [2] OBM 2009-12-12 1871
9118 GAHITuviin sait uym uu utasiig helj uguuch [3] tamir_ls 2009-12-12 2191
9117 МОНГОЛЧУУДАА ЯАРАЛТАЙ ХЭЛЖ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-12 2703
9116 ЭНЭ ҮНЭН БОЛОВ УУ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-12 1892
9115 СОЛОНГОСT ДАВЧДААД БАЙНА МОНГОЛ ЯВЛАА . БИ ЯМАР.. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-12 2085
9114 help [1] mgl_86 2009-12-12 1648
9113 eniig orchuulaad ogooch [2] mgl_86 2009-12-12 2037
9112 huuhdiin huld oruulagch haanaas avbal zugeer ve? [4] marujin 2009-12-12 2644
배너신청
자생병원

배너신청