Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ч.Сайханбилэг: Хүүхдүүдэд 10 мянган төгрөг өгөх нь зөв

Ардчилсан намын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангаас ирэх онд иргэн бүрт олгох 120 мянган төгрөгийг зохион байгуулалттай олгох ажлыг яаралтай хэрэгжүүлэх журам гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулснаар бусдаар малаа маллуулж буй иргэдийг ажил олгогчид хамруулах аж. Харин жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй зээлийг барьцаагүй, удаан хугацаатай болгох хоршооны хэлбэрт оруулахгүй бол болохгүй гэж үзжээ. Иймд нийгмийн даатгал болон бусад хууль тогтоомж, татваруудтай уг асуудал хэрхэн холбогдох талаар тодруулах шаардлагатай учир хуулийн төсөл санаачилсан Ц.Сэдванчиг гишүүнд төслөө түр татан авч, асуудлыг судалсны дараа оруулж ирэхийг санал болгосон байна.

Энэ өдрийн хуралдаанаар нэлээд маргаантай хэлэлцсэн асуудал бол Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой журам шаардлагатай байгааг ярилцжээ. Одоогоор иргэний бүртгэл тодорхой бус байгаа учир иргэн бүрт 120 мянган төгрөг олгохоо түр хойш тавьж, зөвхөн халамж хүртдэг 0-18 насны хүүхдүүдэд сард 10 мянган төгрөг олгох нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн иргэний бүртгэлээ сайжруулсны дараа 18-аас дээш насны иргэдэд 120 мянган төгрөг олгох бөгөөд хэрэгжүүлэх журмыг Засгийн газар тус ондоо багтаан УИХ-д оруулж ирэх ёстой гэж үзсэн ажээ.

Хурлын дараа бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн мөнгөө оноос өмнө авч чадахгүй бол нөхөн авах бололцоогүй гэсэн. Гэтэл энэ шахуу хугацаанд алслагдсан аймаг, суманд отор хийж байгаа малчид бүр ч авч чадахгүй шүү дээ. Үүнд ямар нэгэн зохицуулалт хийх үү?

-Иймэрхүү хүндрэл гарч байгаа бол Засгийн газар яаралтай зохицуулалт хийж, хугацааг сунгах хэрэгтэй байх.

-Халамж нэг болсноор олгох мөнгөн дүн хэр өөрчлөгдөх бол?

-Өнгөрсөн хугацаанд нэг гэр бүлийн гурван хүүхдийн хоёр нь жилд нийт 272 мянган төгрөг авч байсан тооцоо бий. Харин Хүний хөгжил сангийн зохицуулалтаар гэр бүлийн бүх гишүүд тус бүр 120 мянган төгрөг авах юм. Өөрөөр хэлбэл, ам бүл нь тав байвал 600 мянган төгрөг авна гэсэн үг.

-Үүнийг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ?

-Иргэн бүрт олгоно гээд байгаа 120 мянган төгрөгийг зөвхөн ирэх онд л өгнө. Дараа жил нь буюу 2011 онд улсын нэгдсэн төсвөө батлах үед уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, төрийн өмчийн ногдол ашигт ордог орлого, нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь уг санд төвлөрөх болно. Тиймээс мөнгөн дүн өгч байгаагаасаа өсөх юм.

О.Сэлэнгэ


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2569599/a19/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청