Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монгол хүүхдүүд ”цалин”-гаа хасуулав

- Шинэ оноос урьтаж тэтгэмжийн мөнгөө аваарай. Тэгэхгүй бол… –
Энэ сарын 25-нд багтаагаад хүүхдийн мөнгөө авч чадвал аз чинь, чадахгүй бол хохь чинь! Хүнд сурталтнууд ийнхүү ядруухан эдийн засагтаа тохируулж ядан чадуухан амьдарч байгаа иргэдэд маш том дарамт үзүүлж эхэллээ. УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталснаар хүүхэд, эхчүүд, шинэ гэр бүлд олгодог мөнгөн тэтгэмж энэ оноор дуусгавар болж буй юм.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2006 оны долдугаар сарын 1-ний өдрөөс УИХ-ын шийдвэрийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хүүхэд бүрт cap бүр 3000 төгрөг олгохоор болсон. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлэх сангаас жилд хүүхдүүдэд 104.6 тэрбум төгрөг олгодог байв. Cap бүрийн 3000 төгрөгөө авдаггүй 80 мяңган хүүхдийг хасч, cap тутам тэдэнд ноогдох мөнгийг бусад хөрөнгө оруулалтад зарцуулсаар иржээ.

Гэтэл энэ оны эхэнд УИХ дээр хүүхдийн 3000 төгрөгийг үгүй хийх асуудал яригдаж эхэлсэн нь хүүхдийн мөнгөөрөө өдөр хоногийн хоолоо залгуулдаг айл өрхүүдийг тархиа гашилгахад хүрлээ.

Халамжаас үүдэн төсөв хүндэрчээ
Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэлээс харахад төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйл ажиллагаанд нийт (2.5 сая иргэнд) улсын төсвөөс 128 тэрбум 708 сая төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 89 тэрбум 958 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмжид 949000 хүүхдэд 30.4 тэрбум төгрөг, хүүхдийн хөгжлийн мөнгөд 942700 хүүхдэд 89.2 тэрбум төгрөг буюу “хүүхдийн мөнгө”-д нийт 120 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
2009 оны эхний хагас жилийн байдлаар cap бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжид гэхэд 952484 хүүхдэд 12.963.228 төгрөг зарцуулагдсан албан ёсны мэдээлэл байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний найман сард 1137.9 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1472.4 тэрбум төг болж, нийт тэнцэл 334.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурджээ.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 338.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.1 пунктээр өндөр байгаа нь нөлөөлсөн аж.
“Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хууль болон “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай” хуульд заасны дагуу хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд олгож байх төрийн бодлогыг улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн.

Тэгвэл энэ хууль ирэх оноос хэрэгжихгүй. Монгол улс ирээдүй болсон хүүхдүүдээ цалинтай болгосноо сайрхаж байсан бол өнөөдөр хармааг нь хоослох шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хүүхдийн мөнгө авдаггүйгээ сайрхаад, боломжийн орлоготой бол хүүхдийн мөнгөнөөс татгалзах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Баделхан нар 3000 төгрөгөөр өнөөдөр хоёр кг будаа л авна. Энэ мөнгө боломжийн амьдралтай хүнд юу ч биш шүү дээ. Тиймээс жинхэнэ эмзэг хэсгийн хүүхдийн мөнгийг нэмэх нь зөв гэж байв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Залуу гэр бүлийн хувьд бусдын адил хамрагдсан. 2008 онд “хүүхдийн мөнгө” нийт 272 мянган төгрөгийг хоёр хүүхдийнхээ нэр дээр авсан”. УИХ-ын гишүүн С.Бямбацогт миний хувьд “хүүхдийн мөнгө”-ийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгохыг хувь хүнийхээ хувьд эхнээс нь дэмжээгүй. Хүүхдийнхээ нэр дээр данс, дэвтэр нээлгэлгүй улсын төсөвт үлдээж ирсэн. Ер нь, манай улс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “хүүхдийн мөнгө” хөтөлбөрт 300 тэрбум гаруй төгрөг буюу маш их хөрөнгө зарцуулаад байгааг үр ашиг талаас нь тооцож үзвэл тун чамлалтай байгааг одоогийн ядуурлын түвшин харуулж байна. Баялаг бүтээдэг салбарт тодорхой хэсгийг нь зараад, түүнээс олсон ашгаа хүүхдүүдэд зохистой хүртээдэг байсан бол тун ч хэрэгтэй байх байсан” хэмээн өгүүлж, зарим өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон хүүхдийн мөнгөнөөс татгалзахыг уриалж байв.

Хүүхдийн мөнгө анхнаасаа л улс төрчдийн зугаа, хэрүүлийн алим байсан. Ардчилсан намаас сонгогдсон зарим гишүүд “Хүүхдэд cap болгон арван мянган төгрөг өгөх нь АН-ын санал. АН-ын хаягтай саналыг шийдэхгүй гэсэндээ МАХН-ынхан жилд зуун мянган төгрөг гэдгийг гаргаж ирж байгаа юм. Энэ бол арчаагүй зан. АН-ынхны хувьд автор байх нь биш, эцсийн дүндээ хүүхэд хожих нь чухал. Бид хүүхдийн мөнгийг анх халамжийн тэтгэмж маягаар гаргаж ирсэн. Одоо бол өөр. Нийгэмд бий болсон баялгийг нийт 2.5 сая хүндээ хүүхдээр нь дамжуулан шударгаар хуваарилж байгаа юм. Монголын эдийн засаг өсч байна. Энэ өсөлт ард түмэнд очихгүй л бол хямрал болдог. Иргэд гудамжинд амьдрал сайн сайхан учраас бус аргаа барсандаа л жагсаж байна. Сайжирч байгаа эдийн засгаа ард түмэндээ хүргэж байгаа нэг л хэлбэр нь хүүхдийн мөнгө. Цаашид өөр хувилбарууд бодох ёстой” гэлцэн талцаж асан нь саяхан мэт.

Төсөл батлагдах гэсээр байтал тураад үхчихвэл яана аа!

Иргэдийн 31 хувь хүүхдийнхээ мөнгийг хоног тоолон хүлээдэг талаар судалгаа гарчээ. Амьжиргааны өөр эх үүсвэртэй олон өрх халамжийн эл мөнгийг бэлгэдлийг нь бодон жилдээ нэг удаа гуйлгаж шаардуулж байж авдаг аж. Харин 10 орчим хувь нь гурван жилийн турш хүүхдийн мөнгө огт аваагүй, цаашид ч авах шаардлагагүй хэмээн үздэг бололтой. Сонин байгаа биз. Тэгэхээр 3000, 25.000 төгрөгийн халамжийн мөнгөө авдаггүй нь дийлэнх байхад тэдэнд зориулагдсан мөнгө хаашаа урсдаг нь сонирхол татна. Албаны хүний мэдээлж байгаагаар тухайлбал, энэ сарын 25-ны дотор хүүхэд, гэр бүл гэх мэтчилэн тэтгэмжийнхээ мөнгийг авахгүй бол зориулагдсан мөнгө Сангийн яаманд очдог гэх боловч халамж үйлчилгээ нэрийн дор эзэддээ очоогүй мөнгө хэн нэгний хармааг зузаатгадаг байхыг иргэд үгүйсгэдэггүй.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди “Эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг орлогын эх үүсвэрээ болгож болохгүй. Энэ мөнгийг эрэлт хэрэгцээ шаардлагатай ядуу өрхөд онцгой тохиолдолд тэтгэмж болгон оруулж ирэх гэж байгааг ойлгоосой. Би олзуурхаж байгаа. Улс төрчдийн тодорхой амлалтаас үүдэн мэргэжлийн салбарын бодлого руу хөндлөнгөөс их оролцдог. Улс төрийн амлалтыг салбарын бодлогод хутгалдуулахгүй байх анхны алхам Хүний хөгжлийн сангийн хэрэгжилт болно.

Хүүхдийн мөнгө авах, шинэ гэр бүлийн бүртгэлээ хийлгэсэн хүүхдийнхээ мөнгийг авахаар бичиг баримтаа бүрдүүлсэн улсуудад энэ сарын 31 хүртэл мөнгө олгогдоно. Энэ сардаа бүртгүүлчихээд мөнгөө кассаас авч чадаагүй байгаа буюу эрх нь үүссэн иргэдийнхээ мөнгийг ирэх оны эхний улиралд өгөхөөр ажиллаж байна. 120 мянган төгрөгөө эхний улиралд багтаагаад хамгийн түрүүнд амьжиргааны түвшин доогуур, эрэлт хэрэгцээтэй айл өрхөд бэлэн мөнгөөр олгохоор төлөвлөж байгаа. Тэр мөнгөө хэрхэн авахыг өөрсдөө шийдэг” хэмээн ярив.

Харин түүний зөвлөх Г.Адъяа хүүхдийн мөнгө зарим хүмүүсийн амьдралын эх үүсвэр гэдгийг үгүйсгээгүй. Монгол Улсын Их Хурлаас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталснаар гурван төрлийн хуулийн үйлчлэлийг нийгмийн халамжийн хүрээнд зогсоосон байна. Эх хүүхдэд тэтгэмж олгох тухай, гэр бүл, жирэмсэн эхэд мөнгөн тусламж олгох тухай, Монгол Улсын Хөгж-лийн сангаас хүүхэд бүрт улирал бүр олгодог 25 мянган төгрөгийн үйлчлэлийн асуудал.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд нийт 960-аад мянган хүүхэд улирал бүрийн 25000, cap бүрийн 3000 төгрөгийн тэт-гэмжид хамрагдаж иржээ. НХХЯ-наас энэ мөнгө цаашид хэрхэн нөхөгдөх талаар УИХ, Засгийн газарт асуудлууд тавьж байгаа гэнэ.
Хүний хөгжлийн сан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдэд хүргэж үйлчлэх шинэ хөтөлбөр ч эхлэх юм байна. Энэ хөтөлбөрийг яамны зүгээс боловсруулж байгаа ажээ. Хөтөлбөрөө боловсруулж дуусаад, УИХ-аар хэлэлцүүлээд батлуулж байтал сарын гуравхан мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байсан хөөрхий ядуу монголчууд тураад үхчихвэл яана аа. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг бүрхэг. Яамны зүгээс 120 мянган төгрөгийн эхний ээлжийг мөнгөн хэлбэрээр 0-18 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэр авч байгаа ахмадууддаа өгөх нь зүйтэй гэсэн бодлого барьж буй юм байна. Нийт иргэдэд 2010 онд багтааж өгөх бололтой.

Дашрамд дурдахад Нийгмийн халамжийн сангаас Монгол Улсын нийт иргэдэд 66 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрийг багцлаад хөтөлбөрт оруулж 17 төрлийн томсгосон хөтөлбөр болгон цөөрүүлэх бодлого барьж буй нь УИХ-аар батлагдсаны дараа эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. Хүний хөгжлийн сан хэдий хэр арвижна, төдий чинээгээр санхүүгийн боломж нэмэгдэж нэг иргэнд олгогдох 120.000 төгрөг 500, 600 мянгад хүрэх боломжтой гэнэ.

Тэтгэмжээ 31-нээс өмнө аваарай

Зарим дүүргийн Халамж үйлчилгээний төвийн үүд дөнгөж зах зээлд шилжиж, картын бараанд орж байсан үеийг санагдуулна. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Халамж үйлчилгээний төвийн өмнө бухимдсан иргэдийн уур унтуу, амнаас гарах муу үгс хэрээс хэтэрчээ. Иргэд халамжийн үйлчилгээний ажилтнуудын хүнд сурталтайг шүүмжилж, цаг үргэлж л ийм байдалтай тэтгэвэр тэтгэмжээ авч ирснээ нуусангүй. Энэ оноос хүүхдийн, эх хүүхдийн, залуу гэр бүлийн мөнгө өгөхгүй нь гэсэн мэдээллийн дагуу иргэд, нийгмийн халамжийн ажилтнуудыг бажга авахуулсан нь энэ. Гэр бүлийн 500 мянгаа авах гэсэн хүмүүсийн дараалал энд тэндгүй үүсчээ. Сүхбаатар дүүргийн Халамж үйлчилгээний төвд гэр бүлээ батлуулах иргэдийн тоо энэ сарын байдлаар 300 хол давсныг эх сурвалж мэдээллээ. Иргэд ч он дуустал мөнгөө авч чадахгүй байх хэмээн унтууцаж, ухаалаг бодлого шийдвэргүй, хариуцлагагүй төрөө буруутгав. Ажил хайвч царай зүс, нас, хүйс заадаг зовлонг нь зузаатгаж хүүхдүүдийнх нь цалин хумигдсанд иргэд гомдолтой байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан ондоо багтаж мөнгөө авах шаардлагатай. Он гарах юм бол хууль байхгүй, мөнгө байхгүй болно. Ард иргэддээ анхааруулъя. Ялангуяа хөдөөгийн малчид хүүхдийн тэтгэмжээ улиралд нэг авах тохиодол байдаг. Тийм учраас та бүхнээр дамжуулж мэдээлэл хүргэж байна” гэсэн.
Төр засаг иргэдээ цаг үргэлж энэ мэтчилэн бухимдуулж, болчимгүй алхам хийдгээ зогсоовол таарна. Ядаж л сарын өмнөөс иргэдээ “мөнгө”-өө авах бэлтгэлийг нь хангуулахгүйдээ хэмээх бодолхийлэл зурсхийх.

Д.Эрдэнэтуяа


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2567393/3ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청