Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Монголын шилдэг загвар зохион бүтээгч болон загвар өмсөгчдийн чанар чансааг харуулж байдаг “Гоёл” наадам өндөрлөлөө. Гоо үзэмж төгөлдөр бүсгүйчүүд оюун ухааны үзэсгэлэнг шингээсэн шилдэг загваруудыг олонд толилуулж ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойллоо. Тэр ч утгаараа энэ жилийн Гоёл наадам урьд урьдынхаас өнгөлөг болж байсан юм. Хоёр үдэш Улсын Драмын Эрдмийн Театрыг үзэсгэлэн гоо, ур ухааны гайхамшгаар булсан Гоёл Наадамд 60 гаруй загвар өмсөгч оролцсон юм. Мэргэжлийн ур чадвараа үнэлүүлж, тухайн жилийнхээ загварын ертөнцийн нүүр царай болон “Ton Модель” өргөмжлөлийг хэн хүртэх вэ гэсэн таамаг олны дунд явдаг. Энә эрхэм хүндтэй цолын эзнээр энэ жил загвар өмсөгч Ч.Уранбилэг тодорлоо. Ч.Уранбилэг 25 настай “Гоёл-2006″ наадмын тэргүүн дэд байрын шагнал хүртэж байсан туршлагатай модель. Монголын дизайнаруудын холбоо болон “Гоёл” наадмын зохион байгуулагчид тухайн жилийнхээ “Ton Модель”-ийг тодруулахдаа хичнээн жил загвар өмсөж байгааг нь голчилдог нь нууц биш. Олны дунд “Гоёл-2010″-ын “Топ”-оор Загвар өмсөгч Г.Оюунгэрэл тодорно гэсэн шум байсан ч шаанс дутаж, илүү олон жил загварын тайзнаа алхсан Ч.Уранбилэг “топ”-оор өргөмжлөгдлөө.

Ч.Уранбилэг загварын гэх энэ их өрсөлдөөнтэй, адармаатай ертөнцийг дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхаасаа л мэдэрч, тогоонд нь чанагдсан. 10 гаруй жил загвар өмсөж мөн миссийн тэмцээнд оролцож байсан. Тон Модель Д.Болормаагийн гарын шавь бөгөөд “Монгол модель” агентлагт харьяалагддаг.

1999 онд дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа анх “Гоёл” наадамд орж байсан. Тэр цагаас хойш энэхүү наадмыг алгасаагүй гэж болох түүний хөдөлмөрийг Монголын дизайнеруудын холбоо үнэлж Монголын загварын ертөнцийн хамгийн том наадмын шагналыг хүртээсэн бололтой. Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы “Нэг л удаа”, камертон, Гайз 666, Дурсамж, МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Харуусал, Харамсал” зэрэг хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан. Мөн Мобиком компани “Алтжин”, “Сапу” үйлдвэрийн бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож байсан тэрээр туршлагаараа илүүрхэж “Ton Модель” болж чадсан юм. Гоёл-2010 наадамд гадаадаас Герман, БНХАУ болон Буриадын дизайнерууд өөрсдийнхөө загварыг сойсон бөгөөд нийт 40 гаруй загвар зохион бүтээгчид ур ухаанаа уралдуулсан юм. Энэ оны шилдэг загвар зохион бүтээгчээр “Алтай кашмер” компанийн дизайнер Б.Хулан, өдөр тутмын хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Шилмэл загвар” компанийн Наранбаатар, Лхагва-Эрдэнэ, үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр мөн “Шилмэл загвар”-ын Д.Өнөболор тодорлоо. Энэ жилийн Гоёл наадамд “Шилмэл загвар”-ынхан ихэнхи шагналыг бөөндөж тус компанийн загвар өмсөгч Д.Билгүүн эрэгтэй шилдэг загвар өмсөгч болсон. Харин шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Х.Бадамгэрэл, Гэрэлчулуун энэ жилийн “Гоёл” наадмын түүчээ болсон юм.

Биеийн – 53 кг
Өндөр -175 см
Биеийн харьцаа 89 x 60 x 90
“Ирээдүйн топ модель” өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо

-Toп Модель өргөмжлөл хүртсэнд баяр хүргэе. “Toп модель”-ийн нэрийг зарлах тэр мөчид юу бодож байв?

-Өө баярлалаа. Маш их баяртай байна. Би загварын тайзнаа алхаад арав гаруй жил болж байна. Монголын дизайнеруудын холбоо миний олон жилийн хөдөлмөрийг маань үнэллээ гэж бодож байна.

-”Гоёл” наадам болохоос өмнө өөрийг чинь энэ жилийн “топ модель”-оор тодрох боломжтой хүмүүсийн нэг гэж дүгнэж байсан. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Би арван настай байхаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан. Загварын “дунд” үеийнхэнд харьяалагдах байх. Мэдээж хэрэг аливаа юманд орохдоо өөртөө итгэлтэй л байх ёстой. Надад “топ модель” болох нь биш, энэхүү наадмын тайзан дээр алхах нь чухал байдаг.

-2006 оны “Гоёл” наадамд тэргүүн дэд байрыг эзэлж байсан. Бусад амжилтуудаасаа ярихгүй юу?

-1997 онд Үнсгэлжин наадмын “Ирээдүйн топ модель” “Мисс Монголиа” 2006 наадмын “Фото мисс” болж байсан. Харин 1997 оны хүртэж байсан ирээдүйн топ модель өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2565390/586/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청