Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Байнга л ямар нэгэн зүйл худалдаж авч байдаг ч гэсэн авсан юмнуудыг нь харахаар яг тохирсон, зохисон зүйл байдаггүй эмэгтэйчүүд байдаг.
Гэтэл нөгөөтэйгүүр ганц алчуур хүзүүгээрээ хайнгадуухан зангидсан ч гэсэн донжийг нь гайхалтай тааруулж чаддаг эмэгтэйчүүд байдаг.


Дэрхи бүсгүйчүүдийн ялгаа нь түрийвчнийхээ нимгэн зйзаанд юм уу биеийн хэлбэр галбирдаа байгаа юм биш. Асуудлын гол нь “дур сонирхол” юм. 
Сайн бараа сонгож авдаг эмэгтэйчүүд өөрийнхөө юунд дуртайг сайн мэдэж байдаг. Тэгээд өөрийнхөө дур сонирнолд яг таарсан тааралдахгүй бол барагтай түрийвчээ нээдэггүй. Тийм эмэгтэйчүүдийн онцлог нь барааны үнэ хямд байлаа гээд өөртөө огт зохихгүй байгаа зүйлийг худалдаж авдаггүйд байгаа юм. Тэд “өөрийн сэтгэлд зуун хувь нийцэж байгаа зүйлийг л худалдаж авна.” гэсэн зарчмыг яс баримталдаг.
Хувцас  авахдаа ерэн хувь  сэтгэлдээ нийцсэн зүйлийг авбал дутаж байгаа арван хувиас болоод төд удалгүй хувцасны шкафанд үзмэр болон үлддэг.
Тиймээс үнэнээс нь юм уу алдартай брендийн нэрнээс нь болоод юмыг худалдаж авдаг эмэгтэйчүүд өөртөө ч таалагдахгүй байгаа эд бараагаар орон гэрээ дүүргэж орхидог билээ. Энэ бол үргүй зардлаас гадна өөрийн дур сонирхлыг хөгжүүлэхэд саад болсон тун муу зуршил юм.

Чанартай сонголт хийнэ гэдгийг бренд л биш бол тоож хардаггүй ихэмсэг зан гэж ойлгож болохгүй.

Дэлгүүрийн лангуун дээр байгаа нүд эрээлжлэм эд бараан дундаас өөртөө захиалсан юм шиг зохисоныг нь сонгож авч чадах чадвар юм.

Тийм чадварыг бий болгохын тулд эхлээд эд бараа гэдэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Их дэлгүүрт зарж байгаа барааг сонирхох, загварын сэтгүүл үзэх нь тийм ч дэмий цаг гарзадсан ажил биш шүү.

Эд барааг яаж сонгож байна, амьдралын бусад бүх зүйлийг ч бас тэгэж сонгодог.

Зөв сонголт хийх чадвараа хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн бусдад гоё сайхан харагдах, бусдаар шагшин магтуулахын төлөө хийж байгаа зүйл биш.
Эд барааг зөв сонгох чадвар, сайхан амьдралыг цогцлон бүтээх чадвар хоёр нь хоорондоо хамаагүй, ангид зүйл биш.
Эд барааг хайш яайш сонгодог хүн ажлаа ч халтуурдаж хийдэг, хүнтэй найзалж нөхөрлөхдөө ч хайнга ханддаг. Аливаа юманд хайнга ханддаг хүний амьдрал өөдөө гардаггүй, ямар ч ирээдүйгүй байдаг.
Үнэтэй учраас эсвэл хүссэн зүйлээ хайж явах цаг зав байхгүй  гэсэн шалтгаанаар ямар ч онц гойд юмгүй эд барааг худалдаж авдаг хүмүүс амьдралаа ч гэсэн мөн нэг тиймэрхүү авч  явдаг.
Ингэс тэгэсхийгээд явж байтал нэг ажил таарч орсон чинь тэр нь өөрийнх нь онцлог, зан чанарт тохирохгүй байсан ч үлгэн салган хийсэн болдог, тогтвортой найзалсан найз байхгүй юм чинь оргүйд орвол гэдэг шалтгаанаар сэтгэлдээ нийцэхгүй хүнтэй найзалж байгаад яах ийхийн зуургүй гэрлэж орхидог эмэгтэйчүүд... тийм эмэгтэйчүүдийн  хэрэглэж байгаа эд зүйлийг нэг хардаа. Ямар ч өвөрмөц онцлог, имиджийг олж харахгүй.
Та зөв сонголт хийх чадвараа хөгжүүлэхэд дасгал сургуулилт  хэрэгтэй гэдэг үгийг сонсоод итгэхгүй байж магад. Мөнгөтэй л бол хүн бүхэн тансаг зүйлийг сонгоно шүү дээ гэж боддог хүмүүс олон байдаг. Нэг нартай өдөр сугалаанд  их мөнгө хожлоо гээд  эд барааг ингэж тэгэсхийж худалдаж авдаг хүн  хормын дотор донжийг нь тааруулсан, чамин тансаг эд зүйл сонгож авч чаддаг болж хувирдаггүй билээ.
Асуудлын гол нь өөрийн онцлог шинжийг сайн тодруулж чадаж байна уу үгүй юу гэдэгт байгаа юм. Чамгүй хугацаа шаардагдсан нөр их хичээл зүтгэлийн үр дүнд өөртөө дээд зэргээр зохисон, чамин тансаг, гоёмсог эд барааг сонгож авах чадвар бий болдог.
Амьдралын ямар ч тал дээр зөв сонголт хийж чаддаг байхын тулд эхлээд үүний үндэс болгож эд барааг зөв сонгож чаддаг болъё.
Хэдий болтол ямар ч донж маяг байхгүй  дөнгөж нар салхинаас хамгаалах төдий  эд бараагаар хэрэгцээгээ хангаж амьдрах юм бэ.  Нэгэн суут ухаантан бидний аж байдлаас шалтгаалж  имидж бүрэлдэн тогтдог бус бидний имиджээс шалтгаалж аж байдал бүрэлдэн тогтдог гэж хэлсэн нь хэтрүүлэг биш ээ. Одоогийнхоосоо илүү сайхан амьдрахыг хүсч байгаа бол юуны түрүүнд өөрийн өнгө төрх, имиджээ бүрдүүл. Тэгж чадвал та өөрийн хүсч байгаа амьдралынхаа нэгээхэн хэсгийг түрүүлж амьдарч байгаа гэсэн үг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2576105/f3d/trackback

profile

이슬.Исир(Салон)

2009.12.24 11:09:02
*.108.29.18

 manaih baria zasal bolon goo saihnii buh uilchilgee 50% hyamdarltai hiij bna 7 shugam 748 buugaad 4 garts 01097409854) goyoliin gutalnuud

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523349
배너신청
자생병원

배너신청