Хүний бие организмийн үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь бөөрөөр дамжин гадагшладаг бол харин илүү хүчлийн давхар исэл гээч нь уушигаар дамжин гадагшладаг юм байна.

Уушигны ачаар цус хүчил төрөгчөөр баяжин тод улаан өнгөтэй болон хувирч байдаг. Дараа нь зүрхэнд очиж бүх судсаар дамжин биеийн эд эрхтэнүүдэд түгэн тархдаг байна.

Ийм болхоор нэг хэвийн хөдөлгөөнгүй байдал цусны эргэлтийн энэ үйл явцыг удаашлуулдаг. Ялангуяа компьюторын ард удаан хөдөлгөөнгүй сууснаар хөлийн судасны гүн судсанд бүлэгнэл үүсэх аюултай. Иймээс суугаа ажилтай хүмүүс босож арваас арван таван минут идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Машины ард жолоо барьдаг хүмүүс ч адил. Өөрөөр хэлбэл цусны эргэлт түргэсч, эд эсийн цусан хангамж сайжирч, тэжээлээр хангагдаж илүүдэл хөлс хорт бодис, ялгадасаа гадашлуулдаг байна.

Ихэнх хүмүүс хөлөө ачиж суудаг. Тэгвэл хөлөө ачиж суух муу зуршилд тооцогддог. Яагаад гэвэл хөлөө ачиж суух үед хөлийн өвдөгний доогуурх судас дарагдснаар судасны цусны эргэлт саатдаг. Иймд нуруу шулуун, хөлөө шалан дэээр тавьж суух хэрэгтэй. Хөлөө унжуулж суухад судасанд хэт их даралт үүсдэг.Иймд бага насны хүүхэд хөл нь газар хүрэхгүй тохиолдолд хөлний доор ивээс, өндөргөгч тавьж өгч байх хэрэгтэй.

Явган явах хүний биеийн бүх хэсгүүд хөдөлгөөнд ордог. Хөдөлгөөнд орж буй эсхийг өөр дээрээ шалгасан ч болно.

 Юу гэвэл алхаж байх үедээ бэлхүүснээсээ барихад дотоод булчингууд нь алхах бүрт эрчимтэй хөдөлж буй мэдрэгдэнэ, Өөр ямарч дасгалын үед ингэж эд эрхтэнг нэгэн жигд бүгд ажиллагаанд ордоггүй юм байна. Явган явахдаа биеийн бүх хэсэг хөдөлгөөнд орсноор цусны эргэлт эрс сайжирдаг. Хурдан алхвал бүрч сайн, Хэрвээ зүрх судасны элдэв өвчнөөр өвчлөхгүй байхыг хүсвэл өдөр бүр боломжоороо олон км алхаж байх хэрэгтэй.

Явган явахад тусгай тоног төхөөрж хэрэггүй. Ямарч мөнгө зарлага таниас гарахгүй, Эрүүл агаарт гадаа алхах боломж муу байвал гэртээ, тагтан дээрээ гараад дороо алхахад сайн нөлөөтэй. Алхахдаа гол нь сэтгэл санаа тайван, толгой дээр өргөж, нуруугаа цэхлэн, гэдсээ татсан байх хэрэгтэй, Амьсгагаа бүр хэвлийгээсээ гүнзгий аваарай.

Цус судсаар гүйхдээ хүний бие махбодийг цэвэршүүлж байдаг бол явган алхаснаар эрүүл мэнд сайжирч, оюун ухаан тань цэвэршдэг гэдгийг мартаж болохгүй юм шүү.