Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Английн International living сэтгүүлийн газраас амьдралын нөхцөл хамгийн сайн орныг шалгаруулсан байна. Франц орон тав дахь удаагаа энэ жагсаалтыг тэргүүллээ. Тус сэтгүүлийн судлаачдын үзсэнээр францчуудын амьдрал хэний ч атаархал төрөхөөр аж. Тэд Альпийн нуруунд цанаар гулган, Ривьерагийн наран шарлагын газар амардаг. Тэндхийн эрүүл мэндийг хамгаалах систем дэлхийд тэргүүлдэг. Францад өдрийн хоолны завсарлага хоёр цаг байдгаас гадна хамгийн амттай дарс мөн л тэднийх. Шилдэг тавд Австрали, Швейцарь, Герман, Шинэ Зеланд багтсан байна. Эдийн засгийн хямралд өртсөн Америк орон өнгөрсөн жилийн гуравдугаар байрнаасаа бууж, долоод оржээ. 100 онооны системээр дүгнэсэн энэ жагсаалтад Монгол нийт 57 оноотой, 194 орноос 95-т оржээ. Манай орны амьдралын өртөг 68, соёл, чөлөөт цаг 60, эдийн засаг 47, байгаль орчин 70, эрх чөлөө 83, эрүүлийг хамгаалах 56, дэд бүтэц 52, аюулгүй байдал 64, цаг агаар 14 оноо авсан байна. |
361 удаа уншигдав. |
бариа засал гоо сайхан 50% хямдралтай01097409854