Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
/page/section=consulting/page=index/content=consult
-Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт ойр ойрхон ууна.
-Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж уувал сайтар хөлөрч бие хөнгөрнө.
-Чонын махыг сармистай юмуу аспиринтай хавсарч хэрэглэвэл ямар ч ханиадыг эмчилнэ.
-Ханиад хүрээд халуурч байгаа хүүхдэд цагаан будааг дутуухан агшаагаад шүүстэй нь өгөхөд сайн.
-Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалганд чацаргана буцалгаж уухад үр дүнтэй.
-Арван бөөрөнхий сонгино, нэг хумс сармисыг жижиглэн хэрчиж нэг литр сүүнд хийгээд зөөлөртөл нь буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.