Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би одоо 20 настай, найз залуу бид 2 нэлээн удаан хугацаанд үерхэж байгаа. Хэн хэний маань талаас ач зээгээ хүлээж байгаа буурлуудтай. Гэвч ойрын 2 жилдээ хүүхэд гэж төлөвлөөгүй байна, бага залуу насандаа хүүхэдтэй болвол түүртэх юм шиг санагддаг. Тэр болгон бас хамгаалалт хэрэглээд байх хэцүү, хуанли хөтлөөд нэг хэсэг явж үзсэн, бас тийм ч их найдвартай биш санагдаад байна. Өнөө өглөө гэнэтхэн нэрээ спраль гэж бодож үзлээ, гэхдээ энэ талаар ямар ч мэдлэг алга, бас бус муу үр дагавар байдаг уу, нэг бол таргалдаг, нэг бол турдаг эсвэл шигддэг, умайн улайлт хавдар үүсдэг зарим нь бүр эр бэлэг эрхтний үзүүрийг шүргээд байдаг ч гэсэн юмнууд нет-с олж уншлаа. Өмнө нь эм тан иймээ тиймээ юм хэрэглэж байгаагүй бас төрж байгаагүй бол спраль тавиулж болдог эсэх гээд ер нь дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах гэлээ, эгч нар бүсгүйчүүдээ харамгүй зөвлөөрэй, баярлалаа.