Moderator: mgl_300
Улаанбаатар хотын төв хэсэгт өнөөдөр 15.10 цагийн орчимд нэлээд хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайлбал, Соёлын төв өргөөний орчимд байрлах оффист сууж байсан хүмүүст түн тан хийх чимээ гарч, ширээн дээрх компьютер чичирхийлж, хөдөлсөн гэж иргэд хэллээ. Энэ талаар бид Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс лавлахад "Өнөөдөр 15.10 цаг 35 секундэд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 км зайд 5.1 магнитут газар хөдөлсөн бол Улаанбаатар хотод 3-5 баллын хүчтэй газар хөдөлсөн болохыг тогтоогоод байна" гэж хариуллаа.
Дархан-Уул аймаг болон Хөтөл тосгонд гурван нар мандсан тухай мэдээлэл олныг гайхашруулж байсан бол энэ удаад Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд газар хөдөллөө.
Г.Дарь