Moderator: mgl_300
Сvvлийн жилvvдэд гадаадад суралцах хvсэлтэй монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Солонгос улсад л гэхэд 2007 онд манай улсаас арван хvн суралцах чиглэлээр виз
гаргуулж байсан бол 2008 онд 3000 болтлоо єссєн байна. Харин vvнийг далимдуулан Солонгосын их дээд сургуулиудад хєнгєлттэй суралцуулах нэрээр иргэдээс их хэмжээний мєнгє бэлнээр авч залилдаг сvлжээ компани, хувь хvмvvс ч нэмэгдэх болсон гэнэ.
Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад суралцуулна гэх зар мэдээг сайтар судалж сонголтоо хийх хэрэгтэйг Солонгосын "Мун Пу"-гийн их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Юн My Хи анхаарууллаа. Ташрамд дуулгахад Солонгосын боловсролын хуулинд тус улсад суралцахаар очсон гадаадын иргэн эхний зургаан сарын хугацаанд ажилд орох нь хууль бус байдаг аж.