Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би дотроо онгойлгомоор санагдаад үүнийг бичиж сууна. Магадгүй санааг минь амраах зүйл та бүхэн хэлж өгөх ч юм билүү. Би нөхөртэйгээ хамт амьдраад 3-4 жил болж байна. Эхэндээ бид хоёрын харьцаа, уур амьсгал маш гоё байсан, миний нөхөр ч зөөлөн зантай, халамжтай. Би нэг хувийн компанид ажилладаг, харин нөхөр маань нэг хэсэг ажилгүй байж байгаад саяхнаас хувиараа нэг юм хийгээд овоо хийх юмтай болоод байгаа. Нэг хэсэг ажилгүй байх хугацаандаа их ч сэтгэлээр унаж, их л ууртай уцаартай хүн болж, эхнэрээрээ тэжээлгээд энэ тэр гээд бухимддаг байсан, харин би аргадаад зүгээрээ болно гэдэг байсан. Одоо тэр асуудал ард үлдсэн. Дараагийн асуудал бол бид одоогоор хүүхэдтэй болох гээд оролдож байгаа. Хүүхэдтэй болохын тулд биеэ бэлдэх ёстой, доороосоо дулаахан байх ёстой гэж ээж нар зөвлөдөг болохоор би гангалаад маяглаад байлгүй дулаахан хувцас өмсөөд, аль болох даарчихгүйхэн шиг явдаг болсон. Мэдээж гоё хувцас энээ тэрээ өмсөх юмсан гэж бодогдоно. Гоо сайханд орох юмсан ч гэж боддог ч бид хоёрын арай гэж цугларч байгаа мөнгийг бодоод үрээд байлгүйхэн шиг аргалаад, тэгээд ч өвлийн улиралд яахав ингэсгээд болно биз гэж бодоод явж байтал нөхөр маань гэнэт нэг өдөр намайг чи наад үснийхээ тайралтыг өөрчлөөд, аятайхан хувцас хунар өмсөж болдоггүй юмуу гэдэг байгаа.

Би бүүр гомдоод, уур хүрээд тийм л сүрхий юм бол үсчинд орох мөнгө, аятайхан өвлийн хувцас авах мөнгө өгчих чадахгүй байж гээд хэрэлдсэн. Өөдөөс харин хавар намрын өчнөөн гуталтай байж гэж ирээд, намайг өвлийн хүйтэнд хавар намрын гутал өмсөөд эргүүтээд хөлдөж үхэх гээд яваг гэж байгаа юм шиг юм яриад… Тэгээд энэ хэрүүлээс болж гомдол арилаагүй байтал хагас сайн өдөр шинээр хамт ажилж байгаа хүмүүстэйгээ явж гулгалаа гээд явах гэхээр нь, яагаад урд нь надад хэлдэг байснаа одоо намайг хүн байна гэж тоохчгүй шууд өөрөө шийдээд явах гэж байгаан гэсэн чинь өөдөөс чамтай 24 цагийн турш хамт байдаг, ганц удаа яваад ирж болдоггүй юмуу гэдэг байгаа. Би 1-5 дахь өдөр ажилтай байдаг, харин хагас бүтэн сайнд л нөхөртэйгээ хамт өнгөрөөдөг, миний нөхөр ч надтай хамт өнгөрөөхөд дуртай байдаг гэж боддог байсан. Юун 24 цаг хамт гэж, арай гэж л 5 өдрийг дуусгаад хагас бүтэн сайнд хамт байх хугацаа олддог юмсан уг нь. Дөнгөж 3 жил болчоод ингэж байгаан бол цаашдаа яаж 20, 30 жил амьдрах юм болж байнаа, бүүр гайхаад ийм амархан залхдаг юм байхдаа, эсвэл надад хайргүй болж байгаан болов уу гэж бодоод, эсвэл өөр хүнтэй гэхээр ямарч тийм шинж алга. Угаасаа тэр тал дээр итгэдэг л дээ. Би бүүр сүүлдээ тэрэнд хэлэх ч үг олдохгүй, хоолой зангираад, ажил дээрээ уйлчихгүй юмсан гээ л тэсээ л сууж байна.

Би эсвэл хэтэрхий нойтон хамуу царайлж байгаад нөхрийгөө залхаачихав уу? Бид хоёрт хангалттай мөнгө байхгүй болохоор би өвлийн хувцас авч чадахгүй, хуучин хувцасаа өмсөхөөс өөр арга байхгүй. Би л лав өөрөө ажилтай, дээр нь нөхөртэй юм байж ээж ааваасаа өвлийн хувцас аваад өг гэж гуйж чадахгүй, ичиж байна. Миний үс надад таалагддаг, би богино үсэнд дургүй, урт үстэй байх л дуртай. Өөрчилнө гэхээр богино болгож тайруулна гэсэн үг. Урд нь нөхөр маань надад намайг юу ч өмссөн байсан гоё харагддаг, нүүрээ будаагүй байхдаа илүү хөөрхөн энэ тэр гэдэг, бас амралтынхаа өдрүүдээр хайрттайгаа л өнгөрүүлэх хамгийн гоё энэ тэр гэдэг байсанд нь би бүүр итгэчихсэн баярлаад явж байтал саяхан хэлсэн бүхэн нь надад үнэхээр гомдмоор санагдаад ингээд та бүхэнд үүнийгээ бичээд сууж байна. Би эсвэл эмэгтэй хүн учраас авсан цалингаа өөртөө зарцуулаад, баахан ганган хувцас хунар аваад, гоо сайхан үсчин энэ тэр гээд амиа бодоод явах ёстой юм болов уу? Уг нь энэ бүхнээс илүү хамтын амьдрал минь л чухал юм шиг санагдаад байхын. Эр хүн өөрөө гэрээ тэжээж бүх юмаа зохицуул, би харин нөхөртөө зориулж гангарч маяглаад явж байя гэхиймуу? Яадгийн болоо? Нэг бодлын зарим хүүхнүүд яагаад заавал мөнгөтэй хүн сонирхоод байдгийг одоо ойлгож байх шиг байна. Мөнгөгүй юм байж эхнэрийгээ бас тэр мөнгөтэй эрийн хүүхэн шиг ганган дэгжин явуулахыг бүх эрчүүд хүсдэг юм шиг байна. Би нөхрийгөө ажилгүй байхад нь ганц ч удаа чи ажил хийгээ ч гэж хэлээгүй, өөрийнхөө цалингаар болгоо л байсан даа уг нь. Тэгээд би одоо жирэмсэн болоод, хүүхэдтэй болчихвол бүүр доромжлуулаад байхын болов уу? Яанаа?

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2685103/2e2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
10461 ТУСЛААЧ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-22 1129
10460 ЭЛГЭМСҮҮГЭЭС АСУУЯА [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-22 1173
10459 СОЛОНГОСЫН ВИЗЭНД ОРОХОД АНХААРУУЛГА .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-22 1287
10458 solongosiin 반찬 yaj hiidegiig medehvv [4] nergui2282 2010-01-22 1636
10457 busguichuudee ta nar bsan bol yah bsan be? [15] jeonju-s 2010-01-21 2475
10456 dahiad l asyyh yum bna [2] busgyu 2010-01-21 1217
10455 tom hyn hyndeer bie zasahdaa bainga gyilgeed [2] bayjaad_2008 2010-01-21 1301
10454 huuhed avch yavsan ch yahav sodnemegt 2010-01-21 1051
10453 huuhed avch yavsan ch yahav sodnemegt 2010-01-21 1087
10452 “Хайртай л бол болоо” гэж үү? Happy_3 2010-01-21 1518
10451 tsetserlegiin talaar asyye [1] kis 2010-01-21 1515
10450 Busgui xun tanid [1] jimin 2010-01-21 1380
10449 uuchilaarai bvsgvichvvdee bid oilgoltsoogvi bna [10] uka shvv 2010-01-21 1685
10448 Эрчүүдийг хэрхэн харцаараа хөдөлгөх вэ? [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-01-21 1567
10447 ajilsag_zaluu-д [1] anar.1203 2010-01-21 1374
10446 hvmvvsee heleed ogooroi [1] 1113 2010-01-21 1600
10445 Helj ognuu. [2] Sormuushan 2010-01-21 1384
10444 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-21 1088
10443 asuuh zuil bna [1] goodidea 2010-01-21 1262
10442 tsetserlegiin talaar asuuya [3] bxg 2010-01-21 1455
10441 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
10440 Gereenii hun end turj bolohuu? [3] ezengui aral 2010-01-21 1414
10439 Bugdeeree-d [2] ***Энxзaяa*** 2010-01-21 1484
10438 Huuhdedee illeg hiihuu? [1] Маралгоо 2010-01-21 1186
10437 urilga hiilgemeer bna smile_bear 2010-01-21 1231
10436 yaraltai asuuy [1] ariuka0211 2010-01-21 1507
» ЮУ БОЛООД ЮУ ТОХИОЛДООД ӨНГӨРӨВ ӨӨ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-21 1387
10434 ЭНХЗАЯА ЧАМД ХЭРЭГ БОЛЖ МАГАД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-21 1811
10433 Хүүxдийн хоолний жор. [5] ***Энxзaяa*** 2010-01-21 17899
10432 yaraltai heleed ogooch [4] busgyu 2010-01-21 1617
10431 eejuudee zovlooch........, [7] mjrl 2010-01-21 2699
10430 enhkzayad [4] gteba 2010-01-21 1567
10429 jims nogoo butlagch [2] gteba 2010-01-21 2494
10428 maralgoogoos [2] gteba 2010-01-21 1398
10427 unegui utas gteba 2010-01-21 1408
10426 bovkogoos???? [2] 20000810 2010-01-21 1346
10425 **Eegii**-d [1] si45 2010-01-21 1364
10424 bvsgvichvvdee tusalaarai [12] uka shvv 2010-01-20 1507
10423 gereer hvvhed harah hvn bna uu? [2] odki 2010-01-20 1617
10422 busguicheedee asuuh zuil bna [3] goodidea 2010-01-20 2081
10421 eejvvdee hariulj tuslaachee eodiig yu gedeg yum be sogoor [2] dalainus 2010-01-20 1522
10420 ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-20 1375
10419 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна холбоо барих утас: 01026534050 01049935599 mylog 2010-01-20 1055
10418 ENHZAYA [2] bugdeeree 2010-01-20 1977
10417 dahiad l yum asuuya egch naraa sorry [7] itgel_cetgel 2010-01-20 1588
배너신청
자생병원

배너신청