Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үр дүнт секс” гэхээр та юу гэж бодов? Сайхан таашаал авах тухай бодсон уу? үгүй ээ, энэ удаа бид жинхэнэ үр дүнт сексийн тухай ярилцах гэж байна. өөрөөр хэлбэл, үр хүүхэдтэй болох сексийн тухай юм шүү дээ. Харин үр дүнт секс өдөр болгон байдаггүйг бид санах хэрэгтэй.

Сүүлийн үед манай улсад ямар асуудал хүмүүсийн сэтгэлийг нэн их зовоож байна гэж бодож байна? үргүйдэл. Миний үе тэнгийн, яг төрөх насны буюу 25-35 насны 10 эмэгтэй бүрийн нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа сэтгэлдээ шаналж яваа гэвэл аймшигтай байгаа биз дээ? Харамсалтай нь энэ үнэн шүү. Тиймээс бид үр хүүхэдтэй болох гэсэн айл өрх бүрт өчүүхэн ч атугай тус болж магадгүй хэмээн дараах хялбархан хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ. Та хоёр юу ч гэсэн уншаад үз дээ?

1. Тааламжтай цаг үе

Хамгийн дээд зэргийн тааламжтай цаг үе бол мэдээж бүсгүй таны өндгөн эс боловсрох өдөр. Жирэмслэх боломж 40 хүртэл хувьтай байна. өндгөн эс боловсрохоос 1-2 хоногийн өмнө жирэмслэх боломж 30-35 хувьтай байдаг бол өндгөн эс боловсрохоос 5-6 хоногийн өмнөх сексийн хувьд энэ боломж дөнгөж 10 хувь хүртэл буурна. өндгөн эс боловсорсны дараа болон сарын тэмдэг ирсний дараахь өдрүүдэд жирэмслэх боломж бүр ор тас байхгүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ямар ч сайн сексологич танд хоёроос илүү хувийн боломж өгч чадахгүй л болов уу.

Эрчүүдийн хувьд ч таатай өдрүүд гэж байнаа. Тодруулбал, жилийн улирал. Хамгийн их чадварлаг, чанарлаг эр эсээр дүүрэн үрийн шингэнийг эр хүн хавар, тэр тусмаа хаврын эхний өдрүүдэд, эсвэл намрын сүүлчээр /өөрөөр хэлбэл яг одоо гэсэн үг шүү дээ? / ялгаруулдаг байна. Харин эр эсийн хөдөлгөөн зуны төгсгөл, намрын эхэн үед дээд цэгтээ хүрдэг ажээ.

2. Ариун цэвэртээ болгоомжтой хандаарай

Орчин үед ихээхэн “моодонд” ороод байгаа ууран дотор, ваннанд сексдэх бол мэдээж их тачаангуй болно л доо. Гэхдээ харин үр тогтоолтын хувьд түүн шиг үр дүнгүй секс байхгүй шүү. Эрэгтэйн хувьд түрүү булчирхай хэт халснаар үрийн шингэнийг бүр хэт шингэрүүлж,хэсэг хугацаанд бараг тунгалаг шахуу болгоно.өнгөрсөн зуунд, бэлгэвч, эм тариа гэх мэт найдвартай хамгаалах хэрэгсэл байгаагүй үед ууран дахь сексийг бараг л хамгаалалтын хэрэгсэл болгож ашиглаж байжээ. Гэхдээ харин бид өнөө үед уурыг хамгаалах хэрэгсэл гэж үзвэл арай л тэнэг хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ? За тэр ч яах вэ. Тэхээр хэлэх гэсэн гол зүйл бол, үр хүүхэд, өв залгамжлагчтай болохыг хүсч буй эр хүн бол сексийн өмнө ууранд сууж, тэр бүү хэл халуун шүршүүрт ч орох хэрэггүй гэдгийг анхаараарай. Харин бүсгүй бол болно. Тэр ч байтугай бүр хэрэгтэй гээч. Зарим эмэгтэйчүүдийн эмч нар хүүхэдтэй болох гэсэн бүсгүйчүүдийг халуун шүршүүрт орж, үтрээгээ содтой бүлээн усаар бургуйдаж угаа гэж хүртэл зөвлөдөг. Учир нь эмэгтэй хүний үтрээний орчин хүчиллэг байдаг бөгөөд эр эсэд тийм сайнаар нөлөөлдөггүй. Эр эсэд саармаг орчин хамгийн таатай байдаг учраас содоор угааж саармагжуулж байгаа нь тэр л дээ.

3. Хэт их секс хэрэггүй

Хөнгөн бодоход аль болох их секс хийвэл хүүхэдтэй болох магадлал илүү байна гэж бодмоор. Гэтэл үнэн хэрэгтээ эр эс бүрэн төгс боловсроход хамгийн багадаа 3-4 хоног шаардлагатай байдаг байна. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсвэл тогтсон өдрөөсөө 3-4 хоног секс хийлгүй тэвчиж, эзэн өөрөө “өлссөн ч” эр эсдээ чадал суух хугацаа өгөх хэрэгтэй ажээ.

4. Лааны гэрэл дэх оройн зоог

Хэт тосгүй хоол хүнс дааврын ялгаралтанд муугаар нөлөөлдөг. Хэрвээ яг энэ үед та хоол сойж байгаа бол энэ өгүүллийг унших хэрэггүй л дээ. Харин хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол лааны гэрэл дэх оройн зоог чинь дан хөнгөн зуушнаас бүрдэх ёсгүй шүү. Дашрамд өгүүлэхэд, саяхан францын эрдэмтдийн хэд хэдэн үе шаттайгаар явуулсан нэгэн судалгаа бага зэрэг, сайн чанарын улаан вино үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг, харин хатуу архи, сархад энэ боломжийг хамгийн багадаа 1,5 дахин бууруулдаг болохыг нотолжээ. Мөн байнгын, өтгөн кофены хэрэглээ ч хүүхэдгүй байхад чинь нөлөөлдөг байна.

5. Сайхан “удиртгал” хэрэгтэй

Сексийн өмнөх энхрийлэл хэр сайхан байх нь үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь хайртай хүн нь ихэд энхрийлж, удаан хайрласнаас бүсгүйн бүх бие, тэр дундаа нөхөн үржихүйн систем нь ч бүхэлдээ тавирдаг байна. Ингэснээр умайн хүзүү суларч зөөлрөн, умайн салслаг илүү их ялгарах бөгөөд энэ нь эр эсийн үтрээг болон цааш дамжих замыг зөөллөж, гулгамтгай болгон зорилгодоо түргэн хүрэхэд нь тусалдаг байна.

6. Юу ч битгий түрх

Сексийнхээ удиртгалыг сайхан хийсэн бол илүү нэмэлт элдэв түрхлэг огт хэрэггүй. Ямар ч чанартай, сайн гэгдэх түрхлэг эр эсийг устгах чанартай спермицит заавал агуулж байдаг. Харин тосон гаралтай түрхлэгүүд, жишээлбэл, вазелин үтрээний бичил гадаргууг устгадаг бөгөд энэ нь эрийн эсийн гулсах хөдөлгөөнд ихээхэн саад болдог байна.

7. Зөв байрлал

Ийм чухал зорилготой үедээ элдэв туршилт, илүү таашаалаа хойш ньтавь. Дараа нь сексээс зөвхөн таашаал авах үе танд тэртэй тэргүй бишгүйдээ л нэг олдоно. Энэ удаа бол нэгдүгээрт, эрэгтэйн бэлэг эрхтэн аль болох гүн орох, хоёрдугаарт, орсон хойноо аль болох их үрийн шингэнээ үтрээний гүнд, дотор үлдээх гэсэн хоёр чухал хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. Сексологичд энэ тал дээр бол уламжлалт байрлалыг хамгийн зүйтэй гэж нэг дуугаар зөвлөнө. Энэ нь эмэгтэй доороо хэвтэх, эрэгтэй нь араас нь хийх гэсэн хоёр байрлал юм. Хэрвээ бүсгүй спортоор хичээллэдэг ч юм уу, эсвэл зүгээр л уян хатан байдал чинь боломжийн бол хэвтээ байрлалаа жаахан хүндрүүлээд хөлөө эрэгтэйнхээ мөрөн дээр гаргаж чадвал их сайн. Учир нь ийм байрлалд үрийн шингэний үтрээнд хадгалагдах боломж их нэмэгдэх бөгөөд үүнийг даган жирэмслэх магадлал ч өндөрсөнө.

Хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол босоо байрлалууд болон “морьтон бүсгүй” буюу эмэгтэй нь дээрээ байрлалын талаар мартсан нь дээр. Аман сексийн тухай бүр ярих ч хэрэггүй. Түүнчлэн хүүхэдтэй болох гэж байгаа бол хэн хэнийхээ бэлэг эрхтнийг амаар таалах гээдхэрэггүй л болов уу. Учир нь шүлсэнд спермицит /яагаав, эр эсийг “алдаг”/ тун бага хэмжээгээр агуулагдсан байдаг гэнэ. Хэдийгээр энэ талаар томоохон хэмжээний судалгаа хийгдээгүй байгаа ч заавал аз турших хэрэг юу байна, тийм биз дээ?

үр тогтоох сексийн хувьд яг сексийн үеийн байрлалаас, сексийг дуусгах байрлал илүү чухал. Тийм болохоор, үнэт үрийн шингэнийг цагаас нь өмнө урсгаад “алдчихгүйн” тулд бүсгүй хонгон доороо дэр ивээд юм уу, өвдгөө нугалан цээжиндээ татаж наагаад хамгийн багадаа хагас цаг хэвтэх л болж дээ.

8. Зөв бодол санаа

Яг чин үнэнийг хэлбэл ийм үед огт юуны ч тухай бодохгүй байх нь хамгийн зөв бодол юм шүү. Зүгээр л биеэ суллан тайвширч таашаал авах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд олох бол уу, үгүй бол уу гэж хэт их санааширч, тэр нь сэтгэл зовнил болж хувираад таашаалын тухай ч бодож чадахгүй байвал хүүхэдтэй болох боломж чинь маш ихээр буурна. Учир нь сэтгэл санаа хямарч зовнисноор бие баригдаж, тархи мэдрэлийн системд нөлөөлнө. Ингэснээр нөхөн үржихүйн системүүд үйл ажиллагаа нь алдагдан чивчирч, өндгөн эс боловсрон гадагшлах явцыг удаашруулна. Хамгийн гол нь сэтгэл зүйн энэ хямрал байхгүй л бол, бүр буруу байрлалд ч юм уу, тооцоогүй өдөр ч хүсэл чинь биелэнэ гэдгийг санаж яваарай.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2700727/764/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
10596 ??????? [1] 20000810 2010-01-25 887
10595 UNEGUI TORDOG EMNELEG BAIVAL HELJ TUSLAACH!!! [2] martuuzai 2010-01-25 871
10594 elgemsuu ooriig chin bur oilgohoo bailaa ..... [8] saikhnaa7374 2010-01-25 1377
10593 Baysaa-d [2] ***Энxзaяa*** 2010-01-25 990
10592 eejvvdees asuuya [1] anar od 2010-01-25 992
10591 asuuya [2] ev 2010-01-25 1007
10590 Солонгосын хамгийн шилдэг Эмэгтэйчүүдээр дагнасан нэгдсэн эмнэлгийн Монгол өвчтөнд зориулсан тусгай үйлчилгээ [1] 미진 2010-01-25 996
10589 yooy sanaa amar laa [10] anhriimaa 2010-01-25 1683
10588 Солонгос одуудын өмнө ба одоо үеийн зургууд [4] Маралгоо 2010-01-25 1508
10587 Улаанаагийн өдрийн тэмдэглэл [9] saruul-2010 2010-01-25 1132
10586 Зугаатай аргаараа хэлээ сурцгаая [3] Маралгоо 2010-01-25 1256
10585 zovlooch... [3] 한지원 2010-01-25 1224
10584 Улаан чинжvv vс ургуулна Маралгоо 2010-01-25 1778
10583 eejvvdee yaraltai helj tuslaarai [8] bawka 2010-01-25 2567
10582 Хvvхдийн чих євдвєл… saruul-2010 2010-01-25 931
10581 hariulaad ogooch [4] amuuntaria 2010-01-25 916
10580 2iher asuult [5] sormuusmaa 2010-01-25 1343
10579 chejv id- tai eejid [1] gteba 2010-01-25 1798
10578 323 deer deer torson emegteichuudees asuuh yum bn! [1] enkhuunee 2010-01-25 990
10577 eejuudee yaraltai hariulaad ogooch [2] Мишээл 2010-01-25 1047
10576 asuult bainaa [4] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-25 1294
10575 hi asuuy.tuslaarai. [6] kooko 2010-01-25 1870
10574 Dollar hedtei baina yaraltai helj uguuch [6] ezengui aral 2010-01-25 1146
10573 yaraltai hariulj uguuch [3] coolgirl 2010-01-25 1088
10572 Yaraltai asuuh yum bnaa [4] ezengui aral 2010-01-25 1032
10571 crismasaar hayagsan huu [1] tubshin 2010-01-25 942
10570 Машинаар үйлчлэнэ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-01-25 1001
10569 ТУСЛАХ ЮМСАН [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-25 740
10568 solongos hel [1] teach 2010-01-24 779
10567 5sariin eheer ehleh helnii surgalt bnuu [1] nergui2282 2010-01-24 838
10566 Elgemsuugees asuuy? [5] ***Энxзaяa*** 2010-01-24 1210
10565 Elchingees tsagaan huudas. [3] ***Энxзaяa*** 2010-01-24 1222
10564 2iher asuult [4] sormuusmaa 2010-01-24 1247
10563 ID-gaa yaj hadgalah ve [4] ezengui aral 2010-01-24 1523
» ШИВНЭЭ БАЙНА ЧИ ОЙЛГОНО БИЗ ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 1071
10561 eejvvdee [7] lg123 2010-01-24 1358
10560 우진d [6] lg123 2010-01-24 1119
10559 huu ulsuud yulaad bn [27] chejv 2010-01-24 3408
10558 Мэнгэ таны хувь заяаг илтгэнэ tuul_0724 2010-01-24 1000
10557 НАДАД НЭГ Л СОНИН МЭДРЭМЖ ТӨРӨӨД БАЙХ ЮМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 2281
10556 Эмэгтэй та тvvний хайртай эмэгтэй юу эсвэл сайхан сэтгэлт ээж нь vv? tuul_0724 2010-01-24 897
10555 СОЛОНГОСТ НАДАД ХЭН НЭГНИЙ ТУС ХЭРЭГТЭЙ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 879
10554 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна mylog 2010-01-24 737
10553 eejvvdees asuult [1] amuuntaria 2010-01-24 1025
10552 MGL-ruu 2 sariin 5nd oyutan ohin huuhed avch yvna [3] my_mongolia 2010-01-24 1306
배너신청
자생병원

배너신청