Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Бүсгүй та заримдаа өөрийгөө хачин жигтэй байгааг анзаардаг уу? өчигдөр чи сексийн тухай бараг л минут тутам бодоод л хайрттайгаа хаана ч хамаагүй, бүр цахилгаан шат, нийтийн хонгилд ч секс хийчихмээр хүсэл төрөөд байсан чинь өнөөдөр болохоор орондоо ном хараад хэвтэх нь хайртын чинь ялдам энхрийллээс хавьгүй сайхан санагдаж байна уу? Уг нь бол юу ч болоогүй, өөрчлөгдөөгүй л юм шиг санагдана. Залуу чинь урьдын л адил сэтгэл татам, ялдам, найрсаг хэвээрээ. Та нар хэрэлдэж маргаагүй, толгой чинь өвдөөгүй, сэтгэл санаа чинь ч хямраагүй.

Тэгээд юу болоод байна аа? “Эмэгтэйчүүдийн л асуудал байх нь…” гэж сэтгэл гонсойсон залуу чинь бодно. Үнэндээ ч түүний зөв. Бүсгүйчүүдийн бие махбодод сарын тэмдэгтэй холбоотойгоор дааврын байнгын өөрчлөлт явагддаг. Энэ нь бүсгүйчүүдийн гадаад төрх, сэтгэл санааны байдал, ааш зан бүр сексэд хандах хандлагад нь хүртэл нөлөөлж байдаг. Эмэгтэй хүн болгонд өөрийн секс-үечлэл байх бөгөөд “халуун”, “хүйтэн” өдрүүд гэж бий.

Гэхдээ бид тэр онцлог өдрүүдийг урьд нь биш, болоод өнгөрсөн хойно нь л мэддэг. Үүнийг урьдчилж мэдээд, өөрийн гэсэн, хувийн бяцхан календарьтай болбол зүгээр биш үү? Тэгвэл хамтрагч чинь байсан ч, байгаагүй ч бидэнд нэлээн хэрэг болноо доо. Үүнийг бодож гаргах гээд үзье л дээ. Сарын тэмдэг нь 28 хоногийн мөчлөгтэй ирдэг хүн байна гэж бодъё.

Тэгэхэд бид энэ 28 хоногийн эхний сүүлийн 2 долоо хоног бол асуудалгүй, харин яг голын хэд хоногт осолтой үе тохиодог гэж багцаагаар мэднэ. Ерөнхийдөө секс-үечлэл ч бас нэг тиймэрхүү л байдаг. өндгөн эс боловсрох үе хэр ойртож, холдож байгаагаас шалтгаалан эмэгтэй хүн сексийг огцом хүсч, эсвэл дургүйцэн хөрч байдаг.

Сарын тэмдгийн 1-11 дэх өдрүүдМөчлөгийн хамгийн эхний өдрүүд буюу “найз ирсэн” үеэр бүсгүй хүний бэлгийн даавар харьцангуй идэвхгүй болдог. Гэхдээ энэ нь бэлгийн дур хүсэл хөлдчихсөн гэсэн үг биш. Зүгээр л, зарим хүн сарын тэмдэг ирсэн үед секс хийх нь аймшигтай заваан, муухай зүйл гэж боддог бол зарим нь энэ үед секс хийгээд онцгой таашаал авдаг.

Нэгдүгээрт, сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрүүд бол “сарын тэмдгийн өмнөх үеийн синдром” дууссан байдаг тул зарим эмэгтэй сэтгэл нь тайвширч, хямрал арилснаар секс хийхдээ дуртай болсон байна. Хоёрдугаарт сарын тэмдэг ирж байх үеэр эмэгтэй хүний бэлэг эрхтний байнгын чийг /цус/ хангалттай байх учраас эрэгтэйн бэлэг эрхтэн үтрээнд чөлөөтэй хөдөлж болно.

Гэхдээ энэ нь зарим хүнд эвгүй санагддаг бол зарим хүнд таалагддаг. Харин 6-11 дэх өдрүүдэд эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл бага зэрэг буурдаг. Энэ үед бүсгүй хүний бэлгийн дааврууд нь өөр ажилд буюу жирэмсэлж үр тогтооход бие махбодыг бэлдэж байдаг.

Хувийн амьдрал Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд өөрийгөө яасхийж зөв гольдролд нь оруулах вэ гэж санаа зовниж байна уу? Энэ үед бүсгүй чамд удаан янаг, удиртгал, сексийн янз бүрийн мөрөөдөл, сэтгэн бодох чадвар, бие, сэтгэл тайвшруулах иллэг, эротик кино, ном, хэвлэл зэрэг зүйлүүд, хамтрагчийн чинь ялдам янаг байдал, бүр гар хангалга гээд янз бүрийн л арга хэрэгтэй болох байх.

Шөнийн болзооныхоо тухай, юу хүсч, юу үзэж, ямар мэдрэмж авмаар байгаагаа бодож, сэтгэхүйн хувьд урьдчилан бэлтгэл хийх хэрэгтэй. Сексэд зориулж сэтгэлдээ нийцсэн сайхан дотуур хувцас авч, тохирох гэрэл, хөгжмийг сонгож, хайртай хүндээ сексэд өдөн дуудсан мессеж бич.

Энэ бүхэн таныг сексээс бүрэн дүүрэн таашаал авахад тусална. Та сексийн хамтрагчгүй байлаа ч таныг сэтгэл тайван байж хэн нэгний хурхирахыг сонсолгүйгээр орон дээрээ хөлөө ачин хэвтээд ном унших боломж өгч буй даавартаа баярлах хэрэгтэй.

Сарын тэмдгийн 12-16 дахь өдрүүд Сарын тэмдгийн 12 дахь өдрөөс бүсгүй хүний биенд гайхамшиг эхэлнэ. Сарын тэмдгийн дундах үед бүсгүй хүн жинхэнэ ханаж цадамгүй секс хүсэлд автаж, бараг цус сорогч, секс бурхан болон хувирдаг. Энэ үед бие махбод чинь сексийн амтыг улам ихээр хүсэн амтлаг бал бурмыг дахин дахин нэхэн шаардана.

Тэгээд л чи өөрийгөө секс бүжигчин мэт санаж, хайртынхаа хамт порно суваг үзэж, сэтгүүл эргүүлэн, балкон дээрээ нүцгэн зугаалж, хамгийн “секси” бүсгүй болдог. Энэ бүхэнд бид өөрсдийн цусанд ихээр ялгарч ирсэн дааврууддаа /эстроген, прогестерон, бас магадгүй тестостерон/ баярлах хэрэгтэй.

Сарын тэмдгийн мөчлөгийн яг дунд үед бүсгүй хүний бэлгийн дур хүсэл дээд цэгтээ хүрдэг /мөн энэ үеэрээ бүсгүй хүн жирэмслэх хамгийн өндөр магадлал, боломжтой байна гэдгийг санахад илүүдэхгүй/. Энэ үед хамгийн боломжтой сайхан болзоо бол хайрттайгаа амралтын газар очоод хамгийн зоригтой секс туршилтуудыг хийх явдал юм.

14-16 дахь өдрүүдэд өндгөн эс бүрэн боловсорч дуусах бөгөөд дээр хэлсэнчлэн энэ үед бэлгийн дур хүсэл ч дээд цэгтээ хүрсэн байна. Эрдэмтэд хүний биеийн энэ зохицлыг байгаль эхийн ухаалаг, гайхамшигт мэргэн шийдвэр хэмээн үздэг. Байгаль эх биднийг эртний арслан заан шиг устаж алга болгохгүйн тулд, бүсгүй хүний бэлгийн дур тачаал нь үр хүүхдээ үлдээж үргэлжлэх үйл явцыг даран сөнөөхгүй байхын тулд ингэж зохицуулжээ.

Гэвч байгаль ээжийн энэ хүсэл эрмэлзлийг энэ удаадаа биелүүлэхгүй гэж бодож байгаа бол энэ хэд хоногт жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай аргуудыг хэрэглээрэй. Дашрамд өгүүлэхэд байгаль ээж бүсгүйчүүдийн зөвхөн бие махбодыг бэлдээд зогссонгүй, энэ чухал өдрүүдээр нөхөр, хархүү нь хөлбөмбөгт хорхойсож, эсвэл элдэв чухал ажилд дарагдчихвий гэж болгоомжлоод энэ хэдэн хоногт бүсгүй хүнийг хамгийн үзэсгэлэн төгөлдөр, өнгө үзэмж төгс байхаар зохицуулжээ.

Үүний тулд тэр эстроген дааврыг “зэвсэг” болгон ашигласан байна. Эстрогены ялгарал ихсэх нь бүсгүй хүний арьсыг зөөлөн булбарай болгож, хөхийг чангаруулан сэрийлгэж гаднаас нь харахад л өөрийн эрхгүй сэтгэл булаам, шүүрс алдам болгодог.

Хувийн амьдрал Энэ үед чамд хэрэгтэй юм бол ердөө л амьдралаас таашаал авах. Дааврын зохицолдоогоо үр дүнтэй ашиглан түүний тусламжтайгаар сексийнхээ амьдралыг илүү сонирхолтой, аз жаргалтай болгох хэрэгтэй. Ямар ч туршилт, шинэ туршлага, шинэ дүр төрхтэй байхаас битгий ай. Сексийн хамтрагчаасаа куннингулис хийхийг гуй. Энэ үг их аймшигтай байвал зүгээр л “чи намайг “тэнд” минь үнсээч” гэж гуй л даа.

Гэрийнхээ бүх тавилгыг сексэд яаж ашиглаж болохыг сайтар судлаарай. Хэрвээ чи дөнгөж шинэхэн хайр дурлалтай учраад байгаа бол “бие биенээ ойр дотно таньж мэдэх” гэсэн санаагаа яг энэ өдрүүдэд хэрэгжүүлээрэй. Харин чи одоохондоо “гоцлол” ганцаараа байгаа бол энэ үеэр өөрөө өөртөө таашаал өгөхөөс бүү татгалз. Сонирхолтой эротик кино үзэж, саунд сууж, доргионтой хиймэл эрхтэн худалдаж ав.

Энэ өдрүүд маш сайхан боломж бөгөөд даанч хурдан өнгөрдөг гэдгийг битгий мартаарай. Тийм болохоор хамтрагчтай ч бай, үгүй ч бай чи секс хийх нь л чамд хамгийн зөв шийдвэр болно.

17-28 дахь өдрүүд Ихэнх бүсгүйчүүдэд сарын тэмдгийн 17 дахь өдрөөс эхлэн бэлгийн дур хүсэл нь буурч ирнэ. Чи үүнийг өөрөө ч анзаарахгүй байж магадгүй. Дааврууд чинь өөрчлөгдөж эстрогений түвшин буурч, прогестероны түвшин нэмэгдсэн хэвээр байна. Тэгээд ихэнхдээ 22-23 дахь өдрөөс эхлэн сарын тэмдгийн өмнөх хямралын шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Энэ үедээ эмэгтэйчүүд өөр хоорондоо огт харилцан адилгүй янз янзын ааш, авир гаргадаг.

Сарын тэмдгийн өмнөх үеийн хямралд орсон зарим эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл огт байхгүй болж, хэрвээ секс хийх юм бол түүнээс галзуу таашаал биш зүгээр л зөөлөн, янаг дотно байдал, анхаарал, халамж хүсэн хүлээдэг. Гэтэл зарим нь мөчлөгийн 20 дахь хоногоос эхлэн дур хүслийн хоёр дахь их түрлэг орж ирэн хачин мэдрэмтгий болж хувирдаг.

Энэ бүхний буруутан нь прогестерон даавар юм. 28 дахь өдөр прогестерон огцом буурч сексийн бүх л хүсэл тачаалыг авч одох бөгөөд хайртын чинь ямар ч сайхан дуудлага чиний хүслийг өдөөж чаддаггүй. Учир нь маргааш нь сарын тэмдэг ирнэ.

Хувийн амьдрал Хэрвээ чи, сарын тэмдгийн сүүлийн өдрүүдэд дур хүсэл нь нэмэгддэг эмэгтэйчүүдийн тоонд ордог бол өөрийгөө азтай гэж бодох хэрэгтэй. Учир нь ялалтын туг чиний гарт байна. Энэ үеийг жинхэнэ таашаал авахад зориулаарай. Чамд жирэмслэх аюул байхгүй болж хүссэнээрээ л сексдэж болно. Харин чи сарын тэмдгийн өмнөх үеийн хямралд өртөмтгий бол чи энэ үедээ сексэд дургүй болж, оронд чинь өөр хүн хэвтэж байх нь төвөгтэй санагддаг.

Гэхдээ чи энэ өөдгүй муу хямралыг амьдралын чинь хамаг сайн сайхныг хордуулах боломж өгч болохгүй шүү. Аль болох сайхан байж, сайн сексдэх нь зөв. Учир нь, нэгдүгээрт, энэ үед секс хийж дур тавих нь ойртон ирж буй сарын тэмдгийн өвдөлт, базлалтыг намжааж өгнө. Хоёрдугаарт, энэ үед хийсэн сексээс авсан таашаал сэтгэл санааны байдлыг хавьгүй өндөрт өргөж өгдөг.

Гэхдээ хүн зөвхөн сексээр амьдардаггүй гэдгийг бас санаарай. Энэ үед хэрвээ чамд өөр юм хиймээр, идмээр байвал санаагаа гүйцээх л хэрэгтэй. Томоохон шоколад идмээр байвал идэж л орхи. Илүү авсан хэдхэн калорийг чи дараа нь хайрттайгаа ганц галзуу секс хийгээд л шатааж чадна шүү дээ. Сайхан үнэртэй хөөс хийсэн халуун ваннад хэвтмээр байвал ханатлаа хэвт.

Хөлийнхөө уланд иллэг хий. Болж өгвөл хайрт чинь чамд хийж өгвөл хамгийн сайхан л санагдана. Бүтэн өдөр гоо сайхны салонд дэмий тэнэж өнгөрөөмөөр байвал хүссэнээрээ л бай. Дэлгүүр хэсч, үсээ янзлуулж, уран зургийн үзэсгэлэн үзэж ер нь яамаар л байна, дураараа л байх хэрэгтэй. Ерөөсөө чамд сайхан санагдах бүх юмыг л хий.

Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол энд өгүүлсэн зүйл өөрт чинь хамаагүй гэдгийг ойлгоорой. Ийм төрлийн бэлдмэл хэрэглэдэг хүмүүст тусгай хуваарь, жор байдаг. Ийм эмнүүд дааврыг өдөр бүр тодорхой хэмжээгээр биенд оруулж, өндгөн эс боловсрохыг хиймлээр хориглож байдгаас хүний биед өөрчлөлт үүсч хиймэл мөчлөг үүсгэдэг. Харин дааврын бэлдмэлүүдийн сексийн дур хүсэлд нөлөөлдөг үндсэн гурван нөлөөг энд өгүүлье.

1. Хэрвээ чи дааврын бэлдмэл хэрэглэдэг бол чамд сексийн дур хүслийн оргил үе гэж байдаггүй. Тиймээс өндгөн эс боловсрохын өмнө болон боловсрох үеэр сексийг тачаадан хүсэх нь ховор. Гэхдээ энэ нь секс хүсэхээ больж таашаал авах нь багасна гэсэн үг биш. Зүгээр л, цусанд ялгарч байгаа даавруудын хэмжээ байнга тодорхой байдаг учир сэтгэл хөдлөл, сексийн дур хүсэл нь ч мөн тогтмол байна гэсэн үг.

Тэгээд ч дааврын бэлдмэл жирэмслэлтээс хамгаалдаг учир хүүхэд олчих вий гэж айлгүй хүссэнээрээ сексдэж, өөртөө итгэлтэй байж, өдөр тутмын сексээс таашаал авч болно гэсэн үг.

2. Дааврын бэлдмэл хэрэглэдэг хүнд сексийн дур хүсэл огцом багасах, буурах үзэгдэл байхгүй. Дааврын бэлдмэл хэрэглэдэггүй бусад бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах бусад аргаа хэрэглэж, сарын тэмдгийн өмнөх мөчлөгийн хямралд автаж сексэд дургүй болж байхад чи бол үргэлж л “байлдааны бэлэн байдалд” байна гэсэн. Ийм байдлаар чи сарын ямар ч өдөр, хүссэн цагтаа сексээс таашаал авах боломжтой болно.

3. Бие махбод чинь даавраас болж өөрчлөгдөж болно. Эстроген дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэдэг эмэгтэйчүүд хөх нь томорч зөөлрөн, мэдрэмтгий, арьс нь цэвэршиж булбарай болдог. Харин прогестерон даавар ихээр хэрэглэдэг хүмүүс сэтгэл санааны хямралд орж, арьсны загатнаа мэтийн асуудал ч гарч болзошгүй. Дааврын бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд бие махбодод чинь ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол тэр бэлдмэл чамд таарахгүй байна гэсэн үг юм. Ингээд харин яг чамд таарах тийм эм, бэлдмэлийн эрэлд гарах хэрэгтэй болно.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2700461/531/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.24 18:13:10
*.5.101.162

Үр дүнт секс” гэхээр та юу гэж бодов? Сайхан таашаал авах тухай бодсон уу? үгүй ээ, энэ удаа бид жинхэнэ үр дүнт сексийн тухай ярилцах гэж байна. өөрөөр хэлбэл, үр хүүхэдтэй болох сексийн тухай юм шүү дээ. Харин үр дүнт секс өдөр болгон байдаггүйг бид санах хэрэгтэй.

Сүүлийн үед манай улсад ямар асуудал хүмүүсийн сэтгэлийг нэн их зовоож байна гэж бодож байна? үргүйдэл. Миний үе тэнгийн, яг төрөх насны буюу 25-35 насны 10 эмэгтэй бүрийн нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа сэтгэлдээ шаналж яваа гэвэл аймшигтай байгаа биз дээ? Харамсалтай нь энэ үнэн шүү. Тиймээс бид үр хүүхэдтэй болох гэсэн айл өрх бүрт өчүүхэн ч атугай тус болж магадгүй хэмээн дараах хялбархан хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ. Та хоёр юу ч гэсэн уншаад үз дээ?

1. Тааламжтай цаг үе

Хамгийн дээд зэргийн тааламжтай цаг үе бол мэдээж бүсгүй таны өндгөн эс боловсрох өдөр. Жирэмслэх боломж 40 хүртэл хувьтай байна. өндгөн эс боловсрохоос 1-2 хоногийн өмнө жирэмслэх боломж 30-35 хувьтай байдаг бол өндгөн эс боловсрохоос 5-6 хоногийн өмнөх сексийн хувьд энэ боломж дөнгөж 10 хувь хүртэл буурна. өндгөн эс боловсорсны дараа болон сарын тэмдэг ирсний дараахь өдрүүдэд жирэмслэх боломж бүр ор тас байхгүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ямар ч сайн сексологич танд хоёроос илүү хувийн боломж өгч чадахгүй л болов уу.

Эрчүүдийн хувьд ч таатай өдрүүд гэж байнаа. Тодруулбал, жилийн улирал. Хамгийн их чадварлаг, чанарлаг эр эсээр дүүрэн үрийн шингэнийг эр хүн хавар, тэр тусмаа хаврын эхний өдрүүдэд, эсвэл намрын сүүлчээр /өөрөөр хэлбэл яг одоо гэсэн үг шүү дээ? / ялгаруулдаг байна. Харин эр эсийн хөдөлгөөн зуны төгсгөл, намрын эхэн үед дээд цэгтээ хүрдэг ажээ.

2. Ариун цэвэртээ болгоомжтой хандаарай

Орчин үед ихээхэн “моодонд” ороод байгаа ууран дотор, ваннанд сексдэх бол мэдээж их тачаангуй болно л доо. Гэхдээ харин үр тогтоолтын хувьд түүн шиг үр дүнгүй секс байхгүй шүү. Эрэгтэйн хувьд түрүү булчирхай хэт халснаар үрийн шингэнийг бүр хэт шингэрүүлж,хэсэг хугацаанд бараг тунгалаг шахуу болгоно.өнгөрсөн зуунд, бэлгэвч, эм тариа гэх мэт найдвартай хамгаалах хэрэгсэл байгаагүй үед ууран дахь сексийг бараг л хамгаалалтын хэрэгсэл болгож ашиглаж байжээ. Гэхдээ харин бид өнөө үед уурыг хамгаалах хэрэгсэл гэж үзвэл арай л тэнэг хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ? За тэр ч яах вэ. Тэхээр хэлэх гэсэн гол зүйл бол, үр хүүхэд, өв залгамжлагчтай болохыг хүсч буй эр хүн бол сексийн өмнө ууранд сууж, тэр бүү хэл халуун шүршүүрт ч орох хэрэггүй гэдгийг анхаараарай. Харин бүсгүй бол болно. Тэр ч байтугай бүр хэрэгтэй гээч. Зарим эмэгтэйчүүдийн эмч нар хүүхэдтэй болох гэсэн бүсгүйчүүдийг халуун шүршүүрт орж, үтрээгээ содтой бүлээн усаар бургуйдаж угаа гэж хүртэл зөвлөдөг. Учир нь эмэгтэй хүний үтрээний орчин хүчиллэг байдаг бөгөөд эр эсэд тийм сайнаар нөлөөлдөггүй. Эр эсэд саармаг орчин хамгийн таатай байдаг учраас содоор угааж саармагжуулж байгаа нь тэр л дээ.

3. Хэт их секс хэрэггүй

Хөнгөн бодоход аль болох их секс хийвэл хүүхэдтэй болох магадлал илүү байна гэж бодмоор. Гэтэл үнэн хэрэгтээ эр эс бүрэн төгс боловсроход хамгийн багадаа 3-4 хоног шаардлагатай байдаг байна. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсвэл тогтсон өдрөөсөө 3-4 хоног секс хийлгүй тэвчиж, эзэн өөрөө “өлссөн ч” эр эсдээ чадал суух хугацаа өгөх хэрэгтэй ажээ.

4. Лааны гэрэл дэх оройн зоог

Хэт тосгүй хоол хүнс дааврын ялгаралтанд муугаар нөлөөлдөг. Хэрвээ яг энэ үед та хоол сойж байгаа бол энэ өгүүллийг унших хэрэггүй л дээ. Харин хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол лааны гэрэл дэх оройн зоог чинь дан хөнгөн зуушнаас бүрдэх ёсгүй шүү. Дашрамд өгүүлэхэд, саяхан францын эрдэмтдийн хэд хэдэн үе шаттайгаар явуулсан нэгэн судалгаа бага зэрэг, сайн чанарын улаан вино үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг, харин хатуу архи, сархад энэ боломжийг хамгийн багадаа 1,5 дахин бууруулдаг болохыг нотолжээ. Мөн байнгын, өтгөн кофены хэрэглээ ч хүүхэдгүй байхад чинь нөлөөлдөг байна.

5. Сайхан “удиртгал” хэрэгтэй

Сексийн өмнөх энхрийлэл хэр сайхан байх нь үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь хайртай хүн нь ихэд энхрийлж, удаан хайрласнаас бүсгүйн бүх бие, тэр дундаа нөхөн үржихүйн систем нь ч бүхэлдээ тавирдаг байна. Ингэснээр умайн хүзүү суларч зөөлрөн, умайн салслаг илүү их ялгарах бөгөөд энэ нь эр эсийн үтрээг болон цааш дамжих замыг зөөллөж, гулгамтгай болгон зорилгодоо түргэн хүрэхэд нь тусалдаг байна.

6. Юу ч битгий түрх

Сексийнхээ удиртгалыг сайхан хийсэн бол илүү нэмэлт элдэв түрхлэг огт хэрэггүй. Ямар ч чанартай, сайн гэгдэх түрхлэг эр эсийг устгах чанартай спермицит заавал агуулж байдаг. Харин тосон гаралтай түрхлэгүүд, жишээлбэл, вазелин үтрээний бичил гадаргууг устгадаг бөгөд энэ нь эрийн эсийн гулсах хөдөлгөөнд ихээхэн саад болдог байна.

7. Зөв байрлал

Ийм чухал зорилготой үедээ элдэв туршилт, илүү таашаалаа хойш ньтавь. Дараа нь сексээс зөвхөн таашаал авах үе танд тэртэй тэргүй бишгүйдээ л нэг олдоно. Энэ удаа бол нэгдүгээрт, эрэгтэйн бэлэг эрхтэн аль болох гүн орох, хоёрдугаарт, орсон хойноо аль болох их үрийн шингэнээ үтрээний гүнд, дотор үлдээх гэсэн хоёр чухал хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. Сексологичд энэ тал дээр бол уламжлалт байрлалыг хамгийн зүйтэй гэж нэг дуугаар зөвлөнө. Энэ нь эмэгтэй доороо хэвтэх, эрэгтэй нь араас нь хийх гэсэн хоёр байрлал юм. Хэрвээ бүсгүй спортоор хичээллэдэг ч юм уу, эсвэл зүгээр л уян хатан байдал чинь боломжийн бол хэвтээ байрлалаа жаахан хүндрүүлээд хөлөө эрэгтэйнхээ мөрөн дээр гаргаж чадвал их сайн. Учир нь ийм байрлалд үрийн шингэний үтрээнд хадгалагдах боломж их нэмэгдэх бөгөөд үүнийг даган жирэмслэх магадлал ч өндөрсөнө.

Хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол босоо байрлалууд болон “морьтон бүсгүй” буюу эмэгтэй нь дээрээ байрлалын талаар мартсан нь дээр. Аман сексийн тухай бүр ярих ч хэрэггүй. Түүнчлэн хүүхэдтэй болох гэж байгаа бол хэн хэнийхээ бэлэг эрхтнийг амаар таалах гээдхэрэггүй л болов уу. Учир нь шүлсэнд спермицит /яагаав, эр эсийг “алдаг”/ тун бага хэмжээгээр агуулагдсан байдаг гэнэ. Хэдийгээр энэ талаар томоохон хэмжээний судалгаа хийгдээгүй байгаа ч заавал аз турших хэрэг юу байна, тийм биз дээ?

үр тогтоох сексийн хувьд яг сексийн үеийн байрлалаас, сексийг дуусгах байрлал илүү чухал. Тийм болохоор, үнэт үрийн шингэнийг цагаас нь өмнө урсгаад “алдчихгүйн” тулд бүсгүй хонгон доороо дэр ивээд юм уу, өвдгөө нугалан цээжиндээ татаж наагаад хамгийн багадаа хагас цаг хэвтэх л болж дээ.

8. Зөв бодол санаа

Яг чин үнэнийг хэлбэл ийм үед огт юуны ч тухай бодохгүй байх нь хамгийн зөв бодол юм шүү. Зүгээр л биеэ суллан тайвширч таашаал авах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд олох бол уу, үгүй бол уу гэж хэт их санааширч, тэр нь сэтгэл зовнил болж хувираад таашаалын тухай ч бодож чадахгүй байвал хүүхэдтэй болох боломж чинь маш ихээр буурна. Учир нь сэтгэл санаа хямарч зовнисноор бие баригдаж, тархи мэдрэлийн системд нөлөөлнө. Ингэснээр нөхөн үржихүйн системүүд үйл ажиллагаа нь алдагдан чивчирч, өндгөн эс боловсрон гадагшлах явцыг удаашруулна. Хамгийн гол нь сэтгэл зүйн энэ хямрал байхгүй л бол, бүр буруу байрлалд ч юм уу, тооцоогүй өдөр ч хүсэл чинь биелэнэ гэдгийг санаж яваарай.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
10596 ??????? [1] 20000810 2010-01-25 887
10595 UNEGUI TORDOG EMNELEG BAIVAL HELJ TUSLAACH!!! [2] martuuzai 2010-01-25 871
10594 elgemsuu ooriig chin bur oilgohoo bailaa ..... [8] saikhnaa7374 2010-01-25 1377
10593 Baysaa-d [2] ***Энxзaяa*** 2010-01-25 990
10592 eejvvdees asuuya [1] anar od 2010-01-25 992
10591 asuuya [2] ev 2010-01-25 1007
10590 Солонгосын хамгийн шилдэг Эмэгтэйчүүдээр дагнасан нэгдсэн эмнэлгийн Монгол өвчтөнд зориулсан тусгай үйлчилгээ [1] 미진 2010-01-25 996
10589 yooy sanaa amar laa [10] anhriimaa 2010-01-25 1683
10588 Солонгос одуудын өмнө ба одоо үеийн зургууд [4] Маралгоо 2010-01-25 1508
10587 Улаанаагийн өдрийн тэмдэглэл [9] saruul-2010 2010-01-25 1132
10586 Зугаатай аргаараа хэлээ сурцгаая [3] Маралгоо 2010-01-25 1256
10585 zovlooch... [3] 한지원 2010-01-25 1224
10584 Улаан чинжvv vс ургуулна Маралгоо 2010-01-25 1778
10583 eejvvdee yaraltai helj tuslaarai [8] bawka 2010-01-25 2567
10582 Хvvхдийн чих євдвєл… saruul-2010 2010-01-25 931
10581 hariulaad ogooch [4] amuuntaria 2010-01-25 916
10580 2iher asuult [5] sormuusmaa 2010-01-25 1343
10579 chejv id- tai eejid [1] gteba 2010-01-25 1798
10578 323 deer deer torson emegteichuudees asuuh yum bn! [1] enkhuunee 2010-01-25 990
10577 eejuudee yaraltai hariulaad ogooch [2] Мишээл 2010-01-25 1047
10576 asuult bainaa [4] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-25 1294
10575 hi asuuy.tuslaarai. [6] kooko 2010-01-25 1870
10574 Dollar hedtei baina yaraltai helj uguuch [6] ezengui aral 2010-01-25 1146
10573 yaraltai hariulj uguuch [3] coolgirl 2010-01-25 1088
10572 Yaraltai asuuh yum bnaa [4] ezengui aral 2010-01-25 1032
10571 crismasaar hayagsan huu [1] tubshin 2010-01-25 942
10570 Машинаар үйлчлэнэ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-01-25 1001
10569 ТУСЛАХ ЮМСАН [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-25 740
10568 solongos hel [1] teach 2010-01-24 779
10567 5sariin eheer ehleh helnii surgalt bnuu [1] nergui2282 2010-01-24 838
10566 Elgemsuugees asuuy? [5] ***Энxзaяa*** 2010-01-24 1210
10565 Elchingees tsagaan huudas. [3] ***Энxзaяa*** 2010-01-24 1222
10564 2iher asuult [4] sormuusmaa 2010-01-24 1247
10563 ID-gaa yaj hadgalah ve [4] ezengui aral 2010-01-24 1523
10562 ШИВНЭЭ БАЙНА ЧИ ОЙЛГОНО БИЗ ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 1071
10561 eejvvdee [7] lg123 2010-01-24 1358
10560 우진d [6] lg123 2010-01-24 1119
10559 huu ulsuud yulaad bn [27] chejv 2010-01-24 3408
10558 Мэнгэ таны хувь заяаг илтгэнэ tuul_0724 2010-01-24 1000
» НАДАД НЭГ Л СОНИН МЭДРЭМЖ ТӨРӨӨД БАЙХ ЮМ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 2281
10556 Эмэгтэй та тvvний хайртай эмэгтэй юу эсвэл сайхан сэтгэлт ээж нь vv? tuul_0724 2010-01-24 897
10555 СОЛОНГОСТ НАДАД ХЭН НЭГНИЙ ТУС ХЭРЭГТЭЙ БАЙНА Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 879
10554 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна mylog 2010-01-24 737
10553 eejvvdees asuult [1] amuuntaria 2010-01-24 1025
10552 MGL-ruu 2 sariin 5nd oyutan ohin huuhed avch yvna [3] my_mongolia 2010-01-24 1306
배너신청
자생병원

배너신청