Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй.

altantuya.jpg?w=132&h=90

 

   Монголчууд уг нь хүн байтугай малаа алдахад араас нь эрэл сурал болж номхон бор ингийг нь чоно идчихсэн байвал нулимс унагадаг ийм л ард түмэн.

   Байгалийн аюулт үзэгдэл салхи шуурганд уруудсан малынхаа араас явж амиа алдах тохиолдол одоо ч байсаар байна. Гэтэл амьдралын эрхээр харийн оронд одсон цөөн хэдэн иргэнээ бүртгэж тэдний эрх ашгийг манай улс хамгаалж чадаж байна уу. Харамсалтай нь бид малынхаа тоо толгойг яс хэлдэг хэрнээ иргэнийхээ тоог барагцаагаар дурдах нь энүүхэнд. Хэдхэн жилийн өмнө гэхэд л Ш.Алтантуяа хэмээх монгол эмэгтэй Малайз улсад эмгэнэлтэйгээр амиа алдсан. Үүнийг сонссон бид хөөрхийлж Малайзын нэр нөлөө бүхий улс төрчийн захиалгаар хийгдсэн гэх уг хэргийн гүйцэтгэгч болох хоёр цагдааг тус улсын шүүхээс цаазаар авах шийдвэр гаргаад хэрэг замхарсан. Өрөвдөхөөс илүүг үнэндээ хийжчадаагүй. Энэ хэргийн үнэн мөнийн тухайд нийт монголчууд төдийгүй талийгаачийн эцэг эх одоо ч хүртэл гомдолтой явдаг. Малайзын нэр нөлөө бүхий улс төрчийн захиалгаар хийгдсэн гэх уг хэргийн гүйцэтгэгч болох хоёр цагдааг тус улсын шүүхээс цаазаар авах шийдвэр гаргаад хэрэг замхарсан. Дуулиан шуугиан дагуулж олонд мэдэгдсэн нь энэ мэт цөөн хэдхэн хэрэг.     

   Түүнчлэн энэ мэтчилэнгээр хэдэн монгол гадаадад амиа алдаж, эрх нь зөрчигдөж буй нь далд байна. Гадаадад буй иргэд тухайн орны хууль эрх зүйн орчныг сайн мэддэггүйгээс, мөн өөрсдийн буруугаас харийн оронд ял эдлэх нь цөөнгүй. Хамгийн ойрын жишээ бол БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон Ж.Дамдин гэгч монгол залуу тус улсын шүүхээс цаазаар авахуулах ял сонсоод байгаа билээ. Тэрээр эрхийнхээ дагуу завж заалдсан бөгөөд одоо хариуг нь хүлээж байгаа юм байна.

  Гадаад харилцааны яамны өгч буй мэдээллээр өнгөрсен оны 12 дугаар сарын байдлаар БНСУ-д 35 мянга, Казахстанд есөн мянга, Англид есөн мянга, Чехэд 11 мянга, Америкт 28 мянган монгол иргэн оршин суудаг байна. Монголчууд олноороо оршин суудаг цөөн хэдэн орон энд дурдагдаж буй нь ойлгомжтой. Түүнчлэн манай улсын 115.645 иргэн гадаадад оршин суудаг байна. Гэвч энэ нь “А үсгийн алдаагүй, ацаг шүдний зөрөөгүй” гэдэг шиг тийм баттай тоо бас биш.

   Монголчууд хамгийн олноороо ажилладаг БНСУ-д гэрээгээр болон хууль бусаар оршин суудаг иргэдэд юу тохиолддог талаар тус улсад ажиллаж байсан иргэн ярьсан юм. Түүний таньдаг залуу 14 хоногийн турш далайд гарч загас агнаж, барьсан загасаа цэвэрлэдэг ажил хийдэг аж. Ажлынх нь солонгосчууд түүнтэй яг л боол мэт харьцдаг байна. Нэг удаа далайд гарсан үедээ чамайг энэ далайд шидчихэнэ шүү. Хэн ч чамайг олохгүй, сураглахгүй хэмээн сүрдүүлжээ. Энэ бол хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй танай улс чиний амийг нэхэж ирэхгүй, яасныг чинь мэдэхгүй хэмээж буйтай адил сонстох шиг. Гэтэл тус улсад хууль бусаар амьдардаг нэгэн залуу гэр бүл маш хүнд байдалд оржээ. Эх орондоо амьдралаа сайжруулахаар хэчнээн зүтгээд нэмэр болоогүй тул нөхөр БНСУ-ыг зорьсон аж. Гурван cap орчмын дараа эхнэр нь мән тэнд очсон байна. Гэр бүлийн хоёр нэгэн барилгын компанид ажилд оржээ. Эхнэр нь таван давхарт нөхөр нь есөн давхарт ажиллахаар болсон байна. Гэтэл ажилд орсон анхны өдрөө л эхнэр нь нөхөр дээрээ нус нулимсандаа хутгалдчихсан хүрээд гүйгээд ирсэн гэнэ. Учрыг нь лавлавал хэдхэн давхрын дор ажиллаж буй эхнэрийг нь 7-8 солонгос нийлж хүчиндсэн байлаа. Энэ юу гэсэн үг вэ. Эдгээр иргэд хэдий хууль бусаар ажиллаж буй боловч бие сэтгэлийн асар их доромжлол амсан үхэхээc наагуур амьдралын төлөө зүтгэж явна. Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн томоохон албан тушаалтан гадаадад амиа алдсан монголчуудыг таних ямар нэгэн таних тэмдэг, тухайн хүний талаарх мэдээлэл байдаггүй хэмээж байсан юм. Туc байгууллагынханд энэ монгол хүн мөн үү хэмээн интерполын шугамаар иргэн таниулахаар цөөн биш удаа ханддаг аж. Иргэдийнхээ гарын хээг гэмт хэрэг хийсэн хийгээгүй бүгдийг нь тусгай санд бүртгэж авдаггүй цөөн хэдэн улсын тоонд манайх ордог байх юм.

   Өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо Орифлеймын төвийн дэргэд Геодези Зураг Зүйн газарт ажилладаг Герман улсын иргэн Harald Finkemeyer-ийг 23 настай “Д” хэмээх залуу бусадтай бүлэглэн араас нь боож унаган дээрэмдсэн хэрэг гарсан. Тэрээр Гадаад харилцааны яамнаас олгосон үнэмлэх, 200 евро, 400 мянган төгрөг, 200 ам.доллартай цүнхээ алдсан байна. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Дээрэмдүүлсэн иргэнээ Германы элчингийнхэн нэлээд анхаарч буй сурагтай.

   Гэтэл бид гадаадад дээрэмдүүлсэн иргэндээ хэрхэн ханддаг билээ. Дээрэмдүүлсэн байлаа ч энэ талаарх мэдээлэл эх оронд нь дуулдах нь бүрхэг. Энэ онд манай улс хүн амаа тоолно. Гэвч хүнээ тоолоод л бүх зүйл шийдэгдэхгүй.

   Цөөн хэдэн монголчууд биесээ хайрлаж нэгэндээ анхаарал тавихгүй бол гадныхан биднийг юу боллоо гэж хайрлах билээ.

   Хамгийн гол нь харьд одсон иргэдээ төр нь үгүйлдэг, сурагладаг байгаасай.

Т.Сэлэнгэ


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2749361/8d6/trackback

time time

2010.02.03 14:20:37
*.142.36.92

za za

tubshin

2010.02.03 14:50:45
*.65.44.14

үнэн бичжээ

telmuunee

2010.02.03 16:34:13
*.140.65.71

er ne barilgad ajilladag so nar aimaar buduuleg,syolgui,bolovsrolgui  mangar yumnuud ihevchlen bdag.bas  barilgad ajilladag   hujaa nar  gej  aimaar huuhemseg ajliin mal bolson humuus bdag gesen.zarim  manai busguichuul so gej anduuraad  hujaatai suusan humuus bas  olon bdag yum bna lee. manai nohortei tsug ajilladag bsan huzaagiin ehner ne Mgl emegtei bdag gesen ,  ter emegtei nohoriigoo  odoo boltol huzaa gej meddeggui gej bgaa. manai nohor ch  medeegui baij bgaad  hamt hool idej  bgaad  heden huzaa nar orj iren huzaagaar yarihad ne medsen bgaa yum. bas boloogui  huzaa nar Mgl-s avgai avbal haymhan  bdag geed manai hunees huzaa gej helelgui gaigui  so hun bna geed zaluu  emegteitei taniltsuulj  ogooch geed guigaad  bdag gej bgaa.manai huniig durguitsehed ne  tertee tergui tanai Mgl_d ochood so bna  geed heden tsaas  hayahad l zaluu huuhnuud chin   dagaad irdeg gej   manaihan yarij bna lee gej bgaa yum daa..bur  huzaad bdag  huzaa nar ne hurtel  avgai oldohgui bol Mgl yavdag gej bgaa  yum daa. tegeed ed  nar chin helend  sain yag l so shig  bdag gesen .zarim ne  nogoo juson jugiih ch bas bdag geseen ...tv-r oroi sos geed  nevteruuleg gardag daa ter ne deer  ugaadasaa ogood l hamag ajilaa hiilgeed l zodood l tiimerhuu  zarts ,booluud  zondoo  bdag yum bna lee.

buurgas

2010.02.03 18:00:55
*.102.15.53

zuv hu........................

erka77737

2010.07.29 08:49:32
*.164.218.115

za ter irgenii bvrtgel medeeliin tuw bol vnene mungund dyrtai xyyli bys zvil mash ix xiideg xvmvvs xaxyylnii ex oron geed xelchixed barag bolno doo vxsen ex orniixoo irgeniig bvrtgex ni bitgii xel bie ee vnleed ug geed bichig barimtiig ni xyyramchaar xiichdeg tegeed mongold bgaa solongosiin elchin saidiin yam bol jinxewne shynal ni dendsen lyiwarchid  xaxyylchid myysain mongol xvmvvsiixee zowlongoor jargal xiigsed gexdee neg udur nvgel ni nvdeeree garna duuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu.vr xvvxedvvd ni sain amidraxgvidee xvnii zowlongoor jargal xiiwel

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
10956 asuuya? [2] hehe_3333 2010-02-04 1011
10955 elgemsyygees asyyh gesen yumaa [2] bayjaad_2008 2010-02-04 1003
10954 naturemn???? [1] bxg 2010-02-04 950
10953 24???? [2] bxg 2010-02-04 1019
10952 mglradio,,g fm radoigoor sonsoj bolohuuuuuu [4] lg123 2010-02-04 1239
10951 end gerleltee bvrtgvvlexed ?? [5] Lizaa 2010-02-04 1553
10950 dahiad asuult bna [5] ariuka0211 2010-02-04 1478
10949 huuhedin gadaad pasport [3] converse☆★☆ 2010-02-04 2238
10948 oorooroo torson mon huuhdee ugjdag eejuudees asuuh zuil bna [8] ariuka0211 2010-02-04 1343
10947 아기 엄마-d [1] diildeshgui 2010-02-04 897
10946 hajuu oroo holsluulne marlaa247 2010-02-04 821
10945 СОЛОНГОСТ ..----------90-60-90 [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-04 1473
10944 ЭРГЭЛЗЭХ ЮУН ХУРДАН ДАРААД ОР [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-04 1059
10943 АСУУЯ [2] amksdjls 2010-02-04 1028
10942 hariulj uguuch [3] essetb 2010-02-04 1371
10941 yaaraltai hariulj tuslaarai. money gramm uilchilgee???? [3] ulogo 2010-02-04 2727
10940 ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! [1] england75 2010-02-04 1022
10939 zugeerl file [1] BOVKA 2010-02-04 1074
10938 asuuya mishil 2010-02-04 1158
10937 chihriin shijin ovchin [3] jeonju-s 2010-02-04 4380
10936 5 sartai hvvhded d yamar nemelt hool uguj boloh we?bas.... [4] odki 2010-02-04 3412
10935 Гэрийн эмч batsy1 2010-02-03 1272
10934 HAPPY VALENTINE'S DAY TO MY LOVE! kooko 2010-02-03 734
10933 БИ БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ Л ҮҮНИЙГ .............. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-03 1685
10932 청주-d [1] LOVE24 2010-02-03 1302
10931 YARALTAI HARIULJ TUSLAARAI [3] einj 2010-02-03 1363
10930 hi asuuh zuil bnaa [5] asuya 2010-02-03 1480
10929 БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ГЭСЭН ЧИН .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-03 1842
10928 asuult bna [7] jargal_ 2010-02-03 1777
10927 ajil bn [1] 김아연 2010-02-03 1304
10926 Busguishuudee jiremsleltiin talaar asuuh zuil bn [4] asudal 2010-02-03 1683
10925 EEJYYDEE HARIULJ UGUUCH>>>>>>>>>> [1] buurgas 2010-02-03 1747
10924 yAaval amttai 미역국 hiih bee ??? [17] milkinmilk 2010-02-03 3280
10923 elgemsvv helj ugj tusalaach [3] uka shvv 2010-02-03 1815
10922 GOOnoo idtai hund tsetseg navch 2010-02-03 1333
10921 asuuya [3] anar od 2010-02-03 1654
10920 bvsgvichvvdee [1] sfff 2010-02-03 1802
10919 elgemsuugees asuuya [1] ostr 2010-02-03 1503
10918 elgemsuu-gees asuuyaaa [1] jeonju-s 2010-02-03 1606
10917 YARALTAI HARIULJ TUSLAACH [1] einj 2010-02-03 1751
10916 heleed ogooch [4] neemon 2010-02-03 1779
10915 zgr l [1] ◈SaGGaJi◈ 2010-02-03 1556
10914 hi [1] sfff 2010-02-03 2099
» Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 2070
10912 dahiad asuuya [1] sfff 2010-02-03 1654
배너신청
자생병원

배너신청