Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бага насны хүүхдийн дунд чихний цочимог үрэвслийн шинж тэмдэг нь цооролтын өмнөх үед чихээр хүчтэй хатгана. Хөх хөхөх, ханиах, найтаах, юм залгих үед чихээр өвдөх нь нэмэгддэг. Унтаж байх үедээ хүүхэд уйлж гэнэт царай нь мэнчийн улайж орилно. Халуурч зарим үед татах шинж илэрч болно. Мөн сонсгол муудна. Хэнгэргэн хальс улайж, цүлхийсэн байна. Харин цооролтын үед чихнээс үнэргүй, цусархаг эсвэл цайвар, салслаг ялгадас их гарна. Эхний 5-7 хоногт чихнээс гарсан ялгадас их гарна. Чихээр хатгах халуурах шинж намдана. Эмчилгээнд пенциллин, оксациллин, цефуриксин зэрэг антибиотикийг өндөр тунгаар 6 цагаар 7-10 хоногт тарина. Эмийн бус эмчилгээнд чихний ард спиртээр бигнүүр тавина. Өвчин намдаах эмчилгээ хийнэ. Цагаан архи буюу спиртын уусмалыг чихэнд 4 дуслаар 2 цагаар, бүгд 3 хоног дусаана. Чихийг хэт ягаан туяагаар 7-10 хоног шарна. Чихнээс гарах булаг зогссоны дараа чих хийлгэх, хэнгэргийг хийгээр илэг аргыг өдөр бүр 5-7 хоног хийнэ. Үүний үр дүнд чихний хэнгэрэг хэвийн болон сайжрина. Харин 10 хоногоос дөрвөн долоо хоног.

Чихнээс үнэртэй, үнэргүй булаг гарна

Чихнээс үе үе буюу байнга салсархаг цагаан, үнэртэй үнэргүй булаг гарна. Заримдаа усархаг байж болно. Мөн сонсгол муудна. Чихний хэнгэргэн хальс цоорсон байна. Ялгах онош нь цочимог булагнаас ялгана. Сульфацил натрийн 10 хувийн 20-100 мл бүлээн уусмалаар гадна чихний сувгийг даралттай угааж, бүх булгийг цэвэрлэнэ.
Өдөрт нэг удаа, бүгд долоо хоног, эсвэл булгийг өдөр бүр хуурайгаар цэвэрлэж булаггүй болгоно. Дараа нь чихэнд ампициллин, стрептомицин найруулж өдөрт 5-8 дуслаар 3-4 удаа дусаана, Харин эмийн бус эмчилгээ нь булаг татарсны дараа шарж болно. Булаг гарахаа больж татрана. 10-20 хоног эмчилнэ.

Хамраас их нус гарна

Хамар битүүрч, хамрын угт хоржигнож дуугарна, найтаана. Хамраас шингэвтэр цайвар нус үргэлж гарна. Хүүхэд хөхөө хөхөх, унтах үед хамараас нь үргэлж нус гарна. Чихээр хатгах, амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх, гэдэс дүүрэх хүндрэл олонтоо өгнө. Хамрын салст улайж, доод самалдаг нармайн хэсэгт хавагнаж, хамрын зайг бөглөсөн байна.
Нармайн төрөлхийн битүүрэлт. Халдвар нь улаан бурхан, улаан эсэргэнэ, сахуу зэрэг халдварт өвчнүүдийн үед илрэх өвөрмөц нусгайгаас ялгана.
Сэжигтэй үед хамрын хөндийгөөс шинжилгээ авч, сэжиг бүхий халдварт өвчний нянг илрүүлнэ. Хамрын хөндийн шинжилгээ хийлгэнэ.

profile

Өнөөдөрөө би өөрөө босгосон учраас маргаашд минь хэн ч хошуу дүрэхийг зөвшөөрөхгүй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2770383/ccf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210472
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523353
배너신청
자생병원

배너신청