Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

өөрийнхөө тухай өөрт тохиолдож буй зүйлийн талаар хэлэлцэх гэсэн юм. Миний бие одоо 20 настай, оюутан. Ээжтэйгээ, дүүтэйгээ мөн ээжийнхээ саяхан суусан залуутай нь хамт 4-үүлээ амьдардаг. Тэр залуу ээжээс минь дүү, одоо 34-37 орчим насны хүн. Их аятайхан нүдэнд дулаахан том биетэй, царайлаг, европ төрхтэй залуу байдаг юм. Тэрнийг хэн ч харсан ээжийн минь мөнгөнд болсон гэж хэлэх боловч ээжид минь их халамжтай хандаж үнэхээр их санаа тавьдаг. Харин ээж минь одоо 40 гарсан хэрнээ хэнд ч гологдохооргүй, оворгүй сайхан эмэгтэй. Тэр хоёр нийлээд нэг их удаагүй жил гаруй л болж байна. Энэ залуу ер нь юм юмаараа ээжид минь их ханьтай байдаг болохоор дүү бид хоёр хэн хэн нь дургүйцдэггүй юм. Гэсэн ч дүү бид хоёр тэр хүнтэй нээх харьцаад байдаггүй л дээ гагцхүү шаардлагатай үед л дуугардаг юм. Ээж тэр 2 хоёулаа өглөө гараад орой ирдэг ажилтай.

Нэг өдөр би сэтгэл санаа дундуур байсан болохоор найз охидуудаараа юм ууж суугаад их халсан л даа. Тэгээд гэртээ оройтож ирээд гал зуухандаа ус уугаад юм бодоод сууж байтал тэр хүн орж ирсэн юм. Тэр өдөр бид хоёр анх удаагаа их эелдэг бөгөөд дотноор ярилцаж үзсэн. Тэр их халуун дулаан сайхан хүн шиг надад санагдсан. Энэ өдрөөс хойш би битүүхэндээ тэр хүнийг боддог болчихсон, гэрт тааралдахаараа өөрийн эрхгүй сандраад, зүрх хүчтэй цохилоод нэг ёсондоо хааяа хааяа тэр хүнийг хүсээд байдаг болсон гэхүү дээ. Тэр хүн ч гэсэн намайг өөрийг нь сонирхоод байгааг мэдсэн юм шиг надруу их зөөлөн харц шидэж зөөлөн инээмсэглэж байсан. Нэг өдөр ээжийн минь төрсөн өдөр болж бид гэртээ ээждээ бэлэг барьсан юм л даа. Тэр өдөр бид 4-үүлээ их хөгжилтэй байж, орой болсон хойгуур ээжийн найзууд дуудаад ээж гараад явсан юм. Дүү бид 3 үлдээд дүү унтахаар явсны дараа би гал тогооныхаа ажилтай зууралдаад хоцроход тэр хүн миний ард ирээд зогсож, чихрүү минь ойртоод -чи зүгээр ороод унт, би хийе гэж халуун амьсгаагаар хэлсэн. Би тэр үед бие барьж дийлээгүй, эргэж хараад уруул дээр нь үнсчихсэн. Харин тэр яг тэр мөчийг хүлээж байсан юм шиг уруулыг минь озож хоёр гарыг минь чанга атгасан. Би яахаа мэдэхгүй байсан ч салж чадахгүй байсан…

Энэ өдрөөс хойш бид хоёр ерөнхийдөө ийм харьцаатай болсон, гэхдээ нэг ч унтаагүй. Би бол онгон. Одоо би тэрнийг ээжтэй минь байгааг харахаар уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг болохын, хааяа өөрийгөө үзэн ядахын, гэвч яаж ч чадахгүй тэр хүнд татагдаад байгаагаа сайн мэдэж байна. Ээж минь мэдвэл яаж гомдох бол гэхээс зүрх цохилхоо больж байгаа мэт санагддаг, гэсэн ч өөрийгөө барьж дийлэхгүй юм. Тэр хүн ямар ч хувиралгүй зөөлөн инээсээр ээжийг минь халамжилж огт нь зан нь хувирахгүй, тэгсэн хэрнээ надад бас халуун дулаан ханддаг. Тэр намайг зүгээр л үнсэж, хүзүүг минь үнсэж, илж байдаг болохоос өөр зүйл хийсэн удаа нэг ч байхгүй. Цаашид ер нь яаг яах ёстойгоо ч мэдэхгүй байна, энэ янзаараа би тэр хүнд биеэ өгөх юм шиг байна, гэсэн ч би тэр хүнд хайртай учираас харамсахгүй боловуу гэж бодож байна. Мэдээж тэнэг хэрэг байх тэгэхдээ би яах вэ? Өөрийн эрхгүй сэтгэл минь тэр хүн руу тэмүүлж, түүнийг л харахаар баяртай болж, байхгүй бол сэтгэл өвдөж, санаа зовох юм. Хааяа ч өөрийгөө бодохоор уйлмаар санагдах юм. Миний үеийн зөндөө аятаахан залуус намайг зүгээр байлгадаггүй ч сэтгэлд минь таарсан хүн нэг ч алга, ядаж нэг найз залуутай болбол арай өөрчлөгдөх байх гэж найдах боловч санасанаар болохгүй юмдаа. Миний энэ тухай нууцийг хэн ч мэдэхгүй, би хэнд ч хэлээгүй, хүнд хэлвэл намайг үзэн ядах байх гэж айж байна. Надад зөвлөөч би яах ёстой вэ? Надад их хэцүү байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2820321/c1d/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.21 15:44:19
*.232.191.254

 Өөрийн эрхгүй сэтгэл минь тэр хүн руу тэмүүлж, түүнийг л харахаар баяртай болж, байхгүй бол сэтгэл өвдөж, санаа зовох юм. KK

ХҮН яагаад ийм ТӨӨРСӨН сонин сэтгэхүйтэй байдаг байнаа..тэр хүн чин зүгээр ээжийнх нь хамтран амьдрагч..хачин ойлгомжгүй сэтгэл зүй хорвоогоор дүүрэн байх юмсанаа..ҮҮНЭЭС  ӨӨР ДУРЛАХ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ӨГӨХ  САЙХАН ЗАЛУУ ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ>>>>>>>>>>>>>>>

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.21 15:49:50
*.232.191.254

ТУН ОЙРХОН БАЙНА  ХЭРВЭЭ АЛДАА ХИЙВЭЛ  ТӨРҮҮЛСЭН  ЭЭЖИЙНХЭЭ ЦАРАЙГ ХАРАХАД ИХ ХЭЦҮҮ БОЛНО  ДОО....ТОЛГОЙ ЭРГЭЛЭЭ...!!!!!!!!

julii77

2010.02.22 00:51:47
*.127.197.246

 ..minii duu ingeed zogsoo gej helmeer bn...chi ter hunii togloom bolood uldene gej bodohgui bnyy..17 nasnii zuruu...chi ter hunees yu goridood bgaan...yun hair dyrlal vee...ene zugeer l shohoorhol...chi eejiigee gomdohgui, chamaig yychilj chadna  gej bodoj bval naad hunteigee hussenee hiij boloh l yum....eooo..chamd heleh uur ug oldohgui bn...ene bol hamgiin teneg asyydal..........

profile

ind

2010.02.22 21:55:00
*.101.33.151

ingej bolku e. za yahav chi joohon bolhoor aldaa hiij boloh l um. harin ter zaluu teriig n zalruulah yostoi baital bdliig ulam hundruuleed. todii heriin nasnii hun iimerhuu zuiliig seheereh uhaan bh l yostoidoo yamar balchir huuhed bishdee. naad zaluu chin yostoi ontsgui zaluu bndoo. albaar chamaig uurtuu tataad bgaa um bishuu. chinii tolgoig yaj erguulehee mash sain medej bgaa bololtoi...eejiig chin uchuuhen ch bodohgui bgaa n ch todorhoi bn. uuruur helbel eej ta 2-iin chin dund gamedej bndoo. erthen haritsaagaa tasalsan n deer gej heleh bn. hezee negen udur eej chin chamaig uuchillaa ch gesen setgeliin sharh l bol setgeliin sharh shuudee. naad hogiin zaluugaa hayaaa. horvoogiin zaluuchuud negeer duusahgui. daraa haramsaad ch barahgui zuil buu hiigeerei gej zuvluh bn.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210478
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
배너신청
자생병원

배너신청