Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
ХБК-д сурч байхдаа охидын “Эмоушн” хамтлагийн нэгэн гишүүн болж, урлагт хөл тавих гараагаа эхэлж байсан дуучин С.Сэрчмаагийн тухай мэдээлэл хүмүүст ямагт сонин содон байдаг. Нэгэн үе “рок попын хамгийн царайлаг дуучнаар” тодорч магтаалын сайнаар булуулж байсан түүний рейтинг энэ оны 01-р сарын 01-нд Өвөрмонголын иргэнтэй гэр бүл болсоноор навс унасан гэхэд болно.
“Зовлонг нь даахгүйн бол од байгаад яах юм бэ” хэмээх үгийг нэвт шувт амссан С.Сэрчмаа Солонгос, Япон, Хятад гээд олон эрчүүдтэй нэр холбогдож байсан ч эцэстээ Хятад хүний эхнэр болсон нь түүний амьдралдаа хийсэн хамгийн муу сонголт гэлтэй.
Уг нь тэрээр “Gross”-ийн хэмээх тодотголтой Эрхэмээ, “Казино” Байгалийн хүү Тэмүүлэн гээд хоёр ч эртэй хамтран амьдарч байсан ч Монгол залуус түүнд таалагдаагүй бололтой ийнхүү харийн хүний эхнэр болсон.
Юутай ч тэрээр энэ оны хамгийн эхний өдөр амьдралынхаа чухал сонголтыг хийж, хуримаа хийсэн нь багагүй дуулиан дэгдээж, олон хүнийг гайхашруулж, шоконд оруулж, бас эгдүүцлийг төрүүлсэн нь нууц биш. Ямартаа ч 29 насандаа хадмын хаяа түшиж, Өвөрмонголын цуутай 10 баяны нэгтэй гэрлэж, дуу хууртай хурим хийсэн С.Сэрчмаа өдгөө хоёр сар гарантай жирэмсэн ба бар жилд мэндлэх үрээ хүлээн тунчиг сэтгэл өндөр байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Үүний зэрэгцээ “Сэли” нэртэй урлагийн сургуулиа Өвөрмонголд 3 сард багатаан нээхээр чамгүй их ажилтай байгаа дуучин бүсгүйнхээ амьдралын сонголтыг хүндэтгэж, муу муухайгаар дуудалгүй, одооноос эхлэн сайн сайхныг ерөөвөл яасан юм бэ бүгдээрээ.
Бид цөөхүүлээ, Өвөрмонгол хүн гэдэг чинь адилхан л Монгол үндэстэний тасархай юм хойно дуучин бүсгүйнхээ цаашдын амьдралыг дардан байхыг ерөөх л бидэнд үлджээ.
www.sharmedee.com Ө.Булган

huurhii jiremsen emegteig haraah hun udiid bhgvi bhaa. esen mend amarjaad huurhun avyaslag urtei bolooroi gej eruue