Moderator: mgl_300
Эрэгтэйчүүдийг дуртай хоолоор нь таньж болно
Хүний зан чанар, түүний хоол, хүнсний дур сонирхол хоёр хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд аль эрт тодруулжээ. Мэдээжээр бид бүгдээрээ өөр өөр хоолонд дуртай, өөр өөр хүнсний бүтээгдэхүүн иддэг. Гэхдээ маш дуртай бөгөөд өдөр бүр идэхэд бэлэн ямар нэг юм байдаг. Бас хэчнээн тэжээллэг, шимтэй байлаа ч ёстой дургүй хүрдэг хоол бидэнд бий. Ийнхүү найз нөхөд, хамт ажиллагсад, хайртай хүмүүсийнхээ зан чанарыг таваг руу нь өнгийгээд мэдэж авцгаая.
Эрэгтэйчүүдийн зан чанарыг хоолоор нь таних онцгой хялбар ажээ. Эмэгтэйчүүдийн хувьд бол өөр. Тэд цагаан хоолноос болж хамгийн дуртай зүйлүүдээсээ татгалздаг. Эсвэл эрүүл мэндэд тустай, мөнх залуужуулдаг гээд маш дургүй хоолоо иддэг.
Эрүүл мэндэд зөвхөн цэвэр шоколад тустай бөгөөд түүнийг өдөрт бага зэргийг идэх ёстой гэж зөвлөдөг. Хэрэв эрэгтэй хүн сүүтэй шоколадыг хэрчим хэрчимээр нь залгиж, “Сникерс”, жигнэмэг, хүүхдийн печень зэрэг амттан идэж, аяга цайнд 3-4 халбага чихэр хийдэг бол хайр сэтгэл, харилцан ойлголцох явдал дутмагийн шинж.
Амттанд дуртай хүмүүс найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсдадаа их дотно. Ялимгүй санал зөрөлдөх, эсвэл том дуугаар хэрэлдэж маргалдах явдал юм уу ганцаар өнгөрүүлсэн амралтын өдрүүд тэдний хувьд амьдралын жижиг сажиг зүйл биш харин ноцтой асуудал байдаг. Тэд шалтгааныг дотроо төнхөж, өөрийгөө дотроосоо мэрж байдаг. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаагаа амттан идэж тайлдаг байна.
Маханд дуртайчууд бодитой, захирангуй, ширүүн хүмүүс байдаг. Тийм эрэгтэйчүүд оройн хоолонд нь шарсан махны оронд ургамлын тостой ногооны хөнгөн салат өгвөл ёстой галзуурна.
Сүүн бүтээгдэхүүнд дуртай бол хэн нэгэнд байнга анхаарал тавихыг хүсч байгаагийн шинж. Сүү тараг уудаг, өтгөрүүлсэн тараг, хоормогт дуртай, өглөө тараг уудаг эрэгтэй бол маш халамжтай, зөөлөн хүн. Сүүнд дуртай хүмүүс амьтан, хүүхдэд хайртай байдаг бөгөөд өнөр гэр бүлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. Тийм ганц бие эрэгтэйчүүд нохой, муур тэжээдэг байна.
Самарт дуртай бол анхдагч байх, бүхнийг ялан дийлэхийг байнга хүсдэгийн шинж.
Хатаасан талх, хатаасан жимс, ногоо зажилж байхыг хүсэгчид бүхнийг түргэн амжуулах дуртай, аливаа зүйлийг саатуулж, боогдуулах, хүнд суртал гаргах явдал тэдний уурыг хүргэдэг. Тэд бол идэвхтэй, эрчимтэй эрчүүд бөгөөд нэг хэвийн байдал тэднийг ёстой хөөрхий болгодог. Нэгэн хэвийн ажил хийвэл түргэн ядардаг байна.
Нарийн, чамин сайхан хоолонд дуртайчууд бол хөгжилтэй хүмүүс байдаг. Тэд адал явдал, шинэ юманд дуртай, идэж уух юманд төдийгүй бас секст туршаад үзэхээс буцдаггүй.
Халуун ногоо, янз бүрийн сүмсэнд дуртайчууд сэтгэлийн хөдөлгөөнтэй. Яахаас ч буцахгүй, адал явдал хайгч хүмүүс байдаг. Муу тал нь хардамтгай, хувиа хичээсэн, омогтой, бодлогогүй юм хийдэг.
Байцаа, буурцагт ургамалд дуртай хүмүүс шийдэмгий бус бөгөөд бүх юманд эргэлздэг, алхам бүрээ дүгнэж цэгнэх гэдэг байна. Энэ нь тийм ч муу биш юм. Ийм хэтэрхий хянамгай чанар олон алдаанаас хамгаална. Гэхдээ бүх алхам, гарцаа бодсоор байтал маш сайхан боломж, ашигтай гэрээ, амьдралыг нь үндсээр нь өөрчилж болох азтай тохиолдлууд хажуугаар нь өнгөрөөд явчихдаг байна.
Эцэст нь лууванг түүхийгээр нь идэх болон алиманд дуртай хүмүүс бол сэтгэлзүйн хувьд хамгийн тогтвортой бөгөөд хэлэлцээний ширээний ард сууж, аливаа асуудлыг эр хүний ёсоор шийдэх, эсвэл эмэгтэй хүнд найр тавихад хэзээд бэлэн байдаг байна.
Д.Жаргал
ХОДООДООР ТАТНА ГЭЖ ҮГТЭЙ..ИХ АМАРХАН