Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

elgemsuu bolon busad eeduudees asuuy

Уншсан 1619 vote 0 2010.02.24 13:17:45

mongol suugaa solongos elchingiin web saitiig helj uguuch  yaraltai

profile E

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2833464/11d/trackback

ӨДРИЙН МЭНД

2010.02.24 13:20:12
*.117.23.68

http://mng.mofat.go.kr/kor/as/mng/main/index.jsp 

 

Монгол дахь Солонгосын Элчин Сайдын Яамны вэб хаягийг орууллаа.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.24 13:20:45
*.251.203.58

321548

profile

Tengerlegbvsgvi

2010.02.24 13:25:11
*.36.172.181

ta 2too mash ih bayarlalaa er ni dandaa bayarladag shuu

uilhai

2010.02.24 13:28:15
*.143.101.187

tasartsan bogstei bvsgvi we hehe

논담야~~~~~~~ hehe

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.24 13:29:39
*.251.203.58

Шинэ он гарлаа. Шинэ болгоны эхлэлийг хүн өөдрөгөөр төсөөлдөг. Чиний хувьд 2010 оны эхлэл ямар байв, цаашдын төлөвлөгөөгөө гаргав уу?
-Миний хувьд 2009 он маш их үр бүтээлтэй жил байсан. 2010 оноо ч гэсэн уран бүтээлийн гараагаараа угтаж байгаадаа баяртай байна. Төлөвлөсөн ажил маш их байна, ямар ч байсан энэ бүгдийгээ биелүүлнэ гэж зорьж байгаа. 2009 онд уран бүтээлийн ургац арвинтай жил байсан гэж болно. “Гоёлын даашинз”, “Цасан охин” кинонд тоглосон. “Ододтой бүжиглэе” реалити шоунд оролцсон.
-Энэ жилийг амжуулах гэж их ажилласан байх, хэр их ядрав?
-Үгүй юу гэж ядрахав, хүн чинь зүгээр суух тусам ядардаг. Гүйгээд байх тусам л илүү ихийг хийж эрч хүчтэй байдаг.
-Байнга анхаарлын төвд байдаг шүү дээ. Энэ жил бараг ярилцлага өгсөнгүй нэлээд хөөцөлдөж байж яриа авлаа?
-Би ер нь сонинуудад яриа өгөөгүй. Уншигчидтайгаа уулзалгүй маш их удлаа. Уншигчдадаа мэнд хүргээд 2010 он та бүхэнд ээлтэй байх болтугай, хүн гол нь эрүүл байх ёстой. Эрүүл энх, жаргалтай амар амгалан байж, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж хүсье.
-2009 онд олон кинонд тоглолоо. Ямар шалгуураар киногоо сонгож тоглодог вэ? “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин” киноны найруулагч нь Батболд, тэгээд жүжигчин Хүрлээ байх жишээтэй байх юм. Та нар нэг баг болчихоод байгаа юм уу?
-Хамт уран бүтээл хийж байгаа хүмүүсээ дурдахгүй байхын аргагүй. “Гоёлын даашинз”-ийн продюсер Хүрлээ ах маань байна. “Цасан охин” бол “Боловсрол” суваг телевиз, “Big Line”-ы хамтарсан бүтээл. Манай ерөнхий найруулагч, оператер, туслах найруулагч, оператор, зургийн дарга, зураач, жүжигчид гээд бүх хүмүүс маань гар нийлж ажилладаг, бие биенээ ойлголцдог хүмүүс байгаа. Нэг гар нийлэхээр дараагийнхаа уран бүтээл дээр хамтраад байдаг шүү дээ. Жүжигчний сонголтыг найруулагч хийдэг. Энэ сонголтонд багтсандаа баяртай байгаа. Мэдээж уран бүтээлч хүнд сайхан санал ирвэл дуртайяа тоглоно. Багийг чиглүүлж байгаа хүн бол найруулагч.
-Энэ гурван кинонд тоглоход аль нь хүнд байв?
-Анхны дэлгэцийн уран бүтээл гэдэг утгаараа “Боолын гэрээ”-д тоглоход хүнд байсан. Анх дандаа л тайзны уран бүтээлд тоглож байсан болохоор кинонд тоглоход хүндрэлтэй мэдэхгүй юм их гарч ирсэн. Тайз дэлгэц хоёрын ялгаа их. Тайзан дээр далайцтай “том” тоглодог бол, дэлгэцэн дээр жижигхэн гэдэг юм уу, бид хоёр яриад сууж байгаа юм шиг тоглох, гол нь үнэн тоглохыг шаарддаг байсан. Тайзнаас дэлгэц рүү тоглоход жаахан хүндрэлтэй байсан. Дараа нь “Гоёлын даашинз” дээр анх удаа гол ролдь тоглосон. Маш их айж байсан, зөндөө загнуулсан. Ер нь суралцаад явж байна.
-Татгалзахаар киноны санал ирж байсан уу?
-Санал ер нь ирдэг л дээ. Зарим тохиолдолд татгалзана. Саяхан кинотой давхцаж санал орж ирсэн болохоор татгалзсан.
-Ер нь өөрт чинь ямар дүр тохирохгүй юм шиг санагддаг вэ?
-Роль дээрээ ажиллаж ямар ч рольд тоглож чадвал тухайн жүжигчний ур чадвар гарах байх гэж боддог.
-Хараад байх нь ээ дандаа л эерэг талын дүрд тоглодог. Эсрэг талын дүрд тоглох бол хэр сайн дүрээ гаргаж чадах бол?
-Мэдээж хичээнэ. Нэг удаа эсрэг гольд тоглосон. “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Уран чинь эсрэг роль.
-“Цасан охин”-д богино хугацаанд тоглосон уу?
-“Ододтой бүжиглэе” шоуны сүүлийн хэсэг 11 сарын 25-нд дуусаад, тэгээд “Цасан охин” кинонд ажилласан. Урьд нь маш сайн бэлтгэсэн байсан болохоор гайгүй ээ.
-Ер нь хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглосон, хамгийн гар нийлж тоглож чаддаг эрэгтэй жүжигчин гэвэл?
-Одкотой 1 дүгээр курсээсээ хойш хамтарч тоглосон болохоор гар нийлдэг. Амраатай урьд нь уншлага хийгээд, хамт бэлтгэл хийж байсан. Амраа их туршлагатай жүжигчин болохоор аваад явчихаж байсан.
-Хэр өндөр ханштай жүжигчин бэ. Олон ч кинонд тоглолоо. Нэгэн цагт жүжигчин Анхням өөрийгөө өндөр ханштай жүжигчин гэж хэлж байсан?
-Моделийнхоо хувьд өөрийгөө өндөр ханштай, тэд гээд хэлж чадна. Жүжигчний хувьд би өнөөдөр жүжигчин болчихоогүй, суралцаад явж байгаа хүн. Найруулагчдаа загнуулаад энийг чадах юмсан гэж явж байгаа учраас өөрийгөө тэд эд гэж үнэлж чадахгүй. Намайг яаж үнэлж байна, тэрүүгээр нь л байдаг.
-Тайзны уран бүтээлийг бүр мөсөн орхиод байна уу?
-2005 онд СУИС-ийг төгсөөд ангиараа “Хувьсал” продакшинд ажилласан. 2007 онд би Сингапур явж сурахаар уран бүтээлийн чөлөө авсан. Манай жүжигчид албан ёсоор гарсан, би болохоор гараагүй үлдсэн. Буцаж хүрч ирээд дэлгэцийн уран бүтээлд ороод бие даасан уран бүтээлч болсон л доо. ”Хувьсал”-д байхдаа найруулагч Оюунсүрэн эгчээр жүжигчний этик, соёл гээд маш их юм сурсан. Одоо “Хувьсал” продакшин драмын уран бүтээлчидтэй хамтарч жүжиг тавих гэж байгаа.
-Жүжигчний ур чадварыг хамгийн их шалгадаг газар Драмын театр гэж ярьдаг. “Хувьсал”-д хамт байсан Отгонцэцэг УДЭТ-т орсон. УДЭТ-т оръё гэсэн бодол байдаг уу?
-Яг одоогоор бодсон юм алга. Нэг газар харъяалагдахаар чөлөөтэй ажиллаж болдоггүй. Модель хийхийн хажуугаар гэрээтэй компаниудын нүүр царай болж ажилладаг болохоор чөлөө цаг маш их хэрэгтэй. Тийм болохоор чөлөөт уран бүтээлч байх нь илүү дээр юм шиг санагдсан.
- УДЭТ-т орвол ур чадвар хамаагүй сайжирна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ер нь боломж гарвал дуртайяа орно.
-Ингэхэд “Хувьсал”-д харъяалагддаг байсан танай ангийнхан хаагуур явна?
-Отгоо маань УДЭТ-т байгаа, “Акапела” хамтлагийнхан маань уран бүтээлээ хийж, мөн манай ангийн хэдэн хүүхэд “Найзууд” театр байгуулж “Амьдралын амт” кино хийсэн.
-“Хувьсал”-аас танай ангийнхан гарсан шалтгааныг Цогоо дарамталсан, найруулагч Оюунсүрэнгээс болсон гэж янз бүрээр ярьдаг. Бодит тайлбар хийж чадах уу?
-Мэдэхгүй ээ. Намайг явсны дараа ангийнхан маань “Хувьсал”-аас увж цуваад гарсан. Би Цогоо ах, Урнаа эгч хоёртой байнга холбоотой байдаг. Цаашдаа ч олон уран бүтээл дээр хамтрах байх.
<-Нэг компанийн нүүр царай болоход багагүй мөнгө авдаг гэдэг. “Монгол” шар айраг, “Дархан нэхий” гээд ажиллаж байсан. Энэ жил “Говь”-той ажиллаж байгаа. Ямар гэрээтэй хамтарч ажилладаг вэ?
-Компаниудтай нэг удаагийн эсвэл урт хугацааны гэрээ байгуулдаг. “Говь”-ийн хувьд тогтмол цалинждаг. Гэрээтэй хугацаандаа тэдний л модель байх ёстой. Түүнд шоу, зураг авалт бүгд ордог.
-Нууц биш бол хэдээр цалинждаг вэ?
-Тэд эд гэж тоог нь хэлээд яахав. Би хүүхдээ өсгөж яваа, өрх толгойлсон эмэгтэй. Амьдрал авч яваа юм чинь надад мөнгө төгрөг хэрэгтэй. Хүмүүс бүх юманд Пүүжээ гарлаа гэж ярьдаг. Нэгдүгээрт би өнөөдөр ажиллах хэрэгтэй, мөнгө олж амьдрах хэрэгтэй. Мэдээж уран бүтээлч хүнийхээ хувьд өсөн дэвжиж олон зүйлд суралцах хэрэгтэй. Тийм болохоор зогсоо зайгүй хөдөлмөрлөхийг чухалчилдаг. Хоёрдугаарт би өдөр тутмынхаа ажлыг хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ дандаа л ингэх юм гэдэг. Өөр би яах юм бэ. Би сурвалжлагч хийж явахгүй, хаа нэг газар тогооч хийж чадахгүй шүү дээ. Миний мэргэжил л юм чинь, мэргэжлийнхээ ажлыг л хийж яваа.
-“Мобиком”-д 30 сая төгрөгөөр нүцгэлж зургаа авахууллаа гэж шуугисан. Ер нүцгэлж зураг авахуулах хэцүү байсан уу? Зарим хүн төрийн далбаатай зургийг нь хараад шүүмжилж байсан.
-Мэдээж нүцгэлнэ гэдэг надаас асар их зориг шаардана. Гэхдээ би зориглож байгаа юм чинь хийх ёстой. Зургаа авахуулахдаа би өөртөө итгэлтэй байсан. Зургийн ерөнхий санаа, хувцас, жижиг хэрэглэлийг “Монгол контент”-ынхон гаргасан. Тэд захиалагч, би зөвхөн гүйцэтгэгч. Тийм болохоор Пүрэвсүрэн тийм юм өмсчихөж, төрийн далбааг тэгж ингэж гэхээсээ “Монгол контент” үүрэг болгосон болохоор би гүйцэтгэхээс өөр аргагүй байсан. Үүнийг Пүрэвсүрэн гэдэг хувь хүнтэй холбож маш их шүүмжлэл ирсэн. Гэхдээ би шүүмжлэлийг хүлээж аваад бүр сурсан.
-“Говь”-ийн рекламыг Кристина Агулераг дууриаж гэсэн яриа гарсан. Бүр Пүрэстина гэж хүртэл хочлоод амжинэ лээ?
-Түүний санааг реклам хийж байгаа байгууллага гаргана. Бид ийм юм хиймээр байна, ийм цагаан даашинз өмсөнө гэсэн. Би бас л гүйцэтгэгч. Тэрэн дунд миний нэр намираастай л явна шүү дээ. (Инээв. Сурв)
-Бүжиглэж бас нэгэн авъяасаа харуулсан. Өмнө нь бүжиглэж байв уу?
-Би багадаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Жагаа дээр явж байсан. Гурван жил явсан, тэгээд загвар луу орж байсан. СУИС-д бас бүжгийн анхан шатны мэдлэг олгосон. Бид мюзыклын анги төгссөн, “Хувьсал”-д байхдаа жүжиг болгон дээрээ мюзыклын үнэр үнэртүүлдэг байсан. Тийм болохоор бүжгийг ойлгоход дөхөм байсан. Гэхдээ би өмнө нь хэзээ ч Латин Америк болон стандартын бүжиг бүжиглэж байгаагүй. Латин Америк бүжиг ямар аймаар хэцүү юм бэ. Загвар өмсөгч хүн, Латин Америк бүжиг хоёрын тааз нь их зөрчилдсөн. Тааз нь нэг нь урагшаа байдаг бол, нөгөө нь хойшоо байх ёстой. Маш их бэлтгэл хийсний дүнд 10 сайхан бүжигтэй болсон. Эндээс гоо зүйн хүмүүжил маш ихийг олж авсан. Миний багш Дархан-Уул аймгийн бүжгийн багш Ганбаяр, миний партнёр бас Дарханых, 11дүгээр ангийн Содбилэг гэдэг хүүхэд байсан. Сая улсын бүжгийн спортын аварга болсон. Энэ тэмцээнд орсноор бүжиглэх их сонирхолтой болсон. Гэртээ охинтойгоо бэлтгэл хийж эргэлддэг болсон доо.
-Ер нь түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу? Бүх хүн л түрүүлнэ гэж ярьж байсан. Түрүүлээгүйдээ Пүүжээ бухимдаж явна гэгдээд байсан.
-Түрүүлнэ гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Яагаад гэвэл энэ шоу телевизээр гарч байх бүх хугацаанд үзэгчдийн саналаар нэгдүгээрт, шүүгчдийн саналаар 2 онооны л зөрүүтэй байсан. Үзэгчдийн саналаар түрүүлж байсан гэдэг миний хувьд маш том шагнал. Түүнээс биш түрүүлээгүйдээ бухимдаад байсан юм бол байхгүй л дээ.
-Сингапурт сурч ирээд, Удирдлагын академид орлоо гэсэн, төгссөн үү?
-Удирдлагын академийг өнгөрсөн жилийн 4 сард Бизнесийн менежерээр төгссөн. 4 сарын 17-нд “Гоёлын даашинз” киноны нээлт болсон. Өдөр нь дипломоо хамгаалчихаад орой нь киногоо нээж байсан гоё дурсамж байгаа.
-Сурсан мэргэжлээрээ юм хийв үү?
-Яг одоогоор бизнес хийгээгүй байна. Гэхдээ хүнд мэдлэг илүүдэхгүй. Би Удирдлагын академиас маш их юм сурсан, их сайн үнэнч найз охин олж авсан. Бид урлаг уран сайхан гэж явж байгаад шал өөр чиглэлээр сурах сайхан юм билээ. Ном тэврээд явдаг оффис чиглэлийн хүмүүс сонин санагддаг юм билээ. Сингапурт нэг сургуулийн дэргэдэх хэлний сургуульд жил сурсан. Энэ нь надад маш их хэрэг болж байгаа. Манай охин “American Sckool” олон улсын дунд сургуульд сурдаг. Охиныхоо хичээлийг хийлгэхэд хэлний мэдлэг маань маш их хэрэг болж байгаа.
-Охин хэр сайн сурч байна?
-Маш идэвхтэй сайн сурч байгаа.
-Киноныхоо нээлтэнд охинтойгоо ирсэн харагдсан. Ер нь охин шүүмжлэх үү?
-Охин маань томроод миний ээж хэн бэ гэдгийг ойлгодог болсон юм шиг байгаа юм. Та ийм, тийм байна гэж хэлдэг. Ялангуяа “Ододтой бүжиглэе” дээр үс хувцас хунар дээр анхаараад ээмэг сонгож өгөх ч юм уу их идэвхтэй зөвлөдөг. Кино үзнэ, ойлгоно. Кинон дээр үнсэлцэж байгаа хэсэг дээр “Пээ та яаж байнаа” гээд ичээд, эгдүүтэй байдаг.
-Загвар өмсөгч, бүжигчин, жүжигчин ээжтэй юм чинь урлагийг их сонирхдог байлгүй?
-Тэр тал дээр бол ээж шигээ жүжигчин болохгүй гэж ярьдаг. Их хөөрхөн бүжиглэдэг, урлагт авъяастай. Аавтай нь эмч ч юм уу, эрдэм номын мөр хөөсөн хүн болгоно гэж ярьдаг. Хүүхэд өсвөр насандаа юунд сонирхолтой байна гээд чиг хандлага нь тодорхойлогддог. Хүүхэд өөрөө л сонгоно. Би энэ тухай одоо хэлэхэд эрт байна.
-Танай охиныг өвөө эмээ нь асардаг гэж ярьсан байсан. Аав ээжийнхээ талаар яривал?
-Би их азтай эмэгтэй. Дөнгөж 19 насандаа ээж болсон. Оюутан байсан, хичээл шалгалт гээд яваад өгнө, миний арыг аав ээж хоёр л авч явдаг байсан. Охиныг минь өвөө эмээ хоёр нь өсгөж өгсөн. Хүүхдэд өвөө эмээгийн хүмүүжил гэдэг маш чухал хөрөнгө оруулалт л даа. Заримдаа ажил ихтэй үед олон юм сонирхож асуугаад байхаар залуу хүн болохоор зандрах маягаар ингэдэг тэгдэг гээд хэлчихдэг. Өвөө эмээ хоёр нь хэзээ ч тэгэхгүй, заавал учирлаж ойлгуулдаг. Одоо бид хамт амьдардаг, тэгэхгүй бол би цаг наргүй ажилтай хүн.
-Аав ээжээсээ тусдаа амьдаръя гэж боддог уу?
-Би хэзээ ч тэгж боддоггүй. Хүнтэй суучихаад л тусдаа амьдарч байсан. Тэгээд л буцаад аав ээжтэйгээ ирээд амьдарч байгаа. Хүнтэй суугаагүй, нөхөрт гараагүй тохиолдолд аав ээжээсээ тусдаа гарч болохгүй байхаа. Аав ээж минь миний ар талыг авч яваа, охин маань өвөө эмээтэйгээ их дассан. Тийм болохоор тусдаа амьдаръя гэж огт бодож байгаагүй.
-Залуу хүн болохоор орой үдэш хааяа гарч найз нөхөдтэйгөө уулзана. Аав ээж чинь хорих уу?
-Мэдээж залуу хүн найз нөхөдтэйгээ уулзана. Яг л 10 жилийн хүүхэд шиг зөвшөөрөл авч гарна. Байнга мессежээр харьцаж, би энд тэнд явна гэдэгээ хэлдэг. Ээж маань намайг шөнийн 3 цагт ирсэн ч унтаагүй хүлээгээд сууж байдаг. Намайг манайхан 25 хүрсэн эмэгтэй гэж боддоггүй, 15 настай юм шиг санадаг, тийм болохоор өөрийгөө хүмүүжилтэй гэж боддог. Өнөөдөр би тэнд очиж жаахан бүжиглэж байгаад ирье гэж үнэнээ хэлээд зөвшөөрөл авч гардаг.
-Хааяа ууна биз?
-Ихэвчилэн машинтайгаа гардаг болохоор уудаггүй, хөгжим сонсоод зад бүжиглэж байгаад харьдаг.
-Цагдаад хэр их торгууль төлж байна. Хэр их давхидаг жолооч вэ?
-Ихэвчлэн жолооны ард утсаар ярьж байгаад торгуулна. Шрекийн муурын нүд надад үйлчлэхгүй, шууд л торгодог. Ер нь давхихгүй шүү. Өглөө 6 цагт босоод охиныхоо цайг нь уулгачихаад сургуульд нь хүргэж өгдөг. Өвөл халтиргаа ихтэй байдаг болохоор мостонд нь хийчихээд мөлхөөд л явдаг, тэр нь аюулгүй.
-Пүүжээгийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-ихэвчилэн өглөө болгон 6 цагт босдог болохоор орой 10 цаг гээд унтдаг. Бидний ажил өглөө 9-д цуглаад орой 18 цагт тардаг оффисын ажил биш болохоор хаа сайгүй л зураг авалт гээд гүйж явдаг, суурин сууна гэж байхгүй. Энд тэнд явна, их сонирхолтой. Би өнөөдөр амьдарч байгаа амьдралдаа их хайртай.
-Аав ээж хоёрынхоо хэнийг нь дууриасан бол? Аав ээжийнхээ тухай ярих уу?
-Манай аав ээж хоёр хоёлаа дээд боловсролтой, сэхээтэн айлд хүмүүжсэн. Миний бага нас 2-р 40 мянгатад өнгөрсөн. Манай аав Барилгын зургийн институтэд ажилладаг байсан. Ээж Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан, эдийн засагч хүн. Би 2 ах, 2 эгчтэй, айлын отгон нь.
-Танай ах эгч нар юу хийдэг вэ, лав л нэг ах чинь Монгол газарт ажилладагюм билээ. Шумахер гэдэг юм билээ нээрээ?
-Нэг ах маань тэнд ажилладаг. Шумахердаад л явж байгаа. Ах эгч нар маань өөр өөрийн гэсэн амьдралтай, эхнэр нөхөр хүүхэдтэй болоод тусдаа гарсан. Бүгд Улаанбаатарт байгаа. Айлын бага аав ээж дээрээ үлддэг ш дээ. Тэгээд л би ээж аавтайгаа амьдарч байна даа.
-Пүүжээгийн гоо үзэсгэлэн хэнээс нь эхтэй вэ. Аав ээж хоёрынхоо хэнийг дууриаж төрөв?
-Манай аав их сайхан залуу, ээж ч гэсэн сайхан. Одоо маш сайхан өвөө эмээ хоёр байгаа. Ер нь манай эмэгтэйчүүд их овор багатай. Ээж овор багатай, манай эгч надтай их адилхан. 40 хүрсэн гэхэд наснаасаа хамаагүй залуу харагддаг. Манайхан хоорондоо насны зөрүүтэй. Би ээжийнхээ 37 насны жил дээр гарсан.
-Гоо сайхандаа яаж анхаардаг вэ, ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Ээж аав нар өсвөр насныхаа охиныг будаг хэрэглэлээ гээд уурлаад байдаг. Ер нь арьс арчилгааны тос пудрийг хэрэглэх ёстой. Ийм шороо тоостой нөхцөлд амьдардаг юм чинь арчилгаа их хэрэгтэй. Өнөөдрийн манай нийгэмд арьс 20 наснаас эхэлж хөгширч эхэлж, үрчлээ үүсч байна. Ер нь эрүүл арьсаараа гоёх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд make up талаасаа “Мак” гээд Канадын косметик хэрэглэдэг. Арьс арчилгаандаа Херба лайфыг хэрэглэдэг.
-Хувцсаа яаж сонгодог вэ, “Говь”-той гэрээ байгуулаад битүү ноолуур өмссөн эмэгтэй байдаг байх гэлцдэг?
-Ихэвчлэн гадагшаа явахдаа хувцасаа сонгож авдаг. Ерөнхийдөө чөлөөт стилээр хувцасладаг. Мэдээж ажил төрлийн уулзалттай үед пүүз углаад яваад байхгүй.
-Гоо сайхан бие хаатай байх жор гэвэл?
-Би натурал юманд их дуртай. Өглөө болгон чихэргүй тараг иддэг. Ааруул аарц их иддэг. Зарим үед хурц юм идмээр санагдвал Солонгос хоол иддэг. Ээжийнхээ гарын хоолонд дуртай.
-Өөрөө өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?
-Миний хувьд өглөөний цайн дээрээ таргаа ууна, коктейль уурагтай иддэг. Өдөр дахиад таргаа уучихна, орой нь мандарин ааруул, аарц иддэг. Махан хоолыг 7 хоногт 3-4 удаа иддэг. Эмэгтэй хүн идэвхтэй амьдрах хэрэгтэй, хүүхэд төрүүлээд хэзээ ч гэртээ сууж болохгүй. Би хэзээ ч гэртээ сууж чадахгүй юм билээ.
-Хамгийн сүүлд гадагшаа ямар орон руу явсан бэ?
-Сая 12 сарын эхээр Япон яваад ирсэн. “Хувьсал” продакшныхаа Цогоо ахтай явсан. Тэр хүн намайг продюсерлодог. Тийшээ модель болон жүжигчнийхээ талаар гарах гарцыг хайж ажиллаж байгаа. Явсан ажил маань ч бүтэмжтэй байгаа.
-“Хувьсал”-ын Цогоотой нэр холбогддог. Энэ яриаг сонсч байсан уу?
-Цогоо ахтай орчуулагчтай гурвуулаа явсан. Яриа бол яахав дээ, гарч л байдаг. Би Цогоо ах, Урнаа эгчтэй гэр бүлийн найзууд, ах эгч гэж ханддаг. Цогоо ахаас илүү Урнаа эгчтэй илүү дотно байдаг.
-Охины аавын талаар сонин юу байна. Сүүлийн үед баригдах нь хоригдох нь гэж яригдаж байгаа. Анхны бүх юмаа зориулсан хамт амьдарч байсан, танай охины эцэг, тодорхой хугацаанд эхнэр нөхөр болж явсан хүний хувьд их сайхан гэгээн дурсамжууд байдаг байх. Тийм болохоор санаа зовж байгаа байх?
-Холбоотой байгаа. Гадуур элдэв яриа гарах болгонд нь санаа зовдог. Бие ажил төрөл нь гайгүй байгаасай гэж боддог. Хүн амьдраад ирэх тусам илүү ухаан суудаг, тэр хүнийг үзэн ядах биш ойлгох тал руугаа ордог юм шиг санагддаг. Тэр муулаад байгаа хүмүүс нь 10 хуруу тэгш юм уу. Хүнд заавал нэг сайхан чанар байгаа. Тэр талыг нь олж харахгүйгээр тэр чигт нь газар дор ортол муулдаг. Тэр хүнд зөндөө олон сайхан чанар байгаа. Өчнөөн олон хүнийг цалинжуулаад ар гэрийг нь сайхан авч яваа. Тийм болохоор сайхан болно байхаа гэж боддог.
-250 тэрбумын өртэй гэгдээд байгаа…
-Үнэн ч юм уу худлаа ч юм уу, би бас мэдэхгүй.
-Асууя гэж боддоггүй юу?
-Үгүй, би анхнаас нь оролцдоггүй байсан. Үнэхээр ажилтай толгой нь өвдөөд явж байхад би оролцоод яах юм. Тэгэхийн оронд “Хоолоо идсэн үү, бие нь яаж байна, хувцас хунар нь дажгүй юу” гэж асууж байсан нь дээр.
-Ер нь охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Охиндоо их хайртай. Ер нь бид хоёр хоёулаа ажил ихтэй хүн. Гурвуулаа уулзаж амжихгүй үед охинтойгоо уулздаг, цаг зав гаргадаг. Заримдаа би ажил ихтэй үед охинтойгоо уулзсан байдаг.
-Мянганбаяр захирал охинтойгоо уулзахаараа юу хийдэг бол?
-Дэлгүүр хэсэж, хоолонд ордог юм шиг байна лээ.
-Охины аавыг олон хүүхэдтэй бараг л алдарт эцэг болсон гэдэг. Та хоёрыг миний хоёр охин гэж дууддаг байсан гэж сонсож байсан? Ер нь охиндоо хангалттай анхаарал тавьж чаддаг уу?
-Ер хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдралд хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог гээд энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог.
-Нэг кинонд тоглоод хэдэн төгрөг авдаг вэ. Бас компанийн нүүр царай болно. Хангалттай мөнгө олоод байгаа юм шиг байгаа юм? Охины тань аав ер нь тусалж дэмждэг үү? Гадуур бол хүүхэнд баруун солгойгүй мөнгө цацаад явж байдаг гээд ярьдаг ш дээ?
-Охиноо Монголдоо нэр хүндтэй сайхан сургуульд сургаж байна. Мэдээж эцэг хүний үүрэг байгаа. Ер нь үүргээ сайн биелүүлж байгаа.
-Эмэгтэй хүнийг дасдаг гэдэг. Чи Мянганбаяр захирлыг анх эргүүлж байх үед 17, 18-тай жаахан хүүхэд байсан. Анх яаж танилцаж, хайр сэтгэлээ илчилж байсан бэ?
-Хүнд нандин юм гэж байх ёстой. Үүнийг ярихгүй нууц хэвээр нь үлдээе.
-Мянганбаяр та хоёр цөөнгүй жил хамт амьдарч үр хүүхэдтэй болсон. Зарим нь хөгшин хүний мөнгийг харж сонголт хийсэн гэж чамайг буруутгадаг?
-10 жилийн хүүхэд компани гэсэн ойлголтгүй л явсан. “Монгол газар” гэж юу хийдэг компани, компаний захирал гэж юу хийдгийг би мэддэггүй, хичээлдээ явж байдаг тийм хүүхэд байсан. Энэ хүн ямар хөрөнгөтэй, нийгэмд ямар байр эзэлж байгааг нь ч мэдэхгүй хүүхэд анх танилцаж байсан. Анх танилцахад манай хүн 35 настай байсан. Энэ чинь залуу нас шүү дээ. Ер нь би хүнийг 50 хүртлээ залуу байна л гэж боддог. Эрэгтэй хүмүүсийг 30 хүрлээ хөгширлөө, эмэгтэй хүн 25 хүрлээ хөгширлөө гээд байдгийг ойлгодоггүй. Энэ бол их буруу сэтгэлгээ. Хүн сэтгэлээрээ залуу байх ёстой. Өнөөдөр би 25, 26 хүрч байгаа ч гэсэн дотроо 20-той юм шиг л сэтгэхүйгээр амьдардаг. Би Мянгааг хөгшин гэж боддогүй, болдог юм болдгоороо болоод өнгөрсөн гэж боддог. Эд хөрөнгө харж, гэрлэж амьдарч, үр хүүхэд гаргана гэдэг миний ой ухаанд лав багтахгүй. Тэр хүмүүсийн ухаанд багтаад тэгж яриад байдаг юм уу. Ойлгохгүй байгаа юм. Албан ёсны эхнэр нөхөр, сайхан гэр бүлийн дундаас л хүүхэд гарна шүү дээ. Эд юмнаас болж бүхэл бүтэн хүүхэд гаргаж байна гэж яриад байгаа хүмүүсийг би ойлгодоггүй.
-Нэгэнт таны охины аав, эр нөхөр тань явсан нь үнэн л юм чинь Мянганбаяр захирал нүцгэн зургаа авахуулсанаас эхлээд л кинонд тоглосон байдалд чинь хэрхэн хандсан бол? Ер нь эрэгтэй хүмүүс салсан ч гэсэн өмчирхөг, эзэрхэг ч гэмээр байдал нь хэвээрээ үлдэж ямар нэг асуудал гарвал эргэж утасдаад ч юм уу, давуу эрхтэйгээр санал бодлоо илэрхийлдэг шүү дээ?
-Бид хоёр хэзээ ч чамайг тэгж бичсэн байна лээ, паах чамайг тийм хүүхэнтэй холбосон байна лээ гэж нэг ч удаа ярьж үзээгүй. Энэ бол илүү.
-Өөрөөсөө бараг 17 ах хүнтэй суух сонголтыг хийж байх тухайн үед аав ээж тань хориглож байсан уу?
-Өөрийнхөө амьдралыг өөрөө шийд дээ. Дараа нь зоддог нүддэг нөхөртэй таарчихвал миний амьдралыг аав, ээж хоёр баллаад хаясан гэж харамсахгүй байгаасай гэсэндээ сонгох эрхийг надад үлдээсэн гэж хэлж байсан.
-Охин том боллоо, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүйлдэг үү? Дараагийнхаа амьдралыг өөр эрэгтэй хүнтэй байгаагаар төсөөлдөг үү?
-Нэг өдөр хүнтэй суух байх л даа. Ямар хүнтэй суухыг мэдэхгүй, насаараа ганцаараа явахгүй л байлгүй. Би хувь заяа, зурсан зурагтаа их итгэдэг. Тэгнэ ингэнэ гэж төлөвлөж ярих дургүй.
-Нэгэн цагт амьдралыг чинь бусниулж явсан Ариунцэцэг Мянганбаярын хүүхдийг гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа. Магадгүй чи сонссон л байх. Тэр эмэгтэйн талаар юу гэж боддогоо хэлж болох уу.
-Би Ариунцэцэгтэй нүүр тулж уулзаж ярьж үзээгүй л дээ. Үнэхээр ээж болсон бол баяр хүргэе.
-Байнга л Пүрэвсүрэн, Ариунцэцэг гэж харьцуулагдах хэцүү байдаг уу, бараг л холбоо үг шиг болчихсон. Энэ бүхэн төгсгөл болоосой гэж боддог уу?
-Хэн нь хэн бэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа.
-Нээрээ чамайг хүмүүс маш ихээр элдэв янзаар хэлдэг. Үүнд яаж хандаж, хүлээж авдаг вэ?
-Яахав дээ. Өнөөдөр намайг янз бүрээр хэлээд муулж байгаа хүмүүс зөндөө, сайнаар ярьж байгаа ч хүн бий. Хүн муулахаар стресс тайлагддаг гээ биз дээ. Намайг элдвээр муулсан хүмүүсийн стресс тайлагдан санаа нь амарч байгаа бол болоо доо.
-Өөрь чинь одоо ямар эр хүн таалагддаг вэ. Мөнгөтэй мөнгөгүй, царай зүс гээд шалгуур байх л байх?
-Хүн чинь өнөөдрөөс маргааш, амьдрал үзээд ухаан суугаад явдаг. Хүн болгон өөр байгаа. Гол нь хүнлэг сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог хүн л хэрэгтэй дээ.Түүнээс биш царай зүс, мөнгө сонин биш. Мөнгийг дагаад худал яваад, мөнгө нь ихсэх тусам үнэн багасаад урвуугаараа яваад байгаа. Чи мөнгөтэй бол бүх хүн чамайг дагаж гүйгээд, өнөөдөр чи алдлаа гэхэд үнэнийг нь хэлэхгүй, зүгээр зүгээр, ийм юм байх гээд худлаа бялдуучлах хүн олон. Тийм болохоор хүн их баян, их мөнгөтэй байх дэмий юм шиг санагддаг.
-Сүүлийн үед Монгол эрчүүд хүүхнүүддээ гологддог болжээ. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд гадны иргэнтэй их гэрлэх боллоо. Хужаатай суулаа гэж хүртэл муулуулаад байгаа шүү дээ?
-Би өөрөө их үндсэрхэг үзэлтэй хүн. Утаатай ч гэсэн Улаанбаатартаа амьдрах дуртай. Манайд сайхан залуус зөндөө байгаа. Хувьдаа бол гадаад хүнтэй сууж байгаа хүүхнүүдийг би буруутгадаггүй. Үнэхээр сэтгэл байвал яагаад сууж болохгүй гэж.
-Мөнгөний үнэ цэнийн талаар асуумаар байна л даа. 100 төгрөгийг мөнгө гэж боддоггүй хүн байна. Гэтэл 1 төгрөг 30 мөнгөний төлөө ажилладаг хүн байна. Чиний хувьд 100 төгрөгөөр юм хийдэг үү?
-100 төгрөгөөр юм хийж болно. Зун хүүхдээ Яргайтын Богинын аманд зусланд гаргадаг. Би канистр бариад охинтойгоо цуг усанд явдаг. Литр ус 5 төгрөг. Тэгж явахаар 100 төгрөгөөр хоёр гурван канистр ус авчихдаг. Цуглуулаад байвал 100 төгрөг мөнгө болно.
“Гоёл” наадмын талаар яръя. “Гоёл”-ын талаарх сонин хачин юу байна. Сүүлийн хоёр Топ модель хүмүүсийн сэтгэлд сайн хүрэхгүй байгаа. Энэ жилийн Топ модель болсон Уранбилэгийн талаар хэр мэдэх вэ? Ер нь “Гоёл”-ын наадмын чанар жил ирэх тусам муудсаар байгаа шүү дээ ний нуугүй хэлэхэд?
-Бид хөндлөнгөөс харахгүй дотор нь буцалж, нэг гараанаас нөгөө гарааны хооронд явдаг болохоор анхаарахгүй байж магадгүй. Гэхдээ миний хувьд “Гоёл” наадам үргэлж нэр хүндтэй наадам байдаг. “Гоёл” наадам байсны үндсэн дээр бид өнөөдөр Топ модель нэрийг зүүгээд өдий зэрэгтэй явж байгаа. Би хэзээ ч “Гоёл” наадам, Дизайнеруудын холбоог муулахгүй. Энэ жилийн “Гоёл”-д орохгүй гэж бодоод Найрамдал руу кино зурганд гарсан байсан. Тэгээд 12 сарын 18,19 болсон чинь догдлоод л өөрийгөө сойдог морь шиг л, хоолоо соймоор, тайзан дээр алхмаар санагдаад, нэг л гэгэлзээд болдоггүй. Тэгээд найруулагчаасаа “Би Гоёл наадамд үнэхээр ормоор байнаа. Орохгүй гэж бодож байсан ч чадахгүй нь ээ” гэж гуйсан. Найруулагч маань зөвшөөрсөн.
-Урлагийн болоод загварын тайз маш хатуу. Загвар өмсөхөө боливол юу хийх вэ?
-Бодсон юм их байгаа. Бизнес хийхэд хөрөнгө мөнгө их чухал. Санаж явахад болох байлгүй дээ. Өнөөдөр авсан цалингаараа өөрийгөө болгоод явж байна.
Энэхүү ярилцлагыг 2010-01-р сарын сүүлээр авсан билээ.Тэрээр тун удахгүй "Би эрчүүдэд хайртай" жүжгийнхээ нээлтэнд бэлдээд тунчиг завгүй гүйж явна лээ.





















List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

Хэрхэн хэмнэж сурах вэ?

Эмч нар аа, тангаргаа сахицгаая

busguichuud ee helj ogch tus bolno uu [1]

  • 404040
  • 2010-02-25
  • Уншсан 871

daatgalaar shudee yanzaluulah talaar [3]

  • ngn81
  • 2010-02-25
  • Уншсан 1010

huuliin tuhai yum asuudag utas [2]

  • lg123
  • 2010-02-25
  • Уншсан 998

huuhdiin wiznii talaar asuuya manaihaan [2]

  • M.puto
  • 2010-02-25
  • Уншсан 890

eejiin eejuud [1]

hi.busguichuudee asuuh uym bna. [2]

  • kor99
  • 2010-02-25
  • Уншсан 1171

jiremslelt [4]

viza

  • ostr
  • 2010-02-25
  • Уншсан 680

Хєх сvvгvй боллоо ч тайван, итгэлтэй байдлаа бvv алдаарай

  • tubshin
  • 2010-02-24
  • Уншсан 1152

daxiad asuuya [1]

  • bxg
  • 2010-02-24
  • Уншсан 900

yaj arilgah we????? [5]

asuuya [1]

  • bxg
  • 2010-02-24
  • Уншсан 851

~~~Далай ламын мянганы сургааль....~~~ file [1]

hello-goos asuuya [4]

  • nisnis
  • 2010-02-24
  • Уншсан 938

Hi Elgemsuu bolon eejuudees asuuya [2]

  • asuya
  • 2010-02-24
  • Уншсан 956

БИЧИГ БАРИМТ [4]

ИЙМ НЭГЭН АСУУДАЛ БАЙНАА [2]

TURAAH TOS ZARNA

  • slimgel
  • 2010-02-24
  • Уншсан 880

mongolruu huuhed avch yvna(udahgui hed honogoos yvna)01082708484 [1]

hairiin tuhai domog ? [6]

  • beta
  • 2010-02-24
  • Уншсан 4815

mongol yavah hun bna uu? yaraltai [1]

hi busguichuudee ....tuslaach... [1]

Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж

  • asudal
  • 2010-02-24
  • Уншсан 1028

asuuh ni [5]

Бүсгүй таны гоо сайханд OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон

  • peace44
  • 2010-02-24
  • Уншсан 951

eejuud bolon hel meddeg ohidoo yaraltai orchuulaad ogooch [1]

Эрэгтэйчүүдийг дуртай хоолоор нь таньж болно [6]

НАЙЗ ХҮҮХЭНДЭЭ БИТГИЙ ИТГЭЭРЭЙ [2]

elgemsuu bolon busad eeduudees asuuy [5]

ХАМГИЙН СҮҮЛД ХЭЗЭЭ.......? [22]

Busguichuudee asuuh zuil bna [7]

  • skoch
  • 2010-02-24
  • Уншсан 1101

Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт болон зөвлөгөө

jiremsen ongotsond???? [4]

  • uilhai
  • 2010-02-24
  • Уншсан 1453

"ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА [1]

ХАРИУЛТ ӨГӨӨД ТУСЛААРАЙ [4]

ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart

EMEGTEI NAIZTAI BOLMOOR BN AA [1]

Өндөр болмоор байна 도와 주세요! [6]

  • Olliver
  • 2010-02-23
  • Уншсан 1228

asuuh yum bna [1]

  • britz_
  • 2010-02-23
  • Уншсан 1051

help me!!! [2]

  • Olliver
  • 2010-02-23
  • Уншсан 957

..Би Ямар Үнэтэй Вэ?... [1]

Бүсгүй таны гоо сайханд OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон

  • peace44
  • 2010-02-23
  • Уншсан 759

helnii beltgeliin talaar asuuya [2]

  • dieo
  • 2010-02-23
  • Уншсан 735
배너신청
자생병원

배너신청