Moderator: mgl_300
Манай охидууд шивнэлдээл их л сонирхолтой сэдвээр ярилцаж байгаа бололтой ухаан алгаа. Хэрэгт дурлаад гүйгээд очтол тэд, зөрж өнгөрч байгаа бүх хүмүүсийг үнэлж байх юм.
Гутал, хувцас, цүнх, алчуур гээл өмссөн бүх зүйлыг нь үнэлээд 60,000 вон, 6 сая вон явжийна гээд шоололдоод их л сонирхолтой байгаа бололтой. Сүүлдээ өөрсдийхөө хувцасны шүүгээнд байгаа зүйлс дээр тооцоо гаргаж миний шкафанд тэдэн сая гээд өөрт байгаа бүх зүйлсээ аудитаар оруулцгаав.
Маграаш өглөөнөөс нь эхлээд л гарах болгондоо "за би өнөөдөр хэдэн төгрөг явж байна" гээд хэд хоног тооцож үзлээ. Та ч бас гадагшаа гарахдаа нэг тооцоод үзээрэй, сонин юм байна лээ.
Би сүүлдээ халуураад найзуудтайгаа уулзахдаа бас тэднийг үнэлж үзсэн ккк.
Нэг найз маань нөхөртөө маш их хайртай, халамжтай, ер нь л нөхрөө тахин шүтсэн нэгэн байдаг юм. Тэхдээ тэр хоёрын харилцаа өдөр ирэх бүр улам дордоод л...
Дэлгүүр явах болохоороо нөхөртөө л юм авна. Авах авахдаа бүүр хамгийн үнэтэй, хамгийн алдартай брендийхийг, харин өөртөө болон хүүхдүүддээ хамгийн хямдхан захын "хог" түүнэ.
"Манай авгай хашаанд өссөн болохоор, яг л хашааныхаа хүрээгээр хорвоог хардаг юм. Энэ бид хоёрт нэг бэлтэлийн өмд байхад л болоо, хүүхэд харж, хоол хийхээс илүү гарч чадах юм биш" гэж нөхөр нь найзууддаа онгирно. Гадуур дагуулж явахаасаа ч ичдэг гээд баяр наадамд ч ганцаар явдаг нэг зэвүүн нөхөр байдаг юм.
Харин эхнэр нь "би ямар гэрээс гарах биш, хань маань л хүний нүдэнд сайхан харагдаж байвал болоо" гэсэн бодлоор хорвоог барж буй нэгэн.
Хүн өөртөө яаж хандана, бусад хүмүүс чамд бас яг л тэгж хандана. Хэрвээ чи өөрийгөө үнэлэхгүй юм бол хэн ч чамайг үнэлэхгүй. Энд зөвхөн гутал хувцасны үнийн тухай хэлэх гэсэн юм биш шүү. Гол нь хандлага л...
Мэдээж хүнийг би хувцасаар нь үнэлдэггүй, ухаанаар нь үнэлдэг, миний үнэлгээ сэтгэл дотроо эсвэл толгойн дотроо, элэгдэж хуучирдаг арьс, даавууг үнэлээд гэж намайг бүү буруушаагаарай.
Зүгээр л гүн ухаанаар хүлээж авалгүй өнгөцхөн бодоод үзэхгүй юу, өнөөдөр амралтын өдөр.ккк
Аа гэхдээ эмэгтэй хүн болгон л гундуухан хувцастай байх үедээ өөртөө итгэлгүй бусдаас ичдэг л биз дээ.
neeree nohor maani tegdiin boluu uneheer tegdeg bol ymar muuhai we?bodmoor l yum bna bi gedeg hun hamag bdgaa nohortoo ogood l bdag nohor maani namaig deerh shig ingej bodoj yridag bol haramsmaar l bna.gehdee arai ugui blguide.buur sanaa zowchloo