Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Б.Цогмаа: Ужгирсан үрэвслээс үүдсэн үргүйдэл ихэссэн

ЭНЭШТ-ийн нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл үргүйдлийн тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Цогмаатай ярилцлаа.

-ЭНЭШТ-ийн үргүйдлийн кабинет ямар зорилго чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Үргүйдэл гэдэг маань тухайн гэр бүлийн сэтгэл санааны дарамт, маш эмзэг асуудал. Тиймээс манай тасаг гаднах хаягаа хүртэл “үргүйдэл” гэдэг үгийг бичдэггүй, “эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх тасаг” гэж хаягладаг юм. Үргүйдэлтэй гэр бүл, хүмүүсийн 70-80 хувь нь стресстэй, энэ тал дээр эмзэглэж явдаг учраас заавал хаягаа хүртэл үргүйдлийн гэж тодотгох шаардлагагүй. Хүмүүс улсын том эмнэлэгт үргүйдлийг оношилж, эмчилдэг гэсэн сургаар нэгнээсээ мэдээлэл аваад олноороо ирдэг л дээ. Бусад аймаг дүүргүүдийн эмэгтэйчүүдийн эмч нар манайхыг зааж өгөөд явуулдаг юм. Манай эмнэлэг ямар ч аймгийн, ямар ч сум, дүүргийн хүмүүсийг харъяалал харгалзахгүй хүлээн авч зөвлөгөө өгч, үзэж оношилдгоороо давуу.

-Үргүйдэлтэй хүмүүст мэдрэгдэх шинж тэмдэг байдаг уу?

-Тухайн хүнд үргүйдлээс гадна хавсарсан ямар нэгэн өвчин байвал л түүнийх нь зовиур мэдрэгдэнэ. Үргүйдэлтэй болчихлоо гэхэд өвдөөд зовиурлаад байхгүй. Гэр бүлтэй болоод жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй, тогтвортой бэлгийн амьдралтай, жирэмслэхийг хүсч байгаа ч жирэмслэхгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Тухайн хүн “надад шалтгаан байгаа юм биш биз, үргүйдэлтэй болчихоогүй байгаа” гэж бодох хэрэгтэй. Ер нь нийт гэрлэсэн хүмүүсийн 85-90 орчим хувь нь жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй л бол гэр бүл болсноос жилийн дотор үр хүүхэдтэй болдог. Үлдсэн 10 гаруй хувь нь үргүйдэлтэй гэсэн үг.

-Танай үүдэнд голдуу эмэгтэйчүүд сууж харагдсан. Үргүйдлийн шалтгаанд хүйсийн ялгаа хэр байдаг юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа бий. Нийт үргүйдлийн шалтгаантай хүмүүсийн 45 орчим хувь нь эмэгтэйчүүд, 40 гаруй хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн 10-аад хувь нь аль аль талаасаа үргүйдэлтэй гэр бүл гэсэн судалгаа бий.

-Танайд хандаж байгаа хүмүүс голдуу ямар шалтгаанаар үргүйдэлтэй болсон байдаг вэ?

-Манайд 1990-ээд он хүртэл үргүйдлийн талаар өргөн дэлгэр авч үздэггүй байлаа. Анагаахын их сургуулийн хичээлийн хөтөлбөрт дурдаад л өнгөрдөг байсан. Эмч нарт ерөнхий мэдлэг өгөх төдий авч үздэг байж. Тэрнээс үүдээд ч юм уу үргүйдлийн шалтгаанаар эмчид ханддаг хүмүүс цөөн байсан. Тухайн үеийн нийгмийн байдал, хүмүүсийн хүмүүжилтэй холбоотойгоор гэр бүлүүд бэлгийн тогтвортой амьдралтай байсан, Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин ихэссэн, түүнээс болж үрэвсэл үүсч үргүйдэлд хүрч байна.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд үр хөндөлт их хийлгэдэг болсон байна. Үр хөндөлт үргүйдлийн үндсэн шалтгаан биз?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1990 оноос өмнө манай улсад хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаанд эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгаан нь бэлгийн замын үрэвсэлт өвчин, түүнээс үүдсэн үрийн сувгийн бөглөрөл мөн төмсөгтөө гадны бэртэл гэмтэл авах, эмэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин үргүйдэлд хүргэхэд нөлөө үзүүлж байжээ. Энэ судалгаанд үр хөндөлтөөс болоод үргүйдэлтэй болох талаар огт дурдаагүй байдаг. Учир нь тэр үед үр хөндөлт хуулиар хориотой байсан үе. Одоо үргүйдэлтэй эмэгтэйчүүд олширсон нь үр хөндөлт чөлөөтэй хийдэг болсны уршиг гэж ойлгож болно. Ер нь хүн хүнс хоолноос эхлээд эрүүл мэндтэй хамааралтай бүх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа ямар нэгэн мэс ажилбар хийлгэх гэж байгаа бол тэр талаараа сайн мэдэж байж шийдэх хэрэгтэй. Ядаж л багаж нь ариун байгаа эсэхийг, ариун байж болох газар мөн эсэхийг судлах нь зүйтэй. Гэтэл хаа дуртай орцонд байрладаг эмнэлэгт ороод мэс ажилбар хийлгэчихээд явж болохгүй. Энэ талын маш сайн мэдлэг мэдээлэл, боловсролтой байх хэрэгтэй юм.

-Бэлгийн замбараагүй амьдрал халдварт өвчнөөс гадна үргүйдэлд хүргэх шалтгааны нэг байх?

-Тийм ээ. Манай улсад жил бүр гадны байгууллагуудаас бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах төсөл хэрэгждэг. Гэвч бэлгийн замын өвчлөл буурахгүй л байна. Өвчлөл харьцангуй ихэссэн гэж би үздэг. Дээхнэ үед эмч нар эмэгтэйчүүдийн үзлэгийг бээлийгүй хийдэг байлаа. Гараа ариутгаж үзчихээд л угааж ариутгаад дараагийн үзлэгээ хийдэг байсан. Дараа нь нэг удаагийн бээлийтэй үздэг болсон. Ганц бээлийгээ угааж ариутгаад олон удаа үзлэг хийдэг байсан тэр үед бэлгийн замын өвчин байдаггүй шахам байсан юм. Одоо бол эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь үтрээний үрэвсэлтэй байна. Удаан хугацаанд ужгирсан үрэвслээс үүдсэн үргүйдэл ихэсчээ.

-Танай тасгийн оношлогоо, эмчилгээний үр дүн ямар байна?

-Үргүйдлийг оношилно гэдэг нь тухайн эхнэр, нөхрийг аль алиныг нь оношилно гэсэн үг л дээ. Нөхөр нь урьд нь эхнэрээ эсвэл хэн нэгнийг жирэмслүүлж байсан бол эрэгтэйн хувьд үр тогтоох чадвартай гэж үздэг. Эмэгтэйчүүдийн оношлогооны тал дээр нэлээд хугацаа шаарддаг. Эмэгтэй нь өмнө нь жирэмсэлж байсан эсэх, үрэвсэлт өвчин байгаа эсэх гэхчилэн. Хэн хэн нь өмнө нь үр тогтоож, үр тээж байгаагүй бол хоёуланг нь оношилдог. Эрэгтэйн үргүйдлийг оношлоход одоогоор зөвхөн үрийн шингэнийх нь үр тогтоох чадварыг шинжилж байна. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг оношилдог арга маяг нь улам боловсронгуй болж байгаа. Эмэгтэйн хувьд эхлээд өндгөн эсийн боловсруулалт хэвийн явагдаж байгаа эсэхийг оношилно. Үүний тулд үтрээний эхо-гоор үзнэ. Хэвийн бол умайн ерөнхий байдал, үрэвсэл өвчинтэй эсэхийг шинжилж, эцэст нь үр дамжуулах хоолой хэвийн байгаа эсэхийг оношилно.

Энэ бүгдийг нэг дор оношлох оношлогооны бөгөөд эмчилгээний ач холбогдолтой дуран оношлогооны хагалгаа хийгддэг болсон, Оношлох явцад умайд наалданги байвал салгадаг, үр дамжуулах хоолой бөглөрсөн байвал нээж өгөх зэрэг эмчилгээний давуу талтай. Энэ бүх оношлогооны дараа шаардлагатай эмчилгээ хийгдэнэ. Манайхан их амархан юм санадаг. Өнөөдөр үзүүлээд, маргааш нь эм тариа хийлгээд л хүүхэдтэй болно гэж боддог. Эсвэл үрийн сувгаа сэтгүүрдүүлнэ гэж ярьдаг. Тэр нь дэлхийн стандартад байдаггүй, ганц манайд л байдаг буруу зүйл. Үргүйдлийг зөв оношилж, тохирсон шат дараалсан эмчилгээ хийж байж сая үр дүнд хүрнэ.

-Дуран оношлогооны хагалгааг танай эмнэлэгт хийдэг үү. Хийдэг бол ямар үнэ төлбөртэй вэ?

-Дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг анх 1994 онд Австралиас манай эмнэлэгт өгч, одоо “Ачтан” эмнэлгийн Батсүх эмч бид хоёр анхны хагалгаанд Австралиас ирсэн доктортой цуг орж байсан. Үүнээс хойш хэд хэдэн хагалгааг амжилттай хийсэн. Хагалгааны тоног төхөөрөмж ч шинэчлэгдсэн. Харамсалтай нь одоо дуран байгаа боловч хагалгаанд хэрэглэгддэг нарийн багажууд нь элэгдээд дууссан. Улсын эмнэлэгт бүх үйлчилгээ, тэр дундаа дурангийн хагалгаа үнэ төлбөргүй хийгдэх учиртай болохоор энэ дурангийн багажийг авч чадаагүй л байгаа. Гэтэл хувийн эмнэлгүүд дурангийн хагалгааг хийгээд л байна. Нарийн багаж хэрэгсэл нь эвдэрсэн ч хагалгаа төлбөртэй хийгддэг болохоор шинийг аваад хагалгаа хийж байгаа. Миний санахад дурангийн хагалгаа хийгээд, савны гадуурх жирэмслэлтийг хүртэл дурангаар авдаг болчихвол үйлчлүүлж байгаа хүндээ ч зовиур багатай, эмнэлэгт хоёр хоноод л гарна. Одоо гэтэл савны гадуурх жирэмслэлтийг хэвлийгээр хагалж дор хаяхад өвчтөн тав хоног, түүнээс олон хоногоор эмнэлэгт хэвтэж байна шүү дээ. Дурангийн хагалгааг бага зэргийн төлбөртэй болгочихвол улсын эмнэлэгт байнга хийгдэнэ, өвчтөнд ч зовиур багатай, улсын мөнгөнөөс ч ор хоногийн олон хоногийн төлбөр хэмнэгдэнэ гэж боддог. Залуу сайн эмч нар дурангийн хагалгааг хөгжүүлээсэй, улсын эмнэлгүүд хийдэг оолоосой гэж хүсдэг.

-Үр шилжүүлэн суулгах ажилбарыг манай улсад хийдэг болсон. Эмч нар ямар тохиолдолд энэ ажилбарыг хийхийг санал болгодог вэ?

-Дуран оношлогоогоор тухайн эмэгтэйн төрөлхийн ургийн бойжилтоос шалтгаалаад үр тогтоох чадваргүй гэж оношлогдсон нөхцөлд эрэгтэйн үрийн эсийг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж байж үртэй болно гэдгийг бид зөвлөдөг. Үр шилжүүлэн суулгах ажиллагааг манайд хийж байгаа талаар мэдээлэл надад алга. Манай эмнэлэг Солонгосын үр шилжүүлэн суулгах ажиллагаа хийдэг эмнэлгүүдтэй холбоо тогтоож, үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүст энд хийгдсэн оношлогоо, эмчилгээний талаар тодорхойлолт явуулах, виз гаргуулахад нь шаардлагатай магадлагаа зэргийг нь хийж өгч холбож өгдөг.

-Үрийн зулай үнэрлэхийг хүссэн эцэг, эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Нэгдүгээрт, эрүүл мэнддээ маш сайн анхаар. Хэрвээ үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр зорьж байгаа бол хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. Үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол та маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү. Шат дараалсан оношлогоо, шинжилгээ өгч, дараа нь эмчилгээгээ тууштай хийлгэх нь чухал. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайн байвал үргүйдлийн эмчилгээ үр дүнгээ өгнө. Тиймээс эрүүл мэндээ сайн анхаараарай. Эрчүүд минь ханьдаа, найз бүсгүйдээ үнэнч бай, хүүхнүүд минь үр хөндөлтийг хаа дуртай газраа битгий хийлгээрэй. Мөн эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд таны хүүхэд хэдий бага балчир байгаа ч биеийн тамир тэнхээ муутай бол одооноос эхлээд эрүүл мэндэд нь анхаар. Тэд хэзээ нэгэн өдөр эцэг, эх болно гэдгийг санаарай гэж захья.

Г.Мөнгөнзаяа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2839146/4be/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210478
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
11631 Монголдоо эзэн байцгаая! [1] ☆∽zarko∽☆ 2010-02-26 760
11630 solongos hel teach 2010-02-26 607
11629 Male & Female [2] Маралгоо 2010-02-26 675
11628 Хааяа худал хэлчихдэг эрчүүд сайхан сэтгэлтэй байдаг Маралгоо 2010-02-26 583
11627 Та ямар үед төрсөн бэ? [2] Маралгоо 2010-02-26 1037
11626 busguichuudeesee asuuh yum bna,... Ojanaa 2010-02-26 655
11625 SOLONGOS BARAAG HAMGIIN HYMDAAR sormuusmaa 2010-02-26 1185
11624 Huuhed n so surguuld yavuuldag eejuud bnauu~~ [2] milkinmilk 2010-02-26 948
11623 bvsgvichvddee hariulj tusalaach bi jiremsen yumaa bөөr ovdood baih yum [1] ev_negdel 2010-02-26 884
11622 Эхнэр нөхөр хоёрын хэн нь ах байх нь дээр бол [1] Маралгоо 2010-02-26 1092
11621 Ирээдүйн төрөх гэж буй хүүхдийн зан чанарыг хэлж болно Маралгоо 2010-02-26 822
11620 asuuh yum bn aa busguichuud ee! [7] lunaeba 2010-02-26 1481
11619 Шуудхан хэлэхэд би зүтгэж яваад шантардаг улцгар занг тэвчдэггүй Унаагаар үйлчлэнэ. 2010-02-26 1065
11618 asuult bna gteba 2010-02-26 690
11617 eejuudee orchuulaad uguuch [2] coolgirl 2010-02-26 733
11616 asuuh yum bna ? [5] hairthuu 2010-02-26 1070
11615 Kargo asuuya [1] bube2010 2010-02-25 1024
11614 eejuudee helj ogch tuslaach [4] bbc 2010-02-25 2635
11613 ХУРИМЫН БИЧИГ БАРИМТ [4] eej mini 2010-02-25 789
11612 СОТОЙ ТАНИЛЦАХЫГ ХОРИГЛОСОН [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1189
11611 ЭЛГЭМСҮҮ ХААНА БАЙНАА БОЛОХОО БАЙЛАА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 887
11610 БҮГД МЭДЭЖ АВААРАЙ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1090
11609 urilganii talaar? [4] kooko 2010-02-25 1109
11608 dugui unah yund sain be? [4] jeonju-s 2010-02-25 2807
11607 ????????bna aa [3] mymik 2010-02-25 1131
11606 janibek-d ????/ [1] mundur orj bna 2010-02-25 1015
11605 2 SARIIN 28 ND*** GOLDENBELL ** VZEEREI [1] AZ-60-GAL 2010-02-25 1029
11604 hehe egduunii yum be [1] Маралгоо 2010-02-25 884
11603 Аз жаргалтай хүн^^ [9] Маралгоо 2010-02-25 12825
» Ужгирсан үрэвслээс үүдсэн үргүйдэл ихэссэн Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 5389
11601 asuuya [2] havh 2010-02-25 1071
11600 hi bvsguichvdee asuuh zuil bna [3] uu_u 2010-02-25 1067
11599 goo shnii daws gj?????? [1] mundur orj bna 2010-02-25 1932
11598 hi [4] sfff 2010-02-25 1337
11597 hi ym asuuy [2] qus 2010-02-25 1021
11596 huuhdiin haniadnii talaar assuy [1] 사랑해... 2010-02-25 1247
11595 tsetserleg [2] battsegtseg 2010-02-25 1035
11594 meonmug-t 1 davhriin 2 uruu baina. chichika 2010-02-25 757
11593 бүсгүйчүүдээс асууяа [4] anar.1203 2010-02-25 1115
11592 Gmobil-iin utasnii dugaariig helj ogooch.Bayarlalaa [1] Mongolbvsgvi 2010-02-25 896
11591 ХУУЛИЙН ТУХАЙ ЗӨВЛӨГӨӨ АВМААР ...... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1681
11590 shudnii gajig zasah hymdhan chanartai emneleg helj ogooch [1] jirmee 2010-02-25 2803
11589 ИЙМ БАЙВАЛ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ГОМД [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-25 1007
11588 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна ӨДРИЙН МЭНД 2010-02-25 817
11587 sk utas [3] lg123 2010-02-25 905
배너신청
자생병원

배너신청