Moderator: mgl_300
Би оюутан байх даа л ажил хийж ар гэрээ авч явдаг байлаа, хүү маань нэг нас хүрэв үү бид 3 тусдаа гарцгаасан. Байр тогны мөнгө, хоол унд, давхар сургуулийн төлбөр гээд бүх л амьдралын хүнд ачааг би 20 настайгаасаа үүрч эхэлсэн. Нөхөр маань их сургуулиа ч төгсөж чадаагүй, угийн сурах сонирхолгүй, ажил ч хийж үзээгүй. Айлын эрх жаал байж. Манай найзууд арчаагүй тэнэг залуу гээд их дургүй, сал гэж их ятгадаг байлаа. Нөхөр ч өдөр нь гэртээ хүүхдээ хараад үлдэнэ, орой нь гараад алга болж өгнө дөө. Нэг авууштай нь хүүхэн шуухан, архи дарс гэж явсангүй. Харин компьютер тоглоомд донтох болсон, хонон өнжин, утсаа салган барин надаас голорно. Нэг төгрөгний нэмэргүй хэвтэж байж ингэж яваа нь надад үнэхээр утгагүй бас арчаагүй санагдаад, тусдаа гарснаас хойш 2 жилийн дараа би түүнээс залхаж, салмаар санагдах болсон. Сүүлдээ бүр үзэн ядаад тэсэлгүй хамаг юмаа аваад явсан, харин нөхөр маань надад дэндүү хайртай… Хэдэн сар тусдаа амьдрахад хэцүү юм ер байгаагүй. Хүү маань эцгийгээ нэхэж зовоох юм билээ. Салахад мэдээж хадмууд чухал үүрэг гүйцэтгэсэн л дээ, хэхэ… Нөхөр маань байрны мөнгө, хоол ундгүй болсон гэж ээжээсээ мөнгө аваад тэрүүгээрээ мөрийтэй тоглочихдог байсныг би сүүлд мэдсэн л дээ. Нөхрөө РС тоглуулахгүй, болиулах гэж их үзсэн дээ. Хэдэн жил гүйгээд, гуйгаад, загнаад, зандраад дийлээгүй юмыг эгчийн маань зөвлөгөө ганц сарын дотор болиулчихсан гэвэл итгэх үү… хэхэ… Нэг л өдөр бүхнээс залхсан, би нөхрөө үзэн ядаад бүр тоохоо ч байсан. Найзуудтайгаа уулзаж гадуур яваад, хувцас хунар, гоёж гоодох тал дээр өөртөө илүү их анхаарах болсон. Харин сарын дараанаас манай нөхөр тоглохоо ч байж намайг мөрдөж мөшгих болов, хэхэ… Би ч хэдэн жил гүйсэн хариугаа нэг сар нөхрөө гүйлгэж сайн авсан даа. Бүр зүрхэнд нь орчихсон.
Манай хүний найзууд нь гэж үл бүтэх гарууд, би ясны дургүй. Энэ бүхнээс болж их хэрүүл гардаг байлаа, нэг зун би хүүгээ аваад зуслан дээр хонож ирэх болов. Тэгээд эгчийгээ шөнө хот орно хань болоод хамт яваадах гэхээр нь эмэгтэй хүнийхээ зөнд хөтлөгдөөд гэртээ очтол баахан танихгүй охид цуглуулчихсан, хэдэн найзтайгаа тансаг сууж байдаг байгаа. Хамгийн тэнэг нь би тэр шөнө очоогүй бол нэг охинтой нь унтах байсын гэдэг байгаа, хэхэ… Нэг тийм гэнэн ч юм шиг, тэнэгдүү, хүүхэд шиг зантай. Гэхдээ бас их ухаантай нөхөртэй хүн дээ би. Хэсэг салж нийлж бөөн юм болоод, тэгээд уучилж бүхнийг мартахаар шийдээд эвлэрсэн. Харин тэр минь ажилгүй хэвээрээ л… Гэтэл одоогоос бараг 2 жилийн өмнө манайх гэдэг айл миардаг дээрээ тулав. Би жирэмсэн гэдгээ мэдэлгүй 1 сар хүрээгүй байж байгаад зулбав. Хэсэгтээ эмнэлэг хэсч яваад гайгүй болж байтал дахин өөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэх болов. Ажлаасаа ч гарав, орлогогүй болж эм тариа битгий хэл хоол ундны ч мөнгөгүй болоод ирэв.
Тэгтэл нөхрийн маань сүйд болоод өмөөрч хэрэлдээд байдаг хэдэн найз нь бүгд сураггүй болсон доо, харин манай эгч дүү, найзуудаас чадах ядахаараа туслаж байлаа. Найзын ээж аав нар мах сүү хүртэл өгөөд явуулж байгааг харахад би гэдэг хүн тийм ч муу хүн биш юм гэж баярлах, хаа хамаагүй хүний ээж аав ингэж санаа тавьж байхад манай хар юмны байж байгаа царайг гэж гуниглах 2 давхацаад. Бодоод байх нь ээ би л нөхрөө бөөцийлөөд давраачихсан юм билээ. Юмаар дутаж үзээгүй, зовлон мэдэхгүй хүн чинь цамаан л байх юм байна гэдгийг ойлгосон. Манай нөхөр жинхэнэ ухаарсан даа, миний бие эрс муудаж бүтэн жил дамнан эмнэлгээр явсан. Энэ хугацаанд миний хань дэргэдээс минь алхам ч холдоогүй, үргэлж хамт байж, асарч халамжилж,өвчин зовлонг минь хамт хуваалцаж явсныг бодохоор би эсрэгээрээ их азтай бүсгүй болоод хувирчихсан. Одоо цагт ийм хүн чанар, тэсвэр тэвчээр хэр баргийн хүнээс гарахгүй байх. Мөнгөгүй бол хүн амьдрахгүй юм байна гэдгийг тэгэхэд л манай нөхөр ухаарсан даа, урьд нь ажилд ороод 7 ч хонолгүй хаяад явчихдаг байсан хүн тэрнээс хойш нэг байгууллагад ороод одоо 2 жил ажиллаж байна. Хөгийн найзуудаасаа харьцаагаа тасласан, би ч түүндээ эргэж хайртай болсон. Бид 2 урьд нь хэрүүлгүй нэг ч өдөр байдаггүй байсан бол одоо 2 жилийн хугацаанд 2, 3 удаа л маргалдсан байх. Амьдрал хүнд яаж ч хандаж болно, манай нөхөр өөрийн алдаагаа ухамсарласан. Амьдръя гэсэн чин хүсэлтэй. Эр хүн өөрчлөгддөггүй гэж худлаа шүү. Хүнд хэцүү цагт намайг хаяж яваагүйгээрээ тэр миний сэтгэлийг эргүүлж олж авч чадсан, харин би өвдөж, ажилгүй болсон маань хайртын минь нүдийг нээж өгсөн дөө. Одоо намайг өвдөнө гэхээс нөхрийн маань үстэй толгой нь босно шүү дээ. Оройтож ирнэ гэж түүхэнд байхгүй, цалингийн карт нь надад явж байдаг. Энэ бүхнийг би шаардаагүй. Найзууд нь манай хүнийг ил далд эхнэртээ атгуулсан тэнэг гэж ярьдаг. Нэг найз нь саяхан намайг *чи миний муу найзыг аймаар дарамталдаг* гэж хэлээд, нөхөр маань энийг сонсонгуутаа намайг өмөөрч их ухаалаг үг хэлсэн.
*Би энэ хүнд үнэхээр хайртай учраас өөрөө хийхийг хүсээд энэ хүний төлөө чадах бүхнээ хийж байна. Дарамтлуулна, атганд нь орно гэдэг чинь хүсээгүй юмыг нь албадаж, дарамт учруулж хүчээр хийлгэхийг хэлдэг юм, ингэж ярихаа больцгоо* гэж ирээд амыг нь тагласан. Би одоо ханьдаа хайртай, тэр минь ч надад хайртай. Хүн амьдралдаа нэг хүнд 2 удаа дурлаж хайрладаг л юм байна. Гэр бүл болно гэдэг амаргүй, амьдралд шантрах, хөл алдах, сэтгэл алдрах юм өчнөөн л тохиолдоно. Тэр бүхнийг залуу насны ааг омгоор бус ухаалгаар шийдээсэй гэж захимаар байна. Эр хүний ноён нуруу эхнэр биднээс их шалтгаална, нөхрийн олиггүй зан нь ихэнхидээ эхнэрүүд биднээс үүдэлтэй байдаг шүү.
Тайлбар :Амьдралаа эхэлж байгаа эсвэл амьдралдаа гутраад шаналж байгаа бүсгүйчүүдэд минь жоохонч гэсэн нэмэр болох болов уу гэсэн үүднээс орууллаа
hunii amidral yanz buriin l yum tohioldoh yumaada ......... surgamjtai tuuh bna thanks