Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сургуулийн насны хүүхдийн хоол

Хоолны зөвлөгөө:
• Бие махбодийн өсөлт бойжилтын өвөрмөц хэрэгцээг хангахуйц хангалттай хэмжээний хоол, хүнс хэрэглэ.
•    Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ.
•    Хөнгөн зууш тогтмол хэрэглэ.


1. Хоол, хүнс хүрэлцээтэй, хангалттай байх

- Энэ  насны хүүхдүүдэд бие бялдар болон оюун ухаан сэтгэхүйн өсөлт хөгжил маш хурдацтай явагдахын чацуу сурах, тоглох зэрэгт их хэмжээний илч зарцуулдаг тул тэдний хоол тэжээлийн бодисуудын хэрэгцээ эрс нэмэгддэг.

- Хичээлийн үед сургуулийн цайны газар болон нийтийн хоолны газар хооллох зэргээр гэрээс гадуур хооллох нь өөрсдийн бие махбодийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр хооллож чадахгүйд хүргэдэг.

- Ахлах ангийн болон өсвөр насны хүүхдийн биеийн өсөлт бойжилт эрчимтэй явагдаж,  сурах, тоглох зэрэгт их хэмжээний илч зарцуулдаг тул тэдний хоол тэжээлийн хэрэгцээ нэмэгддэг

- Өглөөний цайнд арай илүү хэмжээний хоол, хүнсний зүйл өг. Өдөр, хэрэв шаардлага гарвал орой сургууль дээрээ идэх хүнсний зүйлийг хангалттай хэмжээгээр бэлдэж  өг.

- Хүүхдэд хэт их хэмжээгээр амттан болон хоол хүнс хэрэглэх нь тэднийг таргалуулана.


2. Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ

- Охидуудад сарын тэмдэг ирж эхлэх, хөвгүүдийн булчин хөгжих зэрэг физиологийн өвөрмөц онцлогыг даган тэдэнд олон нэр төрлийн хоол, хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх шаардлага гардаг. Гэвч өсвөр насны хүүхдүүд ихэвчилэн гэрээс гадуур хооллодог тул энэ нь шаардлага хангадаггүй ба ялангуяа жимс, хүнсний ногоог маш бага хэрэглэдэг. 

- Өдөр бүр шинэ ногоо, жимс, өөр төрлийн хоол, хүнсний зүйлийг бэлтгэж өг.


3. Хөнгөн зууш тогтмол хэрэглэ

- Хөнгөн зуушыг тогтмол хэрэглэх нь хоолны нэр төрөл олон байх, мөн шаардлагатай тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр авахад тусална.

- Гэхдээ сургуулийн ахлах ангийн болон өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн саахар, давс, тос ихтэй хөнгөн зууш бэлдэж авч явдаг. Эдгээр хүнс нь тэжээллэг чанараар багаас гадна, шүд, амны хөндийг гэмтээх, мөн жинг нэмэгдүүдэх сөрөг нөлөөтэй.

Тохиромжтой
•    Сүү
•    Тараг
•    Аарц
•    Бяслаг
•    Шинэ жимс
•    Шинэ жимсний шүүс
•    Луувангийн нухаш
•    Амтат төмс, гадил
•    Самар, шар буурцаг
•    Төрөл бүрийн ногооны салат
       
Тохиромж муутай
•    Тос,  чихэр ихтэй нарийн боов
•    Чихэр
•    Савласан шүүс
•    Хийжүүлсэн ундаа
•    Нөөшилсөн жимс
•    Крем ихтэй нарийн боов
•    Чипс (хатааж, амталсан төмс)
•    Саахар ихтэй мөхөөлдөс

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2954462/1b2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210478
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
배너신청
자생병원

배너신청