Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн хөгжлийн үе шат

Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ хөгжлийн түвшинг үнэлэхдээ түүний насанд тохирсон бүлэг үзүүлэлтүүдийг анхааралтай уншихыг зөвлөж байна.

Хэрвээ хүүхэд насандаа тохирсон дээрх бүлэг үзүүлэлтүүдээс нэг буюу хэсэг бүлгийг хийж чадахгүй байвал эцэг эх, асран хамгаалагч та эрүүл мэндийн ажилтан, багш, сайн дурын идэвхтэнд хандаж зөвлөгөө аваарай.


Нярай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Хөхөө хөхөж чадна.    
- Тайван унтана.                             
- Түрүүлгэ нь харуулан хэвтүүлэхэд эрүүгээ бага зэрэг өргөнө.
- Гарт нь бариулсан бүхнийг атгана.

Oюуны хөгжил
- Ойрхон буюу 15-20 см-ын зайд байрлуулсан зүйлийг тогтоож харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлнэ.
- Шээсэн, өвдсөн болон өөрт нь таагүй байгаа үед уйлна.

Hийгэмшихүйн хөгжил
- Эхийгээ танина.
- Бусдын анхаарлыг татах гэж уйлна.
- Эцэг эхийнхээ хайр энхрийллийг мэднэ.


1 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд түр хугацаанд толгойгоо өргөнө.
- Толгойгоо өргөх гэж оролдоно.

Oюуны хөгжил
- Хүний царай болон тод өнгийн зүйлсийг сонирхож харна.
- Өөрөөс нь 20-30 см зайд байрлуулсан хөдөлж буй зүйлийг дагуулж харна.
- Ганганана

Hийгэмшихүйн хөгжил
- Эцэг эхийгээ өөрт нь хандан ярихад нүүр рүү нь харна.
- Хайр энхрийлэл хүссэн болон ямар нэг хэрэгцээ шаардлагатай байгаагаа уйлж илэрхийлнэ.


2 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд толгойгоо арай удаан хугацаагаар өргөнө.
- Гартаа тааралдсан зүйлийг атгана.

Оюуны хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлсэн үед удаан хөдөлж  буй зүйлийг толгойгоо эргүүлэн дагуулан харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлэн харна.
- Өглөө сэрмэгц тайван хэвтэж ганганана.

Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үедээ уйлна.


3 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Өвөр дээрээ тэврээд зогсооход толгойгоо сайн даана.
- Хөдөлж буй зүйл рүү гараа сунгаж, барьж авахыг оролдоно.

Оюуны хөгжил
- Хүний дуу хоолойг сонссон, түүний нүүр царай болон бусад зүйлийг харсан үедээ хоолойгоо татан дуугарч, толгой, гар, хөлөө хөдөлгөнө.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж, түүнийг харцаараа хайна.
- Хөгжим сонсоно.
- Гараараа өөрийнхөө нүүр, нүд болон аманд хүрнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ.
- Эх нь орхиж явахад уйлна.
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үед уйлна.


4 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэх болон гараараа түшин суулгахад толгойгоо бүрэн даана.
- Хэвтэж байхдаа эргэж хөрвөөнө.
- Хүүхдийг өвөр дээрээ тэврэхэд тэнцвэртэйгээр зогсоно.

Оюуны хөгжил
- Халбагаар хооллоход амаа ангайна
- Ойр орчимд нь гарсан дуу чимээ болон хөдөлгөөнийг сониучхан сонсох буюу ажиглана.
- Гар хүрэх зайд байгаа зүйлийг барьж авна, үзэж сонирхоно.
- Түүнтэй хандан ярихад хоолойгоо татаж, дуу авиа гарган ганганана.
- Түүнтэй тоглоход инээнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон түүнийг хооллож буй хүн рүү харж инээмсэглэнэ
- Эхийгээ хараад баяртай байгаагаа дуу гаргах болон сарвалзах, тийчлэх байдлаар илэрхийлнэ.
- Усанд оруулахад хариу үйлдэл үзүүлнэ. (Нүд нь том болж, биеэ чангалан гараа дээш өргөнө)
- Шээсэн болон өлссөн үедээ уйлна.


5 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Гараараа тулж цээж болон биеэ өргөнө.
- Бусдын дэмжлэггүйгээр түр хугацаагаар сууна.
- Суганаас нь тулж зогсооход толгой биеэ тэгш байлгана.
- Доош харуулан хэвтүүлсэн үед мөлхөх оролдлого хийнэ.

Оюуны хөгжил
- Барьж буй зүйлээ нэг гарнаасаа нөгөө гартаа шилжүүлнэ.
- Эд зүйлсийг сонирхож гартаа атган, амандаа хийнэ.
- Хөдөлж буй зүйлд анхаарал нь татагдана
- Ба, ма, га, да гэх мэт авиа гаргана

Нийгэмшихүйн хөгжил
- Толинд харахдаа дуртай байна.
- Бусад хүмүүс түүнтэй ярихад гараа хөдөлгөж, дуу авиа гаргана.
- Эцэг эх болон бусад хүн түүнтэй тоглоход чанга дуугарч инээнэ.


6-8 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Бусдын тусламжгүйгээр сууна.
- Мөлхөнө.
- Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно.

Оюуны хөгжил
- Эд зүйлсийг илүү хөдөлгөөний идэвхтэйгээр барьж авна.
- Хөлийн хуруунуудаа хөхөнө
- Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харна.
- Усаар тоглох дуртай байна, зарим эд зүйлсийг таньж эхлэнэ.
- Дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна.
- Аав, ээж гэх мэтийн зарим богино үетэй үгийг хэлнэ.

Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг танина.
- Ах эгч нартайгаа тогох дуртай байна.
- Танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ


9-11 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Юм түшин хажуулдаж явна, богино хугацаанд ганцаараа зогсоно.
- Жижиг зүйлсийг эрхий болон олоовор хуруугаараа барьж сурна.

Оюуны хөгжил
- Ямар нэгэн юм рүү хуруугаараа хатгах дуртай болно.
- Хөгжмийн аяар биеэ хөдөлгөнө, найгана, цогино.
- Хоёр үетэй богино үгнүүд хэлж сурна.
- Бусдын зааврыг биелүүлнэ. (баяртай гээрэй гэхэд гараа даллана)

Нийгэмшихүйн хөгжил
- Ах эгч нартайгаа тоглоно.
- Хүнд илүү дасамтгай болно.


12-14 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Ганцаараа сууна, явган сууна.
- Ганцаараа зогсоно, ганц хоёр алхана.

Оюуны хөгжил
- Энгийн цөөн зааврыг дагаж биелүүлэ
- Эд зүйлсийн бүтцийг ихэд сониучирхана.
- Зарим үгсийг хэлж сурна.
- Ойр зуурын харилцан яриаг ойлгож, 10-аад үгийн нөөцтэй байна.

Нийгэмшихүйн хөгжил
- Дуу сонсоод биеэ хөдөлгөнө.
- Ганцаараа тоглоно.
- Бие дааш хооллохдоо дуртай байна.
- Заримдаа санамсаргүйгээр болон үнсэхийг хүссэн үед аав, ээжийгээ үнсэнэ.


15-17 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Богино зайд гүйхийг оролдоно.
- Хоёр гараараа бөмбөг шидэхдээ тэнцвэрээ хадгалж чадахгүй унана.

Оюуны хөгжил
- Амаа ангай, хэлээ гарга зэрэг жирийн үйлдэлүүдийг хийнэ.
- Биеийнээ эрхтнүүдийг мэддэг болно.
- Богино дуу дуулах, шүлэг унших дуртай, 30-40 үг хэлдэг болно.
- Мэддэг эд зүйлсийг нь асуухад хуруугаа заана.

Нийгэмшихүйн хөгжил
- Бусад хүүхдүүдтэй хамт байхдаа ч гэсэн ганцаараа тоглоно.
- Танил хүмүүстэйгээ харилцах дуртай байна.
- Өөртөө анхаарал тавихыг шаардана.


18-20 сартай хүүхэд

Бие бялдрын хөгжил
- Тэнцвэр сайтай алхана, арагшаа болон хажуу тийш чөлөөтэй алхана.
- Сайн гүйх боловч зогсох үедээ унана.
- Сараачин зурна.

Оюуны хөгжил
- Эд зүйлсийг хүнд шилжүүлэн өгч чадна.
- Хүн болон эд зүйлсийг нэрээр нь нэрлэнэ, мэддэг үгнүүдээ хэлнэ.
- Ямар нэгэн зүйл хаана байгааг асуусан үед хуруугаараа заана.
- Үхэр дуурайж мөөрөх зэргээр мэддэг, эсвэл таалагдсан дуу авиагаа дуурайна.

Нийгэмшихүйн хөгжил
- Эд юмсыг хөдөлгөх, байрлалыг нь шилжүүлэх дуртай болно.
- Хийсэн зүйлийнхээ үр дүнд сонирхолтой байгаагаа харуулна.
- Хувтасаа тайлах, өмсөхийг оролдоно.
- Тэврэхэд хариуд нь бас тэврэнэ.
- Өөртэй нь тоглосон үед инээнэ, ход ход инээнэ, ганганана.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2954488/09b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
12756 Хорхой хүрэм уруултай болъё гэвэл ... [2] Маралгоо 2010-03-25 656
12755 Өтөлдөггүйн нууц. Маралгоо 2010-03-25 2222
12754 Eejuudee 50 nonogtoi huuhdiin haniadnii talaar asuuya [4] Naran99 2010-03-25 1693
12753 JAPAN TURAAH TOS ZARNA slimgel 2010-03-25 897
12752 goo saihnii talaar asuuy [2] ANTOLKAA 2010-03-25 1024
12751 eejuudee asuuy [5] ANTOLKAA 2010-03-25 716
12750 СОЛОНГОСТ ЭМНЭЛЭГТ ХАНДАХААСАА ӨМНӨ БОД .ДЭНДҮҮ ҮНЭН ДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 733
12749 ЭЛГЭМСҮҮ ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 906
12748 ЭНЭ ТАЛААР ТА БҮГД ХЭР МЭДЭХ БЭ ??????// [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 783
12747 ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА ХАРИН... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 559
12746 hi [1] hongoroo sain uu 2010-03-24 578
12745 asuuy [1] tsetsetse 2010-03-24 731
12744 asuult [13] Tsetseguyanga 2010-03-24 1338
12743 hello asuuy [1] bum3 2010-03-24 676
12742 hello asuuy [2] bum3 2010-03-24 860
12741 Интернет мөнгө [1] batsy1 2010-03-24 739
12740 mgl-s hun urih [4] teko 2010-03-24 999
12739 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-03-24 486
12738 haruilj tyslanayy? [2] ARENA 2010-03-24 659
12737 oruulj uguuch [4] Tengerlegbvsgvi 2010-03-24 764
12736 bair haij bna customer 2010-03-24 472
12735 eejuudee asuuyaa nurai huuhdiin talaar [3] molor2010 2010-03-24 863
12734 heleed uguuch [5] sormuusmaa 2010-03-24 729
12733 ТА БҮГДЭЭС НЭГ ЗҮЙЛИЙГ ЛАВЛАХ ГЭЭД Л [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-24 705
12732 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [6] 오기 2010-03-24 728
12731 ongotsnii ticketnii talaar asuuy [5] ANTOLKAA 2010-03-24 1223
12730 010-2411-4025 newgmobile@yahoo.com MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. bambinaa 2010-03-24 482
12729 uchigdur kinogoo uzej amjsangvi [3] manuka 2010-03-24 982
12728 goo saihanii talaar heden vg asuuh gesiinmaa bvsgvichvvdee! [2] svjon_0220 2010-03-24 1238
12727 hi ehchuudee [4] altanshagai09 2010-03-24 764
12726 Inchonii immegration [4] hee 2010-03-24 782
12725 asuuy eejvvdee ???????? [3] bum3 2010-03-24 768
12724 усанд сэлдэг жаал [5] mbmmbm 2010-03-24 748
12723 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? Маралгоо 2010-03-24 573
12722 исгэлүүн амттай ч.... [2] mbmmbm 2010-03-24 592
12721 Hello -d mash ih bayarlalaa. file [2] Энхрийхэн 2010-03-24 730
» Хүүхдийн хөгжлийн үе шат Энхрийхэн 2010-03-24 1673
12719 Сургуулийн насны хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 890
12718 1-5 настай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 996
12717 6-12 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1501
12716 0-6 сартай хүүхдийн хоол Энхрийхэн 2010-03-24 1529
12715 Жижигхээн нуугддаг галзуух [1] Маралгоо 2010-03-24 713
12714 Hollywood-ын ододын хамгийн тансаг хурим Маралгоо 2010-03-24 1363
12713 hi eejuudee 5 sartai baby-iin hool??????? [1] todgor 2010-03-24 783
12712 hi eejuudee asuuh zuil bnaa [3] b7***u 2010-03-24 663
배너신청
자생병원

배너신청