Би өөрийн ирээдүйгээ харж чадахгүй болчихоод та бүхний санал сэтгэгдэлийг сонсох гэсэн юм аа. Би одоо 26 настай нэг хөөрхөн хүүтэй. Надад сайхан амьдрал байсан ч би гэдэг хүн эхнэртэйгээ биш ажилтайгаа гэрэлчихсэн тэнэг амьтан ажил, ажил гэж яваад амьдарлаа алдсан даа. Сургууль төгсөөгүй, эрдэм мэдлэггүй болохоор эхнэр хүүхдүүдээ хүний доор оруулахгүй, хаана ч явсан гаднах байдал, оюун ухаан мэдлэгтэй, хэзээ ч хаана ч хэнтэй ч тааралдсан тэнэг байдалд орохгүйн тулд байдаг бүхнээ эхнэр хүүхдүүдээ зориулдаг байсан. Энэ бүнийг эхнэр минь ойлгох байх гэж итгэдэг байсан ч халамжгүй гээд өөр нэг эрийг дагаад одсон. Түүнээсээ салахдаа би хүүгээ аваад охиноо үлдээгээд салсан. Харин би дахин хэн нэгэнтэй амьдрал зохионо гэдэгтээ нэг л итгэхээ больчихоод байгаан. Юун түрүүн хүүдээ л санаа зовж дээрээс нь хэн нэгэн бүсгүйтэй ханилтал тэр нь хүүг маань зовоох вий гэж айгаад байх юм. Хэн нэгэн над шиг хүүг маань хүний хүүхэд гэж харалгүй хайрлаж чадах болов уу? (Миний охин төрсөн охин минь байгаагүй ч би охиноо хэзээ ч тийм нүдээр харж байгаагүй, төрсөн хүүгээсээ илүү хайрлаж эн түрүүнд тавьдаг байсан). Дээрээс би их дээд сургууль төгсөөгүй, бас болоогүй удахгүй зайран болох гэж байгаа. Миний бодлоор над шиг боловсролгүй, хүүхэдтэй, дээрээс нь зайран хүнд дахин амьдрал гэж байх болов уу? Та бүхэн юу гэж бодож байна?