Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Надад туслаач.. Би юу хийхээ сайн мэдэхгүй байна. Би 20той. эмэгтэй. Гадаадад сурдаг. Би ойрдоо найз залуугаа хамгийн сайн найздаа алдчих вий гэхээс их айдаг боллоо. Би, манай найз залуу, найз охин өнгөрсөн жил гурвуулаа нэг ангид сурдаг байсан юм. Найз залуу маань их хөдөлгөөнтэй, яриа нөхөрсөг залуу. Харин найз охин маань их галзуу, бас их хөдөлгөөнтэй. Ер нь нэг ангид байхад энэ хоёр нийлж их анги бужигнуулдаг байлаа. Найз охин маань одоогийн найз залуутай маань их ноцолдож тоголдог найзууд байсан. Харин би найз залуугаа анх харсан үеэс л сайн байсан болхоор хажууд нь биеэ бариад нээх их ойртож яриа энэ тэр өрнүүдэггүй байсан. Найз залуу маань хааяа хааяа ирж ярих гэж хичээнэ тэгхээр нь би хэтэрхий биеэ бариснаасаа болоод өөдөөс нь хэг ёг хийгээд ерөөсөө олигтой ярилцдаггүй байсан. Харин жилийн сүүлээр шалгалтын бэлтгэлийн үеэр хоёулахнаа ярилцах болож олдсон юм. Бид хоёр их ярилцсан, бие биенийхээ талаар их юм олж мэдэцгээсэн. тэр өдрөөс хойш бид хоёр их дотносож эхэлсээр хосууд болцгоосондоо. Найз залуу маань надад сайн байсан ч би дандаа өөдөөс нь хэг ёг хийдэг байсан болхоор өөрт нь дургүй гэж боддог байсан юм байна лээ.

Харин би түүнийг миний найз охинд сайн тийм болхоор л дандаа арзаганаж тоголцгоодог байсан юм байх гэж боддог байсан. Найз залуу маань найз охинийг маань хөгжилтэй найз гэдэг утгаар л харж байснаас охин, эмэгтэй хүн гэдэг талаас нь ерөөсөө харж байгаагүй гэсэн. Би найз залуудаа их итгэдэг. Худлаа хэлж чаддаггүй, толгойд нь орсоноо шуудхан хэлчихээд байдаг хүн. Би найз залуугаасаа хэзээ ч худлаа долигонож байхыг хараагүй. Бас их нөхөрсөг. Хүнд ам гарсан бол хэлсэн амандаа заавал хүрнэ. Ер нь их эршүүд. Тийм болоод ч тэрүү охидууд их эргүүлнэ. Найз залууг маань хичнээн олон охин эргүүлдэг ч би хэзээ ч санаа зовж байгаагүй. Худлаа хэл амаараа арзаганаад өнгөрөхөөс цаашгүй гэдгийг нь мэднэ. Бас нилээн эрх чөлөөгөө эрхэмлэдэг хүн болхоор нь би хорьж тушаад байдаггүй.

Харин найз охины маань тухайд гэвэл, нэг найз залуу гэсэн нэр зүүсэн хүнтэй. Тэр нь өөрөөс нь нилээн ах. тэгээд байнга л хэрүүлтэй байна. Хэрэлдэх болгондоо л саллаа энэ тэр гэж бөөн юм болно. Хэрүүл хийснийхээ дараа заавал бусад хүнд хэрүүлийнхээ талаар ярьж зовлонгоо тохох дуртай. Их аминчхан охин. Бусдад өөрийнхөө зовлонг тохож бусдаас тусламж эрж байснаас бусдын зовлонг сонсож туслахыг хичээж байсан удаа нэг ч байхгүй. Би эхэндээ ч гайгүй тэвчээртэй хэрүүлийнх нь талаар хэдэн цагаар ч хамаагүй сонсдог байсан. Харин сүүлдээ найз охин маань бүүр чухал лекц шалгалтын дундуур хүртэл нөгөө лайтай хэрүүлийнхээ талаар ярьдаг болсон. Би найз охин шигээ баян айлын охин биш, эцэг эхийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг сургуульд явах нэрээр найзынхаа бөгс бөөрний тэнэг утгагүй хэрүүл сонсож үрэхийг үнэхээр хүсээгүй. Тийм болхоор хичээлийн дундуур аль болох яриаг нь дүүвүүлж, хэрүүлийнх нь талаар сонсохгүй байх гэж хичээдэг болсон. Нэг өдөр найз охин маань найз залуутайгаа дахиад муудалцчихлаа гараад ир гэсэн юм. Би дараагийн өдөр нь шалгалттай байсан болхоор гараагүй. Харин хэдэн өдрийн дараа найз залуу маань манай найз охин найз залууг маань дуудаж гараад шөнөжин нөгөө хараал идсэн хэрүүлийнхээ тухай ярьж уйлсан тухай хэлсэн. Хамгийн гол нь найз охин маань надтай бараг өдөржин шөнөжин зүүгдээстэй байсан байж найз залуутай маань уулзаж уйлсан тухайгаа нэг ч үг цухуйлгаагүй нь байгаа байхгүй юу. Тэр үед жоохон эвгүй санагдсан ч юм хэлээгүй өнгөрсөн. дараа нь найз залуугаасаа сонсоод байхад байнгын л найз залууг нь дуудаж зовлонгоо ярьдаг болсон гэнэ. Харин саяхнаас зүгээр уйдсан үедээ хүртэл гараад ир гэж дууддаг болсон гэнэ. Хамгийн сонин юм нь зүгээр л найзуудын хувиар дуудаж байгаа юм бол намайг ч гэсэн дуудаж болно биздээ, тэгэхэд үгүй шүү зөвхөн найз залууг маань л дуудна. Би ямар өмнөх шигээ их хичээлтэй байгаа биш одоо надтай ярилцаж суух боломжтой байхад надтай ирж ярилцахаа больсон. Тэгээд найз залууг маань дуудсан тухайгаа надад ерөөсөө хэлэхгүй. Сүүлд нь л найз залуугаасаа юу болсон тухай сонсоно.Эрэгтэй эмэгтэй хоёр хоёулахнаа байхад юу ч болж болно биздээ.

Би хичнээн найз залуудаа итгэдэг ч найз охиндоо итгэхгүй байна. Нилээн явдалтай, нээлттэй охин.   Миний тэвчээр алдаад найз залуутайгаа энэ талаар нь ярилцсан чинь өөдөөс “Чи намайг хамгийн сайн найзтайгаа хардаад байгаа юмуу? бид хоёр зүгээр л найзууд чи мэднэ биздээ” гээд намайг хардаж байгаа гэдэгт бүүр итгэж чадахгүй байх шиг байсан. Харин найз охин маань намайг хардсан тухай сонсоод ууралсан. Намайг хардсанаас хойш найз залуу маань найз охинтой минь дахиж надгүйгээр уулзахаа больсон, харин найз охин гуай найз залууг минь татаж чангаасан хэвээрээ л байх юм.. Ядаж байхад найз охин маань өчигдөр найз залуутайгаа нээрэнгээсээ салчихсан. Одоо найз залууг маань дуудаж уйлах нь ихсээд байна. Найз залуутай байхдаа хүртэл өөр залуучуудтай явдаг байсан хүн одоо ганц бие болчихсон яана. Би одоо яах вээ? Үнэхээр хүнтэй ярилцаж дотроо онгойлгомоор байгаа юм бол надтай л ирж ярилцана биз, тэгэхэд хар шөнөөр найз залууг маань дуудах ямар хэрэг байна аа???   Би яах вэ???

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2973717/705/trackback

pathfinder

2010.03.29 14:09:05
*.132.144.104

ooo ene ih amarhan. ehleed naiz zaluutaigaa yriltsaad shuud ene ywdaluudad

durgui bainaa gedgiig heleh heregtei. eregtei emegtei naiz baidag ch gesen,

negent l chi baigaagaas hoish odoo bas uchir utgatai baih heregtei.

herwee naiz zaluu chin ooroo eniig anhaarch uzehgui bol chi ch gesen

uuriin zowlongoo yridag neg huntei bolchih.tegeed l naiz zaluu chin

oilgoj ehelne de.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523348
12936 hi busguichuudee yaraltai hariulj uguuch? [1] ezengui aral 2011-08-10 741
12935 nzuud boliii [1] nandin2 2011-05-22 741
12934 <<< СӨҮЛИЙН МОНГОЛ СУРГУУЛЬД>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-05-17 741
12933 bas [2] boloree 2010-06-10 741
12932 internet shopping??????? [2] girls_mgl 2010-05-30 741
12931 Бяцхан үр тань ямар хүн болох бол? Энхрийхэн 2010-11-30 741
12930 eejuudee asuuy [1] YWUULIIN TUST 2011-10-01 741
12929 mglruu pass butsaana ho [1] huuun 2010-05-25 741
12928 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [1] kwon 2010-11-14 741
12927 asuult bna [1] enika0216 2010-05-23 741
12926 zahialga ogson egch nartaa Aisulushka 2011-12-11 741
12925 How to Meditate (яаж бясалгах вэ) ind 2010-12-25 741
12924 helj tuslaach [1] **azjargal** 2010-05-07 741
12923 heleed vgvvch [1] ebaxan11 2010-08-27 741
12922 ХЭЦҮҮ БАЙНАА СОЛОНГОСТОЙ ГЭРЛЭХ ГЭЭД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-15 741
12921 бүсгүйчүүд ээ! oh my god 2011-02-08 741
12920 odriin mendees asuuya yaraltai heleed ogooch [2] hurd123 2011-02-09 741
12919 12 ОРНЫ ХЭЛТЭЙ СУПЕР ТАРХИ БАЙНА [3] ЗАЯА 2010-11-14 741
12918 hi udahgui toroh gej bga eejuudee [2] zaya01 2010-11-17 741
12917 haraar bj bgd odoo mgl yavahad yamar bichig barimt one_shot 2010-09-19 741
12916 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-25 741
12915 kash [1] huushuurhan kk 2011-06-17 741
12914 hariulj tus bolooch bayarlalaa [1] calla 2010-12-16 741
12913 eejvvdee 1 sartai xvvxdiin xamriin bitvv [4] mozart9 2010-10-23 741
12912 hello bolon busad bvsgvichvvdee orchuulj uguuchee [2] 옥이 2010-04-09 741
12911 humuusee [2] madahbadrah 2010-04-08 741
12910 hi asuuh zuil bna busguichuudee [1] nakiii 2010-12-20 741
12909 Эрүүл хооллолт, эрүүл хүнс ind 2010-11-13 741
12908 ЭМЭГТЭЙЛЭГ ТА СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ НЭГЭН БИШ БИЗ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-23 741
12907 Ямар эр хүнтэй болзох хэрэггүй вэ? ЗАЯА 2010-04-01 741
12906 hi.. asuuya..busguichuudee... [2] montaem 2011-03-05 741
12905 saihan eej mini [3] ANTOLKAA 2010-03-26 741
12904 hi [2] zegp 2010-03-22 741
12903 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 741
12902 Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь-1сар [1] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 741
12901 hi ? [1] xorwoo 2010-11-16 741
12900 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-03-04 741
12899 ТА БҮГДЭД ЗӨВЛӨХӨД [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-03 741
12898 asuuh gesen yum AA [1] 404040 2010-02-26 741
12897 60% hubiin hyamdraltai shildeg tergyyleh goo saihand zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 2011-02-20 741
12896 Маргааш үнэ төлбөргүй эмэгтэйчүүд, дотор,нүд, шүд, ардын эмнэлгийн үзлэгтэй. ӨДРИЙН МЭНД 2010-02-20 741
12895 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-02-15 741
12894 APT SANTEHIKIIN AJIL BNA.EREGTEI HYN AVNA.YARALTAI UDURIIN 75000WON BAIR HOOLTOI 010-5786-7021 oskar 2010-06-22 741
12893 Гоо сайхны онлайн дэлгүүр XaCMnG 2010-12-07 741
12892 ORCHUULJ OGOOCH HUMUUSEE [3] bovka 2009-10-31 741
배너신청
자생병원

배너신청