Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эрүүл энхийн манаач дөрвөн сартай хүүхдийн аминд хүрчээ

 

-МЭДЛЭГГҮЙ СУВИЛАГЧ БУРУУ ТАРИА ХИЙСНЭЭС ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН НЬ ТОГТООГДСОН БАЙНА-

 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өнгөрсөн ням гаригт эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс болж дөрөвхөн сартай бяцхан хүүхдийн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач өнгөрсөн бямба гаригт тус эмнэлэгт хоёр уушгиндаа хатгаатай гэсэн оноштойгоор ирж хэвтсэн аж. Гэтэл тус эмнэлгийн cyвилагч ноцтой алдаа гарган, хүүхдэд тарих тариаг андууран маш хүчтэй тариаг хийснээс дээрх харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн томоохон байгууллагуудаас тус эмнэлэгт дотоод хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар сувилагч ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, хүүхдэд “дексаметазан” гэх судасны тонус дэмжих, харшил хордлогын эсрэг тариа хийх ёстой байтал адилхан савтай “суксамеигионин” гэдэг булчин сулруулах үйлчилгээтэй тариаг андуурч хийжээ. Энэ тариа хүчтэй үйлчилгээтэй учир яаралтай тусламжийн үед хийдэг гэнэ.

Уг нь дээрх хоёр тариа хоёулаа ижилхэн цэнхэр хайрцагтай ч дээрх бичиг нь өөр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ер нь энэ салбарт хоёр тариаг хооронд нь ялгаж чаддаггүй эмч, сувилагч байх хэрэгтэй юу. Иймэрхүү хүмүүс улсын бодлогын хэмжээний чухал салбарт “орогноод” эрдэнэт хүний аминд хүрээд байвал иргэд, ирээдүйн эзэд маань хохирч үлдэх нь гэдгийн жишээ энэ боллоо гэхэд хатуудахгүй санагдана. Тиймээс бяцхан хүүгийн аминд хүрсэн сувилагчид ямар арга хэмжээ авсан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад, “Зайлшгүй шалгах чанарын алба, Эмийн эмчилгээний хорооны дарга нарт хариуцлага тооцох, цаашид ажлын хариуцлагаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн байгаа. Харин сувилагчийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дууссаны дараа эцэслэн шийдвэрлэхээр болсон” гэсэн хариуг өгсөн юм.

Мөн хэрэгт холбогдоод буй сувилагч мэргэжлийн дадлага туршлагагүй нэгэн байсан эсэх талаар албаны эх сурвалжаас лавлахад, “Тухайн сувилагч нь 1986 оноос хойш энэ ажлыг хийсэн дадлага туршлагатай хүн. Сүүлийн саруудад амбулаторид ажиллаж байсан. Хэрэг гарсан өдөр жижүүрт гарч байгаад тариа андуурч хийсэн байна. Түүний үйлдсэн энэ хэрэг мэргэжлийн цэвэр алдаа” гэв.

Мөн баттай эх сурвалжийн мэдээлснээр сувилагч нэг биш хоёр хүүхдэд андуурч тариа тарьсан гэнэ. Гэхдээ нөгөө хүүхдийн биеийн байдал шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гайгүй байгаа аж. Тодруулбал, хүүхдийн биеийн байдал хүндрэнгүүт яаралтай эмчилгээ хийж, сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна.

Г.Долгорсүрэн

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2984822/777/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210479
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523355
배너신청
자생병원

배너신청