Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 3
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

19. Элэгний котлет
20. Элэгний шөл
21. Уушигны бөөрөнцөг
22. Алимны шүүс
23. Луувангийн шүүс
24. Алимны нухаш
25. Шинэ жимс, жимсгэний зутан
26. Хатаасан алимны зутан

 


19. Элэгний котлет

Орц: элэг - 165 гр
 Сонгино - дунд зэргийн 1/6
 Давс - чимх
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Талх - 1 хэрчим
 Талхны нунтаг хатаамж - хоолны халбагаар 1

Гарц:     150 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 27.0 гр
 Тослог 8.1 гр
 Нүүрс ус 36.7 гр
 Илчлэг 327.0 ккал

Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхөрүүлж бага тосонд 2 талд нь хайрс тогттол нь шарна.
Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусааж өгнө.
1-с дээш насны хүүхдэд 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


20. Элэгний шөл

Орц: шинэ элэг - 100 гр
 Талх - 5 хэрчим
 өндөгний шар - 1 ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1
 тунгалаг шөл - шаазан аягаар 1 бүтэн, ½

Гарц:      500 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 26.6 гр
 Тослог 6.0 гр
 Нүүрс ус 57.3 гр
 Илчлэг 412.0 ккал

Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа өгнө.


21. Уушигны бөөрөнцөг

Орц: уушиг - 50 гр
 өндөг - ½ ширхэг
 цөцгий - цайны халбагаар 1
 сонгино - амтлах төдий
 төмсний гурил - цайны халбагаар 2/3
 ус - цайны халбагаар ½

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 10.9 гр
 Тослог 6.7 гр
 Нүүрс ус 4.4 гр
 Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж давс, сонгиноор амталж холино.
Хольсон шанзыг жижиг жижгээр таслан авч бөөрөнхий хэлбэрт оруулж талхны нунтаг хатаамжинд өнхөрүүлж, тосолсон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.
Бэлэн болсон бөөрөнцгийг 1 тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө.
1-с дээш насны хүүхдэд өгнө.


22. Алимны шүүс

Орц: шинэ алим - томхон 2 алим

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.0 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 23.4 гр
 Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж, шилэн савтай нь халуун устай саванд тавьж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.


23. Луувангийн шүүс

Орц: шар лууван - дунд зэргийн 3 ширхэг

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 2.4 гр
 Тослог 0.8 гр
 Нүүрс ус 22.8 гр
 Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шилэн саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн сургалтын үед эмчилгээний зорилгоор өгнө.


24. Алимны нухаш

Орц: шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.


25. Шинэ жимс, жимсгэний зутан

Орц: үхрийн нүд /аньс, нэрс г.м/ - хоолны халбагаар 1 бүтэн, ½
 Элсэн чихэр - цайны халбагаар ½
 Ус - шаазан аягаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 34.3 гр
 Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж явгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялган авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус /20 гр шааранд 100-150 мл усаар бодож/ хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг хөргөж төмсний гурилаа зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл угааж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаан дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүс дээр нь хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 граммаар өгнө.


26. Хатаасан алимны зутан

Орц: хатаасан алим - хоолны халбагаар 2
 Элсэн чихэр - хоолны халбагаар 1, Цайны халбагаар ½
 Төмсний гурил - цайны халбагаар 2/3
 Ус - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Нимбэгний хүчил - чимх

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.4 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 38.8 гр
 Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж, үрж няцална. Бусад арга ажиллагаа нь жимсний зутан хийхтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 граммаар өгнө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2988542/f04/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
13071 hi zuwluuch??? [4] mundur orj bna 2010-04-02 1000
13070 eejvvdee asuuy tus blooch [4] kiss 247 2010-04-02 798
13069 busguichuudee sonirhood uzeerei enjii88 2010-04-01 759
13068 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew1 2010-04-01 485
13067 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-04-01 559
13066 Asuuya aaaaa [4] mymik 2010-04-01 1160
13065 Эрчүүд ээ гэжээээ ЗАЯА 2010-04-01 793
13064 Бохийг 15 минутаас илүү зажилж болохгүй ЗАЯА 2010-04-01 1074
13063 зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн [2] onlyone 2010-04-01 1141
13062 Ямар эр хүнтэй болзох хэрэггүй вэ? ЗАЯА 2010-04-01 741
13061 Хувцасны чанар танаас л шалтгаална ЗАЯА 2010-04-01 1591
13060 heleed ogooch [4] tsetseg navch 2010-04-01 1010
13059 asuult bn aa tmama 2010-04-01 747
13058 Erdeniin chuluu ? [2] hee 2010-04-01 4156
13057 ger bul bolon neg em ajil bna k1.baynaa 2010-04-01 571
13056 eejuudee ??? [6] zoglog 2010-04-01 923
13055 em buudliin ajil bna k1.baynaa 2010-04-01 615
13054 HI ASUUYA [2] ezengui aral 2010-04-01 936
13053 Би өөрийгөө үнэд хүргэж худалдана. secret0605 2010-04-01 740
13052 Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал [4] joy_mgl 2010-04-01 1060
13051 elgemsvvgees asuuh zvil bna [2] hii mori 2010-04-01 961
13050 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-04-01 760
13049 усан онгоц юунаас болж осолдсон юм бэ [6] anar.1203 2010-04-01 1867
13048 2000$-iig 5000wonoor MGL shiluuldeg uilchilgee Kookmin bank file money$$$ 2010-04-01 781
13047 huuhdiin gadaad pass awahad yu yu burduuleh we? [4] ANTOLKAA 2010-04-01 4387
13046 angli helnii site? ind 2010-04-01 827
13045 Бугуйвч хийх арга 2 [2] Маралгоо 2010-04-01 5489
13044 bvsgvichvvdees asuuya anar.1203 2010-04-01 625
13043 ????? bnaa (gadaad passport) [1] buleen salhi 2010-04-01 945
13042 Ажил үйлс түргэн бүтээх : Нүрзэд [1] Маралгоо 2010-04-01 2066
13041 hello ӨДРИЙН МЭНД ees asuult bnaa [1] 오기 2010-04-01 742
13040 koreo yawmaar bna sudalt 2010-04-01 2047
13039 meddegni helj uguuch [4] ilchit 2010-04-01 897
13038 huskinii kom haanaas abah be hvvhnvvdee hymhan baidag uu [1] chinee22 2010-04-01 631
13037 Mongol taunii hajuud hoolnii gazar zarna. humuuneee 2010-04-01 635
13036 4-1н инээдмийн баяp [2] goch 2010-04-01 779
13035 incheond hajuu oroondoo hvn suulgana MB_SH 2010-04-01 508
13034 elchingiin site-iig [1] topuser 2010-03-31 580
13033 ohid busguichuudee asuuh yum bn aa ajilsag ohin 2010-03-31 955
13032 tus bolooch helj uka shvv 2010-03-31 628
13031 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ 이슬.Исир(Салон) 2010-03-31 606
13030 helj uguuch hvmvvsee uka shvv 2010-03-31 650
13029 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-03-31 590
» Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 3 157359 2010-03-31 2068
13027 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 2 157359 2010-03-31 1618
배너신청
자생병원

배너신청