Moderator: mgl_300
Хосолмол соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан 「Мажүнмүл」бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь
Уншсан 708 vote 0 2010.05.13 21:36:14Хосолмол соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан 「Мажүнмүл」
бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь
Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв нь Хосолмол соёлт гэр бүлийн мэдээллийн төв болон тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран хэл ярианы бэрхшээлийн улмаас сургуульд суралцаж чадахгүй байгаа хосолмол соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулан сургалт хичээллүүлэх гэж байна. Тус сургалт нь дотоодын бага, дунд сургуулиудад элсэн суралцах гэж буй хүүхдүүдэд зориулагдсан ба анхан шатны солонгос хэл болон үндсэн хичээлүүдээр сургалт явагдах бөгөөд хамрагдахыг хүссэн хүмүүс хүрэлцэн ирж бүртгүүлнэ үү.
◈ Бэлтгэл анги ◈
※ Бүртгэлийн хугацаа : 2010. 5. 3(даваа) ~5.20(пүрэв)
○ Хэн хамрагдах : Сургуульд сурдаггүй сургуулийн насны хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд
(7нас~17нас)
○ Хүүхдийн тоо : 30хүүхэд(бага анги-15хүүхэд, дунд анги-15хүүхэд)
○ Сургалт явагдах байгууллага : Дамүнхуа гажуг хэнбуг нанүм сэнто(Вонгуг хороонд байрладаг.)
○ Сургалтын агуулга
- Солонгос хэл анхан шат, сургуулийн амьдралд шаардлагатай солонгос хэлний сургалт
- Үндсэн хичээлүүдээр давтлага өгөх : англи хэл, математик
- Сургуулийн амьдралд дасан зохицох, дуу хөгжим, биеийн тамир, танин мэдэхүйн
сургалт хичээллэнэ.
○ Хичээлийн цаг : Долоо хоногийн 5~6өдөр, бүтэн өдрийн сургалт(10:00~16:00)
○ Бүртгүүлэх : Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв дээр биечлэн ирж бүртгүүлнэ.
※ Бүртгүүлэхдээ хүүхдээ дагуулан ирэх бөгөөд хүүхдийн гадаадын иргэний үнэмлэхийг
авчрана.
○ Лавлах утас : Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв
Олон үндэстний хүүхдийн асуудал хариуцсан ажилтан (481-3294)
Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв