Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 26тай. Хоёр жилийн өмнө хүнтэй суугаад нэг хөөрхөн охинтой болсон охин маань одоо 1 настай. Манай гэрийнхэн манай нөхрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас охноо дөнгөж төрсний дараа салсан. Одоо жил болж байна. Гэтэл саяхан нэг залуутай танилцсан юмаа. Тэр эхнэр нэг хүүхэдтэй. Монголын хөрөнгөтэй залуучуудын нэг тэр намайг миний нууц амраг болооч гэж хэлсэн. Миний хувьд урьд нь хэзээ ч хэн нэгэн хүний нууц амраг болон гэж бодож байгаагүй. Гэтэл тэр надад их таалагдсан. Энэ тохиолдол би яах ёстой вэ? Надад зөвөлгөө өгөөч?
Б.Ерөө-Янжин, Б.Цэрэн-Янжин гэх эгч дүүс бүлэглэн 18-25 насны охидыг хил давуулан Хятад, Малайз уруу худалдсан хэргийн анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр хаалттай боллоо. Б.Ерөө-Янжин, Б.Цэрэн-Янжин нар нь 2008 оны наймдугаар сарын 23-нд Д.Энхзаяа, С.Баярцэцэг, Х.Ариунжаргал нарыг хил дамнуулан худалдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогджээ. Голдуу өсвөр насныхныг худалдаалсан тэдний хэрэг үүгээр ч дуусаагүй байна. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 15-нд Т.Солонго, Д.Сарнай, Г.Гантуяа нарыг хүний наймааны золиос болгожээ. Гэмт этгээдүүд охидыг Малайз уруу хүүхэд асрагч, нохой салхилуулагч, массажист, караокед зөөгчийн ажилд зуучлах нэрийдлээр хуурч хил дамнуулан заржээ. Малайзад охидыг Жесси гэх тус улсын иргэн хүлээж авахдаа тус бүрт нь 10 мянган малайз рингитээр үнэлж авсныг шүүх хурлын үеэр мэдүүлсэн байна. Өдөрт 3-6 удаа хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан охидын гурав нь тус улсын цагаан сараар хүмүүсийн хөл хөдөлгөөнийг далимдуулан зугтсан бол нэг нь нүүрээ сахлын хутгаар сийчин байж эрх чөлөөтэй золгосон талаараа мэдүүлжээ. Байнгын дарамт, зодуурын дор байсан охид биедээ олон тооны шарх сорвитой болсныг шинжээч эмч нар мөрдөн байцаалтын явцад тогтоож хавтаст хэрэгт оруулсан байна. Өдгөө ч хүний наймааны золиос болсон гурван охин тус улсад байгаа гэнэ. Шүүхээс Б.Ерөө-Янжинд 10 жил нэг сар, Б.Цэрэн-Янжинд 11 жилийн хорих ял ногдуулжээ.