Та ямар бүлгийн цустай вэ. Цусныхаа бүлгийн дагуу хоолны цэстэй болох арга хэр үр дүнтэй вэ?
Хэрвээ хүн өөрийн "үндсэн" хүнсээрээ хооллож хэвших юм бол дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаад зогсохгүй жин хасаж, элдэв өвчнөөс ангижирдаг байна.
Уг дэглэм ёсоор, нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс ерөнхийдөө махтай хоол, хоёрдугаар бүлгийнхэн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд, гуравдугаар бүлгийнхэн сүү, цагаан идээний төрөл, дөрөвдүгээр бүлгийнхэн бүхнийг хольж хэрэглэж болох гэнэ.
Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг "Анчид" Гэдэг агаад хамгийн эртний түгээмэл бүлэг. Эл бүлгийнхэн мах, уураг, загас, эрдэнэ шиш, цагаан идээ, үр тариагаар хооллох хэрэгтэй.
Хоёрдугаар бүлгийн цустайхүмүүсийг “газрын эзэд” гэдэг. Эл цусны бүлэг хүмүүсийн газар эзэмшилд шилжих үед бий болсон гэж тооцогддог. Тиймээс эл бүлгийнхэнд төрөл бүрийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн тохиромжтой. Мөн мах, сүүн бүтээгдэхүүнүүд ч тохирно.
Гуравдугаар бүлгийн цустай хүмүүсийг "Нүүдэлчид" гэдэг. Хүмүүс гэрийн тэжээвэр амьтан, мал аж ахуй эрхэлж эхлэх үед энэ бүлэг үүсчээ. Тиймээс эл бүлгийнхний хоолны цэсэд мах, загас, сүү, өндөг, үр тариа тохиромжтой.
Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүсийг "Шинэ хүмүүс" гэнэ. Хамгийн залуу цусны бүлэг. Хоёр, гуравдугаар булгийн цус холилдсоны дүнд үүссэн. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, загас, сүү, цагаан идээ, ногоо, тахиа, тариа, шош зэргүүдээр хооллох нь зүйтэй.