Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би 29 настай гэр бүлтэй нэг зулзагатай :) жирийн л нэг эмэгтэй. Ханьтайгаа 9-р ангиасаа эхэлж үерхэж байгаад гэрлээд 9 жил болж байна. Түүнийгээ өөрөөс нь илүү мэддэг гэж боддог байж билээ. Даанч одоо тэр бодолдоо эргэлздэг болчихлоо. Амьдрал надад жаргал зовлонг хамтад нь илгээхдээ хорт хавдар гэдэг энэ муухай өвчинг ч бас өгч дээ. Азаар гадаадад мэргэжил дээшлүүлэх гэж ирсэн байхдаа мэдсэн болохоор эндээ даатгалд хамрагдаад эмчлүүлэх боломж олдсон юм. Ингээд л харийн нутагт ганцаараа уйлж, дуулж, эмчлүүлсээр 2 жил шахуу болж байна. Удахгүй харих санаатай. Хань минь энэ хугацаанд хаагуур юу хийж явсныг төсөөлөхөөс цаашгүй л байлаа. Хуруу дараад тоолоход 10 хуруунд багтахаар наашаа залгасан. Ямар мэдээгүй гэх бишдээ. Анх эмчилгээ эхлэхэд, 3 удаа хагалгаанд ороход гээд л…

Заавал ар гэрийн зөвшөөрөл хэрэгтэй гэх болгонд холбоо барьсан. Охиноо дүү нар дээр минь орхичихоод яваад өгсөн. Уг нь өөрөө явсан яваагүй би явуулна, шулам шиг зан гаргаж байгаад ч хамаагүй явуулна гэж бодож байж билээ. Эмчийг энэ чигээрээ явсан бол хагас жил л амьдрах магадлалтай гэхийг нь сонсоод за би удахгүй юм байна хурдхан амьдралыг нь бодуулахгүй бол цэл залуугаараа бэлэвсэрч үлдэх нь, дахиад хүнтэй учирсан ч эхнэрийхээ толгойг залгисан нүгэлтэй амьтан гээд зовоох байхдаа гэж бодож билээ. Анх охиноо төрүүлчихээд хадам аавтайгаа уулзуулах гэж очихдоо нохойгоо уяарай гэж хичнээн захиад ч гуйлтийг минь сонсоогүй ээ. Нохойноос нь цочиж айснаас болоод 2 хөх минь тэнэ болтлоо хавдаад хариж байсан. Аргагүйн эрхэнд нэгийг нь хагалуулаад нэгийг нь хүүхдээ хөхөөрөө өсгөнө гэж уйлж байж хагалуулалгүй үлдэж билээ. Тэр хагалуулаагүй үлдсэн хөхнөөс хавдар үүсч биеэр тарсанг аав нь ч өөрөө гадарлаж байгаа ч надад юу ч хэлээгүй.

Хамгийн гомдмоор нь шинэ жилээр зорин байж эмчилгээгээ таслан байж харихад тэр минь ирээгүй гээд боддоо. Эрүүл саруул байхад гаргасан ааш авирийг нь бичсэнгүй ээ. Хэн хэндээ л байсан байх гэж бодоод. Би ч гэсэн сайн эхнэр байсан гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Нохойноосоо дор үздэг гээд хадмындаа тоотой очдог болсон. (жилд 4 орчим) Сургууль гэж баахан гүйгээд  дараа нь ажил гэж гүйгээд өглөөний цай чанахгүй гарах, оройны хоол оройтох, өдөр байдаг байсоон. Миний өөрөө ажигладаггүй дутагдал ч олон байсан байх.

За өнгөрсөн амьдралаасаа баахан нуршчихлаа. Одоо шийдэх гээд байгаа зүйл маань хариад би яах вэ? Дахиад хамт амьдрах уу салах уу гэдэг болоод байна. Мэдээж өөртэй нь уулзаад ярилцана л даа. Тэгээд салах бодолгүй байвал нь яах вэ гэдэг л байна.

Яагаад хамт амьдраад үздэг юм билүү гэж бодож байгаа вэ гэхээр:

- Өвчнөө давж гарна гэсэн итгэл зорилготой болсон болохоор хүний амьдрал үрэх нь гэж айхгүй болсон.
- Саллаа гэхэд дахиад (охиноо бие даагаад, дахиад хэдэн жил амьд байж чадахаар эдгэрээд ирвэл) ханьтай болвол өнгөрснөөсөө их хичээх нь мэдээж юм чинь энэ нөхөртэйгээ хичээгээд үздэг юм билүү гэж бодоод. Намайг хамгийн их зовж байхад чи ингэсэн тэгсэн гээд гомдол маань тийм ч амархан ор мөргүй алга болохгүй л дээ. Гэхдээ өөр хүн байсан ч  гэсэн бас л миний хажууд байгаагүй шүү дээ гээд бодвол яадаг бол? Эсвэл ингээд л нэг холдсон дээрээ тэр чигээрээ замаа бод гэж хэлэх үү?

Саллаа гэхэд надад амьдрахад хүнд энэ тэр гэсэн юм алга л даа. Өөрийнхөө хүчээр амьдралаа аваад явчихна. Өвчинтэй тэмцсээр байгаад овоо сэтгэлийн тэнхээтэй. Хүчтэй болсон. Өмнөхөөсөө лав л дордохгүй. Та нар юу гэж бодож байна. Надаас ахмад хүмүүс уншвал заавал зав гаргаад санаа бодлоо илэрхийлэхийг бодоорой. Өөрийнхөө туулж амжаагүй амьдралыг та нараасаа сонсох гэсэн юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3217375/9de/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.06.02 13:29:29
*.251.203.16

 ЭНД БАЙВАЛ ХААНА ХАНДАХ ЯАХ ИЙХ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ХЭЛЭЭД ӨГЬЕ ..ИХ САНАА ЗОВОХ АСУУДАЛ БИШ

kara08

2010.06.02 19:43:40
*.146.225.26

zuwul

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210466
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
14826 Элгэмсүүд [7] ӨДРИЙН МЭНД 2010-06-03 850
14825 busguichuudee asuuya? [3] Tiny_hk 2010-06-02 878
14824 hi asuya [1] enika0216 2010-06-02 605
14823 dorgiltoos hamgaalah emiig so-r? [1] @@@@@ 2010-06-02 728
14822 Спорт өдөрлөг ABAP 2010-06-02 469
14821 mongol butsna Haayaa 2010-06-02 495
14820 asuuyaa [2] baayu 2010-06-02 710
14819 emch humuusees asuuya helj uguuch [1] galsaa2009 2010-06-02 668
14818 mergejliin shudnii emch uilchilj baina [2] enkriimaa 2010-06-02 546
14817 ЧАМД ХҮНИЙ НУУЦ АМРАГ БАЙХ САЙХАН ГЭЖ ҮҮ?????????? [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-02 1141
14816 Монголчууд та бvхэндээ LIRIKOS chevon 2010-06-02 549
14815 Монголын одод хүүхдүүдийнхээ хамт /Зургийн цомог/ [1] [1] angella2010 2010-06-02 2346
14814 Монголын миссүүдийн тухай Хэн хамгийн дуулиантай нь вэ? angella2010 2010-06-02 1217
14813 So aptekt targaluuldag vitamin baidaguu? [7] snicky 2010-06-02 826
14812 hi jiremsen 2sartai bainga tolgoi ovdoh yuma [3] mongolo 2010-06-02 1251
14811 MUNGUN SHIJUULEG $$$ file money$$$ 2010-06-02 464
14810 asuult? [2] 김유진 2010-06-02 728
14809 gaigui max xaanaas avax ve busguichuudee [1] duck duck 2010-06-02 766
14808 odoriin mend-idtei hunees asuuh ni [1] my dong 2010-06-02 892
14807 helj ugch tuslaach [3] stt 2010-06-02 722
14806 зарсан ч яахав ээжүүдээ [2] eenee12 2010-06-02 586
14805 yum asuuy [16] xamgiin 2010-06-02 922
» ХОРВОО НАДАД ЯАГААД ИНГЭЖ ХАТУУ ХАНДАНА БЭ ??????? [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-02 1005
14803 italy gutal zarna [4] wmlekw 2010-06-02 1756
14802 mongol butsiiiii [1] Haayaa 2010-06-02 869
14801 Шамбарам/цагаан мах эргэх/ євчнєєс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? [2] tengis999 2010-06-02 2608
14800 sanaa onoo medeh bol heleed uguurei ho [2] degdee 2010-06-02 1120
14799 asuult bna [2] sorgolon 2010-06-01 635
14798 Монголчууд та бvхэндээ LIRIKOS file chevon 2010-06-01 555
14797 hugiin solongosuud barivchilgaa hiij bui bichleg... [7] goodidea 2010-06-01 2230
14796 hi busguichuudee [1] itgel_cetgel 2010-06-01 649
14795 СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БАЙСАН ДАРААХ ИРГЭД АНХААР ......... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-01 1275
14794 МИНИЙ ЭХ ОРНЫ ЭНХРИЙ ҮРС ИНГЭЖ ............. [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-01 941
14793 Elgemsuu egch bolon busguichuudee asuuy! [2] wealthylife 2010-06-01 929
14792 ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬE [1] Ээж минь 2010-06-01 1006
14791 huhnii svv yaj tatraah be [2] anar od 2010-06-01 1023
14790 C-3 viztei huniig 1jiliin orshin suuh vizeer sungaj ugoh hun bnuu?gej asuugaad bh yum hariulaad ugchih hun bnuu. viz sungaj ugvol jileer . shagnaltai tom. shagnal. [1] ulaan malgait 2010-06-01 492
14789 yaraltai??? [2] J bileg 2010-06-01 772
14788 yaraltai ??? [8] shivree_boroo 2010-06-01 944
14787 hunii bichig barimtaar tursun hun bnuu [1] cuna 2010-06-01 903
14786 ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье [7] Levi`s 2010-06-01 1955
14785 ЭНЭ ҮНЭН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА ХАРИН ЧИ ........ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-01 731
14784 Монголын үрс маш олон болтугай! [4] goch 2010-06-01 1450
14783 hi eejvvdee ??? [4] shivree_boroo 2010-06-01 770
14782 asuuyaa busguichuudee [4] stt 2010-06-01 712
배너신청
자생병원

배너신청