Би та бүхнээс хэнээс ч асуухад хэцүү нэгэн учираа олохгүй асуудлын талаар ярих гэж байна. Би ерөөсөө эрчүүдтэй харьцаж чаддаггүй бололтой бүгд надаас холдон одох юм. Би одоо 33 настай, нээх их царайлаг биш ч гэсэн хэнээс ч дутахааргүй сайхан өөртөө арчаатай хөгжилтэй сэргэлэн төрхтэй гэж хүмүүс хэлдэг, Харин тэр хуурамч төрхний цаад гуниг ганцаардлыг хэн ч ойлгодоггүй. Би хөдөө өсч хүмүүжсэн боловч сайн эцэг эхийн буянаар сайхан орчинд өсч сайн боловсрол олж авсан. Хэн ч намайг нэг хөдөө сумаас ирсэн гэж үнэмшдэггүй юм. Би орос, англи, хятдаар чөлөөтэй ярьдаг, одоо эрдмийн зэрэг хамгаалахаар нэгэн улсад суралцаж байгаа. Манай эцэг эх хуучин хөдөөний сэхээтнүүд мөнгө төгрөг муутай. Өдий хүртэл би өөрийнхөө бүхий л санхүүгийн асуудлыг шийдэж ирсэн. Хэн нэгнээс сохор зоосны тусламж авч байсан удаагүй ялангуяа эрчүүдээс. Энэ бахархаад байх юм бас биш юм шиг байна, би яагаад надаас эрчүүд зугтдаг тухай ерөөсөө ойлгохгүй юм. Би тийм маш муутай хүн биш. Хамгийн гол нь тэднээс юу ч гуйдаггүй гэтэл яагаад намайг үнэлдэггүй юм болоо.
Нэг гадаад найз минь намайг “too strong” гэж хэлсэн. Эсвэл би их мэдэмхий байж магадгүй, энэ нь хүний үг сонсдоггүй гэсэн үг биш, ямар нэгэн сэдвээр ярихдаа хэний ч дагуулахааргүй байж чаддаг тиймээс энэ тал дээр дургүйцэж байсан хүнийг мэдэх юм, ингэж үг яриагаараа хүний дургүй хүргэдэг юм болов уу??? Гэтэл би дотроо ганцаардаж шаналж явдаг. Миний амьдралд хэн нэгнээр хайрлуулж эмэгтэй хүн шиг аз жаргалтай байсан мөч бараг байхгүй. Учрал тохиолдол болгон минь намайг шархлуулж байсан, Би энэ бүхнийхээ хариуг азгүй хувь заяатай төрснөөс л ийм байдаг боловуу гэж бодох боллоо,их шаналж байна. Сүүлдээ амьдралаа огт үнэлэхээ больчихоод байна, Хүмүүсээ надад хэлээч ямар эмэгтэйчүүдээс эрчүүд дөлдөг вэ??? Би яах ёстой байх байсан юм бол??? Би бүүр гайхаад байна,өөрийгөө яаж засахаа мэдэхгүй юм.
ГАДААД ХҮНИЙ ГОЛОГДЛООР ЯАХ БЭ ДЭЭ УУЖИМ АМЬСГАА АВААД СЭТГЭЛ САНААГАА ЗАСАЖ САЙХАН МОНГОЛ ЗАЛУУТАЙ САЙХАН АМЬДРААРАЙ ЭГЧ МИНЬ
minii oilgosnoor end so-toi nuhurluh n bitgii hel yamar ch zaluutai dotnosoj chaddaggui gantsaardsan emegtein tuhai bichsen bh shig bhiin kk. garvhig bolon utga aguulga n yamar ch uyaldaa holboo algaa. yund iim sonin garchig tavidag um bee