Moderator: mgl_300
Би боломжийн ажил хийдэг бүсгүй. Найз залуутайгаа 6 жил болж байна. Энд хооронд тэр намайг олон удаа хуурч байсан. Тэр болгонд би уучилдаг байлаа. Салах гэхээр хайртай болохоор салж чаддаггүй бас 1 дор ажилладаг болохоор үргэлж нүдэнд харагдаад салж болдоггүй байсан, бүр найзтай минь хүртэл. Тэгээд түүний хуурч байсан нь сэтгэлээс минь ерөөсөө гарахгүй юм. Одоо надтай гэрлье гэж гуйж байгаа ч гэсэн, гэрлэхээсээ өмнө хуурч байсан хүн гэрлээд хүүхэдтэй болохоор бүр дордох байх даа гэсэн айдас үргэлж дотор минь байдаг. Хэлэхээр л хэрүүл болчих гээд хэцүү байдаг болохоор дотроо л хадгалж явдаг. Тэгээд та бүхнээсээ асуух гэсэн юм. Үнэхээр ийм эрчүүд гэрлээд засардаг боловуу? Эсвэл би түүнээс салах ёстой юу? Гэрлэлээ гэхэд байнга сэтгэлийн зовлонтой явах байх гэдгээс бас айгаад байх юм. Та бүхэн туршлагаасаа хуваалцаач
ER NI L DEMIIDEE GEHDEE OLON JIL BOLCHIHSON BNA .SALNA GEDEG CHAMD IH L HUND SANAGDAH BHDAA.EMEGTEI HUN DASAMTGAI AMITAN.GERLEED ZASRANA GEJ BOL SANAHIIN HEREGGUI SHUU.TERENSHIG HUDLAA YUM BHGUI.AMIDRAL BAYN SHUUDEE UUR SAIHAN CHAMAIG 2GUI SETGELEER OILGOJ HAIRLAH GANTSHAN CHAMAAR L DUTAJ GEREL GEGEE BAYR BAYSGALANGAA BOLGOH TIIM SAIHAN HAIR HANI HORBOOD BII
Эмэгтэйчүүдийн хамгийн том алдааны жишээ. Гэрлэхээрээ өөрчлөгдөнө гэж найддаг. Хүүхэдтэй болохоороо өөрчлөгдөнө гэж найддаг.Дахиад нэг хүүхэдтэй болохоор өөрчлөгдөнө гээд найддаг. Эцсийн эцэст өөрийгөө бүтэн 20 жил хууртагдсанаа ойлгоод харамссан хойно нь ниргэв гэгчээр бөөн юм болдог. Тэгээд хүүхдүүдээ бодоод салж чаддаггүй гэрийн үйлчлэгч болно доо. Найзтай чинь хүртэл явж байхад ингээд гэрлэх үү яах уу гээд явж байдаг. Өөрийгөө ядахдаа нэг хайрлаач! Яахаараа энэ хүмүүс өөрийгөө хайрлаж хүндэлдэггүй юм бэ. Улам их доромжлуулах юм аа л хийх юм.