Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би гэр бүлтэй болоод 2 жил болж байна. Мастераа төгсчихөөд мэргэжилээрээ ажилласан. Австралиа-д нэг жил томлилтоор ажиллаж ирээд нөхөртэйгөө танилцаж билээ. Би ажилдаа хайртай. Амьдралаа ч босгочихсон тавлаг сайхан үедээ ханьтайгаа уулзсан. Бидэнд ийм тийм гэх ямар ч асуудал байгаагүй. Нэг их удалгүй нэг гэрт орж гэр бүлээ баталчаад 2 талынхаа цөөн хэдэн хүмүүсийг урьж жижигхэн найр хийсэн.

Хань минь өмнө эхнэртэй байсан ч эрт нас барчихсан юм гэж надад хэлж байсан. Би хүнтэй сууж байгаагүй хамтран амьдарагч бол байсан.

За тэгээд жижигхэн найр минь эхэлж 2 талын эцэг эхээ танилцуулахад ээж минь надад худ минь яасан сүрхий ширүүн харцтай хүйтэн хөндий хүн бэ. Хэд гурван үг солиотох уу гэсэн чин хэг ёг гээд хавьтуулахгүй нь ээ яадаг юм билээ гэж байсан. Би олон удаа уулзаж байгаагүй болохоор тэр хунийг анзаараагүй байсан юм. Ээжийгээ л дэмий юм ярьлаа хүний мууд дурлалаа гэж тэр үед бодсоныг минь яана…

Удалгүй би ажилд дарагдсан ар гэртээ хонохоосоо хонохгүй нь их. Эр нөхөрөөсөө санаа зовоод уучлалт гуйхад санаа зовох зүйлгүй гэрт дүү ирсэн намайг ирэхэд хоолтой л байгаа ажилаа элдэв юманд санаа зоволгүй хийчээд хурдан харьж ирээрэй гээд л инээдэг байж билээ.

Жил хагасын дараа бие давхар болчихоод гэртээ сууж нөхөрөө халамжилж хүүхдээ өсгөе гэж бид 2 шийдсэн юм. Төрөх дөхөөд ирэхэд хань минь ээжийг би энд ирж хамт амьдараач гэж гуйя чамд ханьтай бодвол ганцаараа уйддаг байх гээд хадам ээжийг авчирахаар болсон юм. Миний ээжийн бие муу байсан болохоор юм бодолгүй зөвшөөрсөн.

Анх ирээд л тухалсан ч юм байхгүй энэ чин яасан хачин юм ийм юмаар яадаг байна аа гээд л гэрийг минь голж гарсан. Би дотороо аргагүй дээ хөгшин настай хүнийг гэрээс нь хол авч ирээд олигтой ч тухлуулж чадсангүй гэж бодоод аль болох урд хойно гарч том гэдэстэй хэрнээ хэлсэн болгоныг нь л амжуулах гэж зүтгэнэ. Аав ээжээсээ хол өссөн би настай хүн юм даа гээд хүндэлж үгийг нь сонсоно. Сүүлдээ анхаараад байх нь ээ даварч эхэлсэн. Бүүр зандрангуй дуугаар хашгирч юмс авч шидлээд л харааж зүхэх болсон. Хамгийн инээдтэй нь тэрийгээ ганцхан миний дэргэд шүү. Хүүгийнхээ дэргэд намбалаг гэж яана аа…

Нэг өдөр хүнсээ цуглуулчаад ороод ирсэн чин нэг хүн хажуудаа суулгачихсан том өрөөнд байж байна. Би ч бас очоод мэнд ус асуулаа. Ээжийн эгчийнх нь хүү гэнэ. Харваас нүүр ам битүү хавдсан барзайсан архичин. Алт мөнгөний дархан хийдэг ухаантай тэгээд ажил төрөлийг нь дэмжээд өгөөч мөнгө зээлэх гэсэн юм гэнэ. Би нөхөртэйгөө зөвлөнө гэж хэлээд явуулсан чин тэр өдөрөөс эхлээд ээж намайг бүр илт үзэн ядаж эхэлсэн. Гэрт тамхи татна. Хамаа намаагүй хүмүүс оруулж ирнэ. Хоол хийгээд өгөхөөр аваад цацчихна.

Миний тэсвэр алдаад нөхөртөө хэлтэл надад итгээгүй чи миний ээжийг доромжиллоо гээд дайрсан. Тэгэхээр нь би намайг доромжилж хэлж байсан үгийг нь бичэж авсан дуугаа сонсуултал бүр мэл гайхаж цэл хөхөрсөн. Юу хийж яахаа ч мэдээгүй. Аргагүй байх л даа 32 жил бурхан шиг санаж явсан хүн нь ийм ааш гаргаж байхыг сонсвол хэн ч гэсэн гайхна. Тэгээд надтай ч юм дуугарахгүй ээжтэйгээ ч юм дуугарахгүй гэртээ оройтож ирнэ. Ирэнгүүтээ унтаад өгдөг болсон.

Би ч бас нөхөр шигээ тоохоо болий дуугарахаа болий тэгвэл энэ хөгшин өөрөө яваад өгөх биз гэж бодоод хэсэг тэвчсэн. Гэнэтхэн шөнө бүр цус алдаж байна гэж хар дарж зүүдлээд миний хувцаснаас нэг нэгээрээ алга болоод байх шиг санагдаад сүүлдээ нүдний ухархаагаар хатгаж өвдөж юм харж чадахгүй болтолоо бүрэлздэг болсон.

Нэг өдөр дүүгээ дуудаж байгаад гэрээ цэвэрлэсэн юм. Би орныхоо байрлалыг өөрчилж цонх уруугаа хүйтэн салхинд дор хэвтмээр санагдаад зөөтөл доороос нь шилтэй хүрэн өнгийн шингэн юм байсан. Онгойлгоод үнэртсэн чин хачин муухай үнэртэй. Их өтгөн талдаа булингартай юм байсан. Найз хүүхэндээ үзүүлсэн чин би таньдаг хүндээ өгчий юу гэдгийг нь мэдэж магад гээд аваад явлаа. Нөгөөдөр утасдаад янз бүрийн л юм хольчихсон байна. Дотор нь үс, шүдний хэлтэрхий ч байх шиг гэж хэлэхээр нь шууд хадам санаанд буугаад таньдаг мэргэн хүнээ гэртээ урьж авчираад үзүүлэхэд хараасан байна гэдэгт итгэлтэй байсан.

Бурхан минь гэж. Тэнгэр хөмрөх шиг л болсон. Муухай ааштай буруу зөнсөн хөгшин гэж бодож байсанаас биш муу санаатай шулам гэж бодоогүй. Нөхрийн минь хуучин эхнэр ягаад өнгөрсөн тухай ч бодол эргэлдэх шиг. Сүүлийн үед бие ч тавгүй байгаа бодогдоод маргааш нь шууд цоожоо сольчихсон. Нөхөртөө тэр олсон юмныхаа талаар хэлээгүй ээ. Би ээжтэй чин амьдарч чадахгүй. Гэртээ ч оруулахыг хүсэхгүй байна. Чамайг ингэ тэг гэхгүй надтай цаашдаа амьдарий үр хүүхдээ хамт өсгөе гэвэл надад сайхан байна. Үгүй ээ би ээжтэйгээ амьдарна гэвэл би бас үлдээч гэж хэлэхгүй ээ гээд л хэлчихсэн. Тэгсэн тэр би ээжийг гэрт нь хүргэж өгөөд учир начираа хэлэе. Тэндээ хоночоод маргааш ирнэ гэж хэлээд гараад явсан. Би маргаашийг хүлээж л сууна. Одоо цаашдаа тэр хөгшинийг яах вэ? Би яаж амьдарах уу гээд л бөөн бодол. Хадамтайгаа таарахгүй байна гэдэгийг сонсоод хүргэн бэрүүдийн л буруу. Өөрсдийн ээж аав шигээ л хайрлавал хэн ч гэсэн хүү минь охин минь гэд уяраад ирнэ ш дээ гэж би боддог байсан.

Одоо бол хадамдаа тарчлагдаж байгаа олон хүргэн бэрүүдийг ойлгож байна. Сайн танилцаж дотор гаднагүй мэдэлцсэний дараа ураг баригдалцахгүй бол зовлон нэгээр дуусахгүй юм байна. Үр хүүхэд минь эрүүл энх элэг бүтэн өсөөсэй билээ…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3436673/ad6/trackback

profile

ind

2010.07.26 16:37:36
*.230.2.16

turul sadnii hol n deer gedegshdee. er n l negent huntei ger bul bolno gedeg chin uuriin amidraliig tsogtsloono gesen ug. uursdiinhuu amidrald ehneesee neeh oroltsuulaad bh shardlaga bhgui. hunii uuriin geltgui oroltsuulaad bh hereggui bdg um.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
16896 면목동 d oirhon gazriin achaa yavuuldag kargonii utsiig olj ogooch humuusee [1] ari_ariuna 2010-07-26 728
16895 өдрийн мэнд Унаагаар үйлчлэнэ. 2010-07-26 439
16894 Хүүхдийн хавар намар өвлийн 300ш хувцсыг хямдхан бөөндөнө. 01024114025 file popoloo 2010-07-26 2446
16893 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-26 485
16892 Хүүхдийн хавар намар өвлийн 300ш хувцсыг хямдхан бөөндөнө. 01024114025 file popoloo 2010-07-26 3295
16891 аялалын визыг [4] dvvgii 2010-07-26 975
16890 Хүүгийн чинь Охины чинь эцэг нь Монгол эр байх болтугай... [3] Маралгоо 2010-07-25 1291
16889 СОЛОНГОС ЗАЛУУ АНХААР [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 996
16888 Э.Номин - Хайр минь юм уу [ Шинэ клип ] Маралгоо 2010-07-25 930
16887 Оддын хуримын зураг [1] [4] Маралгоо 2010-07-25 7062
16886 mongolruu 3.n sartai huuhed abch yabah hun bn uu? [1] unjii 2010-07-25 734
16885 sain bna uu egch naraa end moloko bdag yumuu [9] 하늘 2010-07-25 1240
16884 wiznii talaar [2] LOVE24 2010-07-25 907
16883 그 사람~ 이승철~ ta buheniig eee urij bn~ [1] ENGLAND7 2010-07-25 908
16882 ХЭРВЭЭ ЧИ ҮҮНИЙГ СОНИРХВОЛ ХАРАМСААД Ч БАРАХГҮЙ ДУУСАА... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 1098
» ХАДАМ ХАДАМ ХАДАМ ЯАХУУ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 842
16880 СОЛОНГОСТ УДААН АЖИЛЛАВАЛ ИЙМ ӨВЧТЭЙ БОЛНО АНХААР Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-25 1307
16879 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-25 741
16878 ansand bair so-sa 2010-07-25 563
16877 bair so-sa 2010-07-25 608
16876 shindand bair bna sormuusmaa 2010-07-25 575
16875 endhiin TV mgl.d taardagiig ni yaj medeh be [1] uchiralaa 2010-07-25 994
16874 oi 3sartai huutei eejuud bnuu?please [5] zarlal_1 2010-07-25 1253
16873 Гэрээний 4эрэгтэй хүний ажил байна.-хаалтгүй АЖЛЫН ЗАР 2010-07-25 575
16872 MUNGUN SHILJUULEG $.$.$ file money$$$ 2010-07-25 508
16871 GAZRIIN ACHAA 1kg -900w OCHIJ AVNA uujuu 2010-07-25 564
16870 hariulj tus bolooch [1] gurvel 2010-07-25 796
16869 **АНСАН, ШИВА, СҮВОН, БҮЧОНД ГАЗРЫН АЧАА АВНА. УНААГААР ҮЙЛЧЛЭНЭ**НОМИН ЭНХ КАРГО**010-5153-3853 file Унаагаар үйлчлэнэ. 2010-07-25 566
16868 elgemsuu egchee [2] ilchit 2010-07-25 873
16867 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-25 476
16866 che che bolon elgemsuu egch hariulj uguuuch [3] ilchit 2010-07-25 978
16865 **Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт ** усан онгоцон дээрх гайхамшигт * галт цэцгийн баяр show* * гар барилдаан* * солонгос дуу XAHA-TOUR.co.Ltd 2010-07-25 721
16864 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-07-25 636
16863 hi daraltnii tsag haanaas avah be [5] uujuu 2010-07-25 1015
16862 viznii tuhai asuuya busguichuudee [2] saruulaa 2010-07-25 945
16861 END SO-TOI SUUJ BAIGAAA BOL [2] eej mini 2010-07-25 760
16860 EEJUUDEE YARALTAI HELJ OGOOCH [2] MR ESUDER 2010-07-25 2075
16859 Ёстой хөөрхөн жаал бүүр элэг авах нь ээ [3] Маралгоо 2010-07-25 1300
16858 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-25 487
16857 그 사람~ 이승철~ ta buheniig eee urij bn~ [1] 7 england 2010-07-25 720
16856 EEJUUDEE YARALTAI HELJ OGOOCH [1] MR ESUDER 2010-07-25 569
16855 gazriin achaa 1kg-900w ochij avna uujuu 2010-07-24 432
16854 EMEGTEICHVVDIIN EMCH ZOWOLGOO OGJ BAINA vazilnik 2010-07-24 453
16853 DUSAL HIIJ BAINA vazilnik 2010-07-24 479
16852 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-24 444
배너신청
자생병원

배너신청