Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Монголын рок попын ертєнц дэх авьяаслаг уран бvтээлчдийн нэг болох залуу дуучин К.Номинжин салатны навч бvхий гоёлын даашинз ємсч,эх орноо тєлєєлєн анх удаа “РЕТА”-гийн сурталчилгаанд оролцлоо. Дуу зохиогчдын олон улсын уралдааны шагналт дуучин маань “Амиа vхлээр биш навчаар тэтгэж буйдаа аз жаргалтай байдаг бие сэтгэл минь” сэдэвт дур булаам шинэлэг зурагт хуудасны нvvр царай болохоор уригдсан нь энэ.

        Энэхvv зурагт хуудсыг дэлхий даяар хоёр сая гаруй гишvvн, мєн олон тооны дэмжигч бvхий Амьтанд энэрэнгvй хандахын тєлєє байгууллагын (РЕТА), Ази, Номхон далайн салбарын vйл ажиллагаанд зориулах бєгєєд энэ нь РЕТА-гаас монголд явуулж байгаа анхны компанит ажил юм. Євєрмєц шийдэл бvхий уг сурталчилгааны зурагт хуудсыг ирэх хавар олон нийтэд хvргэхээр тєлєвлєжээ. К.Номинжин 2005 онд домогт од Жон Ленноны “Энх тайван, энэрэл хайр, vнэн ёс” нэртэй дурсгалын цомогт урилгаар оролцсон бєгєєд “Take Me to Your Heart” хэмээх алдарт 2007 онд бичvvлсэн нь ЕМI-гаас гаргасан хайрын шилдэг дууны “Love” цомогт багтаж байжээ. Vvгээр ч зогсохгvй, монголын рок попын ертєнцєд шинэ єнгє тєрх нэмсэн авьяаслаг бvсгvйн арав гаруй дуу нь хит болж, видео клипээрээ томоохон наадмуудаас шагнал хvртсэн удаатай. “Амьдралаа амьтны амиар биш, ургамлаар тэтгэж, цагаан хоолтон болцгооё” хэмээн сонсогч фенvvддээ уриалсан дуучин К.Номинжин ийнхvv “РЕТА”-гийн vйл ажиллагаанд оролцон, олон улсын уран бvтээлчидтэй дуу хоолойгоо нэгтгэлээ.

-Монголчууд ихэвчлэн махан хоол иддэг болохоор цагаан хоолыг тэр бvр сонирхдоггvй. Тэгэхлээр бvгд цагаан хоолтон болно гэвэл бvтэхгvй ч юм шиг санагдах нь бий?
-Тийм л дээ. Гэвч орчин цагт євс идэж, ус уух нь монгол хvний эрvvл мэндэд муу гэх ойлголтыг няцаах баримтууд олноор гарч байгаа. Насаараа шахам махан хоол идсэн 50 гаруй насны хvмvvс гэнэт л цагаан хоолтон болж, амьтны гаралтай хvнсний бvтээгдэхvvн огтхон ч хэрэглэхээ больсон байх жишээтэй. Ингэснээр эрvvл мэнд нь сайжирч, амьдралын эрч хvчтэй болж байгаагаа мэдэрдэг. Бид амьтдыг алж идэхдээ гол нь бус, махных нь уургийг авахын тулд л хvнсэндээ хэрэглэдэг шvv дээ. Тvvний ч шар буурцгийн уураг болох тєгс уургаар орлуулахад хvний биед ямар ч хор нєлєє vзvvлэхгvй. Харин ч бvр сайн нєлєєтэй. Хvн гэдэг амьтан зєвхєн махан хоол идэхэд зориулагдаагvй. Хэрвээ бид зэрлэг араатан байсан бол амьтдыг барьж, зулгааж идэх чадвартай байх ёстой. Шинжлэх ухааны vvднээс эрдэмтдийн баталж байгаагаар бол, хvний бие махбодь євсєн тэжээлтэн амьтдын биеийн бvтэцтэй маш их адилхан.

Махан хоол, хvнсний бvтээгдэхvvн хэрэглэснээр бид єєрсдийгєє асар их хэмжээгээр хордуулж, биеийнхээ чухал эд эсийг vхvvлэн, амьдрах хугацаагаа сайн дураар богиносгож байна гэсэн vг. Цагаан хоол иддэг мянга мянган монголчуудыг би мэднэ. Та бvхэнд сонирхолтой санагдаж магадгvй, нэг тvvх бий л дээ. 84 настай хєгшин дєрвєн жилийн ємнєєс эхэлж, цагаан хоол хэрэглэх болсон юм билээ. “Хєгшин хvн махан хоол идэхгvй бол vхнэ л гээд байсан. Vхэхгvй л юм байна ш дээ” гэж байсан.(инээв)
Тэгэхлээр цагаан хоол, хvнсний бvтээгдэхvvнийг их хэмжээгээр хэрэглэх нь монголчууд тєдийгvй нийт хvн тєрєлхтєнд асар их аз жаргал, амьдрал бэлэглэх зєв сонголт юм л даа.

-Хэдийнээс эхэлж цагаан хоол хэрэглэх болов. Яагаад энэ замыг сонгох болсон гэж..?
-14 настайдаа цагаан хоолонд орохоор шийдсэн. Махан бус хоолыг монголчууд маань цагаан хоол гэж нэрлэх дуртай. Цагаан хоол гэхээр ихэнх хvмvvс цагаан будаа, аарц, ааруул, ээзгий тєдийхнєєр тєсєєлдєг. Vнэндээ маш гоё амттай бvх л тєрлийн цагаан хоолыг хийж болдог. Шар буурцгийн уургийг зєв амталж хийвэл цэвэр махнаас ялгарах зvйлгvй. Махны амт, vнэрээс болоод цагаан хоолонд орж чадахгvй байвал шар буурцгийн уургаар орлуулж болно шvv дээ. Монгол vндэсний хоол буюу шар буурцгийн уургаар орлуулсан бууз, хуушуур, банш гээд л хvнсэндээ хэрэглэх зvйл олон бий. Миний хувьд, нигvvлсэнгvй vзлийнхээ улмаас цагаан хоолтон болсон. Амьтны амийг хєнєєх нь vнэхээр хэрцгий санагддаг шvv. Бид єндєр тvвщний ухамсартай, ухаалаг хvмvvс шvv дээ. Энэ гариг дэлхий дээрх хамгийн єндєр тvвшинд хєгжсєн ухамсартай амьтад гэсэн vг. Ийм их ухаантай хэрнээ сул дорой, єєрийгєє хамгаалах чадваргvй амьтдыг хєнєєх хэрэг юу байна аа. Тэд бидэнтэй адилхан євдєлтийг мэдэрч, гэр бvлдээ сэтгэлээрээ хvлэгдэн, vхлээс айдаг. Бид нядлуулах гэж байгаа малыг зєндєє л харж байсан. Хєєрхий тэр амьтны нvдэнд ямар их айдас шингэж, vхэхдээ хэрхэн зовж тарчилдаг гээч. Гахайны ухамсрын тvвшин гурван настай хvvхдийнхтэй адилхан байдаг гэсэн. Тийм єндєр ухамсартай амьтдыг идсэнээр бид єєрсдийгєє хэр зэрэг дорд vздэгээ харуулж байгаа хэрэг. Энэ ч утгаараа, дэлхийн олон сая хvн цагаан хоолыг ухамсартайгаар сонгож, амьдралынхаа гол зарчим болгож эхэлсэн.

-Єнгєрсєн дєрвєн жилийн хугацаанд нэг ч удаа мах идээгvй гэсэн уг vv?
-Max битгий хэл, єндєг ч идээгvй шvv. Єндєг ч гэсэн тахианы vр удам.

-Энэтхэгт амьдарч байсан чинь энэ бvхэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой юу?
-Холбоотой. Энэтхэгт амьдарснаас гадна цагаан хоолны талаарх мэдээлэл ч их нєлєєлсєн. Хvн тєрєлхтєн цагаан хоолтон болсноор зуун хувь эрvvл, аз жаргалтай амьдрах юм байна гэдгийг уншиж ойлгосон. Хvн хvнээ хайрладаг хайрыг амьтанд зориулбал бид улам нигvvлсэнгvй, ухаалаг болно. Vнэндээ амьтан алж чадаж байгаа учраас л хvн хvнээ алаад байгаа хэрэг шvv дээ. Аллагыг ор мєргvй алга болгосноор дайн дажин ч гарахгvй. Цагаан хоолтон болно гэдэг дэлхий нийтийн ухамсрын болон материаллаг тvвшний хєгжилд асар єндєр нєлєє vзvvлэх агуу зvйл гэж боддог.

-Гэр бvлийнхэн чинь бас цагаан хоолтон уу?
-Тиймээ. Ээж минь намайг дуурайж цагаан хоол идэх болсноос хойш удалгvй аав маань ч гэсэн хэрэглэж эхэлсэн. Аав маань Роберт Кеттер гэж хvн бий. Анх “Хас” банкийг vvсгэн байгуулалцаж байсан, одоо банк бус санхvvгийн байгууллагад ажилладаг. Ээж минь МУИС-д бизнес удирдлагын чиглэлээр багшилж байсан Алтанзаяа гэдэг хvн. Би айлын ганц хvvхэд л дээ.

-Барууны зарим одод махан хоолноос гадна ангийн арьс, vс оруулсан хувцас ємсєхєє больсон гэж дуулддаг. Харин чиний хувьд?
-Амьтны гаралтай хувцас, шуба энэ тэрийг єєртєє огтхон ч ойртуулдаггvй шvv дээ, би.(инээв) Даавуу, синтепон зэрэг янз бvрийн материалтай хувцас ємсєх дуртай. Булган шуба л гэхэд алгын чинээ амьтныг хэдэн арваар нь хєнєєж, арьсыг нь авсан гэсэн vг. Тэгэхлээр булган шуба емссєн хvн хэчнээн амьтны амь зvvгээд явж байна вэ. Хєєрхий амьтдын амиа зориулсан арьсаар нь єєрийгєє гоёод явж байгаагаа ухаарч, ємсєхєє больж чадвал болох нь тэр.

-Ямар амьтанд хайртай вэ?
-Боломж гарвал ямар нэгэн амьтан тэжээх юмсан гэж хvсдэг ч, харамсалтай нь тэр бvр цаг зав олдохгvй юм. Амьтан тэжээнэ гэдэг асар том хариуцлага. Хvн зєвхєн єєрийнхєє тєлєє амьтан тэжээх бус, тэр амьтнаа арчилж хариуцлагатайгаар тэжээх ёстой. Одоогийн байдлаар, анхаарал тавьж халамжлах цаг зав олдохгvй учраас амьтан тэжээх гэж яарахгvй байгаа. Хайр халамжаа бvрэн зориулж чадахгvй бол амьтан тэжээгээд яах юм бэ. Би аль нэг амьтныг онцолмооргvй байна. Бvх л амьтдад хайртай. Бодож сэтгэх, євдєж зовох, єлсч ядрах гээд л яг хvн шиг болохоор нь тэр. Бид єєрсдєєсєє сул дорой, ярьж чадахгvй, болохоор нь дээрэлхээд байдаг байхгvй юу, амьтдыг. Хэрэв алж идэх гэж байгаагаа ойлгуулбал ямар ч амьтан эсэргvvцэх нь мэдээж.

-Vйл ажиллагааныхаа хvрээг тэлж, уран бvтээлээ зориулах уу?
-Тэр чинь санадаг л санаа. Энэ талаар бодож байгаа шvv. Амьтны эрх ашгийг хамгаалахын тулд єєрийнхєє бvх боломжийг ашиглана.

-РЕТА-тай яаж холбогдсон хэрэг вэ?
-Би єєрєє захиа бичсэн л дээ. “Амьтны эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагын хамт олонтой хамтарч ажилламаар байна” гэхэд тэд дуртайяа хvлээж авч, энд ирсэн.

-Цагаан хоол хэрэглэх нь дэлхийн дулааралтай яагаад холбоотой гэж?
-Их чухал ач холбогдолтой шvv. Дэлхийн дулаарал асар хурдацтай явагдаж, хойд мєсєн далай хайлж эхэлж байгаа. Энэ сайхан гариг дэлхий маань бараг устаж vгvй болох хандлагатай байна. Тоогоо алдсан машин тэрэг, онгоц гэх мэт техникийн хэрэгсэл хорт хий ялгаруулж, дэлхийн дулааралд нєлєєж байгаа нь vнэн. Харин дэлхий дахинд ажиллаж байгаа махны фермvvд тvvнээс илvv хорт бодис ялгаруулдаг гэвэл та итгэх vv. Хvнсэнд хэрэглэхийн тулд хэт олноор нь єсгєж байгаа мал сvргээс асар их хэмжээний хvлэмжийн хий ялгарч байдаг учраас техник хэрэгслээс илvv дэлхийн дулааралд нєлєєлж байна. Эх дэлхийгээ дулаарлаас хамгаалахыг хvсвэл махны хэрэглээгээ хасч, амьдралын хэв маягаа зайлшгvй єєрчлєх хэрэгтэй болж. “Махчин” гэгддэг монголчууд маань цагаан хоолтон болж, дэлхий дахинд vлгэр жишээ болж амьдарч чадвал дээрх аюулын тухай сэрэмжлvvлж, уриалга гаргах боломжтой.

-Сvvлийн vеийн уран бvтээлийнхээ сониноос хуваалцаач?
-Би 2007 оны тавдугаар сараас эхлээд дєрвєн сарын хугацаанд АНУ-ын Лос-Анжелос хотод хоёр дахь шинэ цомгоо бичvvлсэн. Англи хэлээр дуулсан 12 дууныхаа vг аяыг єєрєє зохиосон. Продюссер маань ємнє нь алдарт дуучин Тина Тернертэй хамтарч ажиллаж байсан Руберт Хайн гэдэг англи хvн бий. Тvvнтэй хамтарч євєрмєц уран бvтээлээ хийсэн, удахгvй олон улсын хєгжмийн зах зээл дээр гарах байх. Мєн энэтхэгт cap гаруй хугацаанд ажилласан.

-Нэрийг нь єгч амжсан уу?
-Vгvй ээ, цомогтоо нэр єгєєгvй. Эхний ээлжинд дуунуудаа бэлэн болгосон, одоо сурталчилгааныхаа ажлыг дуусгаад клип хийлгэдэг юм билvv гэж бодож байна.

-Олон улсын дуу зохиогчдын уралдаанд амжилттай оролцсон гэл vv?
-Тиймээ, 2006 оны сvvлчээр Тайландад зохиогдсон уг тэмцээнд дэлхийн 70 гаруй орны 50 мянга гаруй уран бvтээлчид єрсєлдсєн. Оюун санааны далд бясалгалаар єєрсдийгєє хєгжvvлэх зорилготой хvмvvсийн уулзалт болсон юм. Энэ том арга хэмжээнд зориулж оюун санааны гэгээлэг сэдэвтэй дуу зохиосон хvмvvсийг шалгаруулахад миний 15 настайдаа зохиосон дуу хамгийн єндєр оноо авсан.

-Хэсэг хугацаанд нам гvм байхаар чинь уран бvтээлээ орхиж байна гэсэн шум тарсан шvv?
-Олон улсын хєгжмийн зах зээл дээр гаргах шинэ цомогтоо анхаарал хандуулаад завгvй байсан байх. Эх орондоо хийж бvтээх уран бvтээл минь гэвэл, нэлээд хэдэн дуучинтай хамтарч ажиллах бодолтой байгаа. Энэ жил монгол хэлээр бие даасан цомог гаргах тєлєвлєгєє алга. Уран бvтээлийн минь тєлєвлєгєєг менежерvvд маань хийчихдэг болохоор энэ тэр дуу сонгох, хэнтэй ажиллах тухайд тодорхой хэлж чадахгvй нь.

-Гавьяат дуучин Т.Ариунаатай эгчтэй хамтарч дуулах саналыг чи єєрєє тавьсан уу?
-Тийм шvv. Дэлхийн энхийн их наадам олон улсад алдартай томоохон vйл ажиллагаа. Би тухайн арга хэмжээг англи хэлээр хєтєлсєн учраас зохион байгуулагчид нь наадмын сvлд дууг дуулах санал тавьсан. Дуучин Т.Ариунаа эгч ээжийн минь багын найз. Их хєдєлмєрч, дайчин, ухаалаг эмэгтэй гэж хvндэлж явдаг учраас хамтарч дуулсандаа vнэхээр баяртай байгаа шvv.

-Цаашид эх орондоо байх уу аль эсвэл?
-Одоогоор эх орондоо суурин амьдарч байгаа л даа. Гэхдээ ажлын шаардлагаар ийш тийшээ очиж, багагvй хугацаагаар аялж магадгvй.

-Аль нэг сургуульд суралцаж байна уу?
-Vгvй ээ, би одоо дєнгєж 18 настай. Олон жил гэрээрээ хичээллэж байна.. Бvх хичээлээ англи хэлээр vздэг юм. Цаг ирэхээр хvссэн сургуульдаа шалгалт єгєєд л орно доо. Гадаад урлагийн чиглэлээр суралцах бодол бий. 11 настайгаасаа эхлээд л дуу зохиож, урлагийн ертєнцєд єєрийгєє бэлтгэж ирсэн. Хvмvvс заавал 18 нас хvрэхээрээ л дээд сургуульд ордог юм шиг тєсєєлдєг. Тэгвэл би багаасаа олон чадварлаг багш нартай ажиллаж, эрдэм мэдлэгээ євлєж авсан учраас vvнийгээ мэргэжил гэж тооцдог шvv. Хєгжмийн зэмсэг, онолын тал дээр єєрийнхєє мэдлэгийг дээшлvvлэхийн тулд сурахаас биш огт єєр мэргэжил сонгоно гэж бодохгvй байгаа. Гэхдээ би давхар орчуулга хийдэг. Монгол, англи хэлээр оюун санааны бясалгалын олон талын мэдээллийг маш сайн орчуулдаг. Сая морин хуурын чуулгын олон улсын симпозиум болоход орчуулгыг нь би хийж єгсєн.

-Ирээдvйн зорилго тань юу вэ?
-Олон хvнд аз жаргал, сайн сайхныг бэлэглэх зорилгоор би дуучин болсон. Амьдралын минь гол зорилго гэвэл аль болох олон хvнд туслах. Хvсэл мєрєєдєлд минь тvлхэц болж, хvмvvст туслахад боломжийн санагдсан газарт л би амьдарна. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад тєрєє зас” гэдэг шvv дээ. Тэгэхлээр хvн хамгийн тvрvvнд єєрийнхєє амьдралын хэв маягийг засах хэрэгтэй гэж боддог. Єєрийгєє хайрлаж, хєгжvvлэн хvнд туслах хэмжээнд хvрсэнийхээ дараа гэр бvл, олон тvмэн гэж ярих хэрэгтэй. Энэ зарчмыг баримталдаг учраас би єєрийгєє аль болох бvх талаар нь хєгжvvлж, бусдад туслах бололцоог бий болгох гэж шамдаж явна.

Р.Мєнгєн

Supreme Master Ching Hai: Дэлхийн дулаарлын 80% нь махны үйлдвэрлэлээс шалтгаалж байна,учир нь олон талын бохирдол үүнээс хамаарна; тээвэрлэлт, ус, ой устах, хөргөгч, хүн амьтдад зориулсан эмнэлгийн халамж гэх мэтчилэн. Бүх төрлийн бохирдол нь махны үйлдвэрлэлээс гарч байна.

Энэ нь зөвхөн тэдний хэрэглэж буй газар нутаг биш. Энэ нь зөвхөн тэдний үйлдвэрлэж буй метаны хий болон азотын хүчил биш, энэ нь энэ бүх бүтээгдэхүүн юм. Энэ жагсаалт төгсгөлгүй. Бид дэлхийг аврахын тулд технологийн шинэчлэлтэнд найдаж чадахгүй. Учир нь хамгийн муу нь махны үйлдвэрлэлээс шалтгаалж байна. Хүн бүр үүнийг мэднэ. Бүх эрдэмтэд аль хэдийн бидэнд үүнийг хэлсэн.

2006 онд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага амьтдыг мах болон сүүний чиглэлээр өсгөх нь дэлхийн дулаарлын шалтгааны 18%-ыг бүрдүүлж байна гэж тооцоолж байжээ. Энэ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийг нийлүүлснээс ч илүү юм. Хэдий тийм боловч, мал аж ахуйн үйлдвэрлэл нь илүү чухал үүрэгтэй байгаа нь эрдэмтдэд улам улам тодорхой болсоор байна.

Dr. T. Colin: Миний саяхан авсан зарим мэдээлэлд амьтдыг мах болон сүүний чиглэлээр өсгөх нь  хүлэмжийн хийний 15-20% биш, хамгийн багадаа хагасыг нь зааж байгаа. Тэгээд магадгүй мал аж ахуйн үйлдвэрлэл болоод ирэхээр үүнээс илүү байж болохыг мэдсэн.
Үндсэн гурван хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хий, азотын хүчил, мөн метаныг оролцуулан хүлэмжийн хийнүүд нь мах үйлдвэрлэх явцын алхам бүрт бараг л үнэртэж байна. Хэдий тийм ч, НҮБ-ын тайланг оролцуулан, ихэнх тайлангуудад хэрэглэгдэж буй 23 дахин их гэсэн хэмжээ нь сүүлийн 20 жилийн турш метан нь үнэндээ СО2-оос 72-100 дахин илүү хүчтэй байна гэж хувирсан нь тайлбарлах аргагүй байна.

Professor Barry Brook: Тайлангуудад анхаарлаа хандуулах юм бол метаны агаар мандлыг дулааруулах нөлөө нь СО2-оос 25 дахин их гэж үзүүлэх болно. Гэвч үнэндээ энэ нь агаар мандалд гарч ирэн ажиллахад  72 дахин илүү байгаа бөгөөд энэ бол том ялгаа болно.

Noam Mohr - Physicist: Сүүлийн 12 жилд Зуунд метан нь нүүрсхүчлийн хийн дулааруулах хэмжээг 25 дахин ихэсгэхтэй адил гэсэн үзэлд хууртаж байв. Богино хугацааны хэмжээсийг харах юм бол "Дараагийн 20 жилийн туршид ийм хэмжээний нүүрсхүчлийн хий, ийм хэмжээний метаны хоёрын аль нь илүү дулаацуулах нөлөөтэй вэ?" гэвэл: 20 жилийн турш метан нь нүүрсхүчлийн дулааруулах нөлөөнөөс 72 дахин их болно. Дэлхийн метан ялгаралтын 37% болох мал аж ахуй нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан метаны цорын ганц том эх үүсвэр юм.

Dr. Kirk Smith: Мэдээж бид удаан хугацаанд СО2 тэй тэмцэх хэрэгтэй болно, гэхдээ та дараагийн 20 жилийн дотор уур амьсгалд нөлөө үзүүлэхийг хүсвэл богино хугацаатай байдаг хийнүүд болон ялангуяа метаны хийтэй газраас эхлэх хэрэгтэй. Тэгэхээр, дараагийн 20 жилийн хийн ялгаралтын хувьд нийт дулааралтын 40% орчим нь л СО2 байх болно. Үлдсэн 60% болон түүнээс илүү нь арай богино- хугацаатай байдаг хийнүүд болон хамгийн чухал нь метанаас бүрдэх болно.

Мал аж ахуй дулаан ялгаруулалтын хэмжээ улам их байхад бас нэг тооцоогүй хүчин зүйл байгаа нь мэдэгджээ: Шингэн шүрших сав, СО2- той хамт гарсан шатдаг хийн тоосонцор нь эрүүл мэндэд хортой нөлөөллөөс үл хамаарч хөргөх үйлчилгээтэй байдаг байна.


Noam Mohr - Physicist: Тэгэхээр та тэр чулуужсан түлшийг шатаах үед дэлхийг дулааруулагч нүүрсхүчлийн хий болон дэлхийг хүйтрүүлэгч шүршигчийг гаргах болно. Хэрвээ та эдгээрийг тооцоолж үзвэл ерөнхий үр нөлөө нь бараг хоосон юм. Тэд нэг нэгнийхээ хийг дардаг. Тиймээс бидний харж буй болон ирээдүйд харж болохуйц дулаарал нь бусад эх үүсвэрүүдээс голчлон метаны хийгээр давамгайлагдсан байна.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3662695/a6c/trackback

profile

ind

2010.09.14 09:27:59
*.230.2.99

 

 

 

 

 

zarim zavaan zurgiig n hasaad tavilaa

vrtei hvn jargaltai

2010.09.14 13:18:55
*.236.132.203

iim xachin zurguud tawixaa boliochee max idexgvi xvn gj xaana baisiin

profile

ind

2010.09.14 14:17:42
*.230.2.99

uuchlaarai bi taniig mah bitgii ideech gej heleegui. yugaa ideh n tanii hereg...

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210466
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
18786 ЭЛГЭМСҮҮ ЭМЧ .. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 1338
18785 ХОЛЛИВУДЫН ОД СОЛОНГОСТ ... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 731
18784 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ГАДУУРХАГДААД БАЙНАА ...УТГА АЛГА [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 1002
18783 hi huuhenuudee orig puuz haanaas avhuu heleed uguuch [2] cd.key.crack 2010-09-14 1513
18782 eejuudee yaraltai helj ugch tuslaaach... [5] sarnai007 2010-09-14 895
18781 eejuudee??? [1] bomboison bombogor 2010-09-14 998
18780 Хүн яагаад хөгширдөг вэ? Маралгоо 2010-09-14 1009
18779 elchingiin utas [2] namdag 2010-09-14 762
18778 Meddeg hun baival helj ogooch [1] bilguush_85 2010-09-14 781
18777 hi emch bolon bvsgvichvv deeeee ????????????? [1] uka shvv 2010-09-14 881
18776 ????????????????????????????????????????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 565
18775 yu hereglevel dahij uvduhgui ve??? [2] e.huu 2010-09-14 730
18774 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-14 458
18773 Б.Болдсайхан эмчийн зөвлөгөө [1] Маралгоо 2010-09-14 1837
18772 ХҮҮХЭД ЯАЖ ХЭЛД ОРДОГ ВЭ ? Маралгоо 2010-09-14 1928
18771 Хүсээгүй жирэмслэлт зохицуулдаг эм MISOPROSTOL TABLETS 2010-09-14 946
18770 SOLONGOS HELNII ORCHUULGA NAIDBARTAI HIINE^^ agile 2010-09-14 580
18769 Mongolruu huuhed avch yavna 010-8684-9789 teach 2010-09-14 445
18768 asuuh zil bna [1] golo 2010-09-14 757
18767 asuult bna eejvvdee [1] tsek1234 2010-09-14 742
18766 Huuhdiin shud [2] einj 2010-09-14 1618
18765 vaktsin [1] mishil 2010-09-14 2104
18764 orchuulaad uguuch [1] saruul_saka 2010-09-14 876
18763 dogbugi [3] eh_ur 2010-09-14 2211
18762 elgemsuud hunii heriig bitgii heruuldee hutgad bai balaa yum chini [2] cd.key.crack 2010-09-14 989
18761 dahial asuuh zvil garlaa [2] mcblog 2010-09-14 766
18760 KOOKMIN bankaar MGL-ruu $ shiluulvel xanshiin xungulult 5원 ximdarna 2010.12.31 xurtel file money$$$ 2010-09-14 505
18759 СОЛОНГОСТ БАЙЖ БАЙГААД ГЭРТЭЭ ИРТЭЛ ..... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 1283
18758 ЯАХ АРГАГҮЙ ГАРЦААГҮЙ ҮНЭН ИЙМ Л БАЙДАГ ХАРААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 1026
18757 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-09-14 547
18756 kompot hiih talaar helj ogooch [2] rexsa 2010-09-14 1755
18755 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-14 442
18754 Эхийн хэвлийд байгаа хүүхэд юу мэдэх вэ? (jiremsen eejuuddee ) ind 2010-09-14 797
18753 SHOW TOGLOLT 9 sariin 22-nii 3 tsagt UNGUI file money$$$ 2010-09-14 569
» дуучин К.Номинжин гоёлын даашинз ємсч,эх орноо тєлєєлєн анх удаа “РЕТА”-гийн сурталчилгаанд оролцлоо. [3] ind 2010-09-14 1323
18751 Нууцыг тайлж хүссэнээ авцгаая. (zaaval uzeerei) [4] ind 2010-09-14 1055
18750 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-14 455
18749 gmarket.com [2] uptown 2010-09-14 2053
18748 hairaa hairla [1] 돼지 토끼 2010-09-14 1029
18747 tuslaarai [1] 돼지 토끼 2010-09-14 1056
18746 НАМАР СОЛОНГОСТ БҮСГҮЙЧҮҮД ИНГЭЖ ..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 722
18745 bas neree hiij burtguulcheed dahaid orhoor blhgui bh yum zaawal dahij elseh hereg garaad bn urd n zugeer l bsiin yagad bga yum bol mglruu orhoor,yum bicheh geheer [1] kis154 2010-09-14 990
18744 hi asuuh yum owdoj bn [2] kis154 2010-09-14 1037
18743 ---------진통제------ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-14 601
18742 hi jiremsen yum aa yum asuuya [5] rainismmm 2010-09-13 1437
배너신청
자생병원

배너신청